Бүлэг 25
"Хэрвээ чи чононуудыг голд амьдарч байаа бол чоно шиг байх хэрэгтэй."
- Nikita Khrushchev
Чейс (Chase)
Эхний сар
"Чи юу хийгээд байгаа юм?"
"Зүгээр үү?"
"Гайгүй болох байх."
"Алив хоёулаа явж хүмүүстэй танилцья. Надад танилцуулах хүмүүс их байна," хэмээн хэлэн би түүний зөөлхөн дулаахан гарнаас барин алхалаа.
"Чамайг надтай адилхан чоно гэж бодохоор бүр итгэж чадахгүй байна," гэж хэлээд,
"Надаас нуух чамд ямар байсан?" хэмээн Снөүи асуув.
"Эхэндээ жоохон хэцүү байсан. Байнга хэлчих гээд, ам алдчих гээд байдаг байсан. Сүүлдээ ч дассандаа."
"Чи ер нь хэзээ хэлнэ гэж бодсон юм?"
Би жоохон бодосхийгээд,
"Магадгүй бас адилхан л байх байсан байх. Удахгүй байх байсан байх өө."
Бид хоёр алхан тойрон сууж буй хүмүүс дээр ирлээ.
"Манайхан танилц. Снөүи," хэмээн би түүнийг өөрийн найзууддаа танилцуулав.
"Сайн уу," гэж хүмүүс мэндэлцгээхэд Райн босон,
"Намайг Райн гэдэг. Би энэ тэнэгийн," гээд надруу эрхий хуруугаараа заагаад, "сайн найз нь," гэлээ.
"Снөүи," гэж тэр гарнаас нь цагаахан гараараа атган аван сэгсэрэв.
"Чамайг энэ хэр удаан ярьсан гэж бодно. Түүний чи харсан ч болоосой. Тэр тас хар үстэй. Үнэн гоё. Бүр хүрмээр үстэй," хэмээн миний хоолойг даган хэлж байгаа бололтой хэлэхэд би түүний амыг даран болиулан,
"Нэгт, би тийм хоолойтой биш. Хоёрт, би чамд тэгэж хэлээгүй," хэмээн хэлэхэд Снөүи хажууд инээж байгаа нь сонсогдов.
"Хөгжилтэй юм аа."
Би Райны амыг дараа болин хүзүүн ар талаа маажилаа.
"Наад хоёрт чинь тайван өдөр гэж байхгүй," гэж Лола Снөүигийн хажууд очин хэлээд Снөүи рүү харан,
"Намайг Лола," хэмээн хэлэхэд Снөүи түүнрүү харан толгойгоо дохив.
"Хоёулаа сайн найзууд болно гэж би мэдрээд байна," гэж Лола Снөүиг мөрөөр нь тэврэн хэлэхэд Райн хажууд инээгээд,
"Снөүи хэрвээ чи түүнийг дагвал нохойн замаар орно шүү," гэхэд Лола түүнрүү муухай хараад,
"Ядаж л чамд шиг гөлөг биш юм даа, Гөлөг минь," гэж инээн хэлэв.
"Наад тэнэг яриагаа боль тэгэх үү," хэмээн Райн уурлан хэллээ.
"Би амьд байх хугацаанд энэ яриа үхэшгүй мөнх," гэж Лола инээн хэлээд Снөүи рүү эргэн харж,
"Бид хамтдаа тоглож байсан байхгуюу. Тэр үед аравтай байлаа уу даа. Тэгсэн ээж нь түүнийг холоос хоолоо ид гэж юу гэж дуудсан гээч?" гэж инээв.
"Би муу хөөрхөн гөлөгхөн минь ээ, ирж хоолоо ид гэдийн," гэж инээж эхлэхэд Райн түүнрүү дайрахад Лола түүнээс хурдан хөдөлж бултан,
"Хэрвээ чи намайг барихыг хүсвэл үүнээс илүү хурдан байх ёстой шүү," хэмээв.
"Хэн хурданаа үзэх үү?" гэж Райн тулаанд дуудахад Лола бөхийн,
"Үзье л дээ, гөлөг минь," хэмээн хэлээд Райнийг хариулахаас өмнө ой руу ухасхын гүйгээд уусан алга боллоо.
