Нэр хүнд болон хичээл зүтгэлийн ялгаа|| Chapter 11
Хэрвээ та энэ зохиолыг уншиж бас таньд таалагдаж байгаа бол Comment үлдээн, Vote өгч бас Share лэн түгээнэ үү. Reading List дээ нэмхийг мен хvсье. Энэ нь надад маш их урам өгдөг гэдгийг ойлгоорой. Мөн уншиж байгаа хүн бүрт баярлалаа.
Love, Elena xoxo
*******************
Adelaide's POV
Хоёр долоо хоногийн нэг нь миний үзэж байсан хамгийн удаан долоо хоног болж өнгөрөв. Даашинзны хэмжээ авах, босч суух, алхам болгоноо шалгуулаад л уйтгартай өдрүүд санасныг минь бодход хамаагүй хурдан өнгөрч байгаа нь таатай байлаа.
Миний сүй тавих ёслол надаас бусдыг нь баярлуулж байх шиг санагдаж байлаа. Ээж, аав хоёр холын Орсоос өдөр болгон утасдаж нөхцөл байдлыг өөрийнхөөрөө хянах гэж хичээж байхад хааны гэр бүлийнхэн огт тоохгүй байгаа дүр эсгэж байсан ч энэ талаар ярих бүрт нүд нь гэрэлтэж, алга нь загтнаж байх шиг байв. Бүгд л өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж бараг л өөрсдийнх нь хурим шиг аашилдаг ч бусад үед нь намайг энд байгааг бараг мартчихсан юм шиг аашилдаг юм. Харин миний "сүйт залуу" ямар ч тоосон шинжгүй гадуур зугаалчихаад л намайг хархаараа хатны дэргэд сайн залуу шиг аашилсаар л байв.
Сүй тавих ёслол хуртэл нэг л урагшгүй байх шиг санагдана. Өөрийн биеэр оролцохгүй байгаа болхоор ч тэр юм уу яг л харийн хүний ёслолыг зүгээр л холоос ажиглаж байгаа юм шиг санагдах нь бүр ч ярьшигтай болгож байлаа. Хийх ажилгүй надад ядаж цэцэг сонгох ч юм уу эсвэл бялуу сонгох ажлыг даалгахыг гуйсан ч элдэгээр татгалзсанаар миний өдөр хоног бүр ч явж, урагшилахгүй болов.
Харин аз болход өчигдөр ноён Eggenridder залгаж компанийн нэг ажилийг даалгаж сүй тавих ёслолын өмнө гэхэд үр дүнг нь илтгэхийг даатгасан нь энэ долоо хоногийн хамгийн сайхан мэдээ болж нарыг минь гаргалаа. Ноёнтны урмыг хуглахгүй тулд бараг л морь нохой мэт ажилхад бэлэн байсан ч гэрэл зурагчдаас хол байхын тулд гэрээсээ ажилах хэрэгтэй болсон нь бага зэрэг урмыг минь хугалсан ч миний гол баяр баясгаланд тэгтэлээ их нөлөөлж чадсангүй. Ямар ч байсан энэ гэнэтийн баяр баясгалан сүүлийн хоёр хоног нүүрнээс минь инээмсэглэл салгасангүй.
-Луйи өнөөдөр ирхээр болсон- хатан хаан "өглөөний цайны гэнэтийн мэдэгдэл"-ээ хийж ширээний ард сууж байсан хүн бүрийг цочирдуулж орхилоо.
-Гэхдээ ирэх өдөр нь болоогүй шүү дээ. Миний сүй тавих ёслолын өдөр л буцаж ирнэ гэж бодсон юм сан- Хэнри гийн хэлсэн "суй тавих ёслол" гэсэн үг яг л хүйтэн ус шиг биерүүгээ цацуулж байгаа юм шиг биеийг минь ирвэгнүүлж орхив.
-Гэнэтийн ажил гарсан гэж байсан. Асуух асуултаа тэрнийг ирхээр өөрөөс нь асуувал ямар байна?- хатан хааны ярианы өнгө энэ асуудлыг ор үндсээр нь хааж байгаа нь тодорхой байлаа. Бид чимээгүйхнээр өмнө нь хийж байсан ажлаа үргэлжлүүлж энэ яриа огт гараагүй мэт болов.
