Бүлэг 27
"Заримдаа чи намайг чоно байхад илүү дуртай байдаг юм шиг санагддаг"
- Jacob Black (Twilight)
Снөүи (Snowy)
"За автобусандаа сууцгаа," хэмээн багш орилоход би өөрийн хажуудаа тавьсан хар цүнхийг мөрөндөө үүрэн автобусанд суулаа.
Өчигдөрхөн багш сургуулийн чанга яригчаар мэдэгдэл хийсэн юм.
"Хүүхдүүдээ, маргааш ахлах ангийн сурагчид зугаалгаар явах болно. Гурван өдөр болохоор өглөө найман цагт сургуулийн гадаа уулзацгаая."
Яг хичээл тарж байхад хэлсэн болохоор би шууд хичээлээ цүнхэндээ хийн сургуулиас гаран алхаж байхад нэг хүн намайг дуудлаа.
Эргэж харвал Рори надруу хамаг хурдаараа алхан ирж байлаа. Хамаг хурдаараа гэж сугдсан таягтай чадхаараа л ирж байв.
"Чи багшийн ярьсан юмыг сонссон уу?"
"Анхан," хэмээн түүний алхах хурданд тааруулан алхалаа.
"Өмнө нь өдрөөр л явж байсан. Харин одоо хоногоор болохоор гоё ч юм шиг."
"Мэдэхгүй ээ. Энэ миний хамгийн анхны зугаалга. Сургуулиар явж байгаа."
Тэр гэнэт зогсоод,
"Хүлээгээрээ. Чи өмнө нь зөндөө сургуульд байсан тэгсэн мөртлөө чи ганц ч, бүр нэг ч удаа явж байгаагүй юм уу?" гэж надруу нүдээ томруулан харлаа.
"Харин ганц удаа явж байгаагүй. Миний хуучин сургуулиуд явж л байсан байх би анзаардаггүй байсан байх өө."
"Тэгвэл энэ чиний анхных юм чинь их дурсамжтай байх хэрэгтэй юм байна," хэмээн тэр толгойгоо дохин хэлэв.
"Надад хамаагүй ээ."
"Миний хувьд хамаатай хэрэг. Их том хэрэг," хэмээн хэлэхэд миний инээд хүрж инээмхийлээд,
"За за. Өөрөө л бол. Ямар нэгэн азгүй юм болвол миний буруу биш шүү."
"Ямар нэгэн азгүй юм гэвэл чи модноос унахад уу? Тэр үед яг чамайг унаж байхад чинь би чамайг барьж авна. Амлаж байна."
"Ийм," гээд би түүнийг таяг тулсан байхыг хараад, "байхад чи намайг биш. Би чамайн аврах байлгүй."
"Гэхдээ зүгээр ээ. Би чадна," хэмээн тэр цээжээ дэлдcэв.
"За. Итгэлээ итгэлээ," хэмээн бид хоёр хамтдаа гэр лүүгээ алхацгаасан юм.
Харин одоо би автобусанд ганцаараа хоёр хүний суудал дээр сууж байна. Рори өөр анги болохоор тусдаа суусан.
Хүмүүс ардуур орлилдож байлаа. Угаасаа шүү дээ. Автобусны ард хамгийн дуутай хүмүүс суудаг. Урд нь дуугүй нь. Гол нь над шиг завсрын хүмүүс байна.
Цонхоор харсаар, модод жирэлзэн өнгөрсөөр нэг мэдэхэд бид очих газраа ирсэн байлаа.
Би унтчихсан юм байх даа.
Хүмүүс буун анги ангиараа цуглахад бидний баруун талд Роригийн ангийн хүүхдүүд зогсож байв.
"За. Тавтай морил. Би энэ зуслангийн дарга Харри байна. Та нарыг энд ирсэнд их баяртай байна," хэмээхэд хүмүүс алга ташицгааж би зүгээр л чимээгүй юу ч хийлгүй залхасан шинжтэй зогсоно.
Баахан юм ярьж байхад би хүмүүсийн яриаг чимээгүй болгон эргэн тойрноо ажиж байлаа.
Хөөрхөн газар байв. Ойн цоорхойд байрлалтай, нэг ангид нэг байшин байхаар олон том байшингууд, том цонх л харагдана. Бараг л тосгон мэт. Тэгээд жоохон голруугаа өндөр том байшин нь бодвол хоолны заал болон захиргаа нь байгаа бололтой.
