27 страница7 октября 2016, 20:16

Бүлэг 26

"Хэзээ ч битгий замаасаа гар, хэзээч салхинд унасан алимыг ид. Мөн хөмсөг нь дундаа нийлдэг хүнд хэзээ ч битгий итгэ."
         - Company of wolves

Снөүи (Snowy)

"Чамайг ирнэ гэж бодсонгүй шүү. Чи нээрэнгээсээ ирчихсэн гэж үү?" гэж Рори намайг үнсэж дууссаныхаа дараа өөрийн цэнхэр нүдээрээ харж, эрхий хуруугаараа миний хацрыг илэн хэллээ.

Би түүний гарлуу наалдан нүдээ анин толгойгоо дохив.

"Чамайг би ямар их санасан гээч? Чамайг одоо ингээд байж байна гэж бодохоор зүүдлээд байгаа юм шиг санагдаж байна," хэмээн тэр инээмсэглэхэд түүний инээмсэглэл миний зүрхний хэмнэл алдахад хүргэлээ.

"Би ч бас чамайг үнэхээр их санасан," гэж түүнийг би хүзүүгээр нь тэврэхэд тэр өөрийн гараа миний бүсэлхийгээр явуулж эрүүгээ миний мөрөн дээр тавин тэврэв.

Би түүнийг царайг хархаад түүнээс жоохон холдож түүний нүүрээр гараа явуулж мэдэрлээ.

"Чамд одоо ингээд хамт байгаад тэврүүлж байгаадаа илгэхгүй байна," хэмээн би шивнэн хэлэхэд,

"Би харин чамайг энд байна гэдэгт итгэхгүй байна," гэлээ.

Түүнрүү инээмсэглэн холдоход тэр арагш нэг алхахдаа хөлөө алдан унахаа шахан чимээгүй ёолов.

"Хөлөө гэмтээсэн ээ бүр мартчихаж," гэж тэр уртаар санаа алдан хэлэхэд би түүнийг гэмтсэн байсныг санан түүнийг түшин орон дээр нь суулган асуулаа.

"Яг юу болсон юм?" гэхэд тэр шилэн хүзүүгээ илэн,

"Хотоор юм бодож яваад дээрээс юм унаж байгааг мэдээгүй юм," хэмээн хэлэв.

"Чи юу бодож байсан болоод юм унаж байгааг мэдээгүй юм?"

Тэр доошоогоо ичэн хараад удалгүй миний нүдрүү харж,

"Чамайг," хэмээн инээмсэглэн хэлэв.

Би жоохон ичээн инээмсэглэхэд тэр миний урдуур унасан үсийг чихний ард хийн хацрыг минь илэн орон луугаа гараа буулгав.

Бид хоёр чимээгүй зурагтаар гарах зүйлийг үзэцгээж сууж байлаа.

Яг үнэнийг хэлэхэд би зурагт үзэж, Рори надруу нүд салгалгүй харсаар байв.

"Чамайг ингэж хараад байх юм бол тайван ч сууж чадахгүй байна," гэж түүнд хэлэхэд тэр надруу инээмсэглэээ улам тодруулан,

"Чамайг хараагүй гурван сар байсан болохоор чамайг ямар байсныг бүр мартаж. Үгүй ээ, би мартаагүй. Гэхдээ шинэ зүйлүүд нэмэгдсэн байна," гэв.

Би гайхан,

"Юу?" хэмээлээ.

"Чамд илүү өөртөө итгэлтэй дүр нэмэгдсэн байна. Үс чинь ургасан байна," гэж тэр хуруугаараа миний үсийг самнав.

"Гэхдээ хамгийн гол нь чи," гээд тэр надруу нүүрээ ойртуулан, "улам үзэсгэлэнтэй болж," хэмээн хэллээ.

Би ичэн доошоо харахад тэр миний эрүүг минь дээшлүүлэн уруулыг минь зөөлхөн үнсэв.

"Үнэхээр үзэсгэлэнтэй."

Бид хоёр ийнхүү бие биерүүгээ харан сууж байхад өрөө рүү хүн алхан ирж байгаа сонсогдов.

Гэхдээ чимээгүй болохыг бодоход хүнтэй ярьж байгаа бололтой хүмүүсийн яриа дуулдлаа.

"Хүн ирж байна," гээд намайг босоход тэр гэнэт миний бугуйнаас барив.

"Битгий яваач."

"Би явахгүй ээ. Би маргааш чам дээр ирэх болно," хэмээн би түүний духан дээр нэг үнсэн хаалга онгойлгож гарахаасаа өмнө эргэн түүнрүү харлаа.

