17-р хэсэг
Зүрх минь өвдөж байна доторх хүн минь орилон хашгарч цээжин доторхыг минь яг л урж тасдан гарч ирэх нь!!! өвдөж байна, хэцүү байна, Нүд минь ямар ч шалтгаангүй хэдий ч нулимсаар дүүрч, байж ядан амьсгалж ч чадахгүй давчдана. Энэ удаан хугацааны туршид хэтэрхий их нулимсыг нүдэндээ нуучихсан бололтой яг одоо тэр их нулимс гарах гэж бас дотор минь байх өвдөж шаналж ганцаардсан би гэх харанхуй намайг тамлан зовооно.
Давчуу юм энэ өрөө энэ агаар энэ амьдрал............
——————————
Өглөөний нарантай уралдан Луханы өрөөнөөс Жи-ни гарч харагдлаа арай хийн 2хөл дээрээ тогтож байгаа бололтой чимээгүй хана налсаар өрөөндөө оров. Тэр нарийхан жижигхэн хөлөө зөөсөөр орныхоо хажууд очин газар өвдөглөн суун даарч бас чичирсэн гараараа нүүрээ дархад хөөрхий тэрний хацрыг даган хүйтэн гашуун гунигласан нулимс урсаж эхэллээ..
Яагаад гэдгийг нь хэлж чадахгүй бас ямар учраас гэдгийг нь мэдэхгүй ч шалтгаангүй нулимс урсана.... тэрний дотор байсан ганцаардал өвдөлт шаналалын эх болсон нулимс шалтгаангүйгээр урсан гарна.......
Жи-ни– Амьдрал чамайг үзэн ядаж байна!!!!!!!!
Төгөлдөр хуурын хар цагаан товчлуур шиг амьдрал хар цагаанаар дүүрэн ч тэр хоёр хосолж байж л гайхалтай аялгууг гаргадаг бизээ...Жи-ни чимээгүй уйлсаар нулимсаа зогсоохын тулд гараараа хичнээн чанга дарсан хэдий ч тэрний нулимс зогсохгүй хэвээр л .... нулимс гарахын хэрээр сэтгэл өвдөж байна. Хүйтэн өрөө нь улам ч жиндэн нэг л хоосон сааралтаж байтал хөөрхий охины гарт нэгэн дулаахан гар хүрэв
Лухан-Битгий уйл гуйж байна Жи-ни???????
Жи-ни-........намайг ганцааранг минь үлдээчих
Лухан хэсэг чимээгүй хоолой нь зангирснаа Жи-ниг татан дулаахан энгэртээ наан
Лухан-Битгий уйл одооноос эхэлж би чиний хажууд байх болхоор битгий уйл! Чиний нулимс бүрийн үнэ цэнийг төлөх болхоор намайг битгий яланд унагаагаач.....Би чамд өөрийнхөө хайр, амь бие гээд бүх зүйлээ зориулах болхоор гарыг минь битгий түлхээрэй...гэж хэлхэд нь Жи-нигын нулимс уламч ихээр урсан гаран зүгээр л Луханыг чанга гэгч нь тэврэн хацраа тэрний цээжинд наав. Дулаахан бас хүчтэй цохилох тэрний зүрхний цохилт ганцардаж шаналж өвдсөн охины зүрхийг бага ч болов намдаана.
Жи-ни—Та өвдөж шаналж байсан ч хамаагүй хажууд минь байна гэж амла! Намайг үзэн ядаж хараан зүхэж алмаар санагдсан ч хажууд минь байна гэдгээ амла
Лухан-амлаж байна....
Жи-ни-.........................яагаад ийм тэнэг юм бэ??..............................
———————————–
—————————-
Маркын талаас
Шөнө тэрний талаар бодон унтаж ч чадалгүй хөрвөөсөөр нар гарахтай зэрэгцэн босон, хийх ёстой бүх л ажлаа хийн гэрээ цэвэрлэн хувцсаа угаан хийж болох бүх л зүлйиг хийв . Цагыг хурдан явуулахыг хичээсэн ч болсонгүй...Утасруугаа байн байн ширтэнэ дэлгэцэн дээр тэрний дугаар гараастай..Залгаж үл чадна
Марк– Тэр ч бас нарыг харж байгаа боловуу яг над шиг........
————
Удаан бодсоны эцэст Марк Жи-ни-гынхрүү явхаар шийдсэн бололтой. Энгийн хэрнээ цэвэрхэн хувцаслан гэрээсээ гарлаа Алхам алхмаар зам нь хорогдоно улам л тэднийхрүү ойртсоор алхааны хэмнэлтэй зэрэгцэн зүрх нь түг түг хийн цохилно. Жи-ни найз охин нь болно гэж амласан тэрэнтэй уулзхаараа ямар төрх гаргахаа яаж харилцахаа бодон санаа зовж байв. Тэрний нүдрүү хархад л гүн хар огторгуйг харж байгаа мэт зах хязгааргүй гүн хар харанхуйг бас гялтаганах мянга мянга оддыг олж хардаг. Ахынхаа өшөөг авах эсвэл хайрлах сонголт тэрэнд бий даан ч СОНГОЛТ бүр нэг боломжыг алдхад хүргэдэг.
