9 страница30 апреля 2026, 00:21

9-р хэсэг

Эвдэрчихлээ гар хөл минь салчихлаа ..........

Бүх хэсгүүд минь залгаасаараа салж утас минь тасарсан ч нүд минь

Харсаар байна хүмүүсийн хэн нэгний зохиосон ертөнцөд, жаргалтай амьдарч байгаа хүмүүсийг харсаар байна..........

Бүгд худал хуурмаг дүр эсгэлтүүд одоо инээж байгаа ч удахгүй шаналах болно.

Би хэн нэгний өвдөлтийг мэдрэх дуртай өөрийгөө өвтгөхгүйн тулд бусдыг өвтгөх дуртай...............

****************

****************

Луханы талаас

Сая би юу сонсчихов.Чих минь буруу сонссон байгаасай гэж өөртөө итгүүлхийг хичээсэн ч хоёр нүд минь тэрний инээмсэглэлийг харсан даруйдаа л цээжинд минь байх зүрх яг л хэдэн мянган зүүгээр хатгуулж хэзээ ч гарахгүйгээр зүрхрүү минь гүн орж байгаа мэт өвдөж эхэллээ Зүү нэг нэг ширхэгээр удаанаар зүрхрүү минь шигдэнэ тэрнийг надруу харах тоолонд нэг нэг ширхэгээр зоогдоно.Саяхан л тэр миний гарнаас хөтөлж байсан саяхан тэр надруу хараад юу ч болоогүй мэт инээж байсан яагаад яагаад????????Тэр үнэхээр надад дургүй гэжүү???тэрний хэлснээр зөвхөн тэрнийг хүсдэг болхоор л тэрэнд хайртай дүр эсгэж байна гэж боддог хэрэггүү?????????

Коридорт байх бүх хүүхдүүд тэр гуравлуу харна Хараад ч зогсохгүй шивнэлдэнэ Лухан чимээгүй болж байгаа зүйлд итгэж ядан зогсох боловч Жи-ни юу ч хэлэлгүй Маркруу харж инээмсэглэчихээд ангируугаа тайвнаар алхав.Тэрний гэнэтийн үгэнд Луханаас гадна Марк ч бас цочирджээ!!!!!!!!Тэр хэсэгтээ л шокноосоо гарч чадахгүй зогсож байгаад хонх дуугархыг сонсон сая л нэг ухаан орон эргэж харахдаа тэрнээс холгүй зогсож байгаа Луханыг харав.

Лухан яг л бүх зүйлээ алдчихсан хүн шиг магадгүй сүнсээ алдчихсан ч юм шиг хувхай цайсан харагдана Жижигхэн цагаан нүүрэнд нь үрчлээ суун хөмсгөө зангидсан байх ба Нүдэнд нь саяхан гэрэлтэж байсан оч унтаржээ тэрний харц сүүмийж шорвог шингэнээр дүүрсэн байв.

Маркын талаас

Лухан багш яагаад ийм сонин болчихов Магадгүй саяны бид хоёрын ярианаас болсон юм боловуу?????Гэхдээ яагаад ийм хүндээр тусгаж авна гэж???Жи-ни зүгээр л тэрний дүү биздээ???төрсөн дүү нь ч биш байтал.........гэж бодсоор хичээл орох хонх дуугарсан болхоор яалтачгүй ангируугаа явав..............

***********

************

Илхүүн-Хөөе чи нээрээ Жи-ни-тэй үерхэж байгаа юмуу????

Сүнжэ-Хүн болгон энэ талаар ярж байна хүүхдүүд ч байтугай багш нар ярж байналээ нээрээ юмуу??????

Марк-Сайн мэдэхгүй байнааа!!!!!!!!тэр зүгээр надаар тоголсон байж ч магадгүй......

Сүнжэ-яаа би хэзээч Жи-ниг хэн нэгнээр тоголж байхыг хараагүй энд би 8 жил сурахдаа тэрний амнаас бараг 10үг гарахыг л сонсож байсан

Марк-0.0 Тэр өмнө нь хэнтэй ч үерхэж байгаагүй байхалдаа гэхдээ ядаж хүнтэй харьцдаг байсан биздээ?

Илхүүн-Үгүйээ би лав мэдэхгүй юм байна.Тэр чинь халдаж болшгүй хамгаалалтан дотор байдаг шдээ Чи нээрээ Лухан багшыг яаж аргалсын!!!!!!!!!

Марк-Лухан багшаа????

Сүнжэ-Чи цуу яриа сонсоогүй юмуу Жи-ни-д ойртсон хүн болгоныг Лухан багш гэмтээдэг тухай

Марк– юу???????