"Маргааш уулзья," гэхэд тэр надруу харан толгой дохив.

Би түүний өрөөнөөс гарч чимээгүй хонгилоор алхан явлаа.

------

Маргааш өглөө би түүний өрөө рүү ойртон очиход яг эмэгтэй эрэгтэй хүн гарч байхтаа таарав.

Би хурдхан хажуу тийшээ болон нуугдахад,

"Рори маргааш уулзья," хэмээн ээж нь бололтой хүн хэлээд хаалгыг нь хаан миний эсрэг зүг алхан явлаа.

Би тэднийг булан эргэн харагдахаа байхад өрөө рүү нь алхан онгойлговол тэр доошоо ном уншиж байв.

"Та гарахаасаа өмнө дандаа юмаа шалгаж байгаад гарч бай л даа. Үргэлж мартах юм," намайг ээжийгээ гэж бодон тэр дээшээгээ толгойгоо ч өндийлгөлгүй хэллээ.

"Би сайн уу гэж хэлэхээ мартчихаж," хэмээн намайг хэлэхэд түүний толгой хурдан өндийж харав. Тэгээд тэр инээмсэглэн,

"Снөүи," гэлээ.

Би хаалга хаан түүний орны хажууд байх сандал дээр суув.

"Сайн уу."

"Чамайг би ирэхгүй нь гэж бодлоо шүү. Ямар их хүлээсэн гээч. Бүх л өдөржин хүлээлээ," гэж тэр уншиж байсан номоо хажууд байх шүүгээн дээр тавив.

Би цаг руу харахад өглөөний арав болж байлаа.

"Бүтэн өдөр ч өнгөрөөгүй байна."

Тэр инээмсэглэн,

"Чамайг явсаны дараа бүтэр өдөр өнгөрчихсөн юм шиг санагдаад байна," гэв.

"Чи чинь ямар нялуун болчихоо вэ?" хэмээн инээн хэлэхэд тэр,

"Энэ номноос болж байгаа юм," гээд тэр саяхан уншиж байсан номоо харуулав.

Хэрхэн охин найрах вэ?

"Чамайг ийм номонд дуртайг ч мэдсэнгүй шүү."

"Энд хийх юм алга. Ээжид хэлэхээ мартаад байсан чинь сувилагчийн авчирсан ном," тэр хэллээ.

"Яаж байна?" түүний гипстэй хөлрүү нь харан асуув.

Тэр хөнжилөө сөхөж хөлөө ил гаргаад,

"Гайгүй болж л байна. Гэхдээ удах шинжтэй шүү. Яг хугарсан биш цуурсан л гэж хэлсэн. Миний санаж байгаагаар. Эсвэл биш ч бил үү," гэв.

Би инээгээд,

"Чи зүгээр үү? Хөлөө биш толгойгоо цохисон юм биш биз," хэмээлээ.

"Үгүй. Тэгээгүй бол би толгойдоо гипстэй байх байсан," гэхэд миний инээд хүрч би чангаар инээв.

Намайг инээж дуусан түүнрүү харвал тэр надруу инээмсэглэн харж байлаа.

"Инээхийг чинь сонсоогүй их удаж."

"Харин тийм. Чамтай ингээд хамт суугаад инээх сайхан байна. Яахав чамайг хөлөндөө гипстэй бас эмнэлэгт байгааг эс тооцвол," хэмээн намайг хэлэхэд тэр инээн бид хоёр хамт инээлээ.

Өдөр хоног ийм маягаар өнгөрсөөр байв.

Би түүнийг эзгүй үед нь зочилж, хүнгүй тохиолдолд бид хоёр бүтэн өдөр юм ярина.

Долоо хоногийн дараа түүнийг суганд хавчидаг таягтай явж чаддаг болсоны дараа түүнийг гэртээ харьж болно гэсэн юм.

Удалгүй хичээл ч мөн орлоо. Бид хоёрыг баахан юм болж байх хойгуур хичээл амраад яг орохтой таарлаа.

"Би үүнтэй хажуудаа хүнгүй явж чадахгүй байхаа," хэмээн тэр таягаа сугандаа хийн хэлэв.

"Тэгээд би чамайг дахиад бүрэн эдгэхээрээ сургуульд ир гэсэн биз дээ."

"Би чинь сурагчдын зөвлөлийн дарга хүн. Сургуульд би хэрэгтэй."

"Тийн тийн. За би түрүүлээд явлаа," гээд би түүнийг орхин түрүүлж алхахад тэр ардаас намайг дуудан,

"Чи арай хөгжлийн бэрхшээлтэй хүнийг гудажны дунд хаях гээд байгаа юм биш биз дээ. Би чам шиг алхаж чадахгүй," гэв.

