Хайрлах айдас|| Part 12
Шатаар доошоо бууж байхдаа Аделайд өөрийнхөө гарыг салгалж буйг хараад сандарч байгаагаа илүү ихээр мэдэрлээ. Тэр өөрийнхөө яагаад байгааг ойлгосонгүй. Сэтгэл нь хөөрсөндөө гар нь салгалсан уу эсвэл айдас уу гэдгийг тэр өөрөө ч ялгахгүй байв. Түүнд яг одоо аль сэтгэл хөдлөл нь илүү тохирохыг ухаарах сэхэл Аделайд д байсангүй.
Түүнийг доод давхарт ирхэд аль хэдийн гэр бүлийн бараг бүх гишүүд хүлээж байлаа. Хатан, хаан хоёроос бусад нь бүгд уйдсан залхасан байдалтай бугуйн цаг, төв хаалга хоёрлуу ээлжлэн харц шиднэ. Тэдэн дундаас ганцхан Луйи гийн ээж л сэтгэл хөдлөлөө барьж ядан баруун гараараа чичрэх зүүн гараа атгасан байв. Аделайд түүнтэй ижил сэтгэл хөдлөл үзүүлж байгаагаа анзааран өөрөөсөө ичих шиг боллоо. Аделайд хаана зогсохоо мэдэхгүй доошоо харан байтал Харри түүнийг анзаарсан бололтой чанга инээснээ хажуудаа зогсохыг урилаа. Түүнийг яг хажууд нь очиж зогсох тэр агшинд төв хаалга нээгдэн гаднаас ханхүү Луйи жижиг цүнх барисаар орж ирэв.
Ханхүү тийм ч их өөрчлөгдөөгүй байлаа. Шар, цагаан арьс нь боролж бага зэрэг ядарсан нь нүүрнээс нь илт байв. Сахал нь нилээд ургаж, үс нь ч мөн нилээд урт болсон байх бөгөөд хэдэн хоног самнаагүй мэт тал тал тийшээ арзайсан байснаас нь үзвэл Луйи айлчлалынхаа хажуугаар өөрийгөө нилээд сайн зугаацуулсан нь илэрхий.
Луйи орж ирмэгцээ л ээжрүүгээ гүйн очилоо.
-Миний хүү, миний хүү- Camilla бувтнан байж хүүгээ үнсэх нь сэтгэл урам харагдана. Харин хажуугаас нь хунтайж Чарлес инээмсэглэн орж ирэн:
-Камилла хүү яваад удаагүй шүү дээ. Чи нээрээ...- хэмээн инээн хэлхэд уйлж байсан хатагтай мөн инээн нулимсаа арчаад холдов.
-Ааваа, сайн байна уу?-Луйи Бөхийн байж мэндчилхэд хунтайж мөн л инээмсэглэн:
-Сайн сайн. Сайн явж ирэв үү?- хэмээн мэндчилэв. Хунтайж Чарлес ойрын үед ингэж гэж байгаад амаа урчихвийдээ гэмээр л их инээж байлаа.
Луйи дараа нь хоёр ахтайгаа мөн бэр эгч болон бяцхан ханхүүтэй мэндлээд хамгийн сүүлд Аделайд дээр ирлээ. Луйид өмнөө зогсох хөөрхөн бүсгүйтэй мэндлэх тийм ч их хүсэл байхгүй байгаа нь нүднээс нь илхэн байв. Аделайд ч мөн юу хийхээ мэдэхгүй хий дэмий л шал ширтэн нүдээ нэг цэг дээр тогтоох гэж хичээх аж. Ямар ч байсан энэ эвгүй нөхцөл байдлыг Харри удирдлагандаа авч Аделайдыг дүүрүүгээ түлхээд:
-Хонгор минь мэндлээч- хэмээн урам өглөө.
Аделайд нүдээ дээш өргөн арай ч нэг юм өмнөө зогсох ханхүүтэй харц тулаад:
-Сайн байна уу, ханхүү. Та сайн явж ирэв үү?- хэмээн хэвийн хоолойноосоо арай дээд өнгөөр асуувал өнөөх нь мөн л хүчилсэн гэмээр хоолойгоор хариу мэнд мэдээд, сайн явж ирсэнээ дуулгаад түүнээс холдолоо.