"Чи булхайцаад байна," гэж Райн араас нь гүйн алга болов.
Тэдэнийг явсныг дараа Снөүи рүү харвал тэр ой руу мөн харсан зогсож байлаа.
"Алид хоёулаа явж өөр хүмүүстэй танилцья," гэж хэлээд түүний гарнаас атган явав.
Хоёрдахь сар
"Чи юу хийгээд байгаа юм?"
"Би зүгээр л тайван сууж байна."
"Зүгээр үү?"
"Мэдэхгүй ээ. Миний толгойд юу болоод байгааг мэдэхгүй байна. Бүр сүүлдээ юу бодоод байгаагаа мэдэх ээ байлаа."
"Тэгвэл жоохон босож агаар амьсгалья. Лола, Райн хоёр биднийг хүлээж байгаа."
Тэр санаа алдаад,
"За," гэж хэлэн босоход тэд бидний өмнөөс алхан ирж байгаа харагдав.
"Та хоёрыг хүлээсээр байгаад бид хоёр хөгширч үхэх юм шиг байна," хэмээн Лола уурлан хэлэхэд хажуугаас нь Райн,
"Ядаж хоёулаа хамт байвал хүүхэдтэй болоод үр ачаа үлдээж болох л юм байна," гэж хэллээ.
Лола түүнрүү шижиглэсэн харцаар хараад,
"Балиар юм. Би чамтай хамт хоёулахнаа үлдвэл би өөрийгөө боож ална. Бодохоор дотор муухай оргиж байна," гэв.
Снөүи инээн,
"Тэр хоёр үргэлж ийм айдаг юм уу?" хэмээн надаас шивнэн асуухад,
"Үгүй. Би ер нь яагаад түүнтэй хамт ирсэнээ ч мэдэхгүй байна. Энэ тэнэг амьтан төөрсөн гөлөг шиг л намайг дагаад яваад байна," гэж Лола цаана нэг утга агуулан инээмсэглэн түүний асуултанд хариулав.
"Алив хоёулаа явья. Энэ хоёроос холдож юм ярья," хэмээн намайг эргүүлж юм хэлэхээс өмнө Снөүиг татан аваад явлаа.
Би хэсэг харж зогсож байгаад Райн руу харвал тэр надруу харсан зогсож байв.
"Юугаа хараав? Битгий гөлрөөд бай."
"Чи түүнд үнэхээр сайн юм тийм ээ?" гэж тэр гэнэт асуулаа.
Би түүнрүү гайхан харж,
"Яагаад тэгэж бодов," хэмээв.
"Зүгээр л чи түүнрүү харахаар л инээмсэглээд л. Түүний хийж байгаа юм болгоныг нь хараад л. Бүр чи түүний цамцан дээрх жижигхэн толбыг нь ч гэсэн хараа биз?"
"Толбо биш. Угаасаа тийм," гэж намайг өмөөрөн хариулахад тэр 'хэлээ биз' гэсэн харцаар нэг хөмсөгөө өргөн харж байлаа.
"Ө," гэж би түүний хэлэх гээд байгаа зүйлийг ойлгов.
"Зүгээр л түүнтэй хамт байхад дэлхий ертөнц илүү гэрэлтэй юм шиг санагдаж, түүнийг инээх бүрт өөрийн эрхгүй инээчихдэг юм."
"Наадахыг чинь сайн болохоор тэр тэнэгээ. Тэр мэдэх үү?" гэж тэр урдаа байгаа чулууг хөлөөрөө өшиглөн хэлэхэд би толгой сэгсэрэв.
Тэр гайхан,
"Яагаад? Та хоёр чинь багын найз гээ биз дээ." гэлээ.
"Тийм л дээ. Гэхдээ тэр өөр хүнд хайртай."
"Хэн?"
"Чамд ганц үг хэлэхэд л хангаллтай ойлгогдоно."
Тэр намайг хүлээн чимээгүй сонсож байхад нь би уртаар санаа алдаж,
"Хүн," гэлээ.
"АЙН? ХҮН?"
