Бүлэг 29
"Миний бодлоор хүн бүхэн дотроо өөрсдийн гэсэн хүн-чонотой үзэлцдэг гэж бодож байна."
- Уиллиам Кемпе
Снөүи (Snowy)
"Чи намайг үзэн ядахгүй байна уу?"
Тэр миний хацрыг илэн,
"Яаж би ийм үзэсгэлэнтэй, зоригтой эмэгтэйг үзэн ядах юм бэ?" гэв.
"Гэхдээ Рори би хүн биш-," тэр миний уруул дээр хуруугаа тавин яриаг минь таслаад,
"Би чамайг юу ч байсан хамаагүй хайртай гэж хэлсэн. Надад чиний юу байх нь хамаагүй. Чи л байхад болоо," хэмээлээ.
Би түүний цээжийг тэврэв.
"Надад ямар хэцүү байсан гээч. Өдөр ирэх тусам би чамайг улам их санаж байсан. Сүүлдээ би галзуурахаа шахсан. Гэхдээ тэнд намайг ийшээ явуулахад зоригжуулсан хоёр хүн байгаа. Роүс эмээ ижлээ алдсан гэсэн. Тэгээд намайг алдахаасаа өмнө яв гэсэн."
"Ижил?"
Би гэнэт түүнийг хүн-чонын талаар юу ч мэдэхгүй гэдгийг нь саналаа.
"Бид, хүн-чонуудад сар ижий нэг хүн болгонд ижил заяадаг. Хүмүүсийн хэлдэгээр заяаны хань."
"Тэгэхээр би чиний ижил гэсэн үг үү?"
Би түүнийг тэврэхээ болин хамар дээр нь хуруугаараа нэг дараад,
"Тийм шүү дээ, тэнэгхэн минь. Хэрвээ чи миний ижил биш байсан бол би энд юугаа хийхэв дээ?" гэв.
"Нээрээ нь тийм дээ."
Намайг гадагшаа бороог сонсон нүдээ анин сууж байхад Рори,
"Танай гэр бүлээс хэн чинь хүн-чоно байсан юм?" гэж их л сонирхосон маягтай надруу бүтэн биеэ эргүүлэн сууж байлаа.
"Манай аав байсан."
Тэр намайг үргэлжлүүлэхийг хүлээн байв.
"Аав минь хар өнгийн чоно байсан. Бусад хүн-чононууд хэлэхдээ аав минь Альфа цустай гэсэн."
"Альфа?"
"Альфа гэдэг нь язгууртангууд. Тэдний цусныхан үргэлж Альфа буюу дарга байна. Толгойлогч."
"Тэгээд яасан юм?"
Би гараа оролдлоо.
"Аав минь хүнд хайртай болсон."
"Аав ээжид хайртай болсноос хойш хүний энгийн амьдралаар амьдрахыг хүссэн. Тэгээд суудлаа тавьж өөрийн баруун гар Бетадаа хариуцуулсан гэж сонссон."
Тэр их л ойлгож байгаа шинжтэй толгойгоо дохив.
"Чамайг энд ирэхэд тусалсан хоёр дахь хүн чинь хэн юм?"
Би жоохон түүнд хэлэх үү, байх уу хэмээн эргэлзсэний эцэст,
"Чейс," хэмээн хэлэв.
"Тэр үү? Яагаад?"
"Яахав эхэндээ намайг дасгах гэж оролдож олон хүнтэй танилцуулсан ч эцэст нь болин намайг явсан нь дээр гэж хэлсэн."
"Тэр чинь чиний араас үхэн хатан гүйгээд л байсан биз дээ?" гэж жоохон бухимдангүй хэллээ.
"Тэр чиний бодож байсан шиг хүн биш ээ," би түүнийг мөрөөрөө хажуу тийш түлхэн хэлээд,
"Бид багын найзууд. Тэр намайг хаана ч байсан, яаж ч байсан ойлгоно," хэмээв.
Тэр юу ч хариулсангүй чимээгүй суугаад байхад нь би нэг юм ойлголоо.
"Арай чи хардаад байгаа юм биш биз дээ?"
Түүний чих нь улайлаа.
