/4-р хэсэг/Хоолой...
Дахин нэг шинэ өдөр эхлэн Мариа өрөөнд минь нарны туяатай зэрэгцэн орж ирэн хувцсыг минь өмсгөн үсийг минь янзалж өглөө...Өчигдөр би нөгөө ууртай залуутай тааралдаагүй.Марк миний асуултанд хариулаагүй ч өчигдөр шөнө намайг унтах хүртэл хамтдаа байсан яг л ах шиг....Намайг халамжилж инээлгэж байсан.
Энэ байшинд ирээд 3хонож байгаа хэдий ч яг л 30хоночихсон юм шиг урт санагдаж байлаа..Хэтэрхий том болоод ч тэрүү нэг л эвгүй маш олон өрөөтэй тэр өрөөнүүд нам гүм хэдий ч өчигдөр би шөнө эмэгтэй хүний хоолой сонссон..Тэр эмэгтэй хэн юм бол??
Vivian-Мариа???би өчигдөр нэг хүний хоолой сонссон???
Мариа-Өө бурхан минь сүнсүү????0.0
Vivian-Сүнс гэж юу юм???
Мариа-Чи сүнс гэж мэддэггүй юмуу?
Vivian-Мэдэхгүйээ.......
Мариа-0.0 гоё юмаа. би сүнснээс үхтлээ айдаг..Сүнс гэдгийг одоо юу гэж тайлбарлах юмдээ хүн үхээд диваажинруу очиж байгаад замдаа гацаад, хмм бишээ муу хүн үхсний дараа чөтгөр болоод диваажинрууочиж чадахгүй тамруу хмммм зазаз мэдэхгүймаа ямар ч байсан маш аймшигтай аюултай харахыг ч хүсмээргүй зүйл гээд л ойлгочих
Vivian-Нөгөө эрэгтэй хаачсан юм???
Мариа-нөгөө эрэгтэй гэж аан эзэнтэн юу??
Vivian-Тиймээ...
Мариа-Өнөөдөр ирэх байхаа ажил дээрээ хоносон гэж сонссон юм байна..
Vivian-Тэр хүн/үг таслах/
Мариа бид хоёрын яриаг тасалдуулж Марк өрөөнд минь орж ирлээ тэр дахиад л нөгөөх намуухан хоолойгоороо ярин надруу инээмсэглэж байхыг нь би мэдрэв. Өнөөдөр би нэг тийшээ явах бололтой Мариа хувцасыг минь бэлдэн Марк гарнаас минь хөтөлсөөр бид 3 нөгөө явдаг дуутай төмөр зүүлд сууж явлаа..
Бид гурав нилээн удаан явсны эцэст хүрэх газраа ирсэн бололтой Марк дахин гарнаас минь хөтлөн замыг минь заасаар нэг л танил үнэртэй газар ирсэн байв.Энэ бол Эмнэлэг....
*****************
Бараг 2цагийн турш би эмнэлэг дээр байлаа Миний ямар нэгэн зүйл өвдсөн юм боловуу??бүү мэд Маркаас асуухад шинжилгээ өгөх хэрэгтэй гэсэн тэр хэрэгтэй гэсэн болхоор би уг дуугүй л дагалаа уул нь хүнд ийм хурдан дасдаггүй юмсан.Маркад ямар нэгэн ид шид байдаг бололтой намайг ийм хурдан өөртөө дасгаж үгэндээ оруулж байдаг үнхээр шидтэй хүн юм...
Марк-за энэ сүүлийн шинжилгээ...ингээл дууслаа...Өнөөдөр чи их сайн байсан болхоор чамд бэлэг өгнөө.Авахыг хүссэн зүйл байнуу??
Vivian-Бэлэг???би бэлэг авч үзээгүй болхоор юу авахаа мэдэхгүй байна
Марк-өө..мм за тэгвэл чамд анхны бэлгийг чинь би өгөх болхоор түр хүлээж байгаарай!
Vivian-............
*********
*********
Олон шинжилгээ өгсний дараа сая л нэг харихаар болон гэртээ ирлээ...Би үнхээр сул биетэй хэдхэн шинжилгээ өгч хэдэн цаг гадуур явхад л ядраад гараа ч дааж чадахгүй болчихож, Мариа-д загнуулан барин байж оройн хоолоо идсэн болоод орондоо орсон минь энэ байв.Одоо л нэг орондоо дасаж эхэлж байна..Өрөө минь одоо хөндий хүйтэн санагдхаа больжээ.Ядарч байна өнөөдөр маш их зүйл болж өнгөрлөө...Тархи минь энэ олон мэдээллээ тогтоож авч чадахгүй нь ядарч байна..
