25 страница7 октября 2016, 19:58

Бүлэг 24

"Мерси," гэж ээж бодлогшронгүй хэлээд, "чи надад хөршийн хүн-чоно чинь ийм халуухан гэж хэлээгүй юм байна," гэлээ.
- Patricia Briggs

Чейс (Chase)

"Танилц. ХаиМоүнтэин бүлгийн ахлагч Дарил."

"Сайн байна уу," хэмээн хүчилсэн ч сэтгэл татам инээмсэглэлээр Снөүи Алфагийн гарнаас барилаа.

"Чиний талаар их сонссон," гэж Алфа хэлээд,

"Манай бүлэгт тавтай морил. Бид чамайг их удаан хугацааны турш хүлээсэн шүү," гэв.

Снөүи инээгээд,

"Баярлалаа," хэмээв.

"Чейс чамд байх байрыг чинь үзүүлнэ. Бид чамд хэрэгтэй бүх зүйлийг чинь бэлдсэн байгаа," гэж хэлэн бид хоёрыг үлдээн явахад саяхан орж ирсэн бүлгийн газар нутгаар алхан явлаа.

Бид хоёр хуучин газраас явсанаас нэг хоногийн дараа энд ирсэн. Ирэх замдаа би Снөүитэй яриа үүсгэхийг оролдсон ч тэр нээх их үг хэлэлгүй чимээгүй яваад байлаа.
Түүнд хэцүү байгааг нь мэдэж байна. Ижлээ үлдээж ирсэн шүү дээ.

Рори.

Тэр залуугийн талаар бодох болгонд миний уур хүрэх юм.

Яаж явж байгаад Снөүи тэр нэг энгийн сул дорой хүнтэй ижлийн холбоотой болчихдог байна. Тэр эрэгтэй биш би түүнийх байх байсан юм.

Бид багаасаа л хамт байж ирсэн. Хамт инээлдэж, хамт зодолдож ирсэн. Бид хамтдаа арван таван жил байсан. Хүнд дасах боломжийн урт хугацаа.

Гэтэл түүнээс хэдхэн сар хол байхад тэр нэг хүнтэй ижил болчихдог.

Хараал идмээр юм.

Тэр хуучин сургуулиуддаа үргэлж зодооноос болж хөөгддөг байсан. Яахав нэг удаа тэр охин түүнийг мэдсэн. Гэхдээ зүгээр л байсан. Тэгээд бид хамтдаа зугтсан. Түүнийг сургууль солих болгонд би түүнтэй хамт байж хань нь болдог байсан.

Нэг удаа биднийг жоохон дунд сургуульд байхад том ангийн нэг эрэгтэй түүнийг сүрдүүлж байсан. Түүнийг элдэв бусын үгээр доромжилж байхад Снөүи түүний урдаас том алаг бор нүдээ эргэлдүүлээд л тайван зогсдог байсан. Гэхдээ надад тайван байх хэцүү байсан.

Тэгээд тэр удаа тэр эрэгтэйг мөгшиж байхад би түүнийг цусан нялга болтол балбасан. Тэр үед би өөрийнхөө хүн-чонын хүчийг ямар агууг мэдэж тэр үеэс хойш муулсан хүн болгоныг сүрдүүлж түүнийг мэдээгүй байхад нь хэрэг гарвал зодчихдог байсан. Гэхдээ Снөүи юу ч мэдээгүй. Мэдээгүй нь ч болсон.

Сургуулиас хөөгдөөд орж ирэх болгондоо өөрийн хар үсээ чихнийхээ ард хийчихсэн, амандаа чихэр хүлхэчисэн юунд ч санаа зоволгүй 'Хөөгдчихлөө' гэж хэлээд бид хоёр инээлддэг байсан.

Гэхдээ тэр хуучин газраа зодоонд мөн адил л оролцсон хэргээр захирал дээрээ очсон. Гэхдээ шийгтэл л өгсөн. Хэрвээ хөөсөн байсан бол би түүнийг ирээд энд шууд аваачих байсан.

Гэхдээ тэгээгүй.

Снөүи тэр үед ижлээ олчихсон байсан.

Би сүргийн ажлаар хэдхэн сар холдох хугацаанд тэр хэдхэн сарын дотор хэдэн жил хамт байсан намайг дийлэх хүн гараад ирчихсэн.

