Би турмаар байна
2- Би турмаар байна
соин: " сүрииии юу болсон юмбэ энэ дүүрэн тариур чинь"
би : *соиныг тэврээд уйлах*
соин: " тэхёноо энэ бүхнийг тэр уутанд хийгээд хаячих"
би: "соин-аа би турмаар бн"
соин: "миний найз өөрийгөө битгий гол л доо чи үнэхээр хөөрхөн шүү дээ нүд чинь давхраатай гэтэл бусад охид давхраа хийлгэх гээд л зовж байна бас чамд аав ээж чинь байна харин өнөөдөр өнчин маш олон хүүхдүүд бий бас чи хоол идэж хувцас өмсөж байна гэтэл дэлхийн хаа нэгтээ өлсгөлөнд нэрвэгдэж байна. Тэдний хажууд чи маш баян маш үзэсгэлэнтэй жирийн хүнд баймгүй сайхан сэтгэлтэй охин"
би: "хэрвээ би туранхай байсан бол ингэхгүй л байсан"
соин: "битгий ингэ л дээ өөрийгөө голж болохгүй сүри чи ямар хөлгүй гаргүй тахир дутуу байна уу эсвэл юм хардаггүй сонсдоггүй байна уу"
би: "үгүйээ" *нусаа татах*
соин:" тэгэхээр одоо өөрийгөө голох уу"
би: "үгүй" *нусаа татах*
соин: "сайн охин" *улам чанга тэврэх*
хичээл ч тарж шүүгээндээ номоо хийх гэтэл хаалган дээрх 108 кг гэсэн бичгийг арилгаад "чи бүдүүн биш ээ зүгээр л хөвсгөр" гэж бичсэн цаас наасан байв. Хараад инээд ч хүрэх шиг соин яаж ийм хөөрхөн зүйл сэтгэдэг байнаа. Тэр цаасыг аван тэмдэглэлийн дэвтэрнийхээ завсар хийлээ.
гэртээ орж ирээд орон дээрээ хэвтэн нүдээ аниад их зүйл бодлоо. Энэ миний бие ямар сүёоны эсвэл дээд ангийн жунхён эгчийн бие биш. Тиймээ би хөдөлмөрлөх ёстой. Би л чадна гэвэл юуг ч чадна. Маргааш өглөөнөөс эхлэн бүхнийг шинээр эхэлнээ.
хөшигний завсраар нар тусаж сүри сэрээрэй хоцорлоо гэсэн шиг л нүүрэн дээр тусна. Цаг харвал 6:00 болж байв. Босч нүүр гар шүдээ угааж үсээ самнаж боогоод биеийн тамирын хувцасаа өмсөөд гарч гүйчихээд орж ирж галт тогоо руу очин ус уучихаад өрөөндөө орж ирвэл 7:00 болж байна. Урд нь унтаж унтаж арай л гэж босдог байсан бол одоо үгүй ээ . Дүрэмт хувцасаа өмсөн цүнхээ үүрэн сургууль руугаа явлаа. Өнөөдөр ч сайхан эхлэл байна шүү гэж бодоод сургууль руу орохын өмнө цаг харвал 7:30 . Яг таарлаа шүү.