"Юу? Үгүй. Би юу гэж хардах юм?"
"Мэдэхгүй ээ. Харин яагаад чи хардаад байгаа юм бол?" хэмээн түүнрүү инээмсэглэн хэлэхэд тэр намайг харан инээмсэглэв.
"Инээдтэй юм."
"Юу?"
"Чи үнэхээр олон төрлийн царайтай юм аа."
Олон төрлийн царай гэж ямар?
"Би гэнэт хүн болоод, чоно болоод төмс болоод байна уу?"
Тэр чангаар инээв.
"Биш ээ. Тийм төрлийн царай биш," гэж тэр дахин инээгээд,
"Чи саяхан инээгээд л, ичээд л, гунирхаад л. Нэг тийм төрлийн царай."
"Аан," би одоо л ойлголоо.
"Тэгээд шууд хэлчихгүй. Толгой эргүүлээд байх юм. Би чинь чам шиг гавал биш шүү дээ. Тийм мэтийн үг ойлгох арай л болоогүй байна."
Тэр чангаар инээж би түүнтэй хамт инээлдэцгээлээ.
Удалгүй түүний инээд тасалдаж чангаар ханиав.
"Чи арай ханиад хүрээд байгаа юм биш биз дээ?"
"Үгүй," гэж тэр хамраа маажчихаад найтаахад түүний дуу чимээгүй агуйгаар цуурайтна.
"Тийм байна. Чи яг маргааш ханиад хүрэх юм байна. Хурдан хатахгүй бол болохгүй юм байна."
"Зүгээр ээ. Чи ч бас ханиад хүрч магадгүй шүү дээ."
"Би чинь хүнийг бодвол илүү чийрэг шүү. За за би шийдлээ. Би гялс гараад хурдан гүйгээд хүмүүс дуудаар ирье," хэмээн намайг хэлэн босоход тэр миний бугуйнаас барин зогсоогоод,
"Чи энэ борооноор гүйх гэж байгаа юм уу?" гэв.
"Би давхинаа. Би зүгээр," хэмээгээд агуйгаас гарах гэж байхад Рори намайг ардаас тэврэн зогсоолоо.
"Үгүй ээ. Битгий."
Би гайхан,
"Яагаад битгий гэж. Би хүн дуудаж чамд туслах гээд байна шүү дээ," хэмээв.
"Би чамтай ганцаараа байх гэж энд байна. Энд анхнаасаа чамтай ганцаараа байх гэж ирсэн. Чи хүн дуудчих юм бол бид яаж ганцаараа байх юм. Битгий. Үлд. Чамтай хамт баймаар байна."
Түүнийг тоглоод байна уу хэмээн эргэж харвал түүнд тийм шинж алга.
"Чи үнэнээсээ хэлээд байна уу?"
Тэр надруу харсан хэвээр байсанд би бууж өглөө.
"Чамайг тэгэж хэлж байгаа болохоор ингэлээ шүү. Дараагийн удаа тийм шалтгаан хэлэхгүй шүү," хэмээн намайг хэлэхэд тэр баярлан,
"Дахиж тэгэхгүй," гэж яг хэлж дуусахын өмнө дахин найтаав.
"Гэхдээ чи дулаан байхгүй бол хатгаа ч авч магад шүү дээ."
"Зүгээр ээ. Би чинь чийрэг хүн шүү дээ," гэж намайг буцаан сайхан сууж байсан байрандаа татан суулгалаа.
Бид хоёр улам наалдан суухад тэр миний нурууны ардуур гараа явуулан бүсэлхийгээр тэврэн улам наалдав.
Гэнэт толгойд сайхан санаа орж ирлээ.
"Надад нэг санаа байна," хэмээн би чимээгүй байдлыг эвдэн хэлэхэд тэр нусаа татан толгойгоо эргүүлэн харав.
Энэ яг ханиад хүрнээ.
"Чи юу гэж бодох эсэх чинь их чухал байна."
"Юу юм?"
"Би чоно болж хувирья."
Тэр гайхан надруу харлаа.
