[EP1]
Хаалга нээж өгсөн дүүгээ мөрлөж хажуугаар нь өнгөрөөд , өрөөний хаа нэг булан луу цүнхээ шидээд шууд л өрөөндөө ороод хаалгаа дотроосоо түгжин шургуулганы буланд нуусан тамхиа гаргаж ирээд асаах гэтэл гал олдсонгүй , тамхиа амандаа зуун гал тогоонд хоол хийж байгаа дүүгийнхээ хажууд очоод
Би: гал харсан уу? Эсүүл аавын асаагуур ч юм уу?
Дүү: та хэзээ тамхинаас гарна даа
Дахиад л Юсоб ахаас болсон уу?
Би: амаа хамхиад надад гал олоод өгчих
Дүү: ааш муут гэж хэлэн гал тогооны шургуулаг ухаж ухаж нэг гал олж өгөөд тамхийг минь асааж өгөөд
Дүү: хааяа ч гэсэн тамхи татаж биш дүүдээ ярьж сэтгэлээ онгойлгож байвал дээрсэндээ
Дүүгийн яриаг сонсоогүй юм шиг эргэж харан өрөөнд орж дотроос нь түгжээд цонхоор толгойгоо цухуйлган зүүн гарынхаа ядам болон дунд хуруугаараа тамхиа бариад Сөүлийн өндөр өндөр барилгыг харан зогслоо.
Сургууль дээр болсон хэрүүл бидний хувьд анхны биш бас сүүлийх ч биш
Бидний эцэс төгсгөлгүй маргаан бас хэтэрхий их хайр бас хардалт ...
Жижиг зүйлийг асар том болтол нь бид хэрэлдсээр л байдаг , дахиад ийм алдаа гаргахгүйдээ гэж бодож байдаг ч тэр алдаа дахиад л давтагддаг , бие биедээ хэлдэг тэр хатуу үгс зүрхэнд хүрч дотуур цус гаргадаг ч хэн хэн нь удалгүй уучилчихдаг энэ л бидний бие биенийгээ хайрлах хайр байх
Утас хангинаж дугаарыг нь харвал танихгүй дугаар байв , танихгүй дугаар авдаггүй болхоор тоохгүй өнгөрсөн ч тэр дугаар тасралтгүй 5 залгасны эцэст нь би дуудлагат хариу өгсөн юм
Би: байна уу?
__: байна уу? Мико юу?
Би: тиймээ
__: аан би нөгөө ангийн чинь Жисү байна
Би: аан , гэнэт юу болоов
Жисү: Юсоб та 2 салчихсан юм уу?
Би: үгүй
Жисү: аан , харин брилант баранд Юсоб нэг охин тэвэрчихсэн сууж байхаар нь асуусан юмаа , гэхдээ Юсоб одоо ч гэсэн энд байж л байна
Би: *инээх* чи тэдэнтэй хамт байгаа юм уу?
Жисү: аан нөгөө
Би: юу гээч чиний танил эсүүл чи тэрэнтэй цуг байгаа бас тэрний ширхэг үсэнд хүрж байхыг би харвал зүгээр өнгөрөөхгүй гэдгээ хэлчье
Чамд болон найз нарт чинь 10 минутын дотор наанаасаа зайлах боломж олгож байна гэж хэлээд утсаа салгаад дүрэмт хувцасаа солиод гарах гэтэл дүү хоолоо идэхгүй юм уу гэж хэлхэд нь би тоосон шинжгүй Юсоб руу яаран гэрээс гарлаа
Би: хараал ид Ян Юсоб , өнөөдөр чиний сүүлчийн өдөр байх болно !!!!!!!!!!!
Өнөөх шөнийн цэнгээний газрых нь үүдэнд ирээд нуруугаараа хана налан , баруун хөлөө өргөж хана тулаал цамцныхаа халааснаас янзуураа гаргаж ирэн амандаа зуугаад халаасаа уудалсан ч дахиад л галаа мартчиж ХАРААЛ ИД
Би: ахаа гал байна уу?
__: байлгүй яахав гэж хэлээд тамхийг минь асааж өгөөд
Ганцаараа явж байгаа юм уу?
