[EP2]
Бидний анхны уулзалт
Дунд ангиа амжилттай төгсөж ахлах ангид орох өдрүүд улам л ойртсоор , зуны амралтаараа амрах завгүй зусланд гарч нэг ч найз нартайгаа холбогдсонгүй , 8-р сарын сүүлээр Сөүлд ирхэд аав тушаал дэвшиж бид сууршилаа солихоор болсон нь намайг багагүй цочролд оруулаад амжив , хотоос алслагдмал газар амьдарч байгаад гэнэт хөл хөдөлгөөн ихтэй Сөүлд амьдрана гэдэг үнэхээр аймшигтай сонсогдож байлаа
Хамгийн гол нь над шиг хүмүүстэй дотно харилцаа үүсгэж чаддаггүй хүнд найз нар хамгийн асуудалтай сонсогдож байсан ч би эсэргүүцэж чадсангүй.
Ингээд найз нартаа баяртай гэж ч хэлж чадалгүй Сөүлийн зүг хөдлөхдөө бүх найз руугаа зурвас бичиж үлдээгээд явсан юм...
Сөүлд ирээд аав намайг гайгүй их сургуулийн лицей сургуульд нь оруулхаар шийдэж надтай зөвлөлдөж шийдэлгүйгээр лицей сургуулийн шалгалтанд бүртгүүсэнг мэдээд хариу хэлэлгүйгээр өрөөндөө орж хэвтлээ , шинэ гэр шинэ сургууль ...
Аймшигтай юм
Шалгалтын өдөр болж Сөүлийн их сургуулийн харьяа хэлний сургуулийн шалгалтанд орхоор дасаж амжаагүй Сөүл хотоор төөрчихгүйхэн шиг явсаар 5 давхар сургуулийн наана ирээд гайхаж орхилоо
Намайг дотор орход оюутнууд ийш тийш холхиж шулуухан хэлбэл түгжрэл болж байв , төөрдөг байшин шиг том сургуульд хайсаар хайсаар шалгалт өгөх ёстой өрөөндөө орж ирхэд том лекцийн танхим битүү хүүхдүүд сууж байх нь тэр ...
Надад суух сандал олдохнуу гэж бодсоор ширээн дундуур явсаар хамгийн ард талын ширээн дээр хоосон суудал байхыг хараад баярласандаа том том алхалан ширээн дээр очход амьдралдаа харж байгаагүй тийм царайлаг эгдүүтэй хөвгүүн сууж байв , түүнийг хараад өөрийн эрхгүй сандарч байсан ч чимээгүйхэн суудалдаа сууж харандаа үзэгээ гаргаж тавиад самбар луу харж байтал өнөөх хөвгүүн
__: илүү харандаа байхгүй биз ?
Би: айн ? надаас асуугаад байгаа юм уу?
__: миний хажууд чамаас өөр хүн байхгүй байгаа биз дээ гэж хэлхэд нь би бантсандаа түүнлүү харж чадалгүй чимээгүй үзэгний саваа уудлан нэг харандаа бас үзэгтэй гаргаж өгөөд хажууд нь тавиад түүн рүү хархад тэр над руу нүдээрээ инээмсэглээд баярлалаа гэж хэлхэд нь би яах учраа олсонгүй
Хуучин амьдарч байсан хотоосоо түүн шиг царайдаг бас эгдүүтэй хүн хайгаад ч олохгүй биз гэж бодоод сууж байтал өндөр туранхай эмэгтэй орж ирээд бидэнд бөглөх ёстой А4 нэг цаас болон өөрийн нэр болон утасныхаа дугаарыг бич гээд жижигхэн цаас өгхөд нь би жижиг цаасыг бөглөчихөөд тэр хөвгүүний цаас луу хальт хархад гаргагдхаар томоор Ян Юсоб гэж бичсэн байлаа
Тэгхээр чамайг Ян Юсоб гэдэг байхнээ , ангид суусан хүүхдүүд нэг цаг гучин минутийн турш мэдлэгээ шалгуулсаар шалгалтын хугацаа дуусхад 10 минут дутуу байхад тэр ангид Юсоб бид 2оос хүүхэд үлдсэнгүй ,
Шалгалт авч байсан багш цаг болж байгааг хэлхэд хамгийн сүүлийн удаа шалгалтын материалаа шалгачихаад өгөх гээд босход Юсоб гэх тэр хүүхэд надад өөрийнхөө шалгалтын материалыг өгөөд
Юсоб: минийхийг ч гэсэн аваачаад өгчих гэж хэлхэд нь түүнд хариу хэлэлгүй шалгалтын материалыг нь өөрийтэйгээ нийлүүлээд багшид аваачиж өгхөд багш бид 2ын шалгалтын материадыг аваад ангиас гараад яваад өгөх нь тэр ... би суудалдаа буцаж очоод цүнхээ аваад гарах гэтэл өнөөх залуу чинь над руу гайхалтай сайхнаар инээгээд надаас түрүүлээд ангиас гараад явчихлаа ,
Сургуулиас гараад гэр хүртэл зөвхөн түүний инээмсэглэл л нүдэнд харагдаж , гэртээ очсон ч түүний инээмсэглэл нүдэнд харагдана ...
