Бүлэг 23
"Чи надаас айж байна."
"Айхгүй бол би тэнэг хүн биз.Гялалзсан нүд болон хурц иртэй савар. Мм, тийн, ухаантай охин бол айна. Бас тэнэг ч охин хүртэл. Хүн бүхэн айна."
- Cynthia Eden
Рори (Rory)
"Чи яагаад ингээд байгаа юм?" хэмээн би Жессикаг өөрөөсөө түлхэхэд тэр газар бөгсөөрөө унав.
"Би чамд үгүй гээд байхад өөрийгөө яагаад надруу шахаад байгаа юм?" гэж би нэг урт амьсгаа гарган,
"Би чамтай багаасаа л найз байсан болохоор л нийлдэг байсан. Чи анх энэ сургуульд ирчихээд найзгүй байдаг байхад чинь би тусалсан. Харин чи тэр тусыг минь буруугаар ойлгосон бололтой. Уучлаарай. Гэхдээ би чамд сэтгэлтэй биш," гэлээ.
Тэр газраас надруу харан,
"Чи тэгээд одоо намайг хаяж байгаа юм уу? Тэр охиноос болсон биз дээ. Тэр ирээгүй байхад чи надтай л хамт байдаг байсан. Тэр охин байхад чи түүнтэй хамт байдаг болсон. Харин одоо хар," гээд тэр газраас босон,
"Тэр охин чинь байхгүй. Чамд надаас өөр хүн байхгүй," гэв.
Миний уур хүрэн,
"Үгүй. Чи буруу бодож байна. Би түүнийг ирнэ гэж мэдэж байна. Тэр заавал ирнэ," хэмээв.
Тэр инээгээд,
"Үгүй. Харин чи өөрөө л буруу бодож. Тэр ирэхгүй. Тэр охин чинь яваад сар болж байна," гэлээ.
Би түүнтэй яриад хэрэг байхгүйг мэдэн хаалганы зүг алхавал тэр миний зүүн гарнаас барин зогсоогоод,
"Чи ингээд явах гэж байгаа юм уу? Чи надтай ингэж олон жил найзалчихаад нэг хэзээ ч ирэхгүй охиноос болж намайг орхиж явах гэж байгаа юм уу?" гэв.
Би түүнээс гараа хүчтэй татаж авахад тэр хөл алдан унах гэж байгаад тэнцвэрээ оллоо.
"Чи миний багын найз Жессика байхаа болиод удаж байна," гэж түүнд сүүлийн удаа хэлээд түүнийг орхин гэрээс нь тэр чигээрээ гаран алхав.
Алхаад таван минутын дараа миний уур гарч тайвшран саяхан галзуу юм шиг алхаж байсан алхаагаа удаашрууллаа.
Үгүй тэр ирнэ.
Би мэдэж байна.
Бугуйн цагаа харвал шөнийн арван нэг өнгөрч байв. Сар цэлмэг тэнгэрт гэрэлтэж, сая сая одод түгэж байлаа.
Би ууртай Жессикагийн уруулын ул мөрийг мартахын тулд чангаар уруулаа арчлаа.
Намайг Жессика үнсэхэд Снөүиг үнсэхэд үүссэн оч мэдрэгдээгүй. Юу ч байгаагүй. Зүгээр л бүх юм буруу юм шиг санагдсан.
Түүнийг санаж байна.
...
Надад хэцүү байна. Чамайг байхгүй болохоор би зүгээр л хоосон юм шиг болчихоод байна. Чи явахдаа миний биений нэг хэсгийг яваад явсанаа мэдэж байна уу?
Чи миний зүрхийг өөрийн халаасандаа хийн зугтсан шүү дээ.
Снөүи.
---------
Тэр явдлаас хойш гурван сар өнгөрч.
Би Жессикатай ойртсонгүй. Надтай ярих гээд ирэх болгонд нь түүнээс холдож эхэллээ.
Эцэст нь тэр ойлгож намайг тайван үлдээв.
Гэхдээ тэр надаас явахын өмнө,
"Чиний зөв байж болох юм. Тэр ирчихэж магадгүй. Гэхдээ чи түүнтэй хамт үүрд байж чадахгүйгээ мэдэж байгаа биз дээ. Би мэдэж байна. Чамайг ч мөн адил мэдэж байгаа гэж бодож байна," гэж хэлэн тэр эргэж харалгүй миний амьдралаас явсан.
"Үгүй. Би түүнтэй хамт үүрд байх болно. Үүрд," гэж амандаа бувтнан хэлсэн ч миний буруу байсныг даанч би хожим ойлгосон юм.