-Эмээ өвөө чамайг хүлээж байгаа байх. Дээшээ номын санруу оч- Харри Луйид дурамжхан хэлээд толгойгоороо явах зүгрүү нь заалаа. Энэ байдал нь, энэ хүйтэн хөндий харилцаа нь Аделайд нь гайхаад байхаар зүйл шиг санагдахаа больсон нь харамсалтай. Тэр энэ гэр бүлийн дотрох чимээгүй дайнд нэгэнт дасч эхэлжээ.
Хатагтай Камилла хүүгээ өмөөрөх мэт Харрируу дурамжихан харц шидлэхдээ Аделайдыг ч ширүүн харцаараа ширэв татахаа мартсангүй. Тэрээр харцаа буцааж хүүдээрээ тогтоогоод нялуун эрхлүүлсэн хоолойгоор:
-Миний хүү ядраа байлгүй. Эмээ өвөөдөө оччихоод өрөөнөө орж амар. Ээж нь оройн зоогон дээр дуртай хоолыг нь бэлдүүлнээ- хэмээн халамжилаад арай чанга хоолойгоор-Хүүгийн ачааг аваач- хэмээн үйлчлэгч нарыг зандарч байв.
Луйи ч үлдсэн ачаагаа үйлчлэгчид өгөөд бүгдэнд нь дараа уулзахаа хэлээд шатруу зүглэхдээ Аделайдруу хүний урманд харсанчгүй. Харах шалтгаан байхгүй гэдгийг мэдэж байсан ч хөөрхий бүсгүй өөрийгөө гомдож байгаагаа мэдэрлээ. Яг л зүрхэн дээр нь халуун чулуу хайраад амьсгалхад хэцүү болж байгаа мэт сонин мэдрэмж төрхөд тэр зүгээр л эргээд өрөөрүүгээ алхалаа. Бүгд зээ хэдийнээ тал тал тийшээ явчихсан байсан учир түүнд хэн нэгэнтэй салах ёс гүйцэтгэн бөхийх хэрэг гарсангүй. Харин шатаар өгсөж явтал:
-Хүлээж бай- гэх сүйт залуугийх нь хоолой сонсогдлоо. Аделайд юу хүлээхээ үл мэдэн эргэж хархад өнөөх нь урдаас нь доогтой инээдээр инээснээ:
-Надтай цуг цай уугаач- хэмээв.
Хэдхэн хормын дараа тэр хоёр урдчилан бэлдсэн ширээний ард сууж байлаа. Ширээн дээр жигнэмэг, торт, чихэр гэх мэт бүх төрлийн амттанг нямбайлан өрсөн нь нүсэр харагдуулж байсан юм. Энэ ширээ хэзээ нурж унах бол гэсэн бодол харсан хэнд ч төрхөөр аж.
-Чи аавынхаа ажилд тусалхаар болсон гэл үү?- Харри түрүүлж яриа эхлүүлхэд Аделайд ууж байсан цайндаа золтой л хахчихсангүй. Аягны амсарыг амнаасаа хөндийрүүлэн аягаа алдахааасаа өмнө хурдхан шиг тавган дээр тавихад хагарахнуу гэлтэй чанга дуугарлаа.
-Чи яаж мэдсэн юм?
-Би хадам аав,ээжтэйгээ яридаг хүн шүү. Аав чинь чамайг туршилаггүй байж мэднэ гээд намайг туслаарай гэж гуйсан юм- энэ том ажлыг өөр нь даатгаж өгнө гэж итгэж явсан өөрийгөө бодоод Аделайдийн инээд хүрэх шиг боллоо.
-Тэгээд чи надад яаж туслаж чадах юм бэ дээ?-өмнөө суух залууруу үл тоосон харцаар илгээн асуухад:
-Хайрт Аделайд минь, та энэ бүхнийг бүгдийг нь өөрөө гардаж хийхийг хүсэж байгааг би мэдэж байна аа. Тэгхээр сүйт бүсгүйдээ боломж олгож энэ бүхнээс хол байх шийдвэр гаргасныг минь сонсоод та лав баярлах байх.
Аделайд баярласан царай, нүүрэн дэх инээмсэглэлээ нууж чадсангүй. Нүүрэндээ мишээл тодруулан байж түүнрүү талархасан харц илгээлээ. Тэр сүйт залуутайгаа танилцсанаасаа хойш анх удаа Харриг хайралсан биш юм аа гэхэд хүндэтгэсэн харцаар харж байв.
-Тийм ээ би талархаж байна.