Илхүүн-нэг залуу байдынмаа хэн гэдэг байлаадаа ямар ч байсан тэр залуу Жи-ни-д хайртай болсон гээд араас нь гүйгээд байдаг байсын тэгтэл нэг өдөр осолд ороод явж чадахгүй болчихсон гэсэн Хүүхдүүдийн яриагаар бол Лухан багш тэр залууг замруу түлхсэн гэдийн байналээ

Марк-...........................................................явж чадахгүй болсоон........

Хүүхдүүдийн ярисан яриа Маркын зүрхэнд хүрсэн бололтой тэрний царай хувьсхийсэн харагдав.Таахын аргагүй төгс хүүхэлдэй тэрэнд дурласан тэрний галзуу ах чухам хэн нь тэрний ахыг тийм байдалд хүргэсэн юм бол Маркын өшөөгөө авахыг хүсэж байгаа хүн нь чухам хэн бэ????????????????

**************

***********

Хүйтний эрч чангаран өдөр өдрөөр хүйтрэнэ.Урин дулаан цаг саяхан л байсан юм шиг санагдах хэдий ч тэр бүхэн зөвхөн дурсамж болон үлдэждээ Цас орход зарим нэг нь жаргалтай байх хэдий ч зарим нэг нь бас жаргалгүй байх юм Хүний доторхыг ороод мэдэхгүйтэй адил цаг агаарыг ч бид бүхэн мэдэж чадахгүй хэзээ цас орж хэзээ бороо орохыг зөвхөн зөн совингоороо л таамаглаж чадна.

***********

Цагын зүү 12луу өгсөхдөө уддаг харин уруудахдаа хурдан байдаг.Аль хэдийн нар улаа бутран тэнгэрийн хаяагаар орох дөхжээ Сургууль хөл хөдөлгөөнөөр дүүрч хүмүүсийн дуу хадна Лухан нөгөөх сүүмгэр харцтайгаа өрөөндөө чимээгүй сууна тэр бодлогоширсоор л бодсоор л магадгүй ийм их зүйлийн талаар тунгаан бодож байгаа нь анхны тохиолдол байх тэрний энэ их бодол ямар нэгэн зүйлд хөтлөх боловуу??эсвэл урдын адил урсгалаараа амьдарсаар байх боловуу?

Маркын талаас

Хонх дуугарахтай зэрэгцэн Жи-нигын ангируу очтол тэр цонхоор жаргаж буй нарыг ширтээд шанаагаа тулан сууж байв.Нарны туяанд тэрний үс очир эрдэнэ шиг л гялтганана.Чимээгүй бөгөөд нууцлагдмал байдал нь тэрнийг чимжээ Юу бодож байгааг нь тааж чадахгүй ч би тэрнийг өөртөө дурлуулах ёстой...............

Марк ангируу өөртөө итгэлтэйгээр орон Жи-ни-рүү инээмсэглэн хичээл тарсныг сануулан цүнхийг нь барин хамтдаа ангиас гарав.Жи-нигын харц нөгөөх хүйтнээрээ харагдана тэр хоёр удаан алхсаар сургуулын үүдэн дээр ирхэд Жи-ни зогсон гэнэт эргэж хархад Марк гайхсангүй чимээгүй л зогсоно.Тэр мэдэж байгаа бололтой Жи-ни Луханы өрөөлүү харсан гэдгийг.

Жи-ни хэсэг арагшаа эргэж харчихаад буцаад алхав. тэр урьд урьдынхаасаа илүү чимээгүй алхана.Урьд өмнө нь байгаагүй нэг л цухалтай байгаа төрх тэрний нүүрэнд харагдах ажээ.Марк харин тэрний анхаарлыг өөртөө татах гэж хөгжилтэй зүйл ярин байдгаараа л хичээнэ.Яг л ямар ч үзэгчгүй хуучирсан алиалагч шиг ямар ч алга ташилт ямар ч урмын үг байхгүй гэсэн хэдий ч хичээсээр..............

——————————

Марк-Чиний өмнө асуусан асуултны талаар????????

Жи-ни-.............За гэж намуухан дуугаар хэлэн эгц урагшаагаа харан алхана. Марк тэрнийг мартчихсан байх гэж бодож байсан ч тэрнийг гайхалгүй хүлээн авхад нь бүр эргэлзээд явчихлаа

Марк-Чи надаар тоголсон биздээ????

Жи-ни-Үгүйээ.........Надад чамаас өөр тоглох сонирхолтой тоглоом зөндөө байгаа, тийм болхоор одоохондоо чамаар тоглох хүсэл алга

Марк.......................

Жи-ни-Яасан??????Чамайг надад сайн гэж бодож байсан юмсан үгүй юмуу???

Марк-Тиймээ гэхдээ???гэнэт тэгэж асуухаар чинь!!!!!!!!!

Жи-ни-Сайн найз охин байна гэж амлаж чадахгүй надаас юу ч хүлээсний хэрэггүй бас би чамаас хэзээ ч салж магадгүй Найз охин найз залуу гэх нэр зүүх ч бодит байдал дээр тийм байхгүй байх тийм байсан ч зүгээр бол чиний найз охин болоё!!!!

