29 страница7 октября 2016, 20:30

Бүлэг 28

"Чононуудтай хамт давхидаг хүн байхын тулд чи шилдэг нь байх хэрэгтэй."
-Teen Wolf

Снөүи (Snowy)

Гал дүрэлзэн асаж би Роритой хамт нэг сандал дээр сууна.

Бид хоёрыг ойгоос гарч ирэхэд хүмүүс аль дээр түүдэгээ асаасан байсан болохоор цуглуулан тавьсан модон дээр өөрсдийн мөчирөө тавиад бид хоёр хажууд хажуудаа суусан юм.

Зарим хүүхдүүд гайхан харах ч, зарим нь дассан мэт тоосонгүй.

Рори өөрт нь багадаа болсон инээдтэй явдлуудыг надад чимээгүй шивнэн хэлж бид хоёр тэндээ чимээгүй инээлдэнэ.

"За 'Эр зоригийн зам'аа эхлэцгээе. Айлгах хүүхдүүд та нарыг энд сууж байхад чинь явчихсан. Харин та нар одоо хоёр хоёроороо хуваагдчих. Тэгээд хос хосоороо тэр замаар," гээд зүүн зүг рүү захад тэнд томоор Эхлэл гэсэн самбар байсан ба ой руу орсон зам байв, "явах болно. Замаа дагаад л яваад байгаарай. Май энэ гэрэл," хэмээн бидэнд том гар чийдэн хос болгонд өгөөд багш амжилт хүсэн явлаа.

"За явцгаах уу?" гэж Рори хэлэн бид хоёр хамтдаа явахаар багшийн заасан зам руу явав.

Хүмүүс нэг нэгээрээ орсоор. Бид хоёр ойрхон зогссоор бидний ээлж болж хамтдаа орлоо.

Эхлээд нээх юм байсангүй.

"Энэ бодсоноос гайгүй юм тийм ээ?" гэж Рориг хэлж амжихаас өмнө гэнэт хажуугаас нэг охин үсээ унжуулж гарч ирээд орилов.

Рори ч мөн адил цочиж бараг л орилохоо шахлаа. Би түүнийг сонсонгуутаа шууд инээн,

"Би сая юу сонсчихвоо?" гэж улам чанга инээхэд миний дуу чимээгүй ойгоор нэг тархана.

Тэр хувцасаа янзалан,

"Тийн. Гайгүй л байна," хэмээн юу ч болоогүй мэт намайг ардаа үлдээн алхалаа.

"Хүлээ л дээ. Гэхдээ инээдтэй байлаа," гээд түүний орилооныг чадахаараа даган дугараад,

"Би чам шиг ч орилж чадахгүй юм байна," хэмээв.

Тэр юу ч хариулалгүй алхаад байсанд би инээхээ арай гэж болив.

"За за. Уучлаарай. Миний буруу."

Тэр юу ч хариулсангүй, намайг байхгүй мэт аашлан алхаад л байлаа.

"Уучлаарай даа," гээд би түүний урд гүйцэн гараад түүний урд замыг нь хаан зогсов.

"Уучлаарай. Би дахиж чиний," хэмээн түүний орилохыг дахин дагаад, инээснийхээ дараа, "эр хүн шиг орилоныг шоолохгүй. Бас дагахгүй ээ."

Тэр инээдээ барин зогсож байлаа.

"Битгий тэгээд орилоод байгаа ч."

Би түүнийг зүүн тохойгоороо нурдаад,

"Гэхдээ л инээдтэй байгаа биз дээ," намайг инээж эхлэхэд тэр намайг удалгүй даган инээлээ.

Түүний инээд харанхуй ойг гэрэлтүүлэм хоолойгоор цагаан шидээ гарган инээв.

Бид хоёрын инээд удаан үргэлжилсэнгүй. Тэнгэр дугарч бороо асгаж аадар бороо болон хувирлаа.

"Бороо," хэмээн бид хоёр зэрэг хэлээд гараа толгойныхаа дээр барин бороог чадах ядхаараа хаав.

