/1-р хэсэг/Зам...
Тэр харанхуйд төрсөн..........
Харанхуй тэрний ээж бас аав нь бусад хүмүүс харанхуйгаас айдаг ч тэр тийм биш......
Харанхуйд хашигдсан нэгэн хэзээ нэгэн цагт гэрлийг олж харах боловуу??
***************
Өнөөдөр өглөө дахиад л намайг цонх тогших борооны дуслууд сэрээлээ. Нойтон чийгний үнэр хүйтэн хэрнээ бөгчим агаар
Орноосоо босон цонхон дээрээ очин, онгойлготол өөдөөс минь ширүүн салхи салхиллаа хамаг бие арзасхийн уушиг минь агаараар хоромын дотор л дүүрээд ирхэд өөрийн эрхгүй санаа алдан уйтгарлав Бороо орох болгонд би гунигладаг. Гарын алган дээр минь дусах жижигхэн бороон дуслууд яг л миний нулимстай адил . Дэлхий намайг өрөвдсөндөө уйлж байгаа учраас бороо орж байгаа тийм л учраас бороо орох болгонд би гунигладаг.....
********
*************
Өдөр бүр суудаг тэр модон жижиг сандал дээрээ сууна. Хэтэрхий олон жил өдөр бүр энэ сандал дээр суужээ хөлөө савчуулан хөдөлгөх бүрт дугардаг чимээ нь бага багаар чихэнд чийртэй чяхран дуугарах болж, тэгсэн ч гэсэн би өдөр бүр энэ модон сандал дээрээ суусаар л байв....Өнөөдөр ямар нэгэн зүйл болохыг зүрх минь надад сануулан дохио болгон цохилтын хэмээ алдаж байлаа Түг түг түг.........
Эмчийн хөлийн чимээ сонсогдож байна. Гартаа дэвтэр барьжээ шинэхэн цаасны үнэр эмчийн өдөр бүр цацдаг сүрчигний үнэртэй холилдон үнэртэнэ Хурандаа Карл хажууд минь ялалтын бүрээн аяаа тоглоогүй байсан бол би өшөө илүүг мэдэж чадхаар байв хааяа тэрний бүрээн дуу надад чяхардаг сандалнаас минь илүү чийртэй санагддаг. Би хүмүүстэй ярихыг хүсдэг ч тэдэнтэй тулхаараа хэл минь зүгээр л гацчихдаг ямар ч хөдөлгөөн хийхгүй болхоор би дэмий л амаа ангалзуулж шүлсээ гоожуулхаас өөр зүйл юу ч хийж чаддагүй
Эмч-Vivian баяр хүргэе өнөөдөр чи эмнэлгээс гархаар болоо. Явж юмаа бэлд удахгүй чамайг хүн ирж авна гэж тэнд байсан бүх хүнд сонсогдхоор чанга хэлсэн ч надаас өөр хэн ч тэрний хэлсэн үгийг сайн сонсож чадаагүй юм
Vivian
Гарнаа би эмнэлгээс гарна гэжүү???? Би энэ газар төрсөн хагас сайн өдөр бүр цэцэрлэгт гаргаж суулгадгыг эс тооцвол би энэ газраас нэг алхам ч хол хөл тавьж үзээгүй....Бас гарна ч гэж бодож байгаагүй энд надад хөгжилтэй биш ч хэцүү байдаггүй Хэрвээ Хурандаа карл Сюзан эмээ Жони, бусад эмнэлгийн өвчтөн нар надад баяр хүргэж алгаа ташин тэврэхгүймаа гэхэд гарыг минь чанга атгасан бол зүрх минь арай өөрөөр хүлээж авах байсан байх...Би эндээс гараад хаачина гэж...........Би энд төрсөн...........энэ миний гэр.........Тэглээ ч гэрлийг амьдарлыг дэлхий ертөнцийг харж чадахгүй би яах гэж гарна гэж??.............
**************************
*******************
Эмч-Эрхэм Жэксон! Таниас Vivianыг сайн харж хандаарай гэж гуйж чадахгүй ч тэрнийг битгий зовоогоорой гэж гуйж байна...Тэр хэтэрхий өрөвдмөөр дөнгөж 15настай байж багахан ч гэсэн амьдарлын сайн сайхан зүйлийг үзэж чадсангүй...........