Амандаа ус балгасан мэт чимээгүй хэсэг суух үедээ тэд хоюул нэг нэгнээсээ ямар зайтай хөндий байгаагаа анзаарлаа. Хэдхэн сарын дараа гэр бүл болж ор дэрнээс эхлэн аягатай цайгаа хүртэл хуваахаар сэтгэл шулуудсан тэдэнд энэ байдлыг байх ёстой зүйл мэтээр хүлээн авхаас өөр сонголтгүй болсондоо тэд хоюул дотроо жихүүдсэнээ хэн хэн ч хэлсэнгүй. Аделайд чимээгүй хэсэг сууснаа хоолойгоо засан:
-Би одоо явж ажилаа үргэлжлүүлье дээ- гэхэд хоолой нь бага зэрэг чичирч байлаа. Харри зүгээр л толгой дохих нь өмнөө зогсож байгаа бүсгүйд тэгтэлээ анхаарал хандуулахгүй байгааг нь хэлэх шиг.
Аделайд-д хаалга нээн өгхөд өмнөөс нь чимээгүй үлээх салхи сэтгэл дотор нь эрх чөлөөний цуурайг чимээгүй хадааж байлаа.
Луйи эмээгийнхээ хайртай хуучин сандалнуудын нэгэн дээр суун цай оочилж байхдаа өмнөө суух эрхэм дээдэс эмээ өвөөгийнхөө алинтай ч харц таарахгүйг хичээж байв.
-Луйи хүү минь айлчлал чинь хэр амжилттай вэ?- гэхэд чимээгүйхэн сууж байсан учир ач хүү нь золтой л бүлээн цайндаа хахчихсангүй.
-Яг зорисон үр дүндээ хүрч чадсан гэж бодохгүй байна гэхдээ ололт ихтэй. Засгийн газрын сайд нь хөдлөх бодолгүй байгаа бололтой- гэхэд хатан хаан чимээгүй толгой дохиод гүн бодолд дарагдахаас нь хархад түүнээс тийм ч их үр дүн хүлээгээгүй байсан нь илт. Тэд хэсэг чимээгүй суухад өрөөний уур амьсгал хүйтэрч байгаа нь тэдэнд мэдэгдэж байлаа. Луйи-гийн хувьд энэ нөхцөл байдал анхных нь биш ч гэлээ түүнд өмнөхөөсөө ч илүү эвгүй бас "хүйтэн" санагдаж байв. Тэр уул нь өөрийгөө иймэрхүү зүйлд дассан гэж бодож байсан юм сан.
-Хүү минь чамд таалагддаг эмэгтэй байгаа юм биш биз?- Луйи золтой л барьж байсан жигнэмэгээ газар унагчихсангүй. Тэр салгалсан гараараа жигнэмээгээ тавган дээр тавих гэж байгаад санаандгүй цайруугаа хийчих нь тэр. Эмээ нь тэр үйлдэлийг нь харж байснаа инээгээд: -Наад хариу үйлдэлээс чинь хархад чамд маш их таалагддаг хүн байгаа эсвэл таалагддаг хүн огт байхгүй гэж ойлголоо- гэснээ аягтай цайгаа буцаан тавилаа.
-Э..эмээ надад тийм хүн огт байхгүй ээ. Нээрээ б..байхгүй шүү, эмээ- тэр гацан байж хэлхэд өвөө нь чимээгүй мушийгаад
-Үнэн гэж үү. Луйи минь дээ. Чи том болж байна. Эмэгтэй хүн хардаггүй эр хүн гэж байдаггүй юм. Мэдээж чиний сонирхол өөр бол шүү дээ- гэхэд нь хатан өвгөнөө зүүн гараараа хөнгөхөн цохиод:
-Манай гэр бүлд ийм юм байж болохгүй- гэснээ өмнөө суугаа ач хүүрүүгээ харан-Хоёр ах чинь хуримаа хийсний дараа чиний ээлж ирнэ. Чиний гэр бүлийн байдал магадгүй байр сууринд чинь сайнаар нөлөөлнө байх.
Энэ үгийг чимээгүй сонсож суусан Луйи байр сууритай холбоотой мэдэгдлийг нь сонсмогцоо сэтгэлээр бүр ч их унах шиг болов. Дахиад л өнөөх улиг болсон яриа дахиад л өнөөх байр суурь. Тэр иймэрхүү байдлаар өссөн харин үлдсэн амьдралаа ингэж л өнгөрөөх юм гэж үү?
