18-р хэсэг
Эцэг эхийн хайр найз нөхдийн хайр гэдэг шиг
Үзэн ядалт ч гэсэн олон салаа....яг л хайр шиг
———————
—————
Байшинд хүн байгаа хэдий ч нам гүм байлаа .........
Хоолны ширээн дээр шинэхэн хийсэн амттай хоолнуудыг ярайн өржээ.. Лухан нүдээ анин нэг зүйлийг их л нухацтай бодон сууна. Сохюны харц мөрнөөс дээгүүр чиглэхгүй нь тэрний байгаа байдлаас л айж байгаа нь илт. Харин Марк Жи-нигын хажууд юу ч болоогүй мэт Сохюны бэлтгэсэн хоолыг амтархан идэж байв...
Жи-ни урьдын адил тайван харагдана. Энэ 4ийн дунд хэлж болхооргүй нууц, хэлэхийг хүссэн үгс, үзэн ядах сэтгэл бүгд л чимээгүй байдалд нь гүн гүнзгий сэтгэлд нь нуугдана
Лухан-Өнөөдөр би ажилдаа явахгүй....Жи-ни ч гэсэн одоохондоо бие нь сайжраагүй байгаа болхоор хичээлдээ явахгүй...........
Марк байхаа???
Марк-Тиймээ
Жи-ни-Миний бие гайгүй байгаа болхоор өнөөдөр хичээлдээ явая
Лухан-Гэхдээ хичээл орох цаг аль хэдийн өнгөрчихсөн байна шдээ..
Жи-ни-Зүгээрээ дараагын цагаас л суучихая..
Лухан-Жи-ни?????/чанга хэлэх/
Жи-ни-Баярлалаа эгчээ хоол амттай байлаа.....тэр өмнөх шигээ л нөгөөх гайхалтай инээмсэглэлээрээ зах орж шинэхэн ногоогоор сэтгэл гарган хийсэн эгчийнхээ хоолны үнэ болгон эелдгээр мишээв....Лухан юу ч хэлсэнгүй.
Жи-ни дүрэмт хувцсаа өмсөн хөхөрсөн хөлөө дархын тулд зузаан хар тирко углав. Энэ дундаас Марк л ганцхан хэвийн юу ч болоогүй юм шиг үгүйээ сайн жүжиглэж байна. Тэрний том нүдний цаана юу нуугдаж байгаа нь илт биш ч хааяа нэг унтрах тэрний харц үнэнийг өгүүлж байлаа...
Жи-ни-За явчихаад ирэе/бөхийх/
Лухан-....................Хүлээж байя
Хаалга хаах
————-
—————————–
Эргэн тойрон минь хүмүүс байж намайг хайрлаж амьдралд дутагдах гачигдах зүйлгүй ч нэг л хоосон, ганцаардаж хааяа нэг нууцхан нүднээс минь урсдаг нулимс яагаад гардаг юм бол........
Энэ хэт их шуналнаас болдог юмуу эсвэл эргэн тойронд минь байгаа зүйлс зүгээр л нүдийг минь хуурж буй хэсэг зуурын хуурамч дүр зураг юм боловуу????? Энэ нууцхан ганцаардал шаналал шалтгаангүй нулимс минь юуных юм бол...............
——–
Марк-Жи-ни?? Хөл чинь өвдөж байнуу???
Замын хажуугаар чимээн дунд нам гүм урагшлан алхана.......Харцанд бодол сэтгэлд хоосон тархинд шаналал тунгаагдана. Марк Жиниг ажиглан тэрнийг даган алхаж байснаа гэнэтхэн тэрний гарнаас атган зогсооход Жи-ни ямарч хувиралгүй тэр нэгэн царайгаа гарган намуухан бишээ залхсан өнгөөр
Жи-ни-яасан???гэж хэлхэд
Марк хэлэх үгээ цэгнэн чимээгүй болсноо ямар нэгэн зүйл тэрнийг хажуунаас нь хатгаж байгаа мэт бодож байсан бишээ хэлэх ёстой үгээ хэлэв
Марк-Өнөөдрөөс чи бид хоёр үерхэж эхлэх байхаа????!!!!!!!
Жи-ни-............................
Марк-Нэгэнт хоцорчихсон юм чинь өнөөдөр хичээлээ тасалцгаая......Хамт явхыг хүссэн газар байна
Жи-ни-..................
