23 страница1 мая 2020, 23:29

Амьдралын мод(20-р хэсэг)

Чанёолын сэтгэл санаа ямар байгааг хэн ч таашгүй.
Тэр өдрийг тийм аймшигтай байна гэж хэн ч төсөөлөөгүй. Тэдний хувь тавилан тийм байсныг хэн ч мэдээгүй.
Энэ өдөр ирнэ гэж хэн ч бодоогүй.
...

Эргэн дурсахуй:

Чэё:Бид амьдралын модыг олох хэрэгтэй.
Жэн:Гэхдээ хэдүүлээ хаана байгааг нь мэдэхгүй шүү дээ.
Чэн:Тиймээ гэхдээ бүгдээрээ маргааш нэг тийшээ явах хэрэгтэй.
Жэн:Хаашаа???
Чэё:Амьдралын мод байгаа газар луу


Маргааш

Чан:Тэр газар гэдэгт итгэлтэй байна уу?
Чэё:Мэдээж. Би чинь онцгой нэгэн шүү дээ. Тийм болохоор надад итгээд хурдан явцгаая.

Тэдний хэн нь ч Чэёоны хаашаа дагуулж явж байгааг мэдсэнгүй.


Чэёон явсаар тэднийг сахиусан тэнгэр гарч ирсэн газар авч ирлээ. Гэвч энд бусдаасаа онцгойрох мод байсангүй.
Чэёон өөрт сонсогдсон дуу чимээг дахин бодон "Сэвшээ салхи, од, саран авхай, ой" гэж хэллээ. Бусад нь гайхан түүн рүү харахад Чэёон "Сэвшээ салхи. Би үүнийг нөмөр газар гэж бодсон...
Од. Энэ мэдээж шөнө дундыг илэрхийлнэ. Гэхдээ одод сайн харагдах газрыг илэрхийлсэн байх...
Саран авхай. Одтой адил боловч сарны дүрс усанд илүү тод тусдаг. Тийм болохоор ямар нэгэн гол горхийг илэрхийлсэн байх гэж бодсон...
Ой. Мэдээж шууд утгаараа...". Түүнийг ингэж хэлсэний дараа бүгд гайхаж биширсэн харцаар харлаа. Энэ үед гэнэт сахиусан тэнгэр гарч ирэн "Онцгой нь ч онцгой юмаа. Миний шивнэсэн зүйлсийн учрыг ийм хурдан олно гэж санасангүй шүү. Тиймээ Чэёон чиний бодсончлон амьдралын мод энд байгаа." гэж хэлэхтэй зэрэгцэн хүрхрээ хоёр тийш нээгдэх нь тэр.

Үнэхээр л тод хурц гэрэл цацран тансаг үнэр үнэртэнэ. Мөн гоёмсог цэцэгс байх ба үнэхээрийн үзэсгэлэнтэй мод дунд нь оршиж байлаа. Бүгд тэр модыг хармагцаа амьдралын мод хэмээн уулга алдана.

Тэд бүгд амьдралын модонд татагдан ховсдуулсан мэт алхана. Азаар сахиусан тэнгэр тэднийг зогсоон "Та нар энэхүү модонд хүрэхэд бэлэн бус байна. Дээрээс нь цаг нь арай болоогүй байна. " хэмээн хэллээ.

...

Цус сорогчид дотуур байрлуугаа орохын өмнө бүгд газар тойрон суулаа.

Сухо:Одоо яая гэж бодож байна.
Чэё: Бид хамгийн чухал зүйлээ олчихлоо. Одоо төлөвлөгөө болон мэдээлэл хэрэгтэй.
Чан: Нөгөө бурхан чөтгөр хоёрын хамтарч бүтээсэн МАМА гийн мэдээлэл үү???
Чэё:Тиймээ. Дайсныхаа тухай сайн мэдэхгүй байж яаж ялан дийлэх болж байна. Гол нь бүгдээрээ яаж мэдээлэл олох уу?
Жүх:Зөнч дээр дахиад очих уу? Амьдралын модыг олсоныг мэдээд өөр зүйл хэлэх ч юм билүү. Тийм биздээ.
Крис:Амьдралын модны тухай домгийг л мэддэг гэсэн биздээ. Тэгээд олсоноо хэлэх нь сайн зүйл гэдэгт итгэлгүй л байна шүү. Муу хүн байх ч юм билүү. Хэн мэдлээ.
Чэё:Тиймээ Крисийн зөв. Би ч бас тэгж бодож байна.
Жүх:Гэхдээ...
Чэё:Ахаа. Ямар ч гэхдээ байхгүй. Одоо бүгдээрээ орж амарцгаа. Тэгээд маргааш энэ тухай тухтай ярилцъя.

...

Хэн ч чамайг минь гэмтээх ёсгүй. Надаас бусад нь...


Happy new year guys
🎄🎄🎄🎄🎄🎄🎄🎄🎄
💛💚🧡❤🧡💚💛
(Жоохонбогинохэсэгоруулчихлаа)(😔)

23 страница1 мая 2020, 23:29

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!