/5-р хэсэг/Мэдрэмж...
Хүний гэрт хүний өрөөнд, энэ нэгэн шинэ өдөр би сэрлээ..Эзэнтэн гэх залуу шөнө уйлж дууссаныхаа дараа хажууд минь унтаад өгчөө би ч мөн адил....
Анх удаагаа хүнтэй хамт унтсан минь энэ байв.Өглөө сэрхэд намайг нарны илч биш, өөр нэгний зүрхний чимээ сэрээв. яг өөдөөс минь намуухан амьсгалах амьсгаа бас зүрхний цохилт...бас нэгэн сонин мэдрэмж. Тэр хүн яг урд минь унтаж байсныг мэдэж байсан хэдий ч гараа зүгээр аяархан явуултал тэрний хацарт хүрчихлээ.Зөөлхөн бас дулаахан, тэрнийг сэрээхгүйн тулд гараа маш сэрэмжтэй аяархан тэрний нүүрэн дээгүүр гүйлгэн төсөөлөлдөө тэрний царайг зурав..Өтгөн хөмсөг том ч биш жижиг ч биш яг нүүрэндээ таарсан хамар том давхраатай нүдтэй бололтой эрэгтэй хүн хэдий ч их зөөлхөн толигор арьстай юм..Гараа доошлуулан тэрний төвөнхөд хүрж үзлээ..урьд өмнө нь хэзээ ч ингэж эрэгтэй хүний биенд хүрж үзээгүй болхоор үнэхээр сонирхолтой санагдаж байв.Хажууд яг нар ойрхон мэт халуунаар төөнөн, нэг тийм онцгой гайхалтай үнэр тэр хүнээс үнэртэж байлаа өглөө эрт сэрдэг, би босохыг хүссэнгүй нүдээ анин тэр хүний хажууд үргэлжлүүлэн хэвтхээр шийдэв..Тайван дулаахан мэдрэмж тэр хүнээс төрж байна яг л диваажинд байгаа мэт...
Vivian
Диваажин яг ийм байдаг боловуу???
*********
*******
Марк– Vivian босоогүй байгаа юмуу МАРИА????
Мариа-нөгөө нөгөө????/сандрах/
Марк-яасан бэ??ямар нэгэн зүйл болоо юу??
Мариа– Vivian хадагтай унтаж байгаа....
Марк-0.0 Хаана???? би дөнгөж сая өрөөнд нь очиж үзчихээд ирж байна шдээ???
Мариа-Эзэнтний өрөөнд.
Марк...................
****************
Хэдэн цаг унтсан юм бүү мэд бүх цагийн баримжаа минь алдагдчихаж ганц мэдэж байгаа зүйл минь хажууд минь хэн ч байхгүй байлаа бас би буцаад өөрийнхөө өрөөнд ирсэн бололтой хүйтэн байв.Тэрнийг хажууд минь байхгүй байхыг мэдсэн даруйдаа шууд л орноосоо бослоо хаалга хүртэл 15н алхам...
Амандаа тоогоо тоолон урагшаа гэж бодсон зүгрүүгээ гараа урдаа савчуулан алхаж байгаад азаар төөрсөнгүй шууд л хаалгаа олов.Хүйтэн төмрөн бариуланд хүрэн онгойлгох гэсэн боловч түгжээтэй байв.Гайхан хэд хэдэн удаа эргүүлтэл үнхээр түгжээтэй байлаа..Яагаад намайг түгжсэн юм бол??Мариа юу эсвэл Маркуу??эсвэл эзэнтэн юм боловуу??
Vivian
Хаалга түгжээтэй байгааг мэдснийхээ дараа амнаас минь ямар ч авиа гарсангүй..Би ямар нэгэн зүйл буруу хийсэн болоод шийтгүүлж байгаа байх....юу гэдгийг нь мэдэхгүй ч өрөөндөө хоригдхоор буруу юм хийжээ...
———————-
Гэрэл харахгүй байх ямар байдгыг мэдэхүү....Чамд үнхээр аймшигтай, хором мөч бүр харанхуйд байх тусам хамаг бие чинь салгалаж тархи чинь, төсөөлөл чинь чамайг бага багаар хэмлэн идэн төсөөлхийн аргагүй аймшгийг мэдрэх байх Харин надад
ХАРАНХУЙ огт аймшигтай байгаагүй...би гэрэлийг амьдарлыг харж чадахгүй гэсэн хэдий ч надад гар бас чих зүрх минь бүх зүйлийг мэдрүүлдэг би хүрсэн сонссон мэдэрсэн зүйлээ өөрийн харанхуйдаа зурдаг..Надад амьдарлыг гэрлийг харахгүй байх нь огт аймшигтай биш....би үргэлж л харанхуйд байсан, дассан, хүлээн зөвшөөрсөн, тайвширсан.....
