3-р хэсэг
Жэбум: би тэгж их яараагүй л дээ
Бэкхён: аан тийм үү? Тэгвэл ч яахав ээ гэж хэлээд хаалгаа хаах гэтэл Жэбум хаалганаас унзран
Жэбум: завтай байгаа юм чинь очиж уулзачихаад явсан нь дээр бололтой гэхэд Бэкхён Жэбум руу өнөөх зальжин инээмсэглэлээрээ инээгээд хувцасны өлгүүрнээс гадуур хувцасаа аван гутлаа өмсөн Жэбумыг дагуулан Хэмигийн байгаа газар луу дагуулж явах нь тэр.
Тэд замдаа ярилцсангүй.
Бэкхён: Хэми тэнд байгаа гэж Тэхён тэр 2н хамт орсон газар луу гараараа заагаад , би ингээд явахгүй бол болохгүй нь гэж хэлээд Жэбумыг орхин яваад өгөв.
Миний талаас
Анх орж ирэхдээ л биеээ барьж байсан одоо ч биеээ барьж байлаа. Үнэндээ тэдний яриаг ойлгохыг хүссэнгүй. Худлаа инээмсэглэн урдаа байсан ундаанаас балгачихаад эргэн тойрноо хархад нүдэнд нэг л танил царай харагдаж тэр зүг рүү сайтар харвал Жэбум зогсож байх нь тэр ...
Тэр уурласан шинжгүй харин урам нь хугарсан шинжтэй над руу харж байснаа гараад явчихав. Суудлаасаа өндийх гэтэл Тэхён намайг босгосонгүй , би гайхан түүн рүү хархад тэр чихэнд минь
Тэхён: хэрвээ чи одоо гарах юм бол бидний тохиролцоо хүчингүй болно гэж хэлхэд нь босож чадсангүй.
Энэ бүхэн Жэбумтай илүү удаан хамт байхыг хүссэндээ хийж байгааг тэр мэддэг ч болоосой. Жэбумыг явсанаас хойш 40 гаран минутын дараа тэдний уулзалт өндөрлөж найз нь үргэжлүүлж Тэхён дагаж явхаар болж би үлдэж Жэбумын гар утас , гэрийн утас нь залгангаа тэдний гэрийн зүг алхаж байтал яг өөдөөс Бэкхён ах гараад ирэх нь тэр ...
Бэкхён: Тэхён хаана байгаан
Би: найз нартайгаа явсан
Бэкхён: найз залуутайгаа уулзсан уу? Би чиний байгаа хаягыг зааж өгөөд явуулсан шдээ
Би: ӨӨДГҮЙ АМЬТАН
Бэкхён: найз залуу чинь чамтай уулзах чухал хэрэг байна гэхээр нь зааж өгсний төлөө өөдгүй амьтан болчиж байгаам биз дээ. Гэж хэлхэд нь түүний хажуугаар зөрхөд тэр
Бэкхён: маргааш ээж ирнэ гэдгийг мартаагүй биз эртхэн ирээрэй
Би: мэдэж байгаа
Жэбумын гэрийн гадна ирээд хонхыг нь дархад хэн ч хариулсангүй. Гэрийх нь гадна түүнийг хүлээн зогсож байтал гар утас дугарч утсаа хархад Бэкхён ах залгаж байв. Утасныхаа дууг хаагаад түүний дуудлагыг авсангүй. Цаашид ирэх дуудлагыг авахгүй байхаар шийдэж зүгээр л Жэбумийг хүлээн зогсож байтал Бэкхён ах ирээд
Бэкхён: явцгаая даарах нь байна
Би: би араас чинь очно гэж хэлхэд тэр царайгаа хувиргаад гараас минь татсаар зам руу орж такси барин намайг таксинд хүчээр суулгаад дахин гарнаас минь барин
Бэкхён: бид 3г эхнэрт гартал чи биднээс сална гэж бодолтгүй. Аав чинь явхаасаа өмнө бид 3т чамайг даатгаж үлдээсэнг чи мэдэхгүй байх л даа
Би: өөдгүй амьтад. Би та 3аас залхаж байна
Бэкхён: ахх энэ чинь илүү сонирхолтой сонсогдож байх чинь ээ,
Тэр гэр хүртэл гарнаас минь тавьсангүй магадгүй намайг машинаас үсэрчихнэ гэж бодсон байх. Бид таксинаас буун гэрийн хашаагаар орж ирхэд би тэрний гарыг шидэн Бэкхён ахаас түрүүлж алхан гэрт орж ирхэд Дэхён ах харагдсангүй. Би өрөөндөө орж ирэн хаалга дотроос нь түгжин дахин Жэбум руу залгахад тэрний утас ашгүй дуудаж байлаа.
Удалгүй тэр харилцуураа авхад нь би түүнийг хүлээлгүй
Би: би тайлбарлье
Жэбум: маргааш ярилцье би ядраад байна гээд хариу хэлхийн завдалгүй утсаа салгачих нь тэр ... энэ удаа байдал өөр тийшээ эргэсэнг би өөрийн зөнгөөрөө мэдэрч байсан тул зүрх өөрийн эрхгүй өвдөж дотор бачууран , сэтгэл доторхи бул хар чулуугаа бага ч болтугай багасгах гэсэн хэсэг уйлж өөрийгөө тайвшруулан өрөөнөөсөө гарч ирхэд Дэхён ах зогсож байв.