Их мөнгөтэй хүмүүс бололтойдогоо.
Манай анги цуваагаараа хөдөлж эхлэхэд бид жоохон захад байх байшинд орсон юм.
Нэмж хэлэхэд энэ бүх байшин модон байшингууд.
Угаасаа юу гэж ойн цоорхойд тоосгон байшин байхав дээ.
Үгүй ээ. Байж болох юм байна.
Дотогш орвол хоёр хаалга байх нь охид хөвгүүд гэж тасалсан байсан бөгөөд охидын хаалга түлхэвэл дотроо хоёр бас хаалга байлаа.
Хүүхдүүд найз найзаараа хоёр өрөөнд хувирлагдаж би баруун талд байх өрөө рүү орвол дотроо толгойг нь хананд тулсан зургаан ор байв.
Би шууд очин цонхонд хамгийн ойр ор дээр очин цүнхээ тавиад дээш харан хэвтлээ.
Арван минут хэвтэв үү үгүй юу өдрийн хоолны цаг хэмээн дуудав.
Уртаар санаа алдан хүүхдүүдийг даган хоолны заал руу орон хоолоо аваад захын ширээн дээр ирэн хоолоо худлаа хутгаж эхэллээ.
Тэгтэл шалан дээр таяг дугарах дуугаар өндийн харвал нэг гарандаа хоолоо барьчихсан нөгөө гараараа таягаа тулсан Рори алхан ирж байв.
Би шуудхан босож хоолыг нь аван ширээн дээ хамтдаа суулаа.
"За өнөөдөр юу байна," хэмээн Рори ярьж эхлэв. Учир нь бид бүтэн өдөр юу ч ярьж чадаагүй, зүгээр л хараад л өнгөрөөд байсан.
"Гайгүй ээ," гэж би урдаа буй хоолыг сэрээдэн идэж эхэллээ.
"Энэ гоё газар байна шүү, тийм ээ?" тэр надруу инээмсэглэн хэлэхэд би толгой дохин,
"Яахав. Хөөрхөн л байна," хариулав.
"Танай байшин чинь аль нь юм?"
"Хамгийн захын ес дүгээр байшин. Харин танайх?"
"Их хол юм тийм ээ. Манайх биш, миний өрөө энэ байрны хоёр давхарын сүүлийн арван долдугаар өрөө."
Би гайхан түүнрүү харав.
"Чинийх?"
Рори толгой дохиж,
"Тийм. Сурагчдын зөвлөлд тусгай зориулсан давхар дээр хүн бүхэн нэг өрөөтэй."
Паах, их баян газар гэж мэдсэн юм аа.
"Их баян газар юм бил ээ," гэж Рори миний бодлыг уншсан мэт хэлэв.
"Харин тийн," би толгой дохиж санал нийллээ.
Тэгээд бид хоёр өчигдөр өнөөдөр болсон зүйлүүдээ ярилцаж эхлэв.
Сургууль, гэр бүл, бүр хувцсаа яаж бэлдэж байсанаа ярилцлаа.
Бид идэж дуусан хоол идсэн тавгаа хураан тавиад бид хоёр хамтдаа гарцгаав.
Бие биенийхаа хажууд алхан явсаар нэгэн саравчинд ирэн суулаа.
"Энд ер нь их олон юм хийх юм билээ," хэмээн тэр ярьж эхлэв.
"Одоо ингэж энэ хавьтайгаа танилцаад орой тийшээ 'Эр зоригийн зам'аар явах юм байна лээ."
"Эр зоригийн зам?"
"Яахавдээ орой хүмүүс нэг хоёроороо болоод ойгоор харанхуйд ганц чийдэнтэй алхана. Тэгээд хүмүүс айлгаад л. Нэг тиймэрхүү. Их сонирхолтой."
Түүнийг дөнгөж ярьж дуусав уу, үгүй юу Рориг түүнийг найз нь дуудлаа.
"За очлоо," хэмээн тэр босоод алхаж явсанаа эргэж хараад над дээр алхан ирэв.
Би ерөөсөө босоогүй байсан болохоор түүнрүү толгойгоо өндийлгөж харахад тэр доош тонгойн миний уруулыг зөөлхөн үнслээ.
Минутын дараа болин инээмсэглээд дахин нэг зөөлхөн үнсээд дээш болов.
"Яагаад үнссэн юм?" гэж намайг инээмсэглэн асуухад,
"Сайн охиноо үнсэх нь миний буруу юм уу," гэж хэлээд тэр инээмсэглэн яваад өглөө.