********
*****
Шөнө дунд дахиад л би тэр хоолойг сонсон нойрноосоо сэрлээ яг л нөгөө төгөлдөр хуур гэдэг зүйлээс гарч байсан уянгалаг хоолойтой адил эмэгтэй хүний уянгалаг аялгуу сонсогдож байв.Сониуч зан бас тэр эмэгтэй хүний хоолой намайг орноос минь босгов.Хана налан алхсаар би өрөөнөөсөө гарлаа модон шал яг л төмөр шиг хүйтэн болчихож гэсэн хэдий ч би алхсаар тэр хоолойгоор замчлан урдах зүгээ харахгүй ч хан налан алхаж байтал...Хаалга онгойх чимээ гарав.Магадгүй тэр эмэгтэй хүний хоолой гарч байсан өрөөнөөс байх....Би ч байрандаа зогсон чимээ чагнаж байтал өөдөөс минь хүн алхаж ирж байх нь тодоос тод сонсогдож эхлэв гэнэт айдас намайг бүрхэн авч хөл минь арагшаа хэд алхаж байтал спиртний үнэр хамар цоргин үнэртэв.Яг л нөгөө эрэгтэй бишээ эзэнтнээс үнэртэж байсан үнэр шиг
Vivian-Ххэн бэ???
айдастай минь холилдон хоолой минь нарийхан өнгөөр гархад хөлийн чимээ зогсов.
Vivian-Ххэн???
Нөгөө хөлийн чимээ гэнэт хурдассаар юу юугүй урд минь ирэх гэж байхад нь айсандаа арагшаа ухарч байгаад унахын даваан дээр тэр намайг барьж авлаа спирт үнэртүүлсэн хүн....Эзэнтэн..
Тэр юу ч хэлэлгүй салгалтлаа айсан намайг тэврэн алхаж эхлэв...Юм хэлмээр байсан ч нөгөөх үгнүүд маань өмнөхтэйгээ адил хоолойн дээр минь гацчихсан байв.Эзэнтэн намайг өргөж явсаар нэг өрөөнд оруулах шиг болов...Тэр өрөө миний өрөө байсангүй...
Энд тэндгүй нөгөө спиртний үнэр Мариагын хэлснээр энэ спирт Виски гэдэг ундаа нь байх. Миний ойлгосноор их ид шидтэй ундаа гэсэн.Эзэнтэн намайг өргөж явсаар орон дээр хэвтүүлэн өөрөө хажууд минь суулаа тэр надруу ширтэж байгаа юм шиг байна.Бие минь нэг л эвгүй оргиод байлаа.....Тэр дахиад надаас уучлал гуйж уйлах боловуу??? Ер нь яах гээд намайг энэ өрөөнд оруулаад ирсэн юм болоо?
Жэксон-Айж байнуу???
Vivian-.............
Жэксон-Чи хэтэрхий залуухан юм..Туранхай хүчгүй.....
Vivian
Юу гэсэн үг юм бол???энэ хүн яагаад ийм оньсого шиг юм болоо тэр өмнө нь ууртай ширүүн бас гунигтай байсан харин одоо нэг л нэг л өөр байна..дахиад л өөр
Жэксон-Нннамайг ннамайг
Тэр хүн дахиад л надаас уучлал гуйж уйлах гэж байгаа бололтой хоолойны өнгө нь чичрэн гунигтай болж эхлэв.Тэр уйлж байгаа бололтой би ч хөдөлж чадахгүй орон дээр хэвтсээр л тэрнийг ямар нэгэн байдлаар тайтгаруулах хэрэгтэй юм шиг санагдан гараа бага багаар явуулсаар тэрэнд хүрлээ үс нь зөөлхөн юм..Юу гэдгийг нь мэдэхгүй ч гар минь өөрийн эрхгүй хөдлөн тэрний толгойг зөөлхөн илж эхлэв.Тэр уйлсаар л байлаа...
Vivian-Бббитгий уйл....
Жэксон-.....
Vivian-Нулимсаа дэмий зүйлд битгий үр!Нулимсаа харамлаж бай!! байнга гараад байх юм бол үнэ цэнээ алдчихна шүүдээ...
—MN4EVER—
admin Murun
![⊗⊗VIVIAN⊗⊗ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/9d8d/9d8d04838b7458d96213f6c4ce386f88.avif)