/2-р хэсэг/Тэр хүн...
Бүхий л замын турш би чихээ даран толгойгоо нуун доошоо харж явлаа...Намайг нэг хүржигнэсэн дуутай зүүл дотор суулгасан тэр зүйл хөдөлж байсан нэг хурдлан нэг удааширна үе үе зүрх савлуултал чанга чанга чимээ гаргах ба айсандаа би чихээ таглан юу ч сонсохгүйг хичээн Эмчийн зааж өгсөн одны тухай дуугаа амандаа аялаж байсан юм...
Чимээ үнэр, мэдрэмж бүх зүйл холилдож би зүгээ алдсан байв...Нөгөө хүржигнэсэн явдаг төмөр намайг нэг газар аваачихад захирангүй өнгөөр ярьдаг эрэгтэй надад буухыг тушаахад саяхан л айсандаа салгалж байсан хөл минь хүч орон гархаар тэмүүлж эхлэв. Энэ айдаснаас болснуу эсвэл тэр хүнээс болснуу мэдэхгүй юм..
Хөл доор хөвсгөр шаржигнасан зүйл мэдрэгдэнэ Агаараас нь ногоо үнэртэж байна бас дулаан.....хэзээ ч үнэрлэж байгаагүй анхилуун үнэр...Энэ бол тэр газрын хамгийн эхний мэдрэмж......
Жэксон-Марк охиныг өрөөнд нь оруул!!!Өнөөдрөөс эхэлж тэрэнд бүхий л сайн гэсэн зүүлийг идүүлж хэрэглүүл гар татах хэрэггүй
Марк-Залуу эзэнтээн??Хадагтай гэж хэлэн царай нь бараахад Жэксоны нөгөө өөртөө итгэлтэй ширүүн төрх нь унтран за ойлголоо гэж хэлэн хөх өнгийн торгон зангиагаа мултлан дээд давхарлуу шатаар удаанаар өгсөв.....
Vivian
Байшинруу орход .....
Хурууны өндгүүд минь хатуу хээтэй зүйлүүдэд хүрж байлаа..Эмнэлэгт байдгаас арай өөр уух зүйлний үнэр үнэртэж байна юу гэдгийг нь би мэдэхгүй юм..Гадаа дулаахан гоё үнэртэй нэг л тайван байсан харин байшин дотор орж ирхэд нэг л жихүүдэс хүрмээр мэдрэгдэж байна..Урд минь хөлийн чимээ гархад байрандаа зогслоо жолооч гарыг минь тавин ачааг нэг хүнд өгөх шиг болов. Тэр хүн надруу ширтэж байгаа нь надад илт мэдрэгдэж байна хэрвээ тэр ямар нэгэн зүйл хэлэх л юм бол би тэрнийг ямар хүн болох юу мэдэрч байгааг уншиж чадна гэвч тэр юу ч хэлсэнгүй алхаж эхэлхэд нь би ганцаараа үлдэхгүйн тулд гараараа хана налсан чигээрээ алхаж орхилоо азаар ойр хавьд тавилга байхгүй юм шиг байна одоохондоо юу ч эвдэж бас унагаагаагүй байна.
Марк-Гарнаас минь бариарай!!!
Тэр хүнийг юу ч хэлэхгүй байх гэж бодож байтал үг хэллээ богинохон бас санаа зовсон аястай....бага ч гэсэн итгэж болхоор хүн юм шиг санагдаж байна.Хоолой гарсан зүгрүү гараа сарвайхад тэр гарнаас минь барин урд шат байна болгоомжтой байгаарай гэж хэлэн хажуунаас минь түшхэд зүрхний хэм огтхон ч өөрлчөгдсөнгүй....
Vivian
Зүрх зүгээр байна...Тэр надад муу зүйл хийхгүй бололтой.....