Би түүнрүү бүтэр эргэж хараад,

"Тэгвэл чи ээжээрээ хүргүүлэхгүй. Чамайг хүргээд өгье гээд байсан биз дээ," гэлээ.

"Тэгвэл би чамтай хамт байж чадахгүй шүү дээ."

Намайг буцаад эргэн удаан алхаж эхлэхэд тэр миний хажууд ирэн инээмсэглэн алхалаа.

Бид ч сургуульд хүрэхэд хол байна даа.

------

Сургуулийн хаалгаар оров уу үгүй юу хүмүүс тал талаас гарч ирэн Рориг асуултаар булж эхэллээ.

'Яанаа. Рори зүгээр үү.'

'Чиний дээрээс барилга нурсан гэсэн. Чи яаж амьд үлдвээ.'

'Чамайг эмнэлэгт байгааг мэдсэн бол чамайг эргэх байсан юм.'

'Би чамайг үүрээд явах уу?'

Хүмүүс тал талаас түлхэн намайг байгааг анзаарсан хүн алга бүгд Рориг гэцгээж байсан болохоор би хүмүүсийн голоор утаа шиг шурган яваад эргэж харвал Рори надруу харсан зогсож байлаа.

"Дараа уулзья," хэмээн би чимээгүй хэлэхэд тэр толгой дохир би тэндээс хүмүүст байгаагаа мэдэгдэхээсээ өмнө алга болов.

Хичээл ордогоороо орж би ар талын ширээндээ номны ард нуугдан суусаар байлаа.

Зарим нэг хүмүүс анзаарч хоорондоо шивэр авир хийж байгаа нь дуулдана.

Гэхдээ ер нь гайгүй байлаа.

"Чамайг сургуулийг хаясан гэж бодсон шүү," гэх дуугаар эргэж харвал Жессика зогсож байв.

"Би чамайг баярлуулж тийм юм хийхгүй шүү," хэмээн түүнрүү инээмсэглэн хэлэхэд тэр надруу муухай харсанаа үсээ янзлахад би түүнийг өөрийнхөө тодорхойлолтыг барьсан байхыг анзаарлаа.

"Чи хаачих гэж байгаа юм?" хэмээн намайг асуухад тэр,

"Чамд ямар хамаатай юм," гэж уурлан хэлэв.

Хэсэг чимээгүй байсны дараа тэрээр,

"Би гадаадад сурах гэж байгаа," гэв.

Тэгсэнээ тэр инээмсэглэн,

"Өө. Чи чинь гадаад орон ямар байдгийг мэдэхгүй шүү дээ. Угаасаа мөнгөгүй юм чинь," хэмээлээ.

"За тэр ч яахав. Хамгийн гол нь чамаас холдож байгаадаа баярлаж байна. Чиний тэнэг царайг харж дахиж хөгширмөөргүй байна шүү," хэмээн хэлээд тэр хувцасаа янзарлав.

"Миний онгоц цагийн дараа ниснэ. Хурдлахгүй бол болохгүй нь," гээд тэр газар байсан савтай зүйлийг надад сунган өглөө.

"Юу юм?" хэмээн намайг асуухад тэр аль хэдийн намайг үлдээн алхасан байв.

"Энэ юу юм бэ?" гэж намайг ардаас нь орлин хэлэхэд тэр мөрөн дээгүүрээ эргэж хараад,

"Рори бид хоёрыг багын хамгийн аз жаргалтай зураг," хэмээн инээмсэглэн хэлээд даллан яваад өглөө.

Би савны таглааг онгойлгон харвал үүдэн шүд нь унасан нэг хөвгүүн камерлуу харан инээмсэглэн байв.

Зөөлхөн шар үс болон цэнхэр нүднээс харахад Рори байна гэдгийг би шууд мэдлээ.

Харин түүний хажууд үсээ хоёр боосон бор шардуу үстэй охин инээмсэглэсэн байв. Жессика бололтой. Тэр зэвүүн харцыг нь андсангүй.

Би яагаад энэ зургийг надад өгсөн юм бол хэмээн хэсэг гайхаж зогсоод буцаан хийх гэж байгаад зургийн өнцөгт нэг зүйл харааг минь булаалаа.

Би зургийн буланруу улам ойртуулан харвал нэг охин мөн адил энэ камерлуу харан инээмсэглэсэн байлаа. Хувцас нь халтар, үс нь зарим газартай гогцоотой байв.

Би шууд хэн болохыг танилаа.

Би байна.

27 страница7 октября 2016, 20:16