Чамин тансаг том харш сүндэрлэсэн өндөр харшуудтай хороолол дундуур алхсаар Марк зорьсон газартаа иржээ..Алхаа нь удааширна шууд хаалгыг нь тогшхуу эсвэл утсаар дуудхуу??
Гэтэл тэрэнд сонгох шаардлага байсангүй Жи-ни гэрээсээ гарч яваа харагдлаа.........гэхдээ ганцаараа биш Лухантай хамт.
Марк явж байснаа зог тусан байрандаа зогсов. Тэр Жи-ни Лухан 2ыг ардаас нь харж байхдаа нэг зүйлийг тэр хоёроос олж харсан бололтой. Энгийн нэг хүн харсан бол ах дүү 2 хөтлөлцөөд явж байна гэж хэлэхсэн гэхдээ тэр 2гар бие биенээ ямар чанга ямар энхрийхнээр салж хагацхааргүй атгаж байгаа нь шууд л нүдээр дамжуулан зүрхрүү дохио өгнө. Уур хайр бий болдог тэр газраас гардаг ..Марк зүгээр зогсоод байлгүй тайвнаар алхаж, ирсэн шигээ буцаад л алхаж эхэллээ. Энэ удаа тэрний явах замыг чимээгүй хэдий ч урагш харан алхах охин, хэлэхгүй хэдий ч аз жаргалаа дотроо багтааж ядаж байгаа залуу чиглүүлэв.
————-
—————–
Луханы талаас
Болж байгаа бүх зүйлс миний төсөөлөл эсвэл зүүд байхвы гэж зүрх минь түгшсээр...Энэ хэтэрхий бодитой зүүд байвал яанаа..хэрвээ зүүд байвал би тэсэхгүй байх. Нүдний минь өмнө зогсож байгаа тэрнийгээ харах бүрт л салгалан чичрнэ зүүд биш байгаа..эсвэл би солиорчихсон юм биш биздээ..Надруу харан инээн гарнаас минь хөтлөн хүрэх төдий л ойрхон зогсох тэрнийгээ харах бүрт догдлоно баярлана бас айна.
Лухан-Энэ бүхэн зүүд биш тийм биздээ????
Жи-ни-...............Энэ бол зүүд..
Лухан-Тэгвэл би хэзээ ч сэрмээргүй байна......
Жи-ни-Би таныг зүүднээс чинь сэрээх болно. Хүчээр гэж хэлэн бага зэрэг инээмсэглэв
Лухан-......
Нар эгц дээр ирэх үе, Модод салхины аясаар найган бүжиглэн намуухан салхи салхилан өвлийн жаврыг түгээх мөчид өндөр ургасан саглагар модны дэргэд жижигхэн модон сандал дээр суух тэр нэгэн охин яг л өвлийн жавар шиг хүйтэн уруулаараа Луханы нарийхан яг л дээрээс ширтэх шаргал нар шиг дулаахан урууланд хүрэн тэрнийг маш бүр хэтэрхий бодит гэж бодож байгаа зүүднээс нь сэрээв. Луханы хөөрхий нүд сандран тормолзоно зүрх нь дахиад л хүчтэй цохилно..Хамаг цус нь хэтэрхий хурдтай гүйснээсээ болоод хаашаа гүйх замаа ч мартсан аятай тэрний хацарт бөөгнөрөн улаа бутрааж байлаа.
Лухан-0.0...............
Жи-ни-Зүүднээсээ сэрсэн биз..........
Луханы нүд нулимсаар дүүрнэ. Хэтэрхий бодит гэж бодож байсан зүүднээсээ сэрсэндээ баярлана хажууд нь хайртай хүн нь байгаад бүр ч ихээр бүр галзууртлаа ихээр баярлана. Үхсэн ч харамсах зүйл алга. Зүүднээсээ сэрсэн ч тэр минь хажууд минь байна.....
————–
Маркын талаас
Үг худал байдаг ч харц худал байдаггүй.................................
Эхлээд гайхсан дараа нь итгэхийг хүсээгүй эцэст нь үзэн ядсан..Хайр үзэн ядалт шаналал болж хувирхын цагт зүрх ч үхдэг.....энэ үед Тархи чинь бүх зүйлийг шийддэг болно.
Марк-Ах минь ч гэсэн ийм өвдөлтийг мэдэрсэн байхдаа.........
