1 страница4 августа 2019, 16:41

Шинэ сурагчид

Амьдрах ямар ч хүсэл алга. Би зүгээр л энэ хорвоогоос алга болчихвол магадгүй хүмүүст амар болох болов уу? Бүдүүн гэж дуудуулж хүүхдүүдээр шоолуулж гадуурхагдах хичнээн аймшигтай хар дарсан зүүд бил ээ. Өглөө 7 цагт сэрүүлгэний дуунаас айж сургууль руу явахаас ч эмээнэ. Хэдий сургуульд сурах чухал ч гэсэн над шиг жингийн илүүдэлтэй хүнд сургууль яг л шорон мэт...

Соин : "яагаад урвайчихсан юмбэ сүри хатагтай цоглог бай л даа"

би: "энэ олон нүд надруу харж шоолж инээж байхад тайван байх арга ч алга даа"

тэр бол миний ганц сайн найз Соин . Түүнтэй анх бага сургуулийн 1дүгээр ангиасаа л найзласан бөгөөд хүнийг гадаад төрхөөр нь ялгаварлахгүй дотоод сэтгэлийг нь хардаг мундаг охин. Өндөр туранхай цэвэрхэн царайтай эгдүүтэй төрх гэрэл цацарсан инээмсэглэл гээд л тэр дэндүү төгс нэгэн мэт гэтэл би түүний хажууд яг л төмс гэсэн үг

багш: *орж ирэх* "хүүхдүүд ээ өнөөдөр шинэ сурагч шилжиж ирсэн байна. Тэгэхээр ороод ирээрэй"

шинэ сурагч 1: *орж ирэх* "сайн байна уу намайг жон жонгүг гэдэг тусалж дэмжээрэй"

шинэ сурагч 2: "намайг жон хусог гэдэг" *үл тоосон байдалтай*

багш: "тэгэхээр бүгдээрээ юун төлөө дөнгөж 17хон настай ид цэцэглэж байгаа хүүхдүд билээ дээ өөрсдийгөө танилцуулаарай араасаа эхлэе"

би: *босох* "намайг ким сүри гэдэг"

хүүхдүүд: *инээлдэх* "ким бүдүүн биз дээ"

багш: "чимээгүй байцгаалдаа за дараагийх нь"

соин : "намайг соин гэдэг"

хүүхдүүд: "дагина гэх байсан байлгүйдээ" *инээлдэх*

сүёон: " намайг пак сүёон гэдэг"

хүүхдүүд: " сахиусан тэнгэр гээчдээ"

энэ мэтчилэн бүгд босч нэрээ хэлэхэд хүүхдүүд ч тэдэнд хоч өгч заримыг нь шоолж элэглэж байлаа.

багш: "хусог сүригийн хажууд жонгүг сүёоны хажууд суучих"

хусог: "сайнуу хөөрхнөө надад тусалж байгаарай"

би: *түүнлүү харчихаад урагш харах* магадгүй ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан нь хэн хэндээ амар л биз дээ тэр угаасаа дажгүй царайлаг болохоор охидууд ч түүнийг сонирхоод эхэлчихсэн. Хэрвээ би ойртоод эхэлвэл сүёоноос эхлээд л хоолойгоо хэрчүүлэх биз

сүёон бол эндхийн хамгийн баян айлын охин. Тиймдээ ч тэр нэлээдгүй нэр нөлөөтэй бөгөөд шинээр ирсэн царайлаг хөвгүүд бүртэй л нэр холбогдчихсон явж байдаг. Хэрвээ түүний замд хөндөлсвөл тэр яаж ч магадгүй. Чамайг алж ч чадах хүн. Магадгүй удахгүй тэр хусог юму жонгүгтай үерхэх байх?

математикийн хичээл эхэлж багш хичээлээ тайлбарлаж би багшийн яриаг ойлгохын тулд аль болох хичээн сууна

хусог: "хөөе хөөе би энийг ойлгохгүй байнаа тайлбарлаад өг"

хусог: "ээ гуйж бнаштээ энэ язгуур доор орсон тоо 2т үржигдээд байгаа юмуу хуваагдад байгаа юмуу эсвэл яагаад байгаа юм"

хусог: "ээ сүри надад тусал л даа 2-н куб нь яагаад 8 болчихвоо 6 болохгүй юму"

би: "чи ямар ядаргаатай юм бэ энэ чинь бараг дунд сургуулийн 1р ангид заадаг штээ"

багш: "хөөе2 сүри шинэ сурагч яагаад яриад байгаа юм ангиас гар"

