4-р хэсэг
: төмснүүд ээ
Бэкхён: Хэми төмсөнд дуртай шдээ та 2 мэддэггүй юм уу?
Тэхён: хнн. Утсаа авахгүй байхаар чинь санаа тавьсан чинь сүүлдээ төмс болоод дуусдаг байна шдээ.
Би: ээж ирсэн юм уу?
Дэхён: солонгост ирчихсэн гэсэн ирж байгаа биз
Бэкхён: чамайг бодсондоо бид 3 цэвэрлэгээ хийчихсэн болхоор санаа зоволтгүй өрөөндөө орж хувцасаа соль гэж хэлхэд нь би балмагдсандаа тэдэнд юу ч хэлж чадсангүй дээш гарч ирэн хувцасаа солиод гал тогоонд орж ирэн хойд ээжийн уух дуртай жимсний шүүсийг хийх гэтэл жимс байсангүй.
Хойд ээжийг ирхээс өмнө хийж тавих ёстой болхоор жимсэд явхаар гарах гэтэл
Бэкхён: хаачих гэж байгаан
Би: жимсэнд явах гэж байна
Бэкхён: хамт явах уу?
Би: за гэж хэлээд бид хамтдаа гэрээс гаран хамгийн ойрын хүнсний дэлгүүр лүү алхаж байтал Бэкхён ах толгой дээр минь гараа тавиад
Бэкхён: аххх Хэми удахгүй оюутан болохнээ.
Би: Жэбум бид 2 адилхан сургуульд орно гэж бодож байгаа
Бэкхён: та 2 тэгж их удаан үерхэсэн юм уу?
Би: мхн , би Жэбумийг дунд ангиасаа л мэддэг байсан гайгүй бие биенээ мэддэг хэрнээ тийм дотно биш дунд ангиа төгссөж ахлах руу шилжих зун бид илүү дотно болчихсон
Бэкхён: бид 3 тэр зун Сөүлд байгаагүй тээ
Би: мхн, тэгээгүй бол би тийм эрх чөлөөтэй байж чадахгүй байсан байх
Бэкхён: гэхдээ би чамайг буцааж авна гэж тэр Жэбумдаа дамжуулаарай
Би: АХААА
Бэкхён: хэн чиний ах юм. Яг одоогийн нөхцөлд би чиний ах биш чамд шунасан залуу за юу , юу ч ойлгохгүй мангар гэж хэлчихээд хүнсний дэлгүүр лүү орчих нь тэр ...
Түүний хэлсэн үгэнд балмагдан зогсож байгаад Бэкхён ахын араас орход ах зайрмагны хөргөгчний наан зогсчихсон зайрмаг сонгож байв. Би шууд л жимсны тасаг дээр очиж шүүс бэлдхэд хэрэг болох жимснүүдийг сонсож кассан дээр ирж бичүүлээд бид гэрийн зүг алхаж байтал ах надад зайрмаг өгөөд
Бэкхён: чиний дуртай зайрмаг гэж хэлхэд нь зайрмагыг аваад
Би: та аавын тухай ярьж байсан шдээ. Тэр тухай надад арай тодорхой яриад өгөөч гэхэд тэр зальжин инээдээрээ инээгээд
Бэкхён: хэрвээ чи надад дурлах юм бол би чамд хэлнэ гэж тохиролцох уу?
Би: ЯААА АХААА таны тоглоом хэтрээд байна
Бэкхён: хэн тоглосон юм , би чам шиг бяцхан охидоор тоглодоггүй. Тэгсэн ч би хэзээ ч ийм сонирхолгүй тоглоомоор тоглохгүй байсан
Үнэхээр тэр тоглоогүй юм байхдаа. Гэнэт Дэхён болон Бэкхён ах нарын гаргаж байгаа үйлдэл намайг гайхшруулж байв.
Үргэлж намайг шоглож бас дээрлэхэж байдаг ах нар өөрчлөгдөж байгаа нь намайг айлгаж байлаа. Гэрт орж ирэн жимсээ арилгаж холигчинд хийж ээжийн уух дуртай өтгөн шүүсийг хийж хөргөгч рүү хийгээд өрөөндөө орж ирэн гэрийн даалгавараа хийхээр ширээн дээр дэлгэж тавиад хийж байтал гар утас дугарч Жэбум залгах нь тэр ...