"Хэрвээ би чоно болвол би их дулаахан, бишээ бүр халуун. Тэгээд чи надаа наалдаж дулаацвал арай хатгаа авахгүй байлгүй. Гэхдээ л ханиад хүрч л таараа."
Тэр нээх удаан бодолгүй шууд толгойгоо дохин санал нийлэв
"Ийм хурдан хариугаа хэлж байгаа юм уу? Чи айхгүй байна уу?"
"Би юунаас айх юм?"
"Надаас," хэмээн би тоглоод-байна-уу гэсэн харцаар харан хэллээ.
"Би чамаас хэдэн мянган жил болсон ч хэзээ айхгүй."
"Гэхдээ чи айж байсан."
"Хэзээ?"
Би тэр үеийг бодоход зүрхийг минь мянган хэсэг болгон тасчиж байгаа юм шиг мэдрэмж төрлөө.
"Нөгөө Чейс бид хоёр тулалдаад хотруу ордог үед," хэмээн би чимээгүй гараа харан хэллээ.
"Би тэр үед айгаагүй."
Би гайхан түүрнүү харахад тэр,
"Би тэр үед ерөөсөө айгаагүй."
"Гэхдээ би чамайг харсан. Чи надруу яг доороо шээх гэж байгаа юм шиг харж байсан."
"Шээх гэж байгаа?"
"Яагаав нөгөө нүдэндээ итгэж чадахгүй бас байрнаасаа хөдөлж чадахаа байхаараа хүн айж шээсээ алддаг биз дээ?"
Тэр инээгээд,
"Чи өнөөдөр инээдтэй зүйлүүд их хэлж байна шүү."
"Би энд үнэнээсээ хэлээд байна."
Тэр инээн толгойгоо сэгсэрээд,
"Би тэр үед айснаасаа биш, яахав эхэндээ нүдэндээ итгэж чадахгүй байгаа царай минь яг чамд шээсээ алдах гэж байгаа юм шиг харагдсан юм шиг байна. Гэхдээ би айгаагүй. Зуун хувь үнэн. Би чамайг бишрэн харж байсан."
"Бишрэн?"
"Ийм жижигхэн охин яаж тийм том сүрлэг чоно болдог байна гэж бодож байсан."
"Гэхдээ би бодохдоо," гэж намайг хэлэх гэж байхал тэр болиулан,
"Чи буруу бодож байсан," хэмээв.
Би жоохон чимээгүй бодон суулаа.
"Тэгвэл чи зөвшөөрч байгаа юм уу?"
"Юуг?"
"Чоно болохыг."
Тэр дохин "Тийн," гэж хэллээ.
Үнэн итгэмээргүй хөвгүүн шүү.
"Тэгвэл би хувираад чиний хажууд очьё."
"Чи хаачих гэж байгаа юм?"
"Гадаа гараад хувираад ирье."
"Яагаад гадаа гэж? Энд хувирч болохгүй юм уу?"
"Чамд эвгүй биш үү? Нэг охин чиний урд хүнээс мангас болж хувираад."
"Нэгт, чи нэг охин биш миний найз охин," гэж түүнийг хэлэхэд түүний хэлсэн үгэнд хацар минь халуу дүүгэв.
"Хоёрт, чи мангас биш чоно болно. Энэ хоёр чинь их ялгаатай."
Ямар ялгаа байгаа юм?
"Тэгвэл би энд чиний хэлсэнээр хувирья. Харин чи эргээд харчих."
"Бас яагаад?"
"Хүн харж байхад хувирч үзээгүй болохоор. Энэ бол анх удаа. Чи миний хамгийн анхны чоно гэдгээ өөрөө хэлсэн хүн. Чи миний анхны үнсэлтийг авсан анхны хүн. Гэхдээ анхны удаа чиний удаа хувирж би чамайг айлгамааргүй байна."
"Би айхгүй."
"Үнэн үү?"
"Үнэн," гэж тэр итгэл дүүрэн хэллээ.
"За тэгвэл би чиний урд хувирья даа."
Би түүнээс жоохон холдож нүдээ анин уртаар амьсгаа гарган биеэ суллан доош бөгтийн нэг мэдэхэд би чоно болсон байв.