Луйи бидний сүй тависан өдрийн маргааш л гэхэд Хятадруу айлчлал хийхээр явсан юм. Уул нь айлчлалынхаа дараа нэг долоо хоног амарчихаад ирнэ гэж байсан ч чухамдаа яг ямар ажил гараад айлчилалынхаа дараа шууд ирэх гээд байгааг нь мэдэхгүй ч амралтаа хойш нь тавин байж ирж байхыг бодход хэцүүхэн асуудал бололтой. Ямар ч байсан тэрний дахин ирж байгаа нь нэг бодлын сайн хэрэг байж болох ч яагаад ч юм айдас надаас нэг л салж өгөхгүй байлаа. Тэрний явах энэ гэнэтийн шийдвэр яагаад ч юм надаас болсон юм шиг, тэрний өмнө буруутай юм шиг санагдаж байсан юм.
Өглөөний хоолны дараа бид өрөө өрөөндөө орхоор явхад Харри намайг дагаад болсонгүй. Тэрний өрөө өөр жигүүрт байдаг учир яг яах гээд байгааг нь асуухаар эргэж хартал тэр надруу хараад инээмсэглэж байлаа.
-Таныг яах гээд намайг дагаад байгааг асууж болохсон болов уу?- түүнд миний энэ асуулт яагаад ч юм инээдэмтэй санагдсан бололтой инээснээ
-Сүйт бүсгүйнхээ өрөөрүү явах нь тийм том нүгэл гэж үү?- хэмээснээ надруу нэг алхам ойртоход бидний дунд хагас метр гаруй зай үлдэлээ- Тийм үү хайрт минь!
-Асуудалгүй байх нь зөв ч та миний сүйт залуу шиг гэнэт аашилж эхэлж байгаа нь айдас төрүүлж байгааг хэлэх хэрэгтэй болов уу?
-Оройтоод ч болов хийсэн нь хэзээ ч хийхгүй байснаас дээр шүү дээ- гэхдээ надруу тонгойн инээмсэглэж байлаа.
-Хэрвээ та ингэхээр шийдсэн бол энд хонгилд зогсоод юу хийх вэ?
Биднийг миний өрөөнд орход үйлчлэгч өрөөний тоосыг арчиж байснаа бид хоёрыг хараад гэнэтхэн байрандаа зог тусчихав. Ханхүүгээ хараад сүрдэснүү эсвэл бид хоёрыг хамт явааг хараад цочирдоснуу мэдэхгүй ч түүний энэ үйлдэл Харрид таалагдсангүй бололтой хоолойгоо засаад:
-Түр гарч байхгүй юу- гэснээ жижиг буйдан дээр очоод хөлөө ачаад суучихлаа.
Үйлчлэгч гүйхээрээ миний хажуугаар гарахдаа нүүрэндээ томоос том инээмсэглэл тодруулсан байхыг хархад бусаддаа хэлэх сонинтой болсондоо баясаж байгааг нь төвөггүй мэдэж болхоор байв. Хаалга хаагдмагц би санаа алдаад Харригийн сууж байсан буйдангийн урдаас харсан буйдан дээр суугаад түүнд "Эхэл" гэсэн дохио толгоогоороо өглөө.
-Луйигийн хэлсэн зөв байж та их ухаантай юм. Намайг ямар нэгэн зүйл ярих гэж ирсэнийг хэлүүлэлгүйгээр ойлгосон тань сэтгэл төрүүлэм байлаа.- тэр надруу харан инээхэд нь нүдэнд нь гайхсан, биширсэнээс илүүтэйгээр дооголсон бас бассан өнгө төрх илэрхий харагдаж байв.
Би ч мөн мөчөөгөө өгөлгүй урдаас нь хүйтнээр инээмсэглээд:
-Та ямар нэгэн зүйл уухуу?- гэхэд толгой дохисноо:
-Хатуухан юм уумаар байв ч өглөөд арай л хатуудах байх- гэснээ надруу "Би зөв ярьж байна уу?" гэсэн харц чулуудлаа. Харин би дуугуй л толгой дохиод өөртөө болор хундаганд ус аяглаж аваад буцаад суудалдаа суунгаа:
-Таны магтаалд хязгааргүй их талархаж байгаа ч та ийм эрт миний өрөөнд намайг өөрийн ховор магтаалаараа шагнах гэж ирээгүй л байлтай- гэхэд тэр бас л өнөөх үл тоосон инээмсэглэлээ гялалзуулж:
-Эмээ өчигдөр надтай уулзсан- гэлээ.