Тэр надад юу хийсэнг би мэдэхгүй ч яг тэр мөчөөс эхлэсэн юм , анх бид тэгж учраад одоо хүртэл нэг ч муудаагүй гэж хэлэхгүй ч нэг удаа ч бие биенийгээ хайрлахаа зогсоож байгаагүй
Түүний хайр миний хайр гал шиг дүрэлздэг учраас бид өдөр болгон бие биенийгээ өчүүхэн жижигхэн зүйлээс ч харамладаг тийм л хосууд
***
Юсоб: бид юунаас болж муудалцсан билээ ?
Би: мэдээж чамаас болсон чиний буруу 90% харин миний буруу 10% байсан бол одоо чиний буруу 100% болчихлоо гэж хэлхэд тэр духан дээр минь үнсээд
Юсоб: одоо ч гэсэн би 100 хувь буруутай юу ? гэж асуухад нь би толгой дохиход тэр 2 гараараа хацарнаас минь бариад уруулан дээр минь гал халуунаар үнсэж эхлэхэд нь би түүний хүзүүгээр тэврэн Юсобт улам ойртоно ...
Юсоб намайг хөтлөн бид тэр чанга хөгжим хангинасан газраас гарах гэж хаалга руу алхаж байтал архи хэтрүүлэн уусан нэг залуу бид 2 дундуур орж ирэн намайг татсаар байгаад намайг салган хаашаа ч юм чирч эхлэхэд Юсоб эргэж хараад тэр согтуу залуу руу харан дараа миний сарвайж байсан гарнаас бариад өөр лүүгээ татаад өнөөх залууг жийж унаган дараа нь миний урдуур унжсан үсийг хойшлуулан
Юсоб: зүгээр үү?
Би: мхн гэж хэлхэд тэр духан дээр минь үнсээд бид гарах хаалгаар тэр халуун утаатай газраас гарцгааж , арай нам гүм тийм орчин луу явхаар алхцгаана , тэр амандаа тамхи зууж баруун гараараа миний зүүн гарнаас дахиж тавихгүй гэсэн мэт тас атган бидний байнга ордог mild кафе руу орж ирхэд дахиад л тэрний найз нар биднийг угтаж авлаа
Энэ кафе бол Юсобийн найз Жүнхёны кафе бөгөөд наргиж цэнгэхдээ байнга энд цуглаж харин мөнгийг нь Жүнхён л төлдөг байсан юм хаха
Бид тэдний найз нарын сууж байсан ширээнд суухад Юсобийн хамгийн сайн найз Гикван надад архи хундаглаж өгөөд
Гикван: өдөр сургууль дээр дахиж нийлэхгүйгээр саллаа гээд салсан 2 маань нийлчихсэн явж байх юм ааа
Юсоб: аааш андаа битгий иймэрхүү асуудалыг сөх л дөө , би Микогүйгээр амьдарч чадахгүйг та нар мэдэж л байгаа шдээ
ЖүнХён: тэгээд л байнга маргалдаж явдаг юм байна шдээ тээ гэж хэлээд урдаа байсан даруулганаас авч амандаа хийгээд
Өнөөдөр та нар өөрсдөө мөнгөө төлнө шүү , би та нараас болж алдагдалд ороод байна
ХёнСын: өнөөдөр би даах учраас дуртайгаа захиал за юу гэж хэлээд меню эргүүлэн ширээ дүүрэн уух юман дээр дахин уух юм захиалж эхлэх нь тэр ...