Баруун талд жоохон цаашаагаа нэгэн бусдаасаа арай саглагар мод байсанд бид хоёр тийшээ гүйн доор нь орон зогслоо.

"Одоо яах вэ? Буцаад явахад хэтэрхий хол, урагшаагаа явахад хэтэрхий хол байна. Хоёулаа замынхаа яг голд л байх шиг байна," хэмээн Рори норсон үсээ арагшаагаа болгоход түүний үс төгс сайхан хэвээрээ байв.

Бороо орж байхад зарим хүмүүс яаж сайхан төгс царай болон үстэйгээ байдаг юм бол? Би лав шалба норсон гөлөг шиг л харагдаж байгаа байлгүй. Үс хаа хамаагүй нүүрний бүх талд наалдана. Зарим нь бүр аманд орчихож.

Рори надруу ойртон миний нүүрэнд наалдсан байсан үсийг чихний минь ард хийн,

"Наалдчихаж," хэмээв.

"Хоёулаа бороо зогсохыг хүлээх хэрэгтэй. Тийм учраас эхлээд нуувчинд байх хэрэгтэй байна," хэмээн намайг хэлэхэд тэр толгой дохиж зөвшөөрлөө.

Би чонын чихээрээ эргэн тойрноо сонсвол нэг зуун метрийн цаана агуй байгаа бололтой усны дусал цуурайтаж сонсогдож байв.

Би агуй байгаа зүг рүү заагаад,

"Тэнд агуй байна. Намайн дагаад яв," гэж хэлээд алхахад Рори үг хэлэлгүй чимээгүй даган алхалаа.

Агуй бол бодож байснаас том байв. Цаашаагаа харанхуй харагдах ч нээх сүртэй хол байсангүй.

"Хоёулаа энд бороог зогсохыг хүлээе," би түүнд хэлэн норсон цамцныхаа урд хэсгийн базан мушгивал нэлээдгүй их ус гоожив.

"Чи нэгмөсөн тайлаад базчих, би өөр тийшээ харж байя," гэж хэлээд тэр миний эсрэг зүгрүү харан зогслоо.

Боловсон залуу шүү.

Би норсон цамцаа тайлбал минь хар өнгийн дотуур хувцас гарч ирэн би цамцаа базан нэг сайхан сэгсрээд дээгүүрээ буцаан өмсвөл арай гайгүй болжээ.

Би түүнрүү эргэн харвал тэр цаашаа харсан хэвээр байв.

"Болчихлоо. Харин одоо чи тэг," гээд би буцаад эргэн харахад тэр таягаа газар тавьж байгаа дуулдлаа. Удалгүй хувцас тайлж байгаа сонсогдож ус гоожих нь сонсогдов. Тэгээд би түүнийг өмсөж дууссан байх гэж бодоод эргэн харвал тэр яг толгойн дээгүүрээ углан таарлаа.

Түүний нурууны булчин нь чангаран далны булчин нь товойн цамцны цаагуур алга болов.

Би ичсэндээ эргэн харахад тэр яг эргэн харж таарлаа.

"Болчихлоо," хэмээн хэлэхийг бодвол намайг түүнийг харсаныг хараагүй бололтой.

Ашгүй дээ.

Бид хоёр агуйн ханыг халан суугаахад биднийг тойроод бороо орох болон үе үе цахилгаан цохилох нь сонсогдоно.

"Одоо хоёуланд нь бороо зогсохыг хүлээхээр өөр зүйл алга даа."

Би түүний мөрийг налан суулаа.

"Хоёуланд нь үргэлж азгүй явдал бол байх юм."

"Харин тийм."

"Уучлаарай."

Рори надруу гайхан хараад,

"Юунаас болж?" гэв.

"Бүх юманд. Чи надаас болж бөөн асуудалд орсон. Надаас болж хөлөө гэмтээчихсэн. Надаас болоод одоо ингээд сууж байдаг. Би үргэлж л төвөг учруулж явж байдаг-" намайг үргэлжлүүлэх гэж байхад Рори миний нүүрний хоёр талаас гараараа барилаа.