Би үргэлж харанхуйг хардаг болхоор надад цагын мэдрэмж бараг л байхгүй эмнэлэгт өрөөнд минь байх хуучны сэрүүлэгтэй цаг надад л хэд болж байгааг жингэнэсэн дуугаараа хэлж өгдөг байсан...Энэ өрөө бүхэлдээ хүйтэн болхоор өглөө эсвэл орой аль нь болохыг мэдэх юм алга....Орон дээрээ хэвтэнэ..эзэнтний үнэрийг царайг санахыг хичээнэ. Бас зүрхний цохилтыг нь......
Vivian
Дахиад хүрч үзмээр байна. Бүр сайн тэрний царайг мэдэрмээр байна.
Хаалга онгойх
Vivian
Хаалга онгойх чимээгээр нүдээ анилаа....Хэн ч хаалга онгойлгож магадгүй байсан болхоор зүгээр л унтаж байгаа дүр эсгэв...Модон шалны чимээ сонсогдоно, Өрөөнд минь хүн орж ирж байна алхаа нь их том юм...Эрэгтэй хүн бололтой
Марк??????Үгүйээ биш байна танил үнэр үнэртэж байна. Эзэнтэн.....
—————————
Тэр чимээгүй явах гэж хичээж байгаа бололтой удаанаар явсаар орны минь хажууд ирээд ирмэг хэсэгт нь суув...Яг л өглөөнийх шиг тэрнээс дулаан ялгарч байна. Энэ удаа спиртний үнэр алга бишээ виски гэх ундааны үнэр алга байна.... Зүрх түгшээд эхэллээ айж байгаа эсвэл сандарч байгаагаа мэдэх юм алга. Энэ мэдэхгүй зүрхний цохилтын хэмнэлийг юу болохыг мэдэхгүй юм...
Эзэнтэн намайг унтаж байгаа гэж итгэсэн бололтой бараг 10минутын турш намайг ажиглан хажууд минь суув. Энэ хүн яагаад намайг ширтээд байгаа юм бол миний нүүрэн дээр ямар нэгэн юм болчихсон байгаа юм боловуу??эсвэл надад хэлэх зүйл байгаа юм байхдаа гэж бодож байтал гэнэт
Духан дээр минь нойтон зөөлхөн сонин дулаахан зүйл хүрэх нь мэдрэгдэн хамаг бие минь зурс хийв. Энэ юу байваа??ямар нэгэн амьтан юм боловуу гэж бодон гайхаж байтал дахиад нөгөө зөөлхөн нойтон зүйл чинь зүүн хацарт минь хүрэв...
Эзэнтний амьсгал надад мэдрэгдэж байна үнэр нь хамрыг минь цоргино, биеийн дулаан бас хүчтэй цохилох тэрний цохилтыг би мэдэрч байна. Тэрний зүрхний цохилтыг сонссон мэдэрсэн миний зүрх ч мөн адил тэрний хэмнэлтэй тааруулан хүчтэй цохилоод эхэллээ...Нүднээс минь юу юугүй нулимс урсах нь амьсгаагаа ч авч чадахгүй түгжинэ, Чихэнд зөвхөн тэрний зүрхний цохилт, биенд минь тэрний дулаан, Толгойд минь зөвхөн тэрнийг төсөөлөн харсан дүр зураг харагдана....Энэ сандарсан айсан мэдрэмж юуг өгүүлнэ вэ????
————————
Марк-Эзэнтээн????
Жэксон-Чимээгүй тэр унтаж байна......
Марк-Таны явах цаг болсон байна. Гадаа машин хүлээж/үг таслах/
Марк-Би чимээгүй гэж хэлсэн..........
Марк-0.0............ойлголоо....
Марк хаалганы хажууд зогсож байснаа Жэксонруу харан бөхийн ёсолчихоод буцаад явах гэж байснаа нэг алхан зогсоод арагшаа харсан чигээрээ намуухан хоолойгоор
Марк-Та тэрнийг зовоохгүй гэж амласнаа мартаж болохгүй шүү!!!!!!!гэж шивнэх зөвхөн Жэксонд дуулдхаар хэлсэн ч тэрний хэлсэн нууцхан намуухан үгийг тэр ч бас сонсов...
Vivian
Марк..............................................................
—MN4EVER—
admin Murun
![⊗⊗VIVIAN⊗⊗ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/9d8d/9d8d04838b7458d96213f6c4ce386f88.avif)