Хичээл ч тарж надад сургууль дээр хийх зүйл үлдээгүй болохоор би хотоор жоохон алхахаар шийдлээ.
Цүнхээ нэг мөрөндөө үүрэн эргэн тойронд хичээлээ тараад алхах хүүхдүүд дүүрчээ.
Би алхасаар өөрийн хамгийн сайн мэдэх газартаа орон булангийн сандал дээр суув.
"Чи ч энд ирээгүй их удаж шүү," хэмээн дуугаар өндийн хараад инээмсэглэн,
"Харин тийм ээ. Их удаж Алис эгчээ," гэлээ.
Тэр миний урдаас харсан сандал дээр суугаад,
"Юу байна даа. Ээж аав чинь сайн уу?" гэв.
"Сайн сайн. Ээж ажлаа хийгээд л. Аав ангаа хийгээд л."
"Харин чи яаж байна?" хэмээн надаас санаа зовж байгаа маягтай асуухад би мөрөө хавчин,
"Зүгээрээ. Дасаж л байна." гэлээ.
"Би ээжээс чинь сонссон. Нөгөө чиний энд хэдэн сарын өмнө авчирдаг охин ор сураггүй явчихсан гэл үү?"
Би түүнрүү асуусан харцаар хараад,
"Ээж яаж мэдсэн юм бол?" хэмээв.
Алис эгч арагшаагаа сандалаа налан,
"Чи ээжийгээ мэдэхгүй л байна даа. Намайг жоохон байхад ээж чинь намайг нэг зүйл хоргоогоод байгааг шууд хараад мэдчихдэг байсан," гэв.
"Тэгээд ч би ээжид чинь чамайг нэг охин дагуулаад ирсэн гээд хэлчихсэн."
Би түүнрүү итгэж ядсан харцаар харахад тэр хоёр гараа бууж өглөө гэсэн шиг өргөн,
"Чи намайг битгий хэлээрэй гэж хэлээгүй шүү дээ," хэмээв.
Би санаа алдан арагшаагаа налахад,
"Чи тэр охинд их сайн байж дээ, тийм ээ?" гэлээ.
Би жоохон бодон,
"Яваад хэдэн сар болж байхад одоо дасахгүй гээд яахав дээ. Араас нь ямар уйлан унжилтай нь биш," гээд жоохон иннэмхийлэв.
"Чи түүнийг явахад юу ч хийгээгүй юм уу? Битгий яваач гэж хэлж мэлээгүй юм уу? Чамайг одоо харахад их л сайн охин байж дээ. Тэр охин чинь явахад чи түүнийг хайж яваагүй юм уу?"
Хэлэх гэсэн ч амжаагүй.
"Ээж нь энд байдаг. Би түүнийг явахад ээжээс нь асуусан. Ээж нь мэдэхгүй, ингээд ор сураггүй байж байгаад холбогддог гэсэн."
"Охин нь хаана байгаад санаа зовдоггүй юм байх даа."
"Зүгээр ээ. Охин нь ганцаараа байгаад сурчихсан. Саяхан ганцаараа байж байгаад ирсэн. Гэхдээ одоо ганцаараа биш. Нэг найзтайгаа явж байгаа." Чейс.
"Чи яагаад түүнийг явсаныг мэдэх үү?" гэж надруу ойртон асуухад би чимээгүй боллоо.
Снөүиг хүмүүс агнаж эхэлсэн.
Би хариулалгүй чимээгүй суухад Алис эгч толгой дохин,
"За за. Жоохон сууж байгаад яваарай," гэв.
Би шууд толгойгоо сэгсэрэн,
"Хэрэггүй дээ. Одоо би явлаа. Жоохон хотод баймаар санагдсан юм," хэмээлээ.
"Чи ядаж юм уугаад яваач."
"Зүгээр ээ. Баярлалаа," гэж хэлэн би түүнрүү даллан кафенээс нь гарав.
Хүмүүс холхилон алхах хотоор би юу ч бодолгүй алхасаар байлаа. Гэртээ очих хүсэл байсангүй. Кафед суухаар тэр надад бодогдоод толгойноос минь гаралгүй надад хэцүү байв. Энэ хот ч мөн адил ялгаа алга.
Тэр энд анх ирээд хамт бид хоёр алхаж байсандаг. Бид хоёр инээмсэглээд л. Мөн ч сайхан байж дээ.
Гэтэл...
Одоо би ганцаараа хүнгүй зүгээр л чимээгүй алхална.
Тэгтэл төмрийн дуу гарч хүмүүс 'Болгоомжтой' гэх дуугаар дээш харвал миний дээрээс юм нуран унаж байв.
