Бонус бүлэг 3
"Намайг Чейс гэдэг."
"Хүн-чонын хувьд хэтэрхий хүндэдсэн нэр байна." Миний бодол намайг анзаархаас минь өмнө амаар минь гарчихав. Тэр хөвгүүн нэг ч нүдээ цавчихсангүй. Нэмж хэлэхэд, намайг энэ өрөөнд орж ирсэнээс хойш нэг л удаа цавчсан гэхэд итгэлтэй байна.
"Хүн-чононууд их хөөдөг." би тайлбарлав. "Тэгээд чиний нэр Чейс. Хээ."
- Brownyn (Raised by Wolves)
Энэ зохиол үнэн гоё зохиол би тэр Чейс гэдэг эрэгтэйд нь аймар хайртай. Тэгээд би энэ зохиолд нэрийг нь оруулчихсан хха. :))
Снөүи (Snowy)
Хүндэт өдрийн тэмдэглэл минь,
Энэ хэдэн сар бичээдгүйд минь уучлаарай. Бид их завгүй байлаа. Нээрээ бид нар шинэ байшинд нүүж ирсэн. Их том, тохилог. Надад лав таалагдаж байгаа. Тэдэнд ч гэсэн таалагдаж байгаа гэж найдаж байна.
Энэ олон сар зөндөө юм болсон.
Өнөөдөр аавын нас барсны ойн жил болсон. Ээж өглөө ирж бид нар аавын шарил дээр очсон. Ээжид хэцүү байх шиг байсан. Олон жил өнгөрсөн ч энэ өдөр болгон уйлдаг хэвээрээ. Тэгээд ээжийг явахаас өмнө цагийн сайхан өнгөрөөсөн.
Нэмж хэлэхэд Чейсийн хурим саяхан болсон. Эхнэр нь их сайхан сэтгэлтэй охин байна лээ. Би түүнийг ямар эмэгтэйтэй суух бол гэж санаа зовж байсан ч. Рита надад үнэхээр их таалагдаж байгаа. Намайг яг явсаны дараа ижлээ олсон тэгээд хэдэн жилийн дараа хуримаа хийж байна. Хүү нь хүртэл нилээн том болсон. Кетигээс хэдэн сараар л ах байх.
Кети өөрөө үсээ бооно гэдэг болсон. Би үсийг нь боож өгье гэхэд үгүй гэж хэлээд өөрөө үсээ бооно. Цэцэрлэгт яваад их бие дааж байх шиг байна.
Нээрээ Рори эмнэлгээс гарч байгаа. Хагалгаа амжилттай болж одоо л нэг тэр хавдараас салж байх шиг байна. Арай томорч амьжаагүй байсан болохоор хүнд хагалгаа болоогүй.
Би тэр зүүдийн санасан. Рори өвчтэй болоод .... Бодохоор л уйлчих гээд байдаг хэвээрээ. Гэхдээ одоо тэр эрүүл хүн болсон. Зүүдээ санасны дараа бид хурдан эмчилгээнд орсон. Хожим нь санасан ч тэр одоо зүгээр. Одоо тэр гэртээ ирж бид ам бүл бүтэн болно.
Одоо бид зүгээр бололтой. Амьдрал сайхан байна.
Заза. Би дараа өөр олон гоё зүйл бичнэ.
Хайрт, Снөүи Уолкер.
Би дэвртээ хаан хажуудаа тавихад Кети зочны өрөөнд гүйн орж ирлээ.
"Ээжээ. Аав одоо ирж байгаа гэнээ. Хурдан босож ширээгээ бэлдье."
Би инээмсэглэн,
"За. Тэгвэл ээждээ тусалдаа," хэмээн жижигхэн ч хүчтэй гараараа намайг хамаг чадлаараа сая хэдэн цаг суусан буйдангаас минь босгов.
"Та энд байж байгаарай. Би дээшээ гүйгээд гоё хувцас өмсөөд ирье," хэмээн намайг юм хэлэхээс өмнө дээш гүйн яваад өглөө.
Тэгтэл урд хаалга онгойх дуу гарав.
Би хаалгаруу алхан очвол Рори гадуур хувцасаа тайлан өлгөж байлаа.
"Снөүи," хэмээн тэр инээмсэглэн хэлээд намайг тэврэн авав.
"Сайн явж ирэв үү?"
"Хаанаас эмнэлгээс үү? Сайн. Та нарыгаа их саналаа," гээд тэр миний томорсон гэдсийг минь иллээ.
"Чи харин яаж байна? Өвдөж байна уу?"
"Үгүй ээ. Бид хоёр зүгээр байгаа. Манай хүү их хүчтэй хүүхэд байх шинжтэй. Их өшиглөх юм," хэмээн би гэдсээ илэн хэллээ.
"Тийм л байх. Ээж нь ийм хүн юм чинь," гэж инээмсэглэн миний уруулыг үнсэж миний гэдэс тээглэж байсан намайг өөртэй наан бид үнсэлцэв.