Жи-ни???????..........чи хэтэрхий хатуу харгис хүйтэн хүн юм. Яг л хүүхэлдэй шиг зүрх сэтгэлгүй.......
———————–
———————–
Хүссэн ч хүсээгүй ч шинэ өдрийг эхлүүлэн нар мандана. Гэхдээ энэ өдөр бусдаас өөр Луханы энгэрт хэвтэх охин тайвнаар унтана. Харц салгалгүй тэрнийг ширтэх Лухан хажуунаас нь нүдээрээ цоолох шахам ширтсээр л Магадгүй тэр Жи-ниг унтах мөчөөс л эхлээд тэрнийг ширтэж эхэлсэн байх
Лухан-Хэтэрхий үзэсгэлэнтэй юм унтаж байхдаа ч. Энэ их үзэсгэлэн, бүлээхэн уруул, жижигхэн гар, хязгааргүй шөнийн тэнгэр шиг гүн хар нүд бүгд минийх............би чамд хайртай......үлдсэн насаа зөвхөн чамайг л хайрлаж өнгөрүүлэх болно...............
——————-
Энэ шинэ өглөө бас нэгэн хүн эртлэн босон зах дээр ирсэн шинэхэн ногоог шилж сонгон аваад тор дүүрэн хүнсээ өргөн нөгөөх өндөр тансаг байшингуудтай хороолол дундуур намхан хэдий ч чамин гутлаараа тог тог хийн алхана. Бүсгүйн харц буусан байв. Ямар нэгэн зүйлд шаналж байгаа бололтой итгэл муутай хэдий ч урагшлан алхана. Бага зэрэг айдас сандрал чичрэх зүрхний цохилт.
Сохюн-Энэ чинь????
Намуухан алхаж байсан эмэгтэйн алхааг нэг хүн замыг нь хаан зогсоожээ..Дүрэмт хувцасаа нямбайлан өмссөн залуу урьд өмнө нь харж байсан ч юм шиг...Юу билээ аан тийн Жи-нигын найз..Сохюны толгой Луханы талаарх бодлоор дүүрсэн байсан болхоор тэр залууг санах гэж жаахан удав. Марк Сохюнлуу эелдгээр харан эгчээ би танд тусалхуу гэж хэлэв
Сохюн-Чи Жи-нигын найз байхаа???
Марк-Тиймээ санаа зовоод эргэхээр явж байсын...
Сохюн-аан тиймүү..
Марк алив би наад юмыг чинь бария!!!
Сохюн-ааан юу н-нөгөө
Сохюныг юм хэлэх завдалгүй Марк тортой хүнсийг нь аван хажууд нь алхаж эхэллээ...Нэг зүрх айна......харин нөгөө зүрх................
?????????? Тэрний харц шийдэмгийг харагдана урьд урьдынхаасаа илүү...........
Тэр хоёр нам гүм Чимээгүй тайван алхсаар Цагаан байшингын урд ирсэн харагдана..Аль аль нь хаалганы өмнө ирэхдээ эргэлзэж байв. Сохюн Маркаас санаа зовсондоо гэрлүүгээ орохгүй зогсоод байж чадалгүй хаалганыхаа кодыг хийтэл
Дийд дийд КОД буруу байна...........
Сохюн бүр ч их сандрав кодоо амандаа давтан давтан хэлэн дахин дахин хийсээр байвч код буруу байна гэж гарч ирсээр чихэнд чийртэй дуу хангинсаар
Марк-хэ хэ хэ би ч гэсэн хааяа юмаа мартчихдаг юмаа...Та кодоо санахгүй байвал тогшчихооч дотор Жи-ни байгаа биздээ???
Сохюн-аа-а-ан тиймээ...хэхэ..би их мартамхай хүн шүү!!!кодоо мартчихдаг. Үнэндээ код мөн байсан хэдий ч буруу байна гэж заана.Яагаад гэвэл Лухан кодоо солчихсон байсан болхоор тэр...
Марк-За би тогшчихоё!!!!/хаалга тогших/
Сохюн бүр ч ихээр сандран салгалаж эхлэв зүрх нь хаалга тогших бүрт цээжин дотроос нь чангаар тогшино чи энд юу хийж байгаа юм!!!!Тэр бүх зүйлийн дараа яаж ирж чадаж байнаа!!!арайчдээ!!!гэсэн хэдий ч тэр хаалганы урд салгалсан зогссоор..Лухантай харц тулгарахаас айж байсан ч ............ хаалга онгойн
Лухан-.......................................
Марк-сайн байнуу багшаа????/инээмсэглэх/ Жи-ни гэртээ байгаа юу???эргэхээр ирлээ................
Сохюн-Лухан..............
—MN4EVER—
admin Murun
![---PERFECT DOLL--- [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/13a7/13a7a0a284b8b0901c249bd8ff4bf5e8.avif)