[EP19]
Сынхён дээшээ Намигийн унтаж байгаа өрөөнд орж түүний хажууд зогсонгоо өнөөх зарлангаа харчихаад Нами руу бага багаар дөхөн духан дээр үнсчихээд
Таби: Энэ хүүхэд байхгүй тэнд ч уйтгартай байна байх даа
~~~~~
Намигийн элсэлтийн шалгалт дуусаж Нами Сынхён 2 тэдний хамтлагыханы өгсөн бал сарын аялалын бэлгээр явхаар онгоцны буудал дээр ирцгээх нь тэр.
Нами: аххх сайхан байна шүү
Таби: чи ингэхэд онгоцонд сууж үзсэн юм уу
Нами: үгүй анх удаа нөхөртэйгөө яву үзэхнээ :3
Таби: энэ ч мартхааргүй нислэг болно гэдгийг би мэдрээд байна
Нами: мэдээж надтай явж байгаа юм чинь мартагдхааргүй л байна шдээ гэж өөртөө бардсан маягаар хэллээ.
Тэдний нислэг болж дотогш орох гэтэл Сынхён нилээн хэдэн уут аваад онгоц руугаа орж тэд зөвхөн алдартан эсвэл гишүүдийн зорчдог танхимд орж ирцгээн суудлаа эзлэхэд Сынхён үйлчлэгчийг дуудаж Намигийн анхны удаа болхыг хэлээд бас туслаж байгаач гэж гуйх нь тэр.
Хүмүүс нэг нэгээрээ орсоор хөөрөх цаг болж бүсээ бүслэж удлагүй үйлчлэгч явж тэдний бүсийг шалгаж онгоц хөдлөж эхлэхэд Нами хойш гэдийн нүээ аниад Сынхёны гарнаас зуурхад нь Сынхён гараа татаж аваад
Таби: надад битгий хүрээд бай -_-
Нами: өөдгүй хөгийн үрчлээс гэж арай ядан хэлхэд нь Сынхён шоолон инээгээд
Таби: үхэх гэж бас хэрэлдэхтэйгээ ... яахав мөнгө өгнө гэвэл гараа зээлж болох л юм
Нами: хайран мөнгө тэрний оронд мөнгөө атгаад сууж байсан нь хамаагүй дээр биз гэж хэлээд хэлээ гаргах нь тэр ...