Олон удаа хувирсан болохоор өвдөлт ч байхаа больж. Гэхдээ анх удаа их өвдөж байсан шүү.
Би Рори луу харвал тэр надруу би юу ч болоогүй мэт харан инээмсэглэн зогсож байв.
"Үнэхээр үзэсгэлтэй."
Миний хацраар халуу дахин дүүлээ.
Энэ хөвгүүн чоныг ч хүртэл ичээх юм аа.
Би түүний хажууд ирэн хэвтэхэд тэр шууд намайг хүлээж байсан мэт наалдан налан суулаа.
"Чамайг би тэр өвөөгийнд очиход мэдсэн бол бүр их амар байх байж дээ тиймээ, цасхан."
Надад өгсөн түүний нэр. Одоо сонсоход их нялуун нэр юм аа.
"Тэр үед өгсөн зүүлт чинь надаа байж л байдаг," гэж тэр халаасаа ухвал миний түүнд өгсөн хайртай болор чулуун зүүлт байв.
"Их гайхсан шүү. Гэнэт үлэмж чоно гарч ирээд л, тэгсэнээ ухаантай гэж чигтэйхэн. Бүр зүүлт өгөөд. Чамайг гэж мэдсэн бол ч. Гэхдээ чамайг аав яг буудахаа шахсан шүү," гэж хэлэхэд би түүний аавыг анчин байсныг санан биеэ илт чангалсан ч тэр анзаарсангүй үргэлжлүүлэн ярина.
"Би их баярласан. Чамайг ямар ч шарх аваагүй байсанд. Хэрвээ шарх авсан байсан бол би өөрийгөө зүхээд ч барахгүй биз," хэмээн тэр нүүрээ надад наав.
Тэр хэсэг чимээгүй суугаад,
'Нээрээ чи чинь ярихгүй шүү дээ," инээн хэллээ.
"Тэгэхээр би хүмүүс иртэл ганцаараа ярих юм байна, тийм ээ?"
Би чамтай чононд дүрсээрээ ярьдаг ч байсан болоосой.
Тэр хаа хамаагүй ярьсаар нэг мэдэхэд гадаа харанхуй болж сар гарлаа.
Тэр намайг налан шимээгүй хурхиран унтсаар.
Би их азтай юм аа. Ийм намайг байгаагаар минь хүлээн зөвшөөрөх хүн гараад ирдэг. Үнэхээр азтай юм. Би чамд үнэхээр их хайртай, Рори.
------------------
Өглөө болон шувууд жиргэж буйн сонстлоо. Бороо ч мөн адил зогссон байв.
Рори руу харвал тэр тухтай унтаж байгаа бололтой хурхираастай.
Сэрэхээр нь түүнийг хурхирдаг гэж хэлнээ.
Тэгтэл хүмүүсийн алхаа болон яриа сонстлоо.
"Тэд энд байхаас өөр газаргүй боллоо. Энд нэг агуй бий. Тэнд орсон юм шиг байна."
Тэдний алхаа наашаа чиглэн ирж байгаа сонстов.
Тэднийг ирэхээс өмнө хүн болох хэрэгтэй хэмээн бодоод босвол намайг налж байсан Рори ч мөн адил сэрлээ.
"Яасан? Юу болсон?" хэмээн тэр нүдээ нухахад түүний үс нэг тийшээгээ дарагдсан ч тэр сэтгэл татам хэвээрээ байлаа.
Энэ их сонин юм. Агуйд хончихоод сайхан хэвээрээ байдаг.
Гэнэт тэдний яриа улам тодроход би юу хийх гэж байснаа санав.
Үргэлж сатааруулж байх юм.
Би гялс хүн болж хувираад,
"Хүмүүс ирж байна." гэж яг хэлэхэд Роригийн нэрийг дуудан хүмүүс орж ирлээ.
"Яанаа Рори зүгээр үү? Ямар их хайваа," хэмээн хүмүүс тал талаас нь зэрэг хэлэн овоорцгоолоо.
Би ч гэсэн энд байна.
"Би энд Снөүитэй хамт байсан," гэж хэлэхэд бусад нь намайг байгааг дөнгөж харсан мэт "Чи бас зүгээр үү?" хэмээн ёс төдий хэлэв.
