Чэёон....(21-р хэсэг)
Чэёоны талаас
Бүх хүчээ зориулах ёстой мэт энэ мэдрэмж яг юу юм бэ??? Мама гэж чухам яг хэн юм бэ??? Бидэнд яг ямар хор уршигтай юм бол???
:Ахххх миний толгой яг задрах нь ээ.
Лис:Яаа яах гээд орилоод байгаа юм. Унтмаар байхад.
:Яааа та нарын нойр хүрч байна гэж үү?? Ийм цаг үед. Ямар нэгэн юм бодогдохгүй байна уу???
Лис:Тиймээ. Бодогдохгүй байна яагаад ч юм нойр их хүрч байна. Уг нь өмнө нь ингэдэггүй л байсан юм даа.
:Гэхдээ яагаад миний нойр хүрэхгүй байгаа юм бол...
Яагаад хэн нь ч хариулахгүй байна.
Ойлгомжтой. Тэд бүгд унтчихаж. Би ч гэсэн тайван унтаж амармаар л байнашд. Жоохон юм ярьж байгаад унтчихгүй. Ёстой нээрээ.
Маргааш
:Өнөөдөр хичээл орохгүй гэсэн үү?
Лис:Тиймээ. Тэгэхээр одоо дахиад унтдаг хэрэг ээ
:Жисүү Жэнни та хоёр арай унтахгүй биз дээ.
Жис:Мэдээж бид хоёр унтах гэж байна. Бүр цуг.
:Дэбак... Жэнни чинь яасан ч бүр яасан ч бид нарын өвөрт унтахгүй гээд байдаг биз дээ. Гэхдээ яа...
Байз энд ямар нэгэн зүйл буруу байна. Би яг нэг юм мартсан юм шиг санагдаад байх юм.
...
Би охидоос асуулт асуух гэсэн ч тэд бүгд унтчихсан байлаа. Мэдээж өглөө байсан тул гадуур алхахаар шийдэн гартал хэн нэгэнтэй мөргөлдчихнө тэр.
? :Та зүгээр үү?
:Т-тиймээ.
? :Юу өөрөө арай. Арай гэнээ юу тэгэхээр Пак Чэёон мөн биз дээ.
Энэ залуу чинь хэн билээ. Би таньдаг билүү...
Түүнээс таньдаг эсэхийг асуутал тэр хариуд нь "Аанн. Тэгэхээр та намайг танихгүй. А харин би таныг танина. Өөрийгөө танилцуулахад намайг Сүбин гэдэг.

Таньд тусламж хэрэгтэй гэсэн мэдээлэл надад ирсэн юм л даа. Тэгээд би энэ том сургуулиас таныг яаж хайх вэ гэж бодож байлаа. Аз болж та намайг өөрөө олчихлоо. " гэж хэлээд инээлээ. Үнэхээр хачирхалтай юм.
:Ингэхэд чи надаас дүү юм уу?
Сүбин:Тиймээ. Тэгэхээр би шулам байгаа юм" шивнэх".
:Юу?? О.о
Сүбин:Хаха. Уг нь гайхах юм огт байхгүй юмсан. Хоёулаа нэг тухтай газар сууж ярилцах уу даа. Намайг яг хэн болохыг бас яагаад таньд тусламж хэрэгтэй гэсэн болохыг мэдэхийг хүсч байгаа л биз дээ.
...
Гайхалтай. Тэр Сүбин гэгч бүр үнэхээр гайхалтай. Алис тай адилхан шулам дээрээс онцгой бүр далавчтай. Онцгой гэсэн бүх махбод далавчтай юм байх даа. Үнэхээр хачирхалтай юм.
Чан:Чэёон
:Охх Чанёол чи энд юу хийж яваа юм.
Чан:Ммм. Манай хэд бүгд унтаад л байна. Намайг огт тоохгүй тэгээд гадуур алхаж байлаа. Тэгтэл чи урд удаан тайван гэгч ямар нэгэн зүйл бодож байгаа юм шиг алхаж байж таарлаа.
:Манай 3 ч гэсэн намайг тоохгүй унтаад л байна. Ямар нэгэн зүйл ярих гэхээр л унтлаа гээд л унтаад өгөхийн. Уг нь тэд унтахгүй надтай яриа өдөж би унтана гэж гүжүүдэлж баймаар юм.
Чан:Аан нээрээ чамд ямар нэгэн юм мартсан юм шиг мэдрэмж төрж байна уу???
:Oh yeah baby. Яг тэгж байгаа.
Чан:Миний толгойд нэг мод л орж ирээд байх юм.
:Боргоцойн мод уу?
Чан:Үгүй ээ. Юун боргоцой.
:Үгүйдээ. Юу ч биш чи битгий тоо"худлаа инээх"
...
Чанёолтой орой болтол гадуур алхаж, ойрд болзолгүйгээрээ болзлоо. Өрөөндөө орж ирэхэд тэд унтаж л байлаа. Яагаад байгааг нь огт ойлгохгүй юм. Сүбины хэлсэн үнэхээр үнэн болов уу? Би үнэхээр үхнэ гэж үү???
Нөгөө хоёр сургуульд нь гоё хувцас өмсөж, гоё орчинд, ижил түвшний вампируудтай суралцаж, Чанёолтой гэрлэж чадахгүй юм гэж үү. Ахх ямар хэцүү юм бэ?
Зохиолчийн талаас
Чэёон тайван нойрсох найзуудаа харан, хөгжилтэй эксогийнхон болон ядаргаатай санагддаг ч хамгаас хайрт ах, гэр бүл, мөн Чанёолыг бодон ямар нэгэн зүйл бичнэ.
ХХХХ. ХХ. ХХ
Би үхэшгүй мөнх онцгой вампир хэдий ч үхэл намайг хүлээж байгааг сая мэдлээ. Та нартайгаа өнгөрүүлсэн мөч бүхэн минь үнэхээр сайхан байсан шүү. Болдог бол үүрд тийм байхсан. Би ямар нэгэн зүйл мартсан гэсэндээ. Тэрийгээ юу болохыг мэдсэн. Бид өчигдөрхөн амьдралын модыг олсон. Үүнийг л бид мартсан байж. Тэгээд л та нар унтаад байж. Хаха би үхнэ гэдгээ мэдсэн хэрнээ яагаад ийм жаргалтай байгаагаа огт ойлгохгүй байна. Надад энэ бүхнийг хэн хэлсэн гээч онцгой шулам Сүбин хэлсэн. Яг юу гэж хэлснийг би бичихгүй ээ. Үхнэ гэдгээс бусдыг нь үнэхээр...
Чэёон эхэр татан уйлах ч эгч дүүс шиг найзууд нь түүний уйлж байгааг мэдэлгүй нойрсоно...