-Та хоёрыг огт ярилцаж байгаагүй гэж бодсон юм сан. Би их гайхширчихлаа- гэж ямар ч сэтгэл хөдлөлгүй хоолойгоор хэлээд түүнээс харцаа салгасангүй. Тэр миний ёжлолыг ямар ч гэсэн ойлгосон бололтой нэг чангахан инээчихээд:
-Эмээ бид хоёрын тухай надтай ярилцсан юм- гэчихээд надруу хариу нэхсэн нүдээр харлаа. Харин би урдаас нь хариу хэлэлгүй зүгээр л толгой дохилоо- Бид хоорондоо хөндий байгаа болхоор үйлчлэгч, ажилтнуудын дунд бид хаёрын тухай яриа их гарч байгаа бололтой. Тэгхээр өнөөдрөөс эхлээд биднийг ойртож, хайртай хосууд шиг ядаж жүжиглэ гэсэн.
Хатан хаан шууд л бид хоёрыг "жүжиглэ" гэсэн нь гайхмаар байсан ч энэ гэр бүлийн гишүүдээс ялангуяа хатан хаанаас өөр юу хүлээх билээ дээ гэсэн бодол минь инээд хүргэх шиг болов. Анх уулзахдаа хатан хаан, хаанд үзүүлж байсан асар их хүндэтгэл минь өнөөдрийн хүртэлх хугацааны турш ууршин алга болсон мэт санагдана. Яг яагаад гэдгийг мэдэхгүй ч тэдний хандлага, ааш гээд бүх л зүйлс нь уур хүргэм мөн арга ядам санагдаж байлаа.
-Та магадгүй гадуур их гарч зугаацахгүй бол ийм яриа арай бага гарах байх- Харри надруу ёжтой нэг харсанаа:
-Чи арай хардаад байгаа юм уу?- гэх нь тэр. Энэ нь миний бүр инээдийг хүргэм санагдсан ч мэдээж би түүний улаан нүүрэн дээр нь инээчихэж чадсангүй.
-Аль дуртайгаараа л бодход болно шүү дээ. Хатан хааны сэтгэлийг амрааж ядаж хүмүүсийн дэргэд дотно дүр эсгэцгээе.
Хэг ёг хийсэн 30 минут ярианы дараа бид 2 нэгдсэн нэг шийдвэрт хүрч чадсан нь нэгт "Харри гадуур ойр ойрхон гарахгүй гарсан ч хэл амнаас хол байна". Хоёрт "Үйлчлэгч нарын дэргэд ямар ч тохиолдолд хайртай сайхан хосууд шиг аашилж байх". Гуравт "Гэр бүл, ялангуяа хатан хааны дэргэд бас мэргэжлийн хэмжээнд жүжиглэлт хийнэ". Дөрөвт "Гэрэл зурагчидад харагдахын тулд дараагийн доло хоногт гурван ч удаа гадуур болзоонд явах. Үүний дараагийн долоо хонгуудад ядаж хоёр удаа болзоонд явах". Ямар ч гэсэн гэрлэх хүртэлээ энэ дөрвөн дүрмээ чанд баримталхаар болсоноор Харри ашигүй нэг юм миний өрөөнөөс гарлаа. Түүний гарсаны дараа нэг сайхан гүнзгий амьсгаа аваад аавын туслахруу залгав. Аав явсаны дараа түүний баруун гар болсон туслах нь компанийн дотоод ажлыг хариуцаж байгаа юм.
Аавын туслах ноён Петерсон 3 дуудуулсаны дараа л ашигүй нэг юм утсаа авлаа.
-Хатагтай- хэмээн мэнд мэдхэд нь би одоо хүртэл энэ нэрэнд дасаагүй байгаагаа мэдрэх шиг болов.
-Ноён Петерсон, аав танитай холбоо барисан уу?
-Тийм ээ хатагтай. Ноён Eggenridder надтай ярисан. Би таньд хэрэг болох материалуудыг аваад одоо ордонруу очих гэж байна- гэхдээ цаанаа ямар нэг эмхэлж байгаа бололтой цаас шаржигнах чимээ гарч байлаа.
-Зүгээр л факсаар явуулчихна гэж бодсон юм сан.
-Зарим материалуудыг өөрийн биеэр таньд хүлээлгэж өгч бас тайлбар хийх хэрэгтэй юм аа, хатагтай.
-Би таныг ирнэ гээд харуулуудад хэлчихье- гэснээр бидний богинохон утасны яриа дууслаа.