Хэрвээ тэр байгаагүй бол Снөүи минийх байх байсан. Минийх.

Гэхдээ одоо зүгээр. Бид хоёр хамтдаа байна. Энд бүх хүнээс хол бидэнтэй адил чонуудтай хамт. Юунд ч санаа зовохгүй. Тайван.

"Энэ чиний өрөө," хэмээн би түүнийг сүргийн газар нутгын баруун жигүүрт байх байшинд авчирлаа.

Тэр өрөөг тойруулан хараад цонх руу очин зогсов.

"Чи удахгүй энд дасах болно."

"Тэгнэ гэж найдья даа."

---------

Маргааш өглөө нь би манаанд гаран явж байлаа. Өглөөний таван цагт үүр цайж гэгээ орж эхлэхэд миний ээлж дуусаж өөрийн өрөө рүү явав. Байшингийн хаалга онгойлгон ороход яг урдаас минь Снөүи ирж таарлаа.

"Чи сэрчихсэн юм уу?" хэмээн би хаалга түүнд онгойлгон өгөхөд тэр толгой дохиод,

"Жоохон энэ хавиар явж сонирходог юм бил үү л гэж бодлоо," гэлээ.

"Би чамтай хамт явах уу?"

"Үгүй. Би ганцаараа баймаар байна," гэж хэлэн тэр ойн зүг ухасхын алга болов.

Би түүний араас хэсэг харан зогсож байгаад өрөө рүүгээ орон шүршүүрт орчихоод унтах санаатай хэвтсэн ч нойр хүрсэнгүй.

Хэсэг тонгочиж байгаад босохоор шийдэж цаг харвал арав болж байлаа.

"Снөүи ирсэн болов уу?"

Доош өглөөний цайгаа сүргийхэнтэй уухаар буухад Снөүи хаана ч харагдсангүй.

"Снөүи ирээгүй юм уу?" хэмээн би өөрийн сайн найз болох Райнаас асуулаа.

"Аа нөгөө цагаан чоно мөн биз дээ. Намайг манаанд гарч байхад ойд явж л байсан. Гэхдээ ирэх шинжгүй байна лээ. Зүгээр л давхиад л байсан. Их хурдан юм байна лээ."

"Угаасаа шүү дээ," хэмээн би хэлэн хоолны ширээнд суухад Жоржиа хоол аяглан өгөв.

Би байнга хаалга руу харсан ч бүтэн хоолны үеэр тэр хаалгаар алхан орж ирсэнгүй.

Орой ч болж би түүнийг хүлээн хаалга налан зогсож байлаа.

Тэр бүтэн өдөр ерөөсөө үзэгдсэнгүй. Гэхдээ хүмүүс түүнийг энэ хавиар ойгоор л давхиж явсан гэж ярихаас өөр зүйл үгүй байв.

Хаалга ойгох чимээгээр харвал Снөүи орж ирж байлаа. Гарандаа уутанд хийсэн жимс хийсэн байв. Харвал бөөрөлзгөнө бололтой.

"Чи хаана байсан юм?" хэмээн би өөрийгөө хаалганаас түлхэж дөхөн очвол,

"Ойгоор л байлаа. Их сайхан нутагтай юм," гэв.

"Чи ядаж хоол идэх гэж ирэхгүй. Бүтэн өдөр чамайг харсангүй шүү дээ."

"Уучлаарай. Гэхдээ би ганцаараа баймаар байсан юм."

"Тэр чиний үлдээж явдаг залуугаас болсон уу?" хэмээн намайг асуухад тэр илт биеэ чангалав.

"Битгий түүнийг дурса тэгэх үү," гэж надруу уйтгарласан нүдээр харахад би түүнийг ийм байдалтайгаар харахыг хүсээгүй болохоор харцаа буурууллаа.

"Чамд хоол тэнд үлдсэн байх," хэмээн би гал тогоо руу заахад тэр толгой сэгсэрэв.

"Хэрэггүй ээ. Би юм идчихсэн," гэж ууттай жимсээ өргөж үзүүллээ.

"Чи ганц жимсээр бүтэн өдөр байчихаж байгаа юм уу?"

"Жимс болон хэдэн зээр."