"Чи жоохон чимээгүй болоодхооч."
"Уучлаарай. Гэхдээ ХҮН? Яагаад хүн гэж?"
"Зүгээр нэг хэсэг хугацаанд хамт байхдаа хайртай болчихсон."
"Гэхдээ зүгээр байх өө. Бид чинь хүнээс хурдан залахдаг шүү дээ. Удахгүй мартчих байх. Мартаад энд ирчихсэн юм чинь зүгээр ээ," хэмээн миний нурууг цохин хэллээ.
Би түүнрүү харан толгойгоо сэгсэрэв.
Тэр жинхэнэ утгагын нь мэдэхгүй л байна даа.
Тэр гайхсан харцаар хараад,
"Яасан?" хэмээхэд би 'юу ч биш' хэмээн хэлэн сүргийн байшингийн гадаа ирэн суулаа.
"За тэр ч яахав? Чи Лолад хэзээ сэтгэлээ илчлэх гэж байгаа юм?" гэж би түүнээс асуухад тэр ууж байсан усаа урагшаагаа цацав.
"Ю-юу?"
"Чамайг түүнд сайныг чинь би бүр үнэрлээд байна," гэж би баримт хэлж байгаа мэт тоолгүй хэллээ.
"Үгүй ээ. Би түүнд сайн биш."
"Битгий худлаа яриад бай. Би хараад байна. Би чамтай хэр удаан найз байлаа даа. Би чамайг сайн мэднэ."
"Би түүнд сайн байсан ч, сэтгэлээ илчилсэн ч тэр өөр хүнтэй."
"Ямар хүн?"
Тэр санаа алдав.
"Тэр түрүү сар ижлээ олчихсон."
"Тийм үү? Би мэдээгүй юм байна."
"Ямар хүмүүс 'Би ижлээ олчихсоон' гээд орилоод яваад байх биш дээ."
Би түүний нурууг илэн,
"Надад харамсалтай байна," гэхэд тэр толгойгоо сэгсэрэв.
"Зүгээр ээ. Гэхдээ би түүнд сэтгэлээ илчилчихсэн. Би түүнд хэлэхэд тэр надруу яаж харсан гэж бодно. Уучлаарай гэх мэт зүйлүүд хэлээд л, ижлээ олсон гэж хэлэхэд нь би зүгээр л түүнрүү инээж хараад 'Зүгээр ээ' гэж хэлсэн."
Намайг чимээгүй байхад тэр үргэлжлүүлэн,
"Гэхдээ чи Снөүид хэлэх хэрэгтэй. Өөрийн дотроо сэтгэлээ нуугаад хэрэг байхгүй. Чи түүнд хэлж байж л тэр чамайг түүнийг яаж боддог байсныг нь мэднэ. Тийм болохоор чи түүнд хэлэх хэрэгтэй шүү, андаа," хэмээн намайг тохойлдон инээмсэглэлээ.
Гуравдугаар сар
"Чи юу хийгээд байгаа юм?" гэхэд тэр хариулсангүй.
"Зүгээр үү?"
"Би энд байж чадахгүй нь ээ."
Би түүнрүү асуусан харцаар харахад,
"Би өөрийгөө ч ойлгохоо байлаа. Эхэндээ би зүгээр байсан. Түүнийг үлдээж яваад мартах байх гэж бодсон. Тэгээд хоёр сар өнгөрсөн хэцүү байсан ч тэвчээд л үлдсэн. Тэгтэл түүнийг тэр газарт нь өөр хүнтэй бол гэж үлдээгээд гурван сар болж байхад би түүнийг мартаагүй. Бүр илүү их санаад байна. Би түүнийг сансанаасаа болоод яг галзуурах гээд байна," гэж тэр нүднээс нь урсах нулимсыг хүчтэй арчив.
"Би энд байж тэвчихгүй нь."
Би түүний хажууд байх хоосон сандал дээр суун,
"Чи энд гэхдээ дасаж л байна шүү дээ. Бүх юм зүгээр байна," хэмээв.
Тэр толгойгло сэгсэрэн,
"Би Роүс эмээтэй ярьсан. Намайг буцаад явсан нь дээр гэсэн," гэлээ.