**************
*************
Жэксоны талаас
Ширээн дээр байгаа шилтэй виски сэтгэлийн шархыг минь хэдэн хоромч гэсэн эдгээж байгаа мэт санагдана...Нүднээс минь нулимс гархаа болиод уджээ.Энэ хэдэн жилийн турш амьдрал минь тамаас ялгаагүй өнгөрсөн эцэст нь тэрнийг олсон Бас Сэтгэл минь хат суусан гэж бодож байсан ч тэр охиныг хархад дотор минь дахин нэгэн хар нүх үүсчихлээ....Туранхай чадалгүй сул дорой
Бусдыг өрөвдөх сэтгэл үлдээгүй гэж бодож байсан юмсан учир нь өөрийгөө бусдаас илүү өрөвдмөөр гэж боддог байсан..Зөв зүйл хийхгүй байгаагаа мэдэж байгаа ч надад өөр арга үлдээгүй тэр бол эцсийн найдвар минь
*******
*********
Уусан вискины минь нөлөө эхэлж эргэн тойрон дайвалзан яг л дэлхийн татах хүч буурсан мэт би жингүүдэнэ бүхий л өвдөлт минь алга болжээ нэг л тайван сайхан мэдрэмж Өрөөнөөс гаран өөрийн мэдэлгүй нүдэнд минь харагдсан тэр өрөөлүү алхаж эхэллээ...
2Давхарын мухарт байх өрөөний хаалганы урд ирээд шууд л онгойлгож орхиход нөгөө охин орны хажууд сууж байна.Надаас айсан бололтой өвдгөө тэврэн чичрэнэ. Яг л араатны аманд орсон туулай шиг салгалан зугтах газаргүйгээ мэдэн үхлээ хүлээн сууж байгаа мэт
Vivian
Хөлийн чимээ тодоос тод сонсогдсоор эцэст нь өрөөнд орж ирлээ Аймар байна маш их айж байна мэдэхгүй газар мэдэхгүй хүмүүс мэдэхгүй амьдрал намайг ихээр айлгана. Яахаа мэдэхгүй зүгээр л чимээгүй суулаа учир нь эмнэлэгт чимээгүй болход бүх зүйл сайхан болдог Эмчийн үгэнд орох хэрэгтэй дүрмийг зөрчиж болохгүй сайн охин байвал амьдрал ч бас сайхан болно.....
Салгална хөөрхий охин салгална тэрний амьдрал зөвхөн эмнэлэгээр л хязгаарлагддаг.Тэр яг л цагаан цаас шиг ямар ч алдаа ямар ч бэх ямар ч толбо байхгүй.
Жэксон-айж байнуу???
Vivian
Өглөө эмнэлэгт сонссон хүний хоолой байна...Намайг энд авчирсан хүн их аймар хүн шиг санагдсан Харин саяны хоолой нэг л өөр байна нэг хүний хоолойны өнгө ч гэсэн яг л өөр хүн шиг Энэ хүн яах гэж намайг гэртээ авчирсан юм бол??? Надад ах байдаг юм боловуу тэр хүн миний ах юм боловуу гэж бодон Толгой доторх өөртэйгээ мэтгэлзэж байтал нөгөөх Аймар хүн урд минь ирэн өвдөглөн сууж байгаа бололтой шалны бас ясны дугарах чимээ гарлаа....
Тэр миний гэр бүл юм гэжүү???
Гэнэт тэр хүн:Уучлаарай намайг уучлаарай уучлаарай намайг уучлаарай гэсэн үгээ урд минь давтан хэлж эхэллээ тэр хүний хоолой чичрэн сөөнгөтөнө яг л спирт шиг үнэр тэрнээс ханхалж байлаа Тэр өвдчихсөн юм боловуу???Яагаад надаас уучлал гуйгаад байгаа юм бол мэдэхгүй юм гэхдээ тэрний хэлж байгаа үгс намайг ч бас гуниглуулж байна...Нүд минь өөрийн эрхгүй халуу оргиод юу юугүй тэрнийг өрөвдсөн нулимс урсахнээ...Тэр яг хэн юм бол??? Зүрх минь шимширч байна цохилт бүр нь нэг л өвдөлттэй судасны лугшилт удааширч дотроос минь хатгана..Урд минь сөхрөн суун уучлал гуйн нулимс унагааж байгаа энэ хүний шаналалыг зүрх минь ч бас мэдэрж байв...
Жэксон-Намайг уучлаарай чамд ийм зүйл хийж байгаад..уучлаарай
Vivian
Тэр надад юу хийсэн гэж????
—MN4EVER—
admin Murun
![⊗⊗VIVIAN⊗⊗ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/9d8d/9d8d04838b7458d96213f6c4ce386f88.avif)