-Эмээ гэхдээ хүлээх хэрэгтэй юм биш үү? Харри, Уйлиам-с бараг 5 жилийн дараа л хуримаа хийх гэж байна шүү дээ. Би ядаж 3 жил хүлээх хэрэгтэй юм биш үү?
-Чи Харритай адил биш шүү дээ, хүү минь. Харригийн одоогийн л байр суурь нь хангаллтай бат байгаа шүү дээ. Тэгхээр чи яарах нь чамд л ашигтай байх болно. Эмээ нь Харриг сүй тавиулсан шиг чамд ч бас Аделайд шиг үзэгслэнтэй, ухаалаг эмэгтэй олоод өгье- гэснээ хэлсэн үгээ ойлгосон бололтой- Олоод гэж байна хайгаад танилцуулаад өгье. Миний хүү шиг сайхан залууд сайхан эхнэр хурдан олдох болно оо.
"Сэтгэл санааг минь сайхан засаж байна даа" гэж бодсон ч гаднаа инээмсэглээд:
-Эмээ хүүдээ бодох боломж өгчих. Хэдхэн өдөр за юу?- гэснээ түрүүнээс хойш тэдний яриа огт хамаагүй мэт цай ууж суусан өвөөрүүгээ тусламж гуйсан нүдээр харсан ч өвөө нь туслах шинжгүй чимээгүй л цайгаа ууж байгаа нь нэг бодлын өөрийнхөө ертөнцөд байгаа мэт.
-Долоон хоног. Дараа нь эмээдээ эцсийн хариугаа хэлээрэй. Танилцаад яриа хөөрөөгөө тогтоогоод 6 сарын дараа л хурим хийхэд болох байх. Харригийн хуримнаас зайтай байлгахын тулд дор хаяж нэг жил хэрэгтэй тэгхээр эмээ нь сайн нухацтай хайнаа- эмээ нь яг л зуучлах товчооны ажилтан шиг нүд нь гэрэлтэж, инээмсэглэж байгааг нь хархад агуу Англи улсын төрийн толгой хатан гэхээргүй байлаа.
Луйи энэ сэдвээс аль болох зугтсаар номын сангаас арай ч нэг юм гарч ирж чадлаа. Бугуйн цагаа хартал зээ хэдийнээ оройн хоолны цаг дөхжээ. Удалгүй эмээ өвөө хоёр нь оройн хоолоо идхээр гарж ирхийг нь мэдэх тул тэднээс зугтан өрөөрүүгээ гүйхээрээ хурдаллаа. Араас нь дагах үйлчлэгч нар юу болоод байгааг тийм ч сайн олйгохгүй ч асуух эрхгүй учир зүгээр л эзнийхээ алхаанд тааруулж даган доороо шогшиж байв. Тэд иймэрхүү байдлаар шогшисоор нэг л мэдхэд Луйигийн өрөө байрлах жигүүрт ирсэн байлаа. Луйи ардаа зогсох нэгэн үйлчлэгчид оройн зоог нь д очихгүй гэдгээ хэлээд иргэж хартал өмнөх хаалга нь огцом нээгдэж дотроос нь хатагтай Eggenridder үйлчлэгчитэйгээ нэг юм ярилцан инээсээр гарч ирэх нь тэр.
Тэд хэсэгхэн хором юу хэлхээ мэдэхгүй нэг нэгрүүгээ ширтэж байснаа ухаан орсон мэт зэрэг харцаа бурууллаа.
-Сайн байна уу, ханхүү- өөртэй нь түрүүлж үг дуугран гэж бодолгүй өөрөө түрүүлж юу гэж хэлэх вэ гэдгээ бодож зогссон ханхүүгийн хувьд энэ нь том шок байв.
-С..сайн. Сайн сууж байсан уу, хатагтай- иймэрхүү өнгөөр ярих нь хэн хэн д нь эвгүй бас тухгуй байлаа. Тэд өмнөх шигээ нэг нэгэнтэйгээ ярихийг хүссэн ч ам хэл нь нэг л эвлэхгүй байгаа мэт.