Миний хацар халуу дүүгэж доошоо инээмсэглэлээ нуув.
Тэр анх уулзсан мөчөөс эхлээд тэр намайг байн байн тэврэж, боломж л гарвал намайг үнсдэг болсон.
Гэхдээ надад бол зүгээр ээ. Намайг ингэж санаа тавьж байгаа хүн байгаа гэж бодохоор сэтгэл гэгэлзээд байх юм.
Өдөр ч хурдан өнгөрлөө. Ийш тийшээ явсаар сүүлдээ бүр ядрав.
Би Роритой нээх таарсангүй. Тэр даргын ажил хийгээд л яваад л, таягтай хүн хэцүү л байгаа байх. Гэхдээ түүнийг хэн ч зогсоосонгүй.
Орой болж талбайн голд мод цуглуулан түүдэг бий болгохоор болж хүүхдүүд нэг нэгээрээ мод түүж явцгаалаа.
Би ч яахав харанхуйгаас айлгүй зүгээр л түүнэ. Тэгтэл хэн нэгэн намайг араас ирж тэврэхэд би түүнийг үнэнээр нь танив.
"Чи энд юу хийж байгаа юм? Даргууд тайван суугаад байж байдаг юм биш үү," хэмээн намайг хэлэхэд тэр улам чанга тэврээд,
"Тийм л дээ. Гэхдээ чамайг ганцаараа энд явж байсан гэж сонсоод сүнснээс аврах гээд ирлээ," гэж тэр хэлэв.
"Би сүнсэнд итгэдэггүй ээ. Тэгээд ч би харанхуйгаас айдаггүй. Бас дээр нь чи таягтай байж ийм хол явах хэрэггүй байх."
"Намайг эмч их алх гэсэн. Тэгээд л эмчийн зөвлөгөөг дагаж байна."
"Тэгээд намайг тэвр гэсэн юм уу?"
"Үгүй л дээ. Гэхдээ надад тэгэж хэлэхийг хүссэн байх."
Миний инээд хүрэн,
"Чи нээрээ их өөр хүн болж ээ. Надтай анх танилцахдаа чи ийм байгаагүй," гэв.
"Чи намайг өөр хүн болгосон. Гэхдээ би чамтай анх ярихдаа ч гэсэн сайхан ааштай, даруухан хүн байсан шүү дээ."
"Мэдэхгүй ээ. Чамайг би инээгээд л яваад байсныг санаж байна. Үнэн уур хүрсэн шүү. Ядаж байхад салахгүй."
"Гэхдээ чи дуртай л байсан шүү дээ," хэмээхэд түүний зөв байсан болохоор би юу ч хэлээгүйд тэр инээмсэглэв.
"Би мэдсэн юм," гэж тэр тонгойн намайг уруул дээр минь үнслээ.
Миний уруулыг зөөлхөн үнсэж эхлэхэд түүнийг үнсэх болгонд нисдэг эрвээхийнүүд минь галзуурч, түүнээс өөр би юу ч мэдрэхээ байв.
Рори гараа миний толгойны ардуур явуулж үсэн дунд минь орооцолдууллаа. Харин нөгөө гараараа барьж байсан таягаа газар унагаан миний бүсэлхийнээс барин өөртөө улам татаж ойртууллаа. Би ч мөн адил хуруугаа түүний шар үсэн дунд явуулж түүнийг хүзүүг хоёр гараараа тэврэн бид хоёр үнсэлцэв.
Бид амьсгал авахаар бие биенээсээ холдоход тэр духаа надад наан,
"Чамаас хэзээ ч би залхахгүй юм. Чамайг үнсэх болгондоо чамайг хамгийн анх үнсэж байгаа юм шиг санагдах юм," хэмээн хэлэхэд түүний халуун агаар нүүрийг минь бүрхэж байлаа.
Би ярих чадвараа хараахан сэргээгээгүй байсан болохоор түүнд толгой дохиж хариулав.
Бид хоёр амьсгал нэгэн жигд болоход газар унасан таяг болон мөчирнүүдээ цуглуулаад,
"Хүүхдүүдийг гайхахаас өмнө хурдан явья," хэмээн түүдэг рүү хамт алхан явлаа.
~~~~~~
За сайн байцгаана уу.
Би амралтын өдөр болгон Update хийж байна шүү. Одооноос мэдээд аваарай.
