8-р хэсэг
Энэ дэлхий дээрх чиний зугтаж, өөрчилж, нууж чадахгүй зүйл бол ҮНЭН.
*******************************
Сохюн-Лухан?????????????????наанаа юу хийж байгаа юм????
Лухан-................
Сохюн-Наадах чинь Жи-нигын өрөө шдээ????яагаад наанаа зогсож байгаа юм!!!!!хэлэх ямар нэгэн зүйл гараа юу ???эсвэл!!! гэж хэлтэл Луханы нүүрэнд илт сандарсан төрх харагдах ба Сохюн чимээгүй Луханлуу хариулт хүлээсэн аятай харан зогсох хэдий ч Лухан сандарснаасаа болоод нүдээ цавчихаас өөр зүйл хийхгүй байв.
**********
Чимээгүй хэтэрхий чимээгүй юм энэ байшин хэтэрхий чимээгүй байна...
Хариулт нэхсэн харц чимээгүй
Хаалганы хажууд чимээ чагнан зогсох охины зүрх ч чимээгүй энэ амьдрал энэ цаг хугацаа энэ шөнө хэтэрхий чимээгүй байна.
************
**************
Урт харанхуй шөнө дуусаж наран ертөнцийг дулаахан гэрэлтсэн туяагаараа мандуулан бүхий л амьд амьтан нойр гээч хагас үхдлийн байдлаасаа сэрцгээнэ.Харин нэг л хүн нүдээ нээлттэй чигээрээ шөнийг өнгөрөөсөн байв.Том алаг хар нүд нь шөнийн турш нээлттэй байсан хэдий ч сэргэг харагдана, зөөлхөн цагаан арьс нь унтаж амраагүй хэдий ч урьд урьдынх шигээ өнгөлөг харагдах ажээ.Жи-ни сэрүүлэгнийхээ жингэнсэн дууг унтраан хөшгөө нээлгүй орноосоо босон өрөөнөөсөө гарав.Тэр чимээгүй алхсаар нэгэн хаалганы өмнө ирэн чимээ чагнан зогсох ажээ.Тэр өрөөнөөс энэ удаа хоёр хүний дуу гарч байв Жи-нигын царайнд ямар ч гайхсан төрх харагдахгүй ба хаалгыг хальтхаан татаж хартал Сохюн аз жаргалтайгаар сайхан инээд цацруулан Луханы зангиаг зангилж өгч байв.Лухан ч бас тэрэнлүү инээмсэглэнэ алаг нүд нь нарны гэрэлд яг л оч шиг гялтганана.Тэрний инээж байхыг харсан Жи-нигын нүүрэнд сая л нэг инээмсэглэл тодров, тэр баярлаж жаргалтай байсандаа биш харин бах нь ханасан шинжтэй хүйтэн инээмсэглэл тодруулна
********
*********
Гал тогооны өрөөнөөс өдөр бүр үнэртдэг шиг гайхалтай хоол үнэртэнэ.Ах эгч нь амралтанд явснаас хойш цөөхөн удаа тэр 3 хамт сууж хоол иджээ. Энэ өдөр бол тэр цөөхөн өдрийн нэг нь Жи-ни дүрэмт хувцсаа нямбайлан өмсөн урт хар үсээ задгайлан тависан харагдана.Тэр өдөр бүрийн амттай хоол шиг эгчрүүгээ нөгөөх гайхалтай хуурамч инээмсэглэлээрээ инээн ширээндээ суун шинэ өдрөө эхлүүлэх ажээ.Жи-ниг ширээндээ суухаас өмнө Лухан аль хэдийн суучихсан өглөөний хоолоо идэж байв.Лухан Жи-ниг харсан даруйдаа гэнэт улааж орхив жижигхэн хацар нь ягааран тэрний өөдөөс эгцлэн харж ч чадахгүй сууна магадгүй өчигдөр шөнийн явдлаас болсон байх.Харин Жи-нид Луханлуу харах сэтгэл ч байхгүй бололтой нүүрэндээ багахаан инээмсэглэл тодруулан чимээгүй хоолоо иднэ.Тэр гурвын дунд чимээгүй байдал үргэлжлэх хэдий ч Сохюны жаргалтай харц дулаан мэдрэгдсэн инээмсэглэл нь хоолны ширээг чимж байв.Тэрний жаргалтай байгааг анзаарсан Жи-ни бас л нүүрэндээ хүйтэн инээмсэглэл тодруулна.Сохюн Луханлуу нүд салгалгүй ажиглах ажээ. Тэрний луханыг ширтэж байгааг Лухан л мэдэхгүй байгаа байх учир нь тэрний бүх анхаарал Жи-нирүү явчихсан болхоор тэр.......Харин Жи-ни Луханыг ч тэр Сохюныг ч тэр чимээгүй ажиглана................
Тэр гуравын чимээгүй байдлыг эвдэн Жи-ни ширээнээс босон эгчийнхээ өглөө эртлэн босон хийсэн хөдөлмөрийг үнэлсэн шинжтэй бараг сэтгэлээсээ инээмсэглэн баярлалаа эгчээ гэж хэлхэд нь Лухан гайхан Сохюн харин бараг нулимс унагаахнээ.Жи-ни хаалгаар гаран гартлаа Луханд юу ч хэлсэнгүй тэрэнлүү харсанчгүй.Тэрний нэг л биш байгааг мэдсэн Лухан цүнхээ аван Сохюнд баяртай гэж хэлсэн болчихоод араас нь хурдлан гарав.
****************
**************
Цас цас хөвөн зөөлөн цас гараараа хүрэх төдийд хайлж урсан алга болох өрөвдмөөр хөөрхийлөлтэй цас!!!тэр одоо цагаан харагдаж байгаа хэдий ч гарт минь хүрэх төдийд ямар ч өнгөгүй ус болон хувирах болно.
Алхах тоолонд шархиран дуугарах чимээг анхааралтай чагнан зөвхөн урдах замаа харан нэгэн охин алхана.Цасны цагаан өнгө тэрний хар өнгийн үс гайхалтай зохицох ажээ тэрний нүдрүү харах төдий л хязгаар нь үл харагдах ангалд унах болно.Тэр энэ удаа өөрийнхөө дагуул болох Маркгүй ганцаараа явж харагдана халаасанд нь чичрэн дуугарч байгаа утас нь магадгүй тэр залуугаас ирж байгаа байх, тэр Луханыг араас нь дагахыг мэдэж байсан болхоор энэ удаа Маркыг орхин түрүүлээд сургуульруугаа алхсан байв. Яагаад гэвэл тэр ардаас нь алхаж байгаа Луханы хөлийн чимээг бас сонсон явж байсан юм.
Луханы талаас
Яг л бидний бага нас шиг санагдаж байна Тэр үргэлж урд минь алхдаг байсан харин би ардаас нь тэрнийг ширтэн алхана.Энэ яг л хувь тавилан шиг санагдаж байна магадгүй би үүрд хүрж чадахгүй тэр охиныхоо араас алхаж явах юм боловуу хэзээ нэгэн өдөр бяцхан гарыг нь атгаад хамтдаа алхах мөч ирэхгүй юм байхдаа гэсэн гомдлын харцаар харсаар Жи-нигын араас алхаж байтал тэр гэнэт байрандаа зогсов.Цаг эрт байсан болхоор сургуульруу яарах хэрэггүй байсан ч тэр яагаад зогсчихов.Ямар нэгэн зүйл болсон юм боловуу гэж бодтол Тэр гэнэт халаасаа ухан утсаа гаргаж ирэв.
Лухан-Энэ бодвол Марк биз????өнөөдөр яагаад тэрэнтэй хамт байхгүй байгааг нь гайхаж байсын магадгүй хаягдчихсан биз гэж бодтол Жи-ни огцом эргэж харав.
0.0
Лухан баригдчихлаа тэр хэдхэн алхмын зайтай Жи-нигын ард алхаж байсан юм.Жи-ни ямар ч царайны хувиралгүй Луханлуу сая л нэг эгцлэн харж байна тэр хэсэг чимээгүй зогсож байснаа гарт нь хангинаж байгаа утсаа аван чихэндээ наан Луханлуу харсан чигээрээ Марктай ярина.Харин Луханы зүрхийг тэрнийг харамласан сэтгэл дүүргэн өөрийн мэдэлгүй муухай царайлан
Жи-ни-мммм.........хаана байна гэжүү??????
Лухан-..........................
Жи-ни-Харин хаана яваан бол??????гэж хэлэн мэддэг хэдий ч мэдэхгүй царайлан эргэн тойрноо хартал Лухан тэсгэлгүй тэрний хажууд ирэн гарнаас нь утсыг нь шүүрч аваад дуудлагыг нь салгачихлаа
Жи-ни-Ахаа би хүнтэй ярьж байсан шдээ гэж намуухан хоолойгоор удаанаар хэлэн нүд салгалгүй Луханлуу ширттэл Луханы нүдэн дэхь уур бухимдал арилаагүй бололтой Жи-нигын утсыг халаасандаа хийгээд шууд л тэрний жижигхэн гарыг атган алхаж эхэллээ.Лухан ууралсан харагдана саяхан л эргэлзэж тээнгэлзэж байсан тэрний царай хувиран ширүүн болжээ.Харин Луханд хөтлүүлэн алхаж байгаа Жи-нигын нүүрэнд инээмсэглэл тодорсон харагдана.Яг л хүссэнээ авсан хүүхэд мэт тэр жаргалтай харагдаж байв.
Луханы талаас
Тэрний надруу харж байгаа харц нэг л хүйтэн санагдаж байсан хэдий ч тэрнийг надруу хархад нь зүрх минь баярлах юм.Халаасанд минь байгаа утасруу зогсоо зайгүй залгаж байгаа залууд анх удаагаа ингэтлээ их атаархаж байна.Тэрний ах болж төрөөгүй тэр залууд атаархсандаа үхэх нь.Энэ жижигхэн гарнаас атгаад алхаж байгаа шигээ үүрд ингээд явмаар байна.Өөр юунд ч санаа зовохгүй энэ гарнаас үүрд атгамаар байна.