-------
Би нүдээ нээн харлаа.
Цагаан зүйлээс өөр зүйл харагдсангүй.
Нүдээ халхалан дээш өндийвэл хөл минь хүнд санагдлаа.
Хурдан өндийж хөнжлөө сөхвөл миний зүүн хөлний өвдөгнөөс доош бүхэлд нь гийпсдсэн байв.
Намайг ийнхүү хөдөлгөөн хийснийг миний баруун захад суух ээж харан босож ирлээ.
"Миний хүү сэрчихсэн үү?"
"Юу болсон юм?"
"Чамайг хотод алхаж байхад чинь чиний дээрээс барилгын материал нурж унаад чиний хөлний яс цуурсан. Тэрнээс өөр юмгүй. Аз болж."
Би толгойгоо дохиход ээж миний орыг хөдөлгөн сандал болгон хувиргалаа.
"Зүгээр үү?"
"Хөлнөөс бусад нь зүгээр бололтой."
"Миний хүү сууж бай ээж нь эмч дуудаар ирье," хэмээн хэлэн өрөөнөөс гарлаа.
Би уртаар санаа алдав.
Амьдрал ч сайхан байна шүү. Эхлээд Снөүи явсан. Харин одоо хөлөө гийпсдүүлчихлээ.
Тасархай.
Одоо би бүр ээжтэй нь ойрд уулзаж чадахгүйн. Ядаж эсэн мэнд байгааг нь мэдэх юсман.
Түүнийг бодоход миний гар өөрийн эрхгүй уруул руу минь явлаа.
Тэр үнсэлт бол миний анхны үнсэлт байсан. Түүнд ч мөн адил тийм байсан гэж бодож байна.
Болдогсон бол дахиад үнсэх юмсан. Үнсээд чангаас чанга тэврэн тавьж явуулалгүй үлдээх юмсан.
Намайг ийн бодож суутал хаалга онгойх дуу гарч хартал би нүдэндээ ч итгэсэнгүй.
Снөүи хаалганы өмнө ирэн надруу харан зогсож байв.
Би итгэж ядан зүүдэлж байна уу хэмээн нүдээ хэд цавчисан ч тэр хаалганы өмнө надруу харан чимээгүй зогссоор байлаа.
Би чимээгүй хэлээ залгисан мэт хартал,
"Уучлаарай. Би чамайг надаас айж байгааг чинь мэдэж байна. Гэхдээ чамаас хол байх надад хэцүү байна. Чи яг миний нэг хэсгийг аваад үлдчисэн юм шиг санагдаад байна. Тэгтэл чамд нэг зүйл болсоныг мэдрээд би шууд иртэл чи ингээд эмнэлэгийн орон дээр хөлөө гийпэсдүүлчихсэн сууж байдаг," хэмээв.
"Би энд юу хийгээд зогсож байгаагаа мэдэхгүй байна. Намайг байх болгонд л муу зүйл болоод байхад би чамайг гэмтээгээд энэ орон дээр суулгаж байгаа юм шиг санагдаж байна. Намайг уучлаарай би энд ирдэггүй байж."
"Би чамд зөндөө хэлэхийг оролдсон гэхдээ чамайг надаас айн-," гэж түүнийг ар араас нь уучлалт гуйн ярьж байхад надад түүний юу ярьж байсан нь хамаа байсангүй.
Би гийпстэй хөлөө мартаж түүнрүү шууд очин цээжиндээ наан халуун уруулыг нь үнсэн үгийг нь тасаллаа.
Чи ирчихлээ.
-------
"Сайн байна уу, эмчээ?"
"Сайн сайн. Та ор. Би таньд хэлэх зүйл байна."
"Түүний энэ зурагнаас харахад зүрхний үйл ажиллагаа муудаж байна. Тийм болохоор л ядраад байгаа юм. "
"Эндээс харахад түүнд хавдар үүсэх боломж бүрдэж байна."
"Тэр бидэнтэй дандаа холбоотой байж биеэ тайван байлгаж, зүрхээ өвдөхөөс сэргийлж манай эмнэлэгт хэвтсэн нь дээр байх. Тэгэж байж бид түүнтэй тулан харьцаж хавдраас нь сэргийлж чадна."
"Тийм болохоор биений хүч шаардсан ажил хийлгүй биеэ тайван байлгаж эмчлүүлэх хэрэгтэй шүү."
"........ Баярлалаа, эмчээ. Би түүнд хэлчихнээ. Баяртай."
"Баяртай, Хатагтай Уолкер."