Би Эмма г дуудаад ноён Петерсоныг ирэх болсоныг мэдэгдээд бас миний өрөөнд зочиныг ирсэний дараа цай авч ирхийг үүрэгдээд өмнө нь уншиж дуусгаагүй номоо аваад суухад дүнгэж 10 цаг болж байв. "Дон Кихот"-ын эхний бүлгийг уншиж эхэлсэн ч нэг л анхаарал төвлөрсөнгүй. Ханхүү Луйи яг яагаад ирж байгааг ойлгохыг хичээсэн ч юу ч толгойнд орж ирэхгүй байлаа. Тэр ээждээ их анхаарал тавьдаг болхоор ээжд нь ямар нэг зүйл тохиолдсон байж магадгүй гэсэн таамаглал байж болох ч өнөөдөр инээмсэглээд явж байсан ээжид нь ямар нэг зүйл тохиолдсон гэж итгэхэд хэцүү байлаа. Магадгүй эрүүл мэндийн асуудал байж болох ч ээж аав, эмээ өвөөдөө юу ч хэлээгүйг бодход тиймэрхүү том асуудал биш бололтой. Ингээд л миний таамаглал дуусчих нь тэр. Бүх таамаглал минь бүтэхгүй юм шиг санагдаж байсан ч би энэ бүхэнд итгэхийг хүссэнгүй. Магадгүй зүгээр л хэн нэгэн миний бодоогүйг бодож байна гэсэн бодол уур хүргэж байгаа ч байж болох. Би багаасаа л ийм хүүхэд байсан. Тооны хичээлийг өөр нэг хүүхэд надаас түрүүлж ойлгоход уур хүрээд ангиасаа бүр гараад явчихдаг байж билээ. Харин багш араас ирээд энэ зан минь хэрхэн миний замд садаа болж болох тухай 30 минутын лекцээ уншидаг байсан юм.
Намайг өнгөрсөн одоог холин бяцхан дүгнэлт гаргахаар хичээж байх хооронд ноён Петтерсон хэдийнээ ирчихсэн бололтой Эмма хаалга хөнгөхөн нээж түүнийг ирсэнийг дуулгалаа. Би Эмма д хаалга тогшоогүй талаар нь үг хэлэх гэснээ хаалга тогшисон ч би сонсоогүй байх гэж бодоод зочиноо оруулхыг дохиод номоо номныхоо шүүгээнд хийхээр босов.
-Хатагтай Eggenridder, та сайн байна уу?- хэмээгээд бөхийн мэндэллээ. Би ч бас инээмсэглэн түүнтэй гар барихад гар нь дуулахан ч бас ширүүн байв.
-Ноён Петерсон, та сайн байна уу? Таныг цаг зав гарган байж надад зааж зөвлөж байгаад би гүнээ талархаж байгаагаа хэлэх нь зүйтээ болов уу.
-Үгүй дээ. Энэ бол миний ажил шүү дээ. Аав тань таньд их итгэл хүлээлгэж байгаа.
Би түүнд дахин талархаад ажилдаа орхоор ширээнд суух үест Эмма цай бас жигнэмэг тавьсан тавиуруудыг барьсан үйлчлэгч нарыг дагуулсаар орж ирээд ширээ засчихаад гараад явлаа. Тэднийг гармагц ноён Петтерсон бид хоёр шууд яриандаа орлоо. Аавын надад даатгасан ажил нь энгийн боловч компанид их чухал нөлөөтэй гэдэг нь тодорхой байв.
"Eggenridder.Inc" компани олон салбарт үйл ажилгаа явуулдаг болхоор олон захирлуудтай нь мэдээж. Харин зарим нэг захирлууд нь хахууль авдаг гэсэн цуу яриа гарсанаас болж нууц шалгалт хийхэд томоохон салбар хариуцсан 15 захирлуудын 7 нь хээл хахуульдаа баригдсан нэг үгээр хэлхэд "хогийн новш" нууд гэдэг нь тодорхой болсоноор тэднийг ажилаас нь халж оронд нь өөр захирлууд томилхоор болсон бөгөөд энэ нь маш том ажил болж байгаа юм.
Хурал зохион байгуулах нь миний бодож байсан шиг амар ажил байсангүй. Ядаж байхад мэдээлэллийн хэрэгслүүдээс нуух хэрэгтэй болхоор бүр ч хэцүү байлаа. Алдарт Eggenridder корпораццийн захирлууд хахууль авч, хууль бус зүйлсд оролцож байсан гэдэг нь тодорхой болвол нийгэмийн хандлагаас эхлээд, хувьцаа хүртэл уналтанд орох нь тодорхой. Хоёр гуравхан хүн байсан бол бас ойлгуулах тал дээр арга хэмжээ авч болох ч бүхэл бүтэн 7 захирал гэдэг бол арай л дэндсэн тоо.
-Халагдсан захирлууд ямар нэгэн мэдэгдэл гаргахгүй гэдэг нь баталгаатай биз?