Жэбум бид 2 тасралтгүй нэг цаг утсаар яриад хичээлээ хийх тухайгаа хэлхэд тэр утсаа бага зэрэг дурамчхан таслав.
Хөнжилдөө хэвтэж байхад хаалга дугарч хойд ээж ирж байгаагаа мэдэгдэх гэсэн шиг чанга чанга чимээ гаргаж байв.
Тэр өнөөдөр дахиад л халамцуу ирсэн байлаа. Байн байн Хэми Хэми гэж нэрийг минь дуудах сонсогдож би босхоосоо айж байтал өрөөний хаалга нээгдэж хэн нэгэн өрөөнд орж ирээд дотроос нь түгжчихэв. Би орноосоо өндийн хаалга руу хархад өрөөнд орж ирсэн ах нарын нэг над руу харж хуруугаа уруулан дээрээ хүргэн ЧШШ гэж хэлхэд нь би хоолойгоор нь танин шивнэх төдийхнөөр
Би: Дэхён ах уу?
Дэхён: амаа хамхихгүй бол унтлагны хувцастай чинь хөөгөөд гаргачихна шүү гэж хэлхэд нь түүнээс айн чимээгүй орон дээр сууж байтал ах орны наан ирхэд хойд ээж миний хаалгыг татаж үзчихээд
Х.ээж: ЯА ХЭМИ хаалгаа нээ гэж байна. Гэж хэл ам нь ээдрэн арай ядан хэлхэд
Бэкхён: ээж одоо өрөөндөө орж унт гэхэд
Х.ээж: өө миний сайхан хүү минь гэж хэлж амандаа олон зүйлийн тухай ярьж байсан яриа нь улам бүдгэрч байв. Мэдээж Бэкхён ах түүнийг өрөө рүү нь аваад явсан байх.
Ээжийн яриа бүдэгрэн сүүлдээ сонсогдохоо больход Дэхён ах орон дээр минь гарч ирэн над руу ойрсоор төө гарангийн зай бидний нүүрний хооронд үлдхэд би түүнээс айн шүлсээ год хийтэл залгиад
Би: ямар нэгэн юм болоо юу гэхэд тэр инээмсэглээд
Дэхён: чи надтай анх уулзаж байснаа санадаг уу? Гэж асуухад нь би толгойгоо дохиод
Би: саналгүй яахав.
Анх энэ гэрт ирхэд Бэкхён болон Тэхён 2 л байсан юм. Харин Дэхён ах байгаагүй. Дэхён ах 1 сарын дараа бидэн дээр ирхэд түүнийг үнэхээр даруухан гэж боддог байлаа. Хэнтэй ч дугарахгүй чимээгүй сууж байдаг хүүхэд байсансан. Бид анх удаа ярьсан яриа бол миний хамгийн дургүй хоолны тухай байв.
Бид гэр бүлийн уулзалт хийж гадуур хооллож байтал зөөгчид сануулсан ч миний хоолонд газрын самар хийснээс болж дотор муухайрч дотор суух арга байсангүй. Ариун цэврийн өрөөнд орж ирж тулаад байгаа зүйлээ гаргачихаад хархад Дэхён ах салфетик барьчихсан
Дэхён: би ч гэсэн газрын самарт дургүй гэж хэлсэн юм. Энэ л билний анхны яриа байсан бөгөөд түүнээс хойш миний мэдэх тэр Дэхён ах улам алга болсоор өнөөдрийн ширүүн бас аймшигтай Дэхён аажим ажимаар гарч ирж байлаа.
Дэхён ах гаран дээрээ үнсээд тэр гараа хацар дээр минь хүргэн
Дэхён: сайхан амраарай Хэми, миний зөвшөөрөлгүй хэн нэгний зүүдэнд очиж болохгүй зөвхөн миний зүүдэнд ирнэ шүү гэж хэлхэд нь сандран толгойгоо хурдан хурдан дохиод
Би: та ч гэсэн сайхан амраарай гэж хэлээд түүнийг гаргаад одоо л санаа амарч биеээ барилгүй арагшаагаа унан тааз ширтлээ.