Шөнийн 03 цаг бүгд согтож уйлах нэг нь уйлж тасрах нэг нь тасарч унахыг хархад бүгд хангалттай болсон байлаа , хөл дээрээ арай ядан тогтож ядаж байхад Юсоб хажууд ирээд мөрөөр минь тэврээд хамтдаа гарцгаая гэж хэлээд бид хамтдаа тэр газраас гарч заншил ёсоор Юсобийх руу явлаа
Хэрвээ би энэ байдалтайгаар гэртээ орох юм бол алуулах нь тодорхой болхоор Юсобийнд очиж хонох нь хамгийн зөв арга
~~~
Өглөөний цэвэр агаар тархи угаах гэж байгаа мэт цонхоор орж ирхэд нь тархи хагарах шахам өвдөж , ам цангаж дээрээс нь гашуун амтагдана ...
Юсобийн чанга тэвэрсэн булчинлаг гарыг холдуулаад орноосоо босож халуун шүршүүрт орж , Юсобт шөл хийж тавиад орыг нь өшиглөөд
Би: Яа Ян Юсоб хичээлдээ явахгүй юм уу?
Юсоб: өдөр очиж авье өнөөдөртөө чи явчих
Би: ээ бурхан минь чи энэ маягаараа төгсөхгүй байх шүү
Юсоб: санаа зовох хэрэггүй ээ гэж нойрмогхон хоолойгоор арай ядан хариулаад эргээд унтаад өгөв ...
Гэрээр дайрч цүнхээ авчихаад сургууль дээр ирхэд манай анги бараг л тарч байлаа , харин бид тархад доод ангийханы хичээл орж эхлэж байв
Манай сургуулийн хувьд ахлах сургууль учраас 1 2-р анги гэж л байдаг бөгөөд нийт 1-р ангийн 3 анги 2-р ангийн 3 анги л хичээлэлдэг. 2-р анги нь өглөө харин 1-р анги нь өдөр хичээлэлдэг 12 цагаас нэг цаг хүртэл багш нар цайндаа орж хариу 2-р ангийхан тарж 1-р ангийхан хичээлдээ ирдэг иймэрхүү л сургууль гэхдээ манай сургуульд тогтсон нэг дэг байдаг нь 2-р ангийхан 1-р ангийхнийгаа байнгаа дээрлэхдэг
Анх энэ сургуульд ороод 2-р ангийхандаа дээрлэхүүлээд дараа жил ингэхгүйдээ гэж бодож байсан ч тийм зүйл болоогүй юм даа
Сургуулийн арын талбайд найз нарыгаа цуглуулан хана налан тамхиа баагуулан
Би: 1А-гийн Жисү ирсэн байна уу?
Юми: түрүүн надтай зөрсөн байхаа
Би: тэгүүл олоод ир бид 2ын дунд нандин холбоо үүссэн *чанга инээх*
Хэсү: тэгүүл бид 2 яваад олоод ирье
Удалгүй тэр 2 Жисүг авч ирхэд тэр над руу эгцэлж харж чадсангүй би нүүрэндээ инээмсэглэл тодруулаад тамхиа газар хаяад түүнд бага зэрэг ойртход тэр нэг алхам ухрахад нь би Юми рүү дохиход Юми Хэсү 2 Жисүг 2 талаас нь бариад би түүнд ойртож очоод хацарнаас нь бариад өөр лүүгээ харуулаад
Би: Ян Юсоб хэний залуу гэдгийг чи мартчихаа юу эсүүл эгчтэйнхээ найз залуутай зугаацмаар санагдаа юу?
Тиймээ чи зугаац л даа , тэр чамаар зугаагаа гаргачихаад чамайг хаях болно яг л зажилсан бохь шиг харин би бол чамаас шал өөр
Хэрвээ чи түүнд татагдсан бол өнчин хайраа эртхэн татаж авсан чинь дээр байх , энэ удаа зүгээр өнгөрөөж байгаа ч гэсэн дараагийн удаа гэж байхгүй л байх шүү гэж хэлээд гараа тэрнээс аваад явах гэтэл
Жисү: би хэрвээ бохь бол чи ч гэсэн тэрний бохь биш гэж үү ? чи надаас юугаараа өөр юм ? *инээх* би чиний оронд байсан бол
Би: энэ муу чинь гэж хэлэн гараа далайхад тэр нүдээ аниж харин эрэгтэй хүний
: ОДОО ХАНГАЛТТАЙ ЮМ БИШ ҮҮ гэж чанга хашиграх сонсогдход Жисү нүдээ нээгээд
Жисү: Кёнсүүүүяааа !!!!!!!!
---MN4EVER---
![How to l♥ve ¿ ∇ Hard to l♥ve [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/735f/735f2eca53b47b2119b2784e90064d02.avif)