-Сайн сууж байсаан, харин та аян замдаа сайн явж ирсэн биз дээ- Адедайд энэ үгээ хэлж дуусагмагцаа ямар тэнэг зүйл асууснаа ойлгох шиг болоо. Өдөр ирхэд нь л мэндэлчихсэн байж гэж өөрийгөө хараан зогсоход нь Луйи хөнгөхөн инээмсэглэснээ:
-Тийм ээ- гэлээ. Тэр өөрийг нь элэглэх гэж байснаа тэвчин байж үгээ залгиж байгааг нь Аделайд хэнээс ч илүү сайн мэдэж байв- та оройн зоогоо идэх гэж байсан биз. Би таньд садааp болоод яах вэ дээ. Та доошоо буу буу- хэмээн замыг нь засах мэт ханаруу шахасхийн зогсоод түүнд явах томоос том зай гаргаж өглөө.
Аделайд хажуугаар нь чимээгүй өнгөрхөд Луйи түүний үснээс үнэртэх сайхан үнэрийг мэдрэх шиг боллоо. Тэр үнэндээ энэ үнэр төрөлхийн үнэр үү эсвэл шампуний үнэр үү гэдгийг сайн ялгаж чадахгүй байсан ч түүний хувьд зөвхөн үнэртээд өнгөрөх бус бүх л биеээрээ мэдрэх ёстой мэт санагдана. Ханхүү түүнийг булан тойрон эргэтэл араас нь ажиглан зогслоо. Яг юу хүүлээгээд байгаагаа сайн мэдэхгүй ч биеээ түүний эсрэг эргүүлчихэж яагаад ч юм чадсангүй. Тэр дахиад гүнзгийгээр санаа алдаад өрөөрүүгээ орход биеийнх нь нэг тал хэдийнээ болсон үйлчлэгч нар нь ард нь мөн л санаа алдаад үлдэх нь түүнтэй цуг гунигийг нь хуваалцах мэт.
Булан тойроод Адедайд тэсгэлгүй зогсолоо. Булан хүртэл яаж ийм тайван яваад ирсэнээ өөрөө ч гайхна. Тэр энэ харцыг сайн санаж байв. Анх уулзхад нь ханхүү түүнрүү яг иймэрхүү харцаар харж байсан. Түүнийг танихгүй ч биширсэн мөн хүндэлсэн харцаар. Гэхдээ тэр үед нүдэнд нь тодоос тод харагдаж байсан хүсэл тачаалын оч одоо арай өөр зөөлөн мэдэрмжээр солигдсон мэт санагдана. Тэр өмнө нь хэзээ ч хүний харц мэтийн зүйлд анхаарал хандууж байгаагүй билээ. Хэдий сургагч нар нь хүний нүдрүү харж ярих мөн харцнаас нь мөн чанарыг нь таних гээд олон зүйл зааж байсан ч тэр анхаарч амьдралдаа хэргэлдэггүй байсан билээ. Мэдээж анх уулзсан хүнийхээ харцыг шинжин мөн ярих үедээ нүдрүү нь харна тэгээд л болоо. Үүнээс цааш тэр хүний дотоод ертөнцийг сонирхож байсангүй. Арга ч үгүй биз эрчүүд нь хүсэл тачаалын нүдээр харин эмэгтэйчүүд нь хорсолын нүдээр харсаар байгаад түүнд дасал болсон гэхэд хэлсдэхгүй. Харин сая тэр Луйигийн дотоод ертөнцийг сонирхосон. Өөрийн мэдэлгүй уншисан.
-Та зүгээр үү?-хэн нэгний намуухан хоолой сонсогдоход тэр бодит байдалдаа эргэн ирлээ. Эргээд хартал Эмма түүнрүү санаа нь зовсон бололтой хөмсгөө зангидчихсан харж байв. Аделайд гэнэт ямар болчимгүй алхам хийснээ ойлгон мөрөө цэхлээд, хоолойгоо засаснаа:
-Толгой жоохон эргээд. За явцгаая- гэхэд бүгд чимээгүй араас нь даган гэлдэрлээ.
