Part 24
Тэр алга болоод 3 өдөр болж байна. Байж болох бүх газруудаар хүмүүс хөлсөлж хайлгасан ч ямар ч сураг байхгүй хэвээр. Тэхён, надад ингэж хандах чинь шударга бус биш гэж үү?
Гэнэт хаалга тогшин араас нь төд удалгүй нарийн бичиг сандрангүй ширээнд дөхөж ирэн "Захирал аа, таны нэр дээр их хэмжээний TH корпорацийн хувьцаа шилжсэн байна"
Би гайхан "Наадах чинь?". Гэнэт Жонгүг яаран орж ирээд "Хана яг одоо интернэтэд тавигдсан мэдээг хар" гэх нь тэр. Тэр маш их гайхсан байгаа нь харагдаж байлаа.
Шууд л мэдээний сайт руу ороход шуурхай мэдээний хэсэгийг "TH компаний захирал Ким Тэхён суудлаасаа буув", "TH корпорацийн хамгийн том хувьцаа эзэмшигч Ким Хана", "Ким Тэхён Ким Хана нар ямар холбоотой вэ?" гэх мэт мэдээний гарчигууд дүүргэсэн байлаа. Дотор минь тааварлашгүй их асуултуудаар дүүрчихлээ. Тэхён, чи юу хийгээд яваад байгаа юм бэ?
Жонгүг нарийн бичгийг түр гарч байхыг хүсч өрөөнд бид хоёр л үлдлээ. Тэр болж байгаа бүх зүйлийг тааварлахыг хичээж нэг гүнзгий амьсгаа авснаа "Хана өнгөрсөн хэд хоногт Тэхён та хоёрын дунд ямар нэг зүйл болсон, тийм үү?"
Түүний асуултанд юу гэж хариулахаа мэдэхгүй балмагдан суухыг минь анзаарсан тэр "Одоо ингэж ярьж ядах цаг биш, надад юу болоод байгааг тайлбарлаад өгөөч дээ. Яг одоо тэнэг хүн шиг балмагдаад байгаа өөрийгөө тэвчиж чадахгүй нь" түүний бачимдсан хоолой намайг өөрийгөө маш ихээр буруутгахад хүргэж байлаа. "Жонгүг аа, би өөрөө ч яагаад ийм юм болоод байгааг мэдэхгүй байна. Би Тэхёнтой уулзаж энэ бүхнийг тодруулах хэрэгтэй байна" гээд босч TH рүү явахаар зүхлээ. Гэтэл Жонгүг урд минь ирж зогсоод мөрнөөс минь барин "Гадаа сэтгүүлчидээр дүүрэн байгаа. Нэг хэсэгтээ эндээ байсан нь дээр" гэлээ. Түүнээс мултрахыг оролдон "Гэхдээ-"
Тэр намайг энгэртээ ойртуулан зөөлөн тэврэхэд түүний хурдан цохилох зүрх сонсогдох байлаа "Надад юу ч хэлэхгүй байгаад чинь гомдож байгаа ч гэсэн ойлгохыг хичээж байна. Яг одоо түүнийг хайж байгаа хүмүүс эцэг эхээс нь эхлээд зөндөө хүмүүс байгаа. Би өөрийн хүмүүсийг ч түүнийг хайхаар явуулчихсан тийм болохоор сэтгүүлчид явтал эндээ байцгаая"
Түүний хурдан хурдан цохилж байсан зүрх аажмаар хэвийн хэмэндээ ороход тэр надаас холдон хөтөлсөөр өрөөний голд байх уулзалтын хэсэгт очиж суулгалаа. Жонгүг санаа алдчихаад "Тэгэхээр надад юу болоод байгаа талаар ярьж өгч болох уу?" Би доош харан "Жонгүг аа би.."
Тэр нухацтай хараад "Хана, энэ бол маш ноцтой асуудал, хүн болгон л та хоёрыг ямар холбоотой болохыг олж мэдэхийг оролдож байна. Яагаад өөрийн гэсэн гэр бүлтэй хүн гадны хүнд өөрийн хамаг өв хөрөнгийг гэнэт шилжүүлэх болсон нь хүн болгоны анхаарлыг татаж байна. Энэ асуудлыг бид зөвөөр ашиглаж чадахгүй бол хамтрагч байгууллагууд болон хувьцаа эзэмшигч компаниуд итгэл алдарч аль аль компани асуудалд орох аюултай болчихоод байна. Та хоёрын дунд юу болсоныг мэдэж байж л би чамайг энэ аюултай нөхцөл байдлаас гарахад тусалж чадна шүү дээ"
Түүний хэлсэн үнэн боловч одоогийн байгаа энэ байдлыг яаж түүнд тайлбарлахаа мэдэхгүй байна. Тэхён бид хоёрын харилцааг яг ямар харилцаа гэх юм бэ? "Намайг уучлаарай, гэхдээ би өөрөө ч юу хэлэхээ мэдэхгүй байна". Түүнийг бодоход нүднээс нулимс урсаж "Тэр- маш хүндээр өвдчихсөн" үүний талаар бодох тусам дотор минь гунигаар дүүрч түүнийг ахиж харахгүй байх вий гэж бодохоос дотор минь эмтрэх шиг болж байлаа "Одоо ч хаа нэгтээ өвдөөд хэвтэж байж магадгүй. Бүгд миний буруу".
Сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй мэгшрэн уйлахад Жонгүг ахин энгэртээ тэвэрч нуруун дээр минь зөөлөн товшиж байв. Үнэндээ надад одоо юу болох, хүмүүсийн юу гэж ярих нь хамаагүй, зөвхөн Тэхёны надад бүх зүйлээ үлдээгээд алга болсон нь яг л ахиад уулзахгүй үүрд алга болж байгаа мэт аймшигтай санагдаж байлаа.
Бага зэрэг тайвшран өрөөний чимээгүй байдалд бодлоо цэгцлэх гэж оролдлоо. Гэнэт нарийн бичиг ахиж хаалга тогшин гаднаас орж ирээд "Захирлаа, Ким Тэхён захирлын мэдэгдэл бичлэг саяхан интернэтээр цацагдсан байна" гэхэд ухасхийн босч тэр бичлэгийг үзэхэд тэр минь мөн байлаа
"Сайн байцгаана уу, TH корпорацийн захирал Ким Тэхён байна. Та бүхний амгалан байдлыг гэнэтийн мэдээгээр алдагдуулсандаа уучлал хүсье. Миний бие захирлын суудлаасаа сайн дураараа огцрохоор шийдсэнд ямар ч гадны нөлөө байхгүй бөгөөд 100% миний шийдвэр байсан гэдгийг та бүхэн ойлгоосой гэж хүсье. Компаний үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байдлаас зохицуулалт хийж байгаа бөгөөд та бүхнээс цаашдаа ч TH-д итгэж сонгохыг хүсч байна. Хувьцааны хувьд миний бие TH-ийн үүсэн байгуулалт, өсөн дэвшилд маш том үүргийг гүйцэтгэсэн Ким Чэсог захиралд талархал илэрхийлэн түүний өв залгамжлагч Ким Ханад шилжүүлсэн болно. Анхаарал тавьсанд баярлалаа"
Жонгүг мэдэгдэлийг үзсэнийхээ дараа "Түүний сүүлийн хэлснийг нэг л ойлгосонгүй. Хэрэв түүний хэлсэн худлаа гэдэг нь нотлогдвол хэрэг улам дордоно. Би яаралтай аавын компани дээр очиж үүнийг тодруулах хэрэгтэй байна" тэр намайг өөр лүүгээ харуулан "Хана, бүх юм зүгээр болох болно, надад итгээд хаашаа ч гаралгүй хүлээж байгаарай" гэсээр хүрмээ аваад өрөөнөөс гарч одлоо.
***
Бичлэгэн дээрх түүний дүрсийг хэр удаан ширтэж сууснаа ч мэдэхгүй нь. Үүнийг урьдчилан бичсэн нь тодорхой, одоо аль хэдийн хаа нэг тийшээ явсан болов уу? Царайг нь хармаар байна..
Гэнэт гадаа эмэгтэй хүний чанга дуу сонсогдлоо. Удалгүй хаалга онгойн "Та хамаагүй захирлын өрөөнд орж болохгүй" гэж нарийн бичгийг хэлэхтэй зэрэгцэн Мина орж ирэв. Нарийн бичиг түүнийг гаргах гэж оролдох боловч Мина түүнийг түлхэн ширээний зүг алхав. Би нарийн бичигт хандан "Зүгээр дээ, угаасаа ярилцах зүйл байсан юм. Түр гарч бай" гэв.
Түүний царайг харах болгонд Тэхёны өвчиндөө шаналан хөрвөөх дүр төрх нүдний өмнө үзэгдэж яг одоо энэ хүүхнийг юучгүй болгоод хаячихмаар санагдаж байлаа. "Ямар хэргээр энд ирсэн юм?" гэж түүнээс асуухад тэр тоглоод байгаа юм уу гэсэн байртай хараад "Намайг арай яагаад энд ирснийг хараад ойлгохгүй байгаа юм биш биз дээ?" гэв.