Марк.........................

Жи-ни-Би чамд солиотой санагдаж байнуу?????????

Марк-үгүйээ зүгээр гэнэтийн болхоор л ...........

Жи-ни-нуух хэрэггүйдээ чиний хоолойны өнгөнөөс чинь л мэдрэгдэж байна.Ийм хөөрхөн даруухан охин яагаад ийм зүйлүүд яриад байгаа юм бол???өөрийнхөө төрхөнд бардсандаа тэрүү эсвэл намайг бассандаа тэр юм боловуу???эсвэл хэн нэгнийг хардуулах гэж байгаа юм боловуу????гэсэн бодлууд эргэлдэж байгаа байх

Марк-Сайн биш ч үерхмээр байгаа юмуу????

Жи-ни-Сайн болгох нь чиний асуудал минийх биш!!

Марк-Тэр үнэхээр шулуухан байх чинь өөртөө итгэлтэйгээр ингэж ярж байхыг бодвол тэр тоглоом хийгээгүй бололтой тэрнийг өөртөө дурлуулах миний гол зорилго хэрвээ тэрэнтэй үерхвэл миний төлөвлөгөөнд хэрэгтэй гэсэн хэдий ч яагаад надад гунигтай санагдаад байгаа юм бол бага зэрэг гомдоод ч байгаа юм шиг.........

Жи-ни-би замаараа өөр тийшээ явах хэрэгтэй байна ингээд салая Эмэгтэй хүмүүсийг хүлээлгэх чинь бүдүүлэг хэрэг шүү миний хариулт хүлээн авах хугацаа ч бас хязгаартай хэрвээ дуусчих юм бол хүчингүй яг л шалгалт шиг хичнээн харамсаад ч дахиж ирэхгүйтэй адилхан гэж хэлэн нөгөөх даруухан хуурмаг инээмсэглэлээрээ мишээчихээд Маркын гарнаас цүнхээ аван тэрнээс салан явах ажээ.Марк жи-нигын орхисон газар бодлогоширон үлдэнэ.Тэр дотроо өөрөө өөртэйгээ зөрчилдөнө бодлууд болон мэдрэмж нь хоорондоо хутгалдан тэрнийг гүн бодолд автуулжээ.......

*******

*************

Цаг орой болж гудамжны гэрлүүд асан хүмүүсийн хөдөлгөөн ихссэн харагдана.Хотын төвийн дэлгүүрүүд хямдрал зарлан үйлчүүлэгчдээр дүүрчээ. Чимээтэй!!! маш их чимээ шуугиан энд тэнд хүмүүсийн ярилцах хэрэлдэх инээлдэх гээд л маш олон төрлийн дуу чимээ хангинана тэгсэн хэдий ч тэр хүмүүст энэ их чимээ тээртэй санагдахгүй байгаа бололтой чалчсаар л байв.Хүмүүсийг бүгд давтагдашгүй гэдэг ч тэднийг өмсөж байгаа хувцас стил нүүр будалт үс засалт нь адил төстэй харагдуулдаг яг л нэг нэгнээсээ хуулчихсан юм шиг энэ сайн тэр сайн энэ гоё тэр ч гоё, тэр бүгд нь дахин давташгүй тэр эрднэсийг энгийн нэгэн хуулбар болгож хувиргана.Энэ их чимээ адилхан хүмүүсийн дунд нэгэн охин алхана тэрний харц яг л гүн хар ангал шиг нэг л харчихвал чамайг харанхуйруу чирж орхоор.Тэр чимээгүй зүгээр л алхана дэлгүүрүүдийн тавиур дээр байгаа бараанууд тэрний сонирхлыг жаахан ч болов татахгүй байгаа бололтой тэр урагшаагаа харан алхсаар яг л нэг газрыг зорин очих гэж байгаа мэт......

Жи-нигын ардаас Жиён хэдэн найз нарыгаа дагуулан нүд салгалгүй ажиглан чимээгүй явах ажээ.Жи-ни ардаас нь хүн дагаж байгаа гэдгийг ч анзаарах ч сөхөөгүй алхсаар.........өөрт нь юу тохиолдохыг ч мэдэхгүй тайвнаар алхсаар л...........

Жиён-ЯМАР азаар тэр Маркаас салчихваа гэр хүртлээ хамт явсан бол хамаг төлөвлөгөө нурах байлаа шүү...Тэр яг л тавиур дээр өрөөтэй байгаа хямдхан хуванцар хүүхэлдэй шиг харагдахгүй байнуу???

Хёмин-Хагарч бутрахдаа ямар царай гаргах бол гэдэг нь сонирхолтой байна.


—MN4EVER—

admin Murun

9 страница30 апреля 2026, 00:21

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!