Луйи өрөөндөө ормогцоо орон дээрээ тэрийн ойчиход нь ор нь эзнээ санасан мэт түүний биен доор таатай нь аргагүй хөвөлзөх шиг. Тэр эргэн тойрноо хархад юу ч өөрчлөгдөөгүй байлаа. Аман доороо аяахнаар "Юу ч өөрчлөгдөх билээ дээ" гэснээ өөрийгөө шоолох мэт хөнгөн инээв. Түүний толгойноос ахынх нь сүйт бүсгүй огт гарж өгөхгүй байгаад тэр дотроо шаналж л байлаа. Өнөөх л хөөрхөн нүд, урт сормуус, даладчаа дэвэх шувуу шиг тэгш сайхан хөмсөг, өндөр шулуун хамар, улаан уруул, намирсан үс гээд түүний юу ч өөрчлөгдөөгүй мэт. Тэр гэрээсээ хол байх хугацаандаа Аделайдийн талаар хэтэрхий их бодож байгаагаа ажигласан юм. Яагаад гэж өөрөөсөө мянга асуусан ч хариултаа авч чадаагүй байсаар ирсэн нь энэ. Хариултаа аваагүй гээд тэр хойш суусангүй харин ч "ирээдүйн бэр эгч"-ээ ой тоймноосоо гаргахын тулд хэд хэдэн эмэгтэйтэй хүртэл учир ургуулаад амжсан билээ. Гэвч өнөөх л хэвээрээ түүний тухай бодсоор одоо бүр хархаар гэмшил төрөөд байх нь хэцүү. Луйи өөрийгөө Аделайд-д дурлаж байна гэдгээ өөрөө өөртөө ч хүлээн зөвшөөрхөөс айна.
Харин түүнийг дахин харсан нь түүнд найдлага төрүүлсэн билээ. Өөрийг нь хүлээн авхад Аделайдийг аль болох харахгүйг хичээн хол байснаас ч тэр юм уу түүнийг тийм ч их санаагүй юм шиг санагдаж баярлаж байсан юм. Гэтэл түүнийг сая хараад өнөөх хөөрхөн алаг нүдрүү нь ширтээд л ямар их сансанаа ойлгож, хайрлах мэдрэмж судас бүрээр нь бүлиглан урсах шиг болсон. Тэр түүнийг хайрлахвий гэхээсээ нэгэнт айхаа больжээ. Харин түүнийг хайрлаж байх вий гэдгээсээ л хамгийн их айж байлаа.
Ханхүү энэ талаар цаашаагаа бодхыг хүссэнгүй. Өөрсдийнхөө ирээдүйн талаар эргэцүүлхийг ч хүсэхгүй байв. Луйи өөрийг нь хоол идээгүйгээс болж ээж нь удалгүй орилсоор ороод ирнэ гэдгийг сайн мэдэж байлаа. Түүнээс өмнө жоохон ч гэсэн амрах санаатай хажуулдан хэвтээд ханын цаасны хээ болгоныг судлан хэвтэхдээ өөрийн мэдэлгүй гүн нойронд автсан байв.
Луйи хаалга нүдэх чимээнээр сэрлээ. Эргэн тойроных нь юу ч үл харагдана. Гүн саарал утаа түүний нүдийг харалган болгосон нь энэ ажээ. Түүнд амьсгалхад ч хэцүү байв. Амьсгаа авах бүрт нь гашуун утаа уушигруу нь орох гэж зүтгэн хоолойг нь хорсгож ханиалгуулах ажээ. Энэ их утаан дунд түүний ганц мэдрэхүйн л хэвийн ажилаж байгаа нь чих нь байлаа. Ханхүү эргэн тойрон дох бүх юм аа сайтар сонсож байв.
-Луйи, Луй чи намайг сонсож байна уу? Хүн дуудсан уу?- гэхэд ард нь байгаа хүн юм хэлсэн бололтой хаалга балбах чимээ хэдхэн секунд намжиснаа дахин нүргэлэн хаалганы цаанаас цөхөрсөн эмэгтэй хүний хоолой түүний нэр тусламж хоёрыг дахин дахин дуудан орилж байлаа- Луйи зүгээр үү? Луйи хаалгаа нээ л дээ. Туслаарай энэ өрөөнд гал гараад байна.
Өнөөх эмэгтэйн хоолой улам бүр бүдгэрэн сүүлдээ мэгшин уйлж эхлэв. Ухаан алдахаасаа өмнө Луйи хамгийн сүүлд инээмсэглэж байгаагаа мэдэрлээ. Учир нь хаалганы цаадах эмэгтэйг Аделайд гэж танисан хэрэг. Түүний хоолой нь хорсож, нүд нь аргаж, зүрх нь савлан өвдөж байсан ч тэр жаргалтай байв. Харин хаалганы цаана Аделайдаас гадна хэд хэдэн хүний хоолой сонсогдож эхэлхэд тэр ухаан санагаа алдан түүний бүх ертөнцийг харанхуй бүчин авлаа.