"Үгүй. Худлаа. Чиний буруу биш. Чи төвөг учруулдаггүй. Чиний буруу ёрөөсөө байхгүй," гээд миний хацраар урсах нулимсыг эрхий хуруугаараа арчиад,

"Чиний бүх юм надад таалагддаг. Чи заримдаа хэрэг удаж, асуудалд ордог ч түүнийг тоодоггүй занд чинь би дуртай. Чамайг инээхэд би дуртай. Чиний уруул руу анх харсан үеэс би чамд галзуу хүн шиг сайн болсон."

Би түүний гарыг буулгаж босон зогслоо.

"Үгүй. Рори болохгүй. Чи харахгүй байна уу? Би чамаас явсан нь цаанаа утгатай байсан. Би хэрвээ ийм байгаагүй бол? Хэрвээ би жирийн хүн байсан бол чамайг тэврээд хэвтэхсэн. Гэхдээ үгүй. Би жирийн хүн биш, Рори. Ер нь анхнаасаа энд ирдэггүй байж. Тэгээгүй бол би чамтай уулзахгүй байсан."

"Битгий тэгэж хэл-"

"Хэлэхгүй гээд яах юм? Би чинь-"

Би уртаар амьсгаа аваад,

"Би бол Хүн-чоно. Хараал идсэн хүн-чоно," хэмээн би чанга хэллээ.

"Би үргэлж боддог," гээд би баруун гараа өргөн бүх анхаарлаа гар луугаа явуулахад миний гарны хумс урт болон ургаж удалгүй хүний гар, чонын савруу хоёрын хоорондын зүйл болгон хувиргалаа, "хэрвээ би хүн байсан бол яах вэ? Хэрвээ би хүн байсан бол юунд ч санаа зоволгүй амьдарч чадах байсан болов уу?" хэмээн би түүнрүү харвал тэр надруу харан зогсож байв.

"Хэрвээ би хүн байсан бол би чамд ямар их сайнаа хэлээд чи ч гэсэн адил бодолтой гэвэл хоёулаа сайхан аз жаргалтай энгийн хосууд байх байсан. Чамтай үргэлж уулзаж, чиний төлөө хичээх байсан."

"Гэхдээ тийм биш. Би хүн биш. Би зүгээр нэг мангас. Би хэнд ч хэрэггүй. Ганцаараа явсаар байгаад үхэх хувьтай хүн чоно хоёрын хооронд байх мангас," би уйлж эхлэв.

Мангас

Гэнэт Рори намайг цээжиндээ чангаас чанга тэврэн авлаа.

"Надад чиний юу байх хамаагүй. Чи хүн биш мангас байсан ч гэсэн би чамд үнэхээр их сайн, Снөүи," тэр миний нүдрүү эгцлэн харав.

"Снөүи," гээд тэр миний уруулыг үнсэн, "би чамд хайртай," хэмээн миний уруул руу шивнэн хэллээ.

"Би чамд хайртай. Чи хүн-чоно байсан ч хамаагүй. Би чамд хайртай," гэв.

Би түүнийг ингэж хэлж байгаад итгэсэнгүй. Түүнийг тэр гурван үгийг л хэлэхэд бүхий л ертөнц зогсож, түүнийг дахиад хэлэхийг хүлээх мэт.

"Чи хүн биш байсан ч хамаагүй. Чамайг хайрлах сэтгэлийг юу ч үгүй болгож чадахгүй."

Энэ олон шаналал, зовлон, өвдөлтийн дараа намайг гэх хүнийг би олсон юм. Намайг хайрлах хүн миний амьдралд харвасан сум шиг л орж ирсэн. Харин би түүнээс булталгүй, өөрийн зүрхэн тушаа газар луу чиглүүлсэн юм.

"Би ч гэсэн чамд хайртай."

29 страница7 октября 2016, 20:30