Би түүнээс харцаа буруулан "Хэрвээ гадуур гараад байгаа энэ шуугианаас болж ирсэн бол би чамд юугаар ч тусалж чадахгүй нь, тийм болохоор одоо яв"
Мина ширээг цохин "Айл гэрийг үймүүлж хаячихаад чи юу гэх гээд байна? Хэрвээ чи ахин гарч ирээгүй бол ийм хэрэг гарах байсан гэж үү? Чи л гэнэт аавын компанийг булааж авна гэж гарч ирээд нөхрийн минь толгойг эргүүлсэн биз дээ, суртал муутай завхай хүүхэн!"
Тэсгэл алдаад огцом босч "Нөхөр гэдэг үг чиний энэ бузар амнаас яаж гарч байна аа? Чамд хүний үнэр байна уу? Анхнаасаа л чи түүнд хайртай байгаагүй, анхнаасаа л чи түүнийг хайрлаж чадаагүй. Бүх зүйл чамаас л болсон, түүний ийм байдалд хүрсэн нь чамаас болсон. Энэ хэрэг намждаг л юм бол чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй гэж мэд!"
Тэр бахдалтай нь аргагүй цүнхнээсээ нэг зүйл гаргаж ирэн ширээн дээр зөөлөн шидэхэд гайхан "Э-энэ ч-чинь" Яг одоо миний харж байгаа энэ зураг миний бодож байгаа зүйл биш байгаасай гэж хүснэ гэтэл Мина "Бидний хүүхэд" гэж хэлэх нь тэр.
Хамаг бие минь мэдээ алдсан мэт сонин байдалд ороход яг одоо юу бодох эсвэл юу хийхээ мэдэхгүй балмагдан зогсоно. Мина руу харан "Т-тэр өөрөө мэдэж байсан уу?" Мина нүдээ нарийсган "Мэдэж байсан бол тэр ийм зүйл хийнэ гэж үү? Чи бүх зүйлд хариуцлага хүлээж авсан зүйлээ эргүүлж өг" гэх нь тэр.
Түүний ийнхүү хэлэхийг сонсоод доторх зивүүцэл дээд цэгтээ хүрч "Эргүүлж өг гэнэ ээ? Чамд үнэхээр түүнийг гэх сэтгэл өчүүхэн ч болтугай байгаа гэж үү? Яаж түүнийг алга болчихоод байхад надаас хөрөнгийг нь нэхэж чадаж байна аа? Чи хүн мөн үү?" ингэж хэлэх зуур түүнийг алчихмаар санагдаж хөөрхий түүнд минь ийм адгийн амьтантай нэг дээвэр доор хамт байх хичнээн хэцүү байсан бол гэж бодхоос зүрх минь өвдөж байлаа. Түүнийг өрөөнөөсөө гаргахаар гарнаас нь угз татан хаалганы цааш түлхэн хаалгаа хаан түгжмэгцээ доош суун мэгшин уйллаа. Яаж ийм зүйл байж болно гэж? Ямар гээчийн ээдрээтэй хувь тавилан бэ?
***
: Үнэхээр ингэж шийдсэндээ харамсахгүй гэж үү, захирлаа?
Онгоцны билет болон хуурамч гадаад пасспорт барин зогсох залуу энэ олон жил өөрт нь үнэнч зүтгэсэн туслахдаа хандан "Санаа зовох хэрэггүй дээ" гээд гартаа бариж буй дугтуйтай зүйлээ түүнд өгөөд "Үүнийг түүнд аваачиж өгөөрэй. Энэ хугацаанд миний доор үнэнчээр ажиллаж энэ хүртэл тусалсанд чинь баярлалаа, У туслах аа. Түүнд минь хэрэгтэй зүйл гарвал туслаад өгөхийг хүсье. Сайн сууж байгаарай"
Анхаарай, СӨҮЛээс ***хүртэлх онгоц хөөрөх гэж байгаа тул зорчигч та суудлын бүсээ зүүнэ үү.
Баяртай...
*************************************************************
Хэхэхэ, их удаан хүлээлгэсэн хэсэг байв уу? ^^
Удаан хүлээлгэсэнд уншигчдаасаа гүн хүлцэл өчье. Зохиолоо удаан бодсны эцэст дуусгахаар шийдсэн. Тийм болохоор амралтын хугацаагаа ашиглаад хэсгүүдээ идэвхтэй бичихийг хичээнэ ээ.
Сэтгэгдлийг чинь унших үргэлж сонирхолтой байдаг бас урам зориг оруулдаг шүү ^^