Удалгүй шатны дуу гарч,
"Ээ. Та ийм эрт ирэх байсан юм уу? Би танд зориулаад гоё хувцасаа өмсөж байхад," гээд тэр өөрийн өмссөн даашинзаа эргэж харууллаа.
"Миний охин яаж ч хувцасласан хөөрхөн шүү дээ," хэмээн Рори доошлон Кетиг өргөн тэврэн авав.
"Аав би аймар гоё хоол хийсэн. Ээж дүүтэй байсан болохоор нуруу өвдөөд байна гээд суусан байхад би төмс арилгаж, хоолны ногоогоо бэлдсэн."
"Миний охин мундаг юм аа. Чи ээжийгээ хэзээ хоол хийж сурсан гэж бодож байна?" хэмээн надруу харахад би түүний өмнөөс ууртай харлаа.
"Надад хоол хийх хэрэг гардаггүй байсан юм аа. Гэхдээ би гоё хоол хийдэг болоо биз дээ."
Рори инээн намайг сул гараараа бүсэлхийгээр тэврэн,
"Тийм ээ. Миний хайрт чинь хамгийн сайн тогооч," хэмээн миний хацар дээр үнсэв.
"Та хоёр ингээд байхаар чинь би дүүг аваад дандаа байж байя. Та хоёр хамтдаа байхаараа дандаа ингээд л үнсээд байх юм," гэж Кети гомдлон хэллээ.
"Ээжийг нь аав нь бөөн юм болж өөрийн болгосон болохоор би ээжтэй нь байх дуртай. Гэхдээ миний охин чинь илүү чухал байхгүй юу, гүнж минь."
"Гүнж ээ? Би гүнж юм уу?"
Рори толгой дохин,
"Тийм ээ. Чи гүнж байхгүй юм бол өөр хэн гүнж байх юм?" гэв.
Кети инээхэд түүний цэнхэр нүд гялалзан харагдаж байлаа.
"За хоолоо идэцгээе," хэмээн Кетиг буулгаж тэр гал тогооруу хурдлан гүйв.
"Кети гүнж юм бол би хэн юм?" гэж би Роригоос асуухад тэр инээмсэглэн намайг бүсэлхийгээр тэврээд,
"Кети гүнж юм чинь чи хатан л байхгуюу," гээд намайг үнсэхээр ойртлоо.
Харин би түүнийг түлхэж,
"Чи жил ирэх тусам илүү нялуун болоод байх юм. Хэтэрхий нялуун болохоор бүр аманд амтагдаж байх шиг байна," гээд би түүнийг үлдээн гал тогооруу алхан явав.
"Чи гэхдээ дуртай биз дээ."
"Дуртай. Бүр хайртай," хэмээн хэлэн бид ширээндээ сууцгааж хоолоо идэж эхэлцгээв.
Би тэр хоёртой ярьж байгаад хананд өлгөсөн хуримын зургийг харлаа.
Үнэхээр олон юм болжээ.
Бид хоёр сургуулиа төгсөж тэр их сургууль руу сурахаар гадаад улс руу явж би харин эндээ үлдсэн юм.
Эхэндээ хэцүү, хол зайн үерхэл байсан ч тэр үеийг давж дөрвөн жил өнгөрөв.
Түүнийг сурч дуусаад бид хамтдаа амьдарч Рори нэгэн компанид захирлын туслахаар ажиллаж байгаа.
Тэгээд нэг удаа бид хоолонд орж байхад тэр надаас гэрлэх санал асуусан. Би угаасаа зөвшөөрч удалгүй гурван сарын дараа бид хуримаа хийсэн юм.
Түүнээс хойш жилийн дараа Кети төрч Роригийн эмчилгээ эхэлсэн.
Түүний эмчилгээ жил гаруй болсоны эцэст би өөрийгөө жирэмсэнээ мэдэж хүү гэдгийг нь оллоо.
Харин одоо би найман сартай жирэмсэн чоно болчихсон байна.
Чоно гэснээс би хүүхэд төрүүлсэнээсээ хойш чоно болж хувирахаа багасгасан. Охиноо үлдээгээд ой руу оролтойн биш.
Гэхдээ миний охин хүн. Тэр жирийн хүний амьдралаар амьдарна. Заримдаа хүн-чонын гэр бүлээс хүн төрдөг тохиолдол байдаг. Миний охин хүн. Гэхдээ би хүүгээ хүн-чоно гэдгийг мэдэж байна. Сүргийн зөнч эмээ хүртэл чоно гэж хэлсэн.
Сүрэг гэснээс би нэг сүрэгт харьялагдаж байгаа. Гэхдээ дайн зэрэгт ордоггүй зүгээр л нэг суудал бөглөх заяатай ч юм уу. Нэг тиймэрхүү. Тэд намайг хүнтэй гэрлэж хүүхэдтэй гэдгийг мэддэг. Бүгд их дэмжлэг үзүүлдэг их сайхан сүрэг.
Бид хоолоо идэцгээн инээлдэж, бидний инээд гэрээр нэг тархаж байлаа.
Бид ам бүлээрээ өөрсдийн гэртээ амар амгалан байна.
Бид аз жаргалтай байна. Надад үүнээс өар зүйл хэрэггүй.