Би: үгүй дээ найз залуутайгаа явж байгаа
__: найз залуу чинь их муу залуу бололтой ийм хөөрхөн охинг ганцааранг нь тамхилуулаад л ...
Би: *инээх* би л харин муу найз охин байх. Найз залуугаа надаас уйдах вий гэж бодоод эмэгтэй найз нартайгаа зугаацах эрхийг нь өгчихсөн юм гэж хэлхэд өнөөх ах чинь гайхсан янзтай над руу хараад дараа нь худлаа чанга инээж эхлэх нь тэр ... би тамхиа татаж дуусгаад газар хаяаад өлмийгөөрөө унтраагаад чанга хөгжим нүүргэлэсэн шөнийн цэнгээний газар луу орход согтуу эмс бас залуус дээрээ нь хагас нүцгэн завхай хүүхнүүд болон ороо нь орсон хагас ухаантай залуус хаа сайгүй харагдана ...
Текнийх нь хажууд очоод тэнд үйлчилж байсан залуугаас Юсоб хаана байгааг асуухад тэр надад зааж өгхөд нь тэр газар луу нь хархад Юсоб хажууд хагас нүцгэн шахуу будмал хүүхэн суулгачихсан сууж байх нь тэр ...
Өнөөх үйлчилж байсан залуу надаас
__: ямар нэгэн хатуу зүйл хэрэгтэй юу ?
Би: хэрэггүй ээ
Бүжиглэж байсан хүмүүс дундуур тэднийг түлхэж Юсобийн сууж байсан ширээний наан ирхэд Юсоб ширээн дээрх хундагтай архийг аваад нэг амьсгаагаар уугаад
Юсоб: хөөх энэ чинь хэн бэ? миний хайр уу даа
Би: юу хийж байгаа юм
Юсоб: харахгүй байна уу ? зугаацаж байна гэж хэлээд хажуудаа сууж байсан хагас нүцгэн эмэгтэйгийнхээ үсийг үнэрлэхэд нь ширээн дээр байсан цагаан архины тагыг аваад тэр 2 луу цацчихлаа. Юсоб орилсоор босож ирээд намайг чирсээр эрэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд дагуулж орж ирхэд эргэн тойронд зогсож байсан хүмүүс бидэн лүү хархад
Юсоб: үхсэнээ харцгаасан юм , тачаадсан хосуудыг хараагүй юм уу та нар ... гэж хэлхэд тэнд бие засаж байсан залуус цахилгаанаа ч татаж амжилгүй бүгд гарцгаахад тэр миний нүд рүү хараад
Юсоб: чи зайл гэж хэлээ биз дээ гэж хэлээд миний үсийг хойшлуулж өгхөд нь би түүнийг түлхээд
Би: заваан хүүхэнд хүрсэн гараа битгий надад хүргээд бай гэж хэлхэд тэр инээгээд
Юсоб: бид юунаас болж муудалцсан билээ ?
Би: мэдээж чамаас болсон чиний буруу 90% харин миний буруу 10% байсан бол одоо чиний буруу 100% болчихлоо гэж хэлхэд тэр духан дээр минь үнсээд
Юсоб: одоо ч гэсэн би 100 хувь буруутай юу ? гэж асуухад нь би толгой дохиход тэр 2 гараараа хацарнаас минь бариад уруулан дээр минь гал халуунаар үнсэж эхлэхэд нь би түүний хүзүүгээр тэврэн Юсобт улам ойртоно ...
тэр намайг яаж аргадахаа бас яаж уурлуулахаа сайтар мэддэг. Гэхдээ хамгийн эхлэж бид яаж уулзаж , яаж энэ бүхэн эхлэсэн тухай ярих нь чухал байх
би яг л бусад хүн шиг тэрний эгдүүтэй хэрнээ царайлаг цайлган царайнд нь татагдаж байсан ч тэрнийг мэдэх тусам тэр төрх нь зүгээр л нэг өнгөлөн далдлагч байсныг нь мэдсэн юм гэхдээ би тэр бүхнийг мэдсэн ч түүнээс холдох тухай нэг удаа бодоогүй харин ч түүнд солиортлоо дурласан
—MN4EVER—
![How to l♥ve ¿ ∇ Hard to l♥ve [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/735f/735f2eca53b47b2119b2784e90064d02.avif)