"Зүгээр ээ," хэмээн би худлаа инээмсэглэн хэлэв
"Хурдан явцгааж хуурай хувцас өмсөцгөө," хэмээн багш хэлээд Рори руу харсанаа,
"Та хоёрынх хуурай байна. Бороо орохоос өмнө ийшээ орсон байсан юм уу?" хэмээн их гайхан асуухад Рори инээмсэглэн,
"Тийм ээ. Яг бороо дөнгөж орж эхлэхэд бид энд орж ирсэн их ойрхон байсан юм," хэмээн тэдэнд худал хэлээд хүмүүсийг хараагүй байхад надруу нүдээ ирмэн инээмсэглэлээ. Би ч мөн адил инээмсэглэв.
Удалгүй бид амралтандаа ирэн намайг өрөөрүүгээ яв хэмээн Рориг өрөөнд нь хүргэж өгөхөөр хүмүүс намайг орхин үлдээлээ.
Тэднээс салсандаа баярлан хурдхан шиг өрөөндөө ороод усанд орон цэвэрхэн хувцас өмсөв.
Өдөр ч хурдан өнгөрлөө. Хүмүүс Рори олсондоо баярлан инээлдэн биднийг хамт сууж байхад хүмүүс ирэн зүгээр эсэхийг нь асууна.
Би ч бас хамт байсан шүү дээ, малнуудаа.
Гэхдээ надад хамаа алга.
Орой болж салах ёс хийн хувцас хунаараа янзлах гээд явах гэтэл Рори миний гарнаас барин зогсоолоо.
"Хоёулаа хамт унтья."
"Унтья?" хэмээн би гайхан бас ичэн асуув.
"Биш ээ тийм утгаараа биш. Хамт хоноё." гэж тэр инээн хэллээ
"Яагаад хамт гэж?"
"Чи таягтай хүнийг ганцаараанг нь арай байлгах гээд байгаа юм биш биз дээ."
"Чи зөндөө л ганцаараа байсан биз дээ."
"Энэ чамтай хамт байх ганцхан шалтгаан байнаа. Гэхдээ би чамтай хамт оронд хэвтэж сэрж үзмээр байна шүү дээ."
"Яагаад?" хэмээн надад сайхан санаа гэж бодогдож байсан ч асуухаар шийдлээ.
"Учир нь чи минийх," хэмээн хэлээд сэтгэл татан инээмсэглэлээрээ инээн намайг татан цээжиндээ наан хэлэв
Би инээж түүнийг түлхээд өрөөрүүгээ эргэн харан хэд халхан эргэж харлаа.
"Маргааш эрт хоёуланг нь буцаана гэсэн тийм болохоор би юмаа цэгцэлмээр байна."
"Чи тэгээд миний өрөөнд байчих л даа."
"Маргааш нь хамт нэг оронд байхдаа баригдаад хэдэн цагийн лекц сонсмооргүй байгаа учраас би өрөөрүүгээ явлаа. Чи ч бас тэгчих," гэж эргэн харан алхахад Рори ардаас гуйх ч би эргэж харахгуй байсаар байгаад өрөөндөө орон анх ирэхдээ цэгцтэй байсан цүнхээ хаагаад орондоо орон нүдээ анин хэвтлээ.
Тэгтэл хэдэн цагийн дараа ор минь хөдөлж хөнжил рүү минь хүн орж ирж байгаа мэт санагдаж эхлэхэд би нүдээ нээв. Хөнжлөө сөхөн харвал цэнхэр нүд надруу харлаа.
"Би ганцаараа унтаж чадахгүй байна аа," хэмээн Рори намайг тэврэн нүдээ анин хэвтэв.
~~~~
Юу байцгаана
Уучлаарай түрүү долоо хоногт тавиагүйд. Гэхдээ би эрт тарьж байна. Бас маргааш нөгөөдөр хоёр дахиж тавинаа. Та нараас хүлцэл өчин тавья хха
Заза баярлалаа миний зохиолын уншиж байгаа хүн-чононуудад. Үнсэх*