Би толгой дохиод,

"Заза тэгвэл маргааш манай бүлгийн уулзалттай. Тэгээд чамд хэлээрэй гэсэн юм. Өглөө хоёулаа наймаас байшингийн урд уулзья," гэж хэлэхэд тэр толгойгоо дохин өрөөрүүгээ яван алга боллоо.

Маргааш бид сүргийн бүх гишүүдийн уулзалт болох тавин хүнтэй зааланд оров.

Бид хоёр хамт захад байх сандал дээр тухлан суулаа. Урд сүргийн Алфа болон Беттатайгаа суух ба Алфагийн хажууд түүний Луна сууна.

"Өнөөдөр хүрэлцэн ирсэн хүмүүстэй баярлалаа. Бид энэ уулзалтыг сар болгоны эхний долоо хоногт хийдэг гэж би орох олгондоо хэлдэг байх," гэхэд заалны хүмүүс инээлдэцгээв.

"Өнөөдрийн хүртэлх хугацаанд манай бүлэгт арав гаруй шинэ чонууд нэгдсэн ба бид хамгийн өнөр сүрэгт харьялагдах болсон," хэмээн ярихад хажууд Снөүи надруу ойртон,

"Энд уулзах болгондоо ийм юм ярьдаг юм уу?" гэж асуув.

"Ер нь бол тийм. Гэхдээ заримдаа өөр өөр байна өө. Алфагийн аашнаас шалтгаална."

"Алфагаа тэд яаж сонгоцгоодог юм?"

"Яахав энд чинь төрөл бүрийн чонуудаас хүмүүсийн хэлдэгээр язгууртангууд бий. Тэд үе үеэс цусан холбоотой хүмүүс нэг нэгээрээ болдог."

"Тэгвэл тэр Алфагийн хажууд сууж байгаа бор үсээ боосон эрэгтэй хэн юм?"

"Бетта. Баруун гар нь. Бетта бас цусан холбоотой. Гэхдээ Беттагаас Алфа болох боломжгүй."

"Хэрвээ Алфагийн цусан холбоо тасарвал яах уу?"

"Алфагийн цусан холбоо тасарвал нагац, авга, дүү гээд л хүмүүс нь болно."

Тэр толгойгоо дохин чимээгүй болоход,

"Өөр асуулт байна уу?" хэмээн инээмсэглэн асуулаа.

"Тэр Алфагийн хажууд сууж байгаа эмэгтэй хэн юм? Ээж нь юм уу? Би ээж нь биш гэдгийг нь мэдэж байна. Яаж ийм залуухан байхав дээ."

"Луна буюу эхнэр. Алфа түүнийг хоёр жилийн өмнө олсон. Нөгөө сүргийн гишүүн байсан. Уулзаад удалгүй байж байгаад өөрийн ижлээ олсон гэж зарлан Хатан буюу Луна болсон."

Тэр чимээгүй болоход түүнрүү харвал Снөүи урагшаагаа их л тухацтай бодож байгаа мэт харж байлаа.

Түүнээс хойш бид хоёр юм ярьсангүй.

Хоёр цагийн дараа уулзалт дуусаж бүгд өөр өөрийн үүргээ биелүүлэхээр явав.

Бид хоёр хамтдаа гарч явахад түүнийг Алфа дуудаж аваад явчихлаа. Би түүнийг түүнтэй юу ярьж байгааг мэдэж байв.

Хүн-чонын үүрэг зэрэг л ярьж байгаа байлгүй.

Тэр өдрөөс хойш Снөүи бид хоёр хамтдаа өглөө манаанд гарч хамт хуучин үе шиг хамт байдаг болон нэг сар өнгөрлөө.

Тэр хугацаанд Снөүи багагүй дасаж найз гэхээсээ илүү бидэнтэй арай ойр байдаг эмээ болох Роүс эмээтэй л хамт байгаа харагддаг болов.

Их л дотно болсон байлаа.

Би түүнийг өөр хүмүүстэй ярилцаж, инээлдэж, тоглож байхыг харан түүнийг энд үүрд байна байх гэж бодсон. Би түүнийг Рориг мартсан гэж бодсон.

Гэхдээ үгүй байж.

Түүний өөрийн болгочихоод гуравхан сарын дараа өөрөөсөө би түүнийг үүрд явуулсан.

25 страница7 октября 2016, 19:58