жунхён: "сүри сайн уу"
би: "өө сайн сайн уу өнөөдрөөс ирж байгаа юм уу"
жунхён: "тийм ээ америкийн уур амьсгалд дасахгүй хурдхан л ирмээр санагдаад"
би: "та худлаа жин ахыг л санасан биз"
жунхён: "манай сүри ч гярхай шүү за би явлаа тэр жин явж бнаа"
жунхён эгч бол 18 настай төгсөх ангийн сурагч. Эвдрээгүй хөөрхөн ааштай надад ч сайн ханддаг. Аан бас жин ахтай үерхдэг. Тэд үерхээд бараг 3 жил болж байгаа. Саяхан жунхён эгч америк руу 3 сар явчихаад ирсэн болохоор санасан биз
жунхён: "хайраа би ирчихлээ "
жин: *тэврээд эргүүлэх* "би ч их санала шүү яг үхэх гэж байлаа"
жунхён: "би ч бас санасан" *хошуугаа унжуулах*
би: "хосууд аа заваарахгүй шүү энэ чинь ариун эрдмийн өргөө"
жин: "миний дүү атаархах муухай шүү"
би: "би атаархаагүйээ" *анги ругаа явах*
соин: "сүри ямар уддаг юмбэ чи хоцрох шахлааштээ"
би: "гэхдээ л хоцроогүй жунхён эгч ирчихсэн тэгээд би таараад"
соин: "жунхён эгч ирчихсэн юм уу ашгүй дээ миний захисан юмыг авчирсан байх" *ангиас гүйн гарах*
тэхён: "соинаа болгоомжтой"
би: "тэхёнаа ойрд хэн нэгэн хайрандаа умбаад байна уу би чамайг гадарлаад л байгаа шүү"
тэхён: "ү-үгүй" *гацах*
би: "зза" *суудалдаа суух*
хусог: "хоёулаа үерхэх үү"
би: "та өнөөдөр эмээ уугаагүй бололтой"
хусог: "нээрээ шдээ"
би: "соинаа өчигдрийн цаас чинь эгдүүтэй байсан шүү"
соин: "юун цаас"
би: "энэ" *дэвтрийнхээ завсраас гаргаж ирэх*
соин: "би биш ээ"
би: "юу зза"
тэгээд хэн энийг үлдээсэн юм бол. Арай энэ хусог зза угаасаа энэ ийм юм сэтгэж чадахгүй. Тэгэхээр нууц ноёнтон бололтой. Юутай ч баярлалаа нууц ноёнтон минь. Танд миний шүүгээний илүү түлхүүр байдаг бололтой.
урт үргэлжилсэн хичээл дуусч тарах хонх дугарахад саяхан л нойрмоглож байсан хүүхдүүдийн нүд нь сэргэж бүгд л цүнхээ үүрэн ангиас гарцгаалаа. Шүүгээ рүүгээ очвол дахин нэг цаас байв. "өнөөдөр урт өдөр байлаа шүү. Энэ сүүг уугаад эрч хүчтэй болоорой ❤️" гэсэн байв. Цүнхнээсээ нэг наалддаг цаас гаргаж ирээд " баярлалаа нууц ноёнтон минь" гэж бичээд үлдээв.
Гэртээ ирж өдрийн хоолоо идээд дасгал хийж эхлэв. Юу ч идэхгүй ус ууж хөлсөө гартал дасгал хийнэ. Би ч хүссэн үр дүндээ хүрч чадна аа . Шинэ жилээр хамгийн үзэсгэлэнтэй нь байх болно оо.
унтах гээд хэвтэж байтал утас дуугарав. Авбал соин байна.
би: байна уу яасан
соин: завтай байна уу
би: би унтах гэж байна аа
соин: за чи болиорой дөнгөж 8 өнгөрч байхад аав ээж 2 баярт явчихсан би ганцаараа байна манайд хүрээд ирээч тэхүү
би: ээжээс асууя ээжээ соин манайд хонооч гэнээ
ээж: харанхуй шөнө яах гээд байгаа юм
соин: *утасны цаанаас* эгчээ би очоод авий тэх үү гуйж байна
ээж: зза тэгээ тэг харин орой надтай ярина шүү
би: за ээж ээ
соин: одоо би гарлаа хувцасаа өмс
соиноос зурвас ирж би ч ээж аав хоёрыгоо үнсэн гарлаа. Гарвал соин алга хусог жонгүг 2 зогсож байв.
би: "соин хаана байна"
[[[за ингээд мягмар бямба гарагуудад өгүүллэг маань орвол ямархуу байна болж байна уу манайхаан за тгд од дарж сэтгэгдлээ үлдээгээрэй бас фоллов хийгээрэй за тгд уншиж байгаад баярлалаа]]]