би: *гарах*

муу тэнэг юмнаас болж ингэх ч гэж дээ тийм амархан юмыг ч бодож чадахгүй. Ашш одоо би яах юмбэ уг нь шинэ хичээл байсан юмсан

хусог: "хөөш чи хүн хөөгдүүлж гаргачихаад ичихгүй байна уу"

би: "чамтай юм ярьмааргүй байна" *зөрөн явах*

угаалгын өрөөнд сууж байгаад унтчихаж ээ хөөрхий. Нэг мэдсэн математикийн цаг дусч завсарлагаан болсон байлаа. Баярлан гарч ангидаа орж ирвэл

намжүүн: "хөөе бүдээнээ унаад хагарчихав"

тэхён: "мантуу чинь яаж ч гүйгээд байгаа юм"

соин : "та нар хүүхдийг болиоч" "сүри хоёулаа явж юм идье"

би: "юу аан за"

соин : "түр эндээ зогсож байгаарай би тэнд очоод багшаас юм асуугаадхий"

би: "тэг тэг би хүлээж байя"

соин : *явах*

жонгүг: "ганцаараа юу хийж зогсож байгаа юм" *инээх*

би: "чи анги руугаа ор оо"

жонгүг: " чи яагаад хүүхдүүдээс зайгаа бариад байдаг юмбэ ийм хөөрхөн охин байж"

би:" би өөрийгөө мэднээ тиймээс зүгээр л найзуудруугаа яв"

жонгүг: "надад найз байхгүйээ чи миний найз болох уу"

би: "зза би явлаа дараа уулзы даа "

гэнэт жонгүг бас яагаад байна аа. Шинээр ирсэн гэхээрээ л ийм байдаг юмуу.

Анги руу алхаж байтал сүёон урдаас 2 дагуултайгаа ирж байв

сүёон: " дөнгөж ирсэн дажгүй хүүхдийг өдөхөө болиоч тэр чинь минийх"

би: "би яагаачгүй"

сүёон: " сая би чамайг харсан шүү анги дээр ч бас хусог уббаг минь хөөгдүүлсэн биз дээ тиймээс одооноос мэдэлтэй яв за юу бүдүүнээ"

би: "өөрөө л тэр убба нарыгаа сайн хар" *зөрж явах*

сүёон: "сүёонтой орооцолдсон хүн сайн явна гэж байхгүй шүү

дандаа л ингэж байх юм. Би ямар ирээд надтай яриач гэж гуйсан биш. Өөрсдөө л ирж ярьсаншт. Бас убба ч гэх шиг чацуу юм байж. Иоо бүр бөөлжихнээ.

маргааш нь сургууль дээр эрүүл мэндийн үзлэг болов. Охид хөвгүүд 2 эгнээ болон орж хөвгүүд нь эрэгтэй эмч дээр охидууд нь эмэгтэй эмч дээр хуваагдан орж байв. Миний орох ээлж ирэхэд хажууд хусог ард нь жонгүг зогсож байв. Харин сүёон эмчийн хажууд зогсон шивнэлдэнэ

эмч: "ким сүри жин чинь 108кг байна. Жингийн илүүдэл маш их байна даа"

сүёон: "эмчээ өөх соруулдаг машин байдаг бол соруулчихгүй юу" *инээх*

хажууд хусог инээн зогсоно бас эмч хаалганы гадна зогох хүүхдүүд ч сонсогдохоор чанга хэлсэн байлаа. Ичсэндээ шууд л гараад гүйчихдээ. Гаднаасаа зүгээр байдаг хэрнээ 108 байхдаа яахав дээ. Эсвэл би л зүгээр тэгж боддог юм болов уу.

ангидаа орж ирээд хичээлдээ
сууж байгаад завсарлагаа болонгуут шүүгээнд номоо орхисноо мартан авахаар гүйлээ. Шүүгээний хаалга онгойлготол өөдөөс баахан нэг удаагийн тариур доош унах ба хаалган дээр нь уруулын будгаар 108кг гэж бичиж цаасан дээр энүүгээр өөхөө соруул гэсэн байв. Энийг харахад л зүрх өвдөж өөрийгөө ийм бүдүүн гэдэгтээ гутарна. Би яагаад ийм бүдүүн юм бол. Бурхан минь би турж чадах болов уу...

[[[цаашдаа сүри маань турж чадах болов уу. Тэгээд таалагдвал од дарж сэтгэгдлээ үлдээгээрэй баярлалаа]]]

1 страница4 августа 2019, 16:41

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!