Уйлсанаа нуух гэсэндээ түүн рүү харалгүй хажуугаар нь зөрөх гэтэл тэр намайг өөр лүүгээ харуулан хацранд минь хүрэн
Дэхён: уйлчихсан юм уу
Би: үгүй харшил хөдөлчихсөн юм
Дэхён: чи харшилгүй биз дээ
Би: одоо харшилтай л болчихгүй юу гэж хэлээд түүний хажуугаар зөрөх гэтэл тэр намайг явуулсангүй. Дэхён ах намайг явуулахгүй зогсож байтал Бэкхён ах бид 2 дээр ирээд
Бэкхён: яа та 2 юу төлөвлөөд байгаан гэж хэлэнгээ над руу харчихаад
Бэкхён: сарын тэмдэгээ гэж ? хэд хоног Хэмигээр оролдоод хэрэггүй бололтой гэж хэлээд Дэхёныг хүзүүдээд аваад явчихав.
Би доош буун гал тогоонд орж маргаашийн хоолоо бэлдэнгээ маргааш Жэбумтай юуний тухай ярихаа бодож байтал хонх дугарч хаалга нээхэл Тэхён яг л галзуу хүн шиг инээчихсэн орж ирхэд нь
Би: ах нар чинь дээр байгаа
Тэхён: ах нарт хэлнэ дээ
Би: -_- хөгийн архичин гэж хэлхэд тэр над руу гайхан харж байлаа. Үнэндээ би анх удаа л ингэж ширүүн хандаж байгаа юм. Тэрэнд л гайхсан байх
Өрөөндөө орж ирэн маргааш авч явах хичээл бас дүрэмт хувцасаа гаргаж бэлдээд хөнжилдөө орж хэвтсэн ч нойр хүрсэнгүй.
~~~~~
Өчигдөр бэлдсэн хоолоо цүнхлээд ах нарыг сэрхээс өмнө гэрээс гарч сургууль дээр ирхэд сургуулийн хүүхдүүд бас Жэбум ирчихсэн байв.
Жэбум юу ч болоогүй юм шиг намайг тэврэн духан дээр минь үнсээд инээмсэглэх нь тэр ... түүний энэ үйлдэл намайг гайхшруулж чадсан ч цаанаа л түгшүүртэй.
Бид сурагчидаас холдож сургуулийн 6-р давхарт ирээд би түүн рүү хариулт нэхсэн харцаар хархад тэр дахин инээмсэглээд
Жэбум: би уурласан л даа гэхдээ бодоод байсан би маш тэнэг зүйл дээр уурласан байна лээ
Би: Тэхён ах хэрвээ хамт явах юм бол бие даалтаа дахиж хийлгэхгүй гэж тохиролцсон юм
Жэбум: ямар нэгэн шалтгаан байгаа л гэж бодсон гэж хэлээд хүзүүгээр минь тэврээд
Жэбум: өнөөдөр 2лаа болзох уу? Гадуур зугаалаагүй удсан байна
Би: тэгье
~~~~~
Бид хичээлээ тараад кино театр орж үзэх киноныхоо тасалбарыг захиалаад хамгийн ойрын кафед орж ирэн амттан захиалан ойрд инээгээгүй инээдээрээ инээлдэцгээсээр аль хэдийнээ кинон цаг дөхчихсөн байв.
Киноноос гарч ирхэд гадаа аль хэдийнээ харанхуй болж бид манай гэр лүү явдаг автобусны хамгийн арын суудалд суун түүний мөрийг дэрлэн хүндээр санаа алдаад
Би: ингэж явалгүй их удсан байна шүү
Жэбум: одоо 2лаа ядаж 7 хоногтоо 1 удаа болзож байя гэж хэлээд чигчий хуруугаа надад өгхөд нь би түүний чигчий хурууг өөрийхөө чигчий хуруугаар гогдон
Би: за амласан шүү гэж хэлхэд бид аль хэдийнээ буух буудалдаа ирсэн байв. Бид манай гэрийн наан ирхэд тэр духан дээр минь үнсэж би зөрүүлэн хацар дээр нь үнсээд тэр над руу даллаад яваад өгөв.
Жаргалтай амьдрал минь дуусаж зовлонт амьдралын эхлэл гэсэн шиг утсаа гаргаж ирхэд ах нараас бөөн дуудлага ирчихсэн байв. Хамаг мэддэг тарниа уншин гэрт орж ирхэд ах нар намайг хүлээж байлаа.
Бэкхён: аххх Хэми Хэми Хэми чи ч болохгүй зүйлээрээ оролдсон бололтой гэж хэлхэд Тэхён ширээ цохиж босож ирээд
Тэхён: чи бид 3г юу гэж бодоод үл тоомсорлоод байгаа юм АЙН гэж хэлхэд нь
Би: төмснүүд ...
—MN4EVER—
![∴ Чөтгөр шиг ах нар ∴ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/035f/035f145f2ea440b886381f1c9e2d270e.avif)