Галзуу эхээс төрсөн бас хамаатан садан асран хамгаалах хүн ч байхгүй бүхий л амьдарлаа энэ эмнэлэгт өнгөрүүлсэн.Би таныг сайн хүн гэж мэдэж байна тийм болхоор/үг таслах/
Жэксон-Би сайн хүн биш.........та энэ гэрээн дээр гарын үсэг зурхаасаа өмнө наад үгээ хэлэх ёстой байсан юм. Одоо ингэж яриад юуг өөрчлөнө гэж зүгээр л болж байгаа зүйлтэй эвлэр!Би ажилтай болхоор хурдан тэрнийг аваад ир гэж захирангуй өнгөөр хэлхэд нь эмчийн царай нь улайж ирээд аман дээр нь үг нь нэг гарч ирсэнээ ширээн дээр нь байх хэдэн хуудас гэрээ бас бэлэн мөнгөний чекийг хараад тэвчин, зүгээр л буруу харан утсаараа Vivianыг аваад ир гэж хэлчихээд гэрээ, мөнгөний чекээ аван ширээнийхээ эхний шургуулганд хийн чанга гэгч нь хаав
Vivian
Дадлагын эмч хувцсыг минь хаанаас ч юм авчирсан хуучирсан арьсан цүнхэнд хийн гарт минь бариулсан байлаа Гэрээсээ явхад надад ачаа байсангүй өдөр бүр өмсдөг цагаан унтлаганы хувцас минь надад л хамгийн ганган хээнцэр хувцас минь билээ...би явахыг хүсэхгүй байна би энд баймаар байна гэж хэлмээр байсан ч нөгөөх хэл минь хөдөлж өгөхгүй байсаар л байв. Энэ эмнэлэгтэй хамт 15жилийг ардаа үджээ..Одоо ингээд явна гэхээр цээжээр минь хөндүүрлэж байна. Зүрх минь шаналж байгаан дохио байх....
———–
Эмч– Vivian????
Эмчийн намуухан хоолой бодлыг минь сарниулав. Хана дагаж явсаар байгаад аль хэдийн гарах өрөөнд ирчихжээ...Өмнө нь хэзээ ч үнэртэж байгаагүй үнэр үнэртэж байна...Намайг авч явах хүн нь эмчтэй хамт байгаа бололтой...
хэл гэлтгүй хөл минь гэнэт хөшиж орхив.
Эмч– Vivian чи одоо энэ хүнтэй хамт явах болно...гэж хэлэн гарнаас минь атгахад энэ яг л эцсийн удаа гарыг минь атгаж байгаа юм шиг маш их гуниг надад мэдрэгдэв.Надад ээж аав хамаатан гэх зүйл юу ч байхгүй гэсэн хэдий ч энэ эмнэлгийн хүмүүс намайг галзуу гэж харьцаж байгаагүй энэ эцсийн уулзалт!! надад хэлэх үг өч дөчнөөн хэдэн зуу мянгаараа байсан ч дахиад л юу ч хэлж чадсангүй сэтгэл хөдлөл минь дээд цэгтээ хүрж амаа ангалзуулан гараараа хана самардхад нөгөө намайг авч явах хүн уурлан
Явцгаая гэж захиргаадан хэлэв. Андэрсон эмчийн намайг загнаж байсан санаанд минь гэнэт буулаа тэр надад нэг эм уулгах гэж байсан харин зүрх минь болохгүй гэж надад сануулан хурдтай цохилон бүх булчин минь чангарч байсан, яг л тэр үеийнх шиг зүрх минь хурдтай цохилж эхлэв.Энэ хүн надад таалагдахгүй байна.........
Эмч– Vivian???энийг ав гэж хэлэн гарт минь хөнгөхөн нарийхан зүйл атгуулаад дадлагын эмчид хэлэн намайг гаргаж өг гэж хэлэв.Тэрний хоолой гунигтай байна яг л ямар нэгэн буруу зүйл хийсэндээ гэмшиж байгаа жаахан хүүхэд шиг сөөнгөтөн дуугарна..........
Жэксон-Явцгаая гэж дахин захиргаатсан өнгөөр дуугарав энэ удаа дахиж тэр хэлэхгүй байх одоо би гарах ёстой юм шиг мэдрэгдэнэ Эмч гарнаас минь хөтөлсөөр үүдэнд ирэн төмөр хаалгыг онгойлгож өгөн чихэнд минь Дараа!!!!!!!......... дараа гэж байдаг бол тэр үед чи амсаж чадаагүй харж чадаагүй бүх аз жаргалаа эдлэх болно гэж шивнэв. Энэ үг цаанаа ямар их утга агуулж байгааг одоохондоо мэдэхгүй ч удахгүй мэдрэх байх гэж найдая.........
Эмнэлгийн төмөр хаалга урд минь тас няс хийн их дуу чимээтэй онгойхын зэрэгцээ өдөр бүр амьсгалдаг агаараас минь өөр агаар хамрыг минь цоргив.Энэ бол гаднах ертөнцийн агаар.........Урд минь байх хатуу зам ирээдүйрүй минь хөтөлж байна...Зүрх догдлоно айдас мэдрэгдэнэ гар минь чичрэн салгалан алхахаас айна..Учир нь энэ миний мэдэхгүй амьдрал
—MN4EVER—
admin Murun
![⊗⊗VIVIAN⊗⊗ [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/9d8d/9d8d04838b7458d96213f6c4ce386f88.avif)