-Бид тэдэнтэй өөрсдийнхөөрөө учраа олчихсон. Тэд амьдарлаа алдахыг хүсэхгүй л байгаа бол чимээгүй явах ёстойгоо мэдэж байгаа- түүний хоолой маш итгэлтэй байсан учир надад эргэлзэх шалтгаан байсангүй.
-Санал хураалтыг хэзээ авхыг би таньд маргааш гэхэд хэлнээ
-Ноёнтон таны сүй тавих ёслолын дараа хийхийг зөвөлж байсан. Таны хувийн байр суурь тогтвортой байх нь илүү ашигтай.
-Би бодож үзээд хэлье.
Түүний гарсаны дараа би энэ тухай бодолд дарагдаж үлдэв. Надад энэ ажлыг өөрийнхөө хувийн хэрэгтэй холбох хүсэл өчүүхэн төдий ч байсангүй. Учир нь энэ бол миний өөрийн бие дааж шийдвэр гаргаж байгаа анхны тохиолдол харин энийгээ энэ утгагүй сүй тавих ёслол, хааны гэр бүлийн гишүүн гэсэн нэр хүндтэйгээ хутгамааргүй байлаа. Гэвч би бас энэ байдалтайгаар очивол хэн ч намайг аавдаа эрхэлсэн тэнэгхэн гүнжээс илүүгээр авч хэлэлцэхгүй гэдгийг бас мэдэж байв. Аав хүртэл санал болгосон гэхээр ямар ч хэрэгцээгүй зүйл биш гэдэг нь тодорхой.
Хүчтэй нь үргэлж хүчгүйгээ барьж иддэг нь орчлонгийн жам. Харин хүч чадал мөнгө, эрх мэдлийн ачаар ирдэг. Харин мөнгө, эрх мэдэл хичээл зүтгэлийн ачаар ирдэг. Хүн болгоны ойлгох гэж хичээдэг, зүтгэдэг амьдрал, амжилтийн үндэс маш энгийн гэж боддог байлаа. Гэтэл үнэндээ хичнээн их хичээсэн ч авч болдоггүй зүйл гэж байхад нэр алдар гэх мэт жижиг нэр төдий зүйлээр л далайгаад авч болдог нь бас нэг хорвоогийн жам бололтой. Би энэ бодлоосоо болоод сэтгэлээр унах шиг болоод бичиг цаасныхаа ажилдаа орлоо.
Бичиг цаас гэхээсээ илүү бараг л түүхийн ном бичиж болхоор хэмжээний материал байв. Өнөөх хахууль авдаг "эвгүй гарууд"-ийн төрсөн он сар өдрөөс эхлээд бараг л хаанаа ямар мэнгэтэй, эхнэрээ хэнтэй хэзээ араар тавьж байсан хэдэн нууц амрагтай байсан гээд бүх материал нь байсан юм. Мөн тэдний гэр бүлийн мэдээлэл ч бас байв. Хамгийн гол нь тэднийг хахууль авдаг байсныг нь нотлох данснуудынх нь мэдээлэл ч бас байлаа. Аавын компани ямар ч байсан тэдний араас байнгийн "тагнуул" тавьдаг нь тодорхой байсан юм.Мөн захирал болход тохиромжтой гэж нэрийг нь дэвшүүлсэн хэд хэдэн хүний материал бас байв. Одоо л яагаад факсаар явуулж болоогүйг ойлголоо. Хэтэрхий хувийн гэмээр материалууд байсан юм. Мөн үүнээс гадна хэд хэдэн материал байсны дотор сүүлийн хэдэн жилийн гүйлгээний мэдээлэл, гэрээний хэд хэдэн эх хувь, мөн хувьцаа эзэмшигч 15 хүний хувийн мэдээлэл байх бөгөөд тэднийг их хувьцаа эзэмшидэгээс нь эхлээд багаруу нь эрэмбэлж байрлуулжээ. Түүнээс гадна өмнө нь хуралын өмнөх хүлээн авалт зохион байгуулж байсан хэд хэдэн рестораны хаягийг ч бас оруулсан байлаа.
Би бичиг цаасанд бараг л умбаж байхад гаднаас Эмма орж ирээд миний таамаглал дэвшүүлхээс ч эмээж байсан асуудлыг улаан нүүрэн дээр минь тавих шиг боллоо:
-Хатагтай, эрхэм дээдсийн гэр бүл таныг доод давхарт хүлээж байна. Ханхүү Луйи-г тосч авах гэж байна.
*****************************************
A\N: за нөгөө амалснаараа үргэлжлүүлж байна аа. Та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Хүлээж байсан бүх хүмүүст баярлалаа.