Марк-яагаад юм дугарахгүй байгаа юм Арай!!!эргэлзээд эхэлчихснүү....Биелүүлж чадахгүй юм бол амлалт өгөх хэрэггүй гэдэг байхаа яг тулаад ирсэн чадахгүй юм шиг байнуу???...............................
....................................
Жи-ни-Үгүйээ .................үнэ цэнэгүй амлалт гэж байдаггүй юм......Юу ч бодолгүйгээр хэлээгүй болхоор санаа зоволтгүй......
****************
***************
Биелүүлж чадахгүй юм бол амлалт битгий өгч бай
*****************
*****************
Хотын захад нэгэн жижигхэн парк байх ба их биш ч маш гоёмсгоор гэрэлтэж байлаа. Нар тэнгэрийн хаяагаар орохтой зэрэгцэн тэнгэр улаан хүрэн өнгөөр гоён орчныг ч улам үзэсгэлэнтэй болгож байв. Марк Жи-нигын гарыг хөтлөн алхана. Хажуугаар өнгөрөх хүн бүр тэрний ард алхах Охинруу нууцхан харц чулуудана богинохон үс нь хацрыг нь шүргэн үзэсгэлэнтэй нүдийг нь үе үе халхлах ч үдшийн намуухан салхи зөөлхөн илбэхэд хүн бүр тэрний нүдийг харж чадаж байв...
/........../-Ээжээ хараа!!! хөөрхөн эгч байна???
/.........../-Тийм байнаа миний хүү хөөрхөн эгч байна =)
/........../-Гэхдээ ээжээ тэр эгч яагаад ийм гунигтай байгаанбээ яг л уйлах гэж байгаа юм шиг
/............./ммм харин ч жаргалтай байгаан бишүү инээмсэглэж байна шдээ
/.........../-Үгүйээ гунигтай байна
——————-
———–
Марк-Өлсөж байнуу???
Жи-ни-Үгүйээ........
Марк-Хоёулаа тэр алсын харагч дээр сууя дээрээс их гоё харагддаг юм.....
Марк Жи-ниг дагуулан баяртайгаар алсын харагчруу явах замдаа хэдэн найзтайгаа тааралдав...Жэксон JB хоёр найзуудтайгаа явж байлаа...Анх уулзаж байхад бүх найз нь Жи-нид нүд унаган уралдан анхаарлыг нь татах гэж шунахайрч байсан бол энэ удаа бүгд жийрхэж байв нэг л нам гүм бас айдастай
Марк-Хамтдаа хоол идэхүү???
Жэксон-аа-ан та хоёрын болзоонд садаа болоод яахав..Бид хэд ингээд яваядаа
JB-дараа таарая тэгэж байгаад хэ хэ хэ
Марк-за за тэгэедээ
Жи-ни-Баяртай дараа тааралдацгаая..........
Маркын найзууд тэр хоёрын хажуунаас гүйх шахам холдхыг Марк анзаарсангүй тэр алсын харагчны тасалбараа авхаар яархад байдал нэг л биш байгааг анзаарсан Жи-ни тэд нарын зүгрүү эргэн хархад автомат тоглоомны араас нэг хүн Жи-ниг харж байгааг анзаарав.......Хёнмин...Жи-нирүү айдастай нүдээр ширтэнэ. Яагаад маркын найзууд Жи-нигээс жийрхэж байсны учир тайлагдлаа тэр бол Хёнмин байж.................зэрэмдэг болсон найз нь тэрэнд ямар нэгэн зүйл хэлсэн бололтой........
Жи-ни-Айдас хий зүйлийг ч бодит болгож чаддаг.......Үнхээр хүчтэй шүү...Гэхдээ тэр айдас нь бодит зүйл байвал Бодит зүйл айдсын хүчээр юу болж хувирч чадах бол..
Марк-Тасалбар авчихлаа сууцгаая....
Жи-ни-За
————————————
———————
Тэнгэр дээрээс бүгд амгалан харагддаг......жаргалтай гэрэлтэй үзэсгэлэнтэй.........
Бидний нүд тэр доор байгаа харанхуй болон зовлон үзэн ядалт гээд харахыг хүсдэггүй бүх зүүлээ нуудаг өнгөцхөн харагдагдаж байгаа тэр гоо үзэсгэлэнд............
—MN4EVER—
admin Murun
![---PERFECT DOLL--- [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/13a7/13a7a0a284b8b0901c249bd8ff4bf5e8.avif)