Би: та нар намайг үнэхээр алахаар шийдсэн бололтой тийм үү? Өөрөө өөртэйгөө ярин хэвтэнэ ...
Өглөө босож ээжийн өглөөний цайг бэлдчихээд гэрээс гарч ирхэд Жэбум гэрийн ойр хавьд намайг хүлээж зогсож байв. Жэбум намайг харсан даруйдаа хүзүүгээр минь тэврээд
Жэбум: өнөөдөр хөөрхөн харагдаж байгаа болхоор жимстэй сүүгээр дайлье гэж хэлээд манготой сүү өгөөд
Манготой сүүнд соруулыг нь зоон сороод Жэбумд бас өгөөд бид сүүгээ хувааж уусаар сургууль дээр ирхэд яг 5 минутын өмнө сургууль дээр ирцгээсэн байв.
Завсарлагаан болгоноор Жэбумтай уулзаж байгаа ч 45 минут хол байна гэдэг үнэхээр урт хугацаа юм шиг санагдаж байлаа.
Үдийн цайны завсарлагаанаар Жэбум бид 2 сургуулийн дээвэр дээр Жэбумын бэлдэж ирсэн хоолыг идэцгээн үлдсэн минутандаа нууруугаа нийлүүлэн хөгжим сонсон сууцгаана.
Аххх цаг хугацааг яг ингээд зогсоочих юмсан ... ямар ч ах нар бас хойд ээж байхгүй Жэбум бид 2 хамтдаа ...
Өдрийн цайны дараа цаг үнэхээр хурдан өнгөрч хичээл тарж Жэбум бид 2 хамтдаа сургуулиас гарч ирхэд сургуулийн хашааны хаалган дээр Бэкхён ах зогсож байхыг хараад
Би: хараал ид гэж намайг тайван орхичиж болдоггүй юм байхдаа гэж хэлхэд Жэбум гарнаас минь чанга атгаад
Жэбум: зүгээр дээ би байхад тэр чамайг яаж ч чадахгүй гэж хэлхэд нь сэтгэл амарч түүний урд очход Бэкхён ах бидний гар луу хараад чөтгөрийн инээдээр инээн
Бэкхён: залуу минь Хэмитэй өдөржин хамт байж ханасан бол одоо миний дүүг надад өгч болох уу гэхэд
Жэбум: хэн тэрний ах юм ? буруу санаагүй бол нөгөө нэг залуу надад бид тэрний ах биш гэж хэлж байсан юмсан
Бэкхён: тэр тухайгаа тэгж хэлсэн хүнтэйгээ л ярь би өөр гэж хэлээд миний гарнаас угзран татхад нөгөө талаас Жэбум татаж би яг л хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг 2 тийш харж байтал Бэкхён ахын нүүрний хувирал өөрчлөгдөн над руу ууртайгаар хараад
Би: дараа дараагийн үр дагварыг бодож шийдвэрээ гарга гэж хэлхэд нь би Жэбум руу харан гараа түүнээс аваад
Би: уучлаарай гэж хэлхэд Бэкхён ах түүн рүү үл тоомсорлосон харцаар хараад намайг чирсээр сургуулиас нийлээн зайтай газар ирэн над руу хараад
Бэкхён: чи тэр залуугаа шархлуулахыг хүсэхгүй байгаа бол өөрөө сал гэж хэл. Би аль хэдийнээ эхний алхамаа хийгээд эхлэчихсэн
Би: гэхдээ ахаа
Бэкхён: би чамд хэлсэн байхаа тэр гэрт л би чиний ах харин одоо бол чиний ах биш чамд шунасан залуу.
Яг одоо би чамайг харамлаад хашаа ч хамаагүй явхад бэлэн байна ...
Энэ зүүд гэж хэн нэгэн нь хэлээд өгөөч ... аль эсвэл там уу?
—MN4EVER—
![∴ Чөтгөр шиг ах нар ∴ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/035f/035f145f2ea440b886381f1c9e2d270e.avif)