"Роүс эмээ юу? Яагаад?"
"Роүс ижлээ алдсан гэсэн."
"Тийм. Сүргийн хоорондын дунд ширүүн дайн хэдэн арван жилийн өмнө болж нөхөр нь болох Тревор амиа алдсан гэсэн. Их аймар байсан гэнэ лээ."
Снөүи толгойгоо дохин үргэлжлүүлэн,
"Түүнийг алдсныхаа дараа түүнд үнэхээр хэцүү байсан гэсэн. Өдөр ирэх тусам улам их санаад. Үхэхэд нь хажууд нь байгаагүй дээ үргэлж харамсадаг гэсэн. Чоно ижлээ алдвал үхсэн юм шиг болдог гэж хэлсэн."
Тэр надруу нулимстай нүдээрээ харав.
"Намайг ижлээ алдахаасаа өмнө түүн дээр оч гэсэн. Түүнийг алдахаасаа өмнө түүн дээр оч гэсэн."
Би чимээгүй суун алсыг харан суулаа.
Би түүнийг удахгүй явах байх гэж гадарлаж байсан. Сүүлийн хэдэн хоног тэр улам зожигорч Лола, Райн хоёртой бараг л ярихаа байсан.
"Чамтай би санал нэг байна," гэж намайг хэлэхэд тэр надруу гайхан нулимстай нүдээрээ харлаа.
"Чамайг ингэж зовоон байж энд хорихыг хүсэхгүй байна. Чи өөрийгөө сонголтоо өөрөө л хийнэ."
Тэр гэнэт намайр тэвэрч авав.
"Баярлалаа Баярлалаа. Баярлалаа. Чамайг ч мөн адил тийм бодолтой гэж мэдсэн юм. Ийм учраас л чи миний хамгийн сайн найз. Үнэхээр их баярлалаа."
Би түүнийг эргүүлэн тэврэн,
"Зүгээр ээ. Чамд сайхан бүхнийг би хүсэж байна," гэлээ.
"Үнэхээр их баярлалаа," хэмээн тэр намайг чангаас чанга тэвэрч би үүнийг сүүлийн удаа намайг ингэж тэвэрч байгааг мэдэж байв.
Түүний тэврэхээ болин мөрөн дээр нь гараа тавиад,
"Чи түүн дээр одоо оч. Тэр чамд хэрэгтэй. Хэрвээ тэр өөр хүнтэй болсон байх юм бол түүний хамгийн сүүлд харж чадах зүйл миний гар байх олно гэж хэлээрэй," хэмээн хэлэхэд тэр инээн нулимсаа арчив.
"Одоо яв," хэмээн би түүнийг түлхэхэд тэр инээмсэнлэн толгой дохин цаашаа харан гүйж эхэллээ.
Би түүнийг ой руу алга болохоос нь өмнө дуудахад тэр эргэн харав.
"Би чамд сайн. Яг үнэхээр их сайн. Гэхдээ чамд би найз шиг харагддаг гэж мэдэж байна. Тиймээс битгий харамсаж надруу хараарай. Би чиний хайрыг эргүүлж авч чадаагүй ч чиний нөхөрлөлийг авсан хүн юм шүү. Баяртай. Дараа уулзатлаа."
Тэр хэсэг надруу харан холоос зогсож байгаад надруу сүүлчийн удаа даллан алга боллоо.
Гэхдээ би чамтай дахиж уулзахгүй гэдгээ мэдэж байна.
Би эргэж харан тэнгэр лүү харав.
Рори чи миний хамгийн эрхэм хүнийг авсан шүү. Хэрвээ чи түүнийг нэгхэн хором ч үлдээх юм бол би чамайг олоод алах болно шүү.
Түүнийг хайрлаарай.
Би чамд итгэж байна шүү.
~~~~~
Сайн байцгаана уу. Сайхан амарч байна уу? Энд сайхан байна аа. Бид Байгаль нуур дээр байна.
Заза миний зохиолыг уншиж байгаа хүмүүстэй баярлалаа. Хайртай шүү чонуудаа :)))