*******
Цасан дээр хоёр хүний мөр зэрэгцэн гаран шар шар хийн дугарах ажээ.Тэр хоёр бие биенлүүгээ харж үг дуугарахгүй байгаа хэдий ч бие биенийхээ гарыг чанга атгасан харагдана.Яг л бие биенээсээ холдохыг хүсэхгүй байгаа мэт........................
*************
**************
Хёмин-Хөөе хөөе энэ чинь нөгөө охин бишүү????
Жиён-хэн гэж хэлэн Хёминий заасан зүгрүү хартал гудамжаар жаргалтай нь аргагүй инээмсэглээд алхаж байгаа үзэсгэлэнтэй охиныг олж харав.Тэрнийг харсан даруйдаа Жиёны хөөрхөн царайнд үрчлээс гаран Энэ мууг алнадаа!!!!!!!!гэж амандаа шивнэхэд юу ч мэдэлгүй бас амгалан тайван алхаж байгаа тэр охин инээмсэглэн алхаж байв. Бид ирээдүйд юу болохыг хэзээ ч зөв тааж чадахгүй.......бас мэдэж...
Хёмин-Маркын найз охин гээ биздээ???Тийм байж ингээд явж байдаг мэдээд байсынмаа ариухан амьтан биш гэдгийг нь!!!!!!!!!!!
Жиён-Новш юмдаа!!!!!!!!!гайгүйээ чамд хүний залуугаар оролдхоор яадгыг үзүүлээд өгөх болно.Орой уулзая хүүхэлдэй минь!!!!!!!!!!гэж хэлэн Жи-нирүү хялам хийн харсаар автобусандаа суув.Харин Жи-ни өөрийг нь юу хүлээж байгааг үл мэдэн инээмсэглэн алхсаар...
************
Лухан сургуульруу дөхөж ирээд яалтачгүй Жи-нигын гарыг тавилаа тэр хүсэхгүй байсан ч тархи нь тэрэнд хэн болохыг нь сануулна.Лухан сая л нэг юм дуугарч амнаас нь даарч байнуу? гэсэн үг сулхан гартал Жи-ни тэрнийг чимээгүй харж байснаа таны гарнаас хөтөлсөн болхоор даарсангүйээ гэсэн товчхон хариулт өгчхөөд Луханы хажуугаар зөрөн явав.Лухан дотроо баярлана өчигдрийн хийсэн зүйлдээ гэмшиж байсан ч саяны тэрний хэлсэн хэдхэн үгнээс нь болж нүүрэнд нь сэтгэлээс нь инээмсэглэл тодорно.Жи-ни Луханаас түрүүлэн явсаар сургуулын хаалгаар ороод хэдхэн алхаж байтал Марк сандран гүйж ирэн тэрний гарнаас татан зогсоов.Жи-ни сая л тэрнийг байдаг гэдгийг санасан бололтой аан чи юу??? Гэсэн харцаар хархад харин Маркын харцанд чи зүгээр биздээ???ямар нэгэн юм болоо юу???? гэж түгшсэн харц харагдаж байв.
Жи-ни-Хүлээлгүй явсанд уучлаарай ганцаараа алхмаар санагдаад.......
Марк-Гэнэт ярьж байгаад тасарчихаар нь ямар нэгэн муу юм болсон юм байх гээд ямар их айсан гэж бодож байна!!!!!гэж чанга дуугаар хэлхэд нь коридороор алхаж байсан бараг бүх хүүхдүүд тэр хоёрлуу харав.Манай хүүхэлдэй найз залуутай болжээ???Тэр хоёр үерхдэг юм байхдаа?????Тэр залуу хэн бэ?????????Өө бурхан минь гарнаас нь барчихсан байна шдээ би хэдэн жил сурахдаа тэрэнд хэн ч хүрж байхыг харж байгаагүй шдээ???ӨӨ мая Лухан багш хаана байнаа Энийг харсан бол ухаан алдаж унах байсан байхдаа гэсэн хүмүүсийн яриа юу юугүй коридороор цуурайтаж эхлэв.Хүмүүсийн харц шуугианыг ажигласан бололтой Марк Жи-нигын гарыг тавин Дуугаа намсгаад За за зүгээр байвал боллоо би хичээлдээ орлоо гэж хэлхэд нь Жи-ниг юу ч болоогүй мэт зогсож байснаа Нүднийх нь буланд Лухан тэр хоёрыг зүглээд ирж байгааг хармагцаа нүүрэндээ нөгөөх инээмсэглэлээ тодруулан хүүхдүүд байтугай Луханд сонсогдхоор чангаар Чи миний найз залуу болмоор байнуу гэж хэлж орхив!!!!!!!
Лухан-..........................
Марк-0.0 Найз найз залуу?????
—MN4EVER—
admin Murun
![---PERFECT DOLL--- [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/13a7/13a7a0a284b8b0901c249bd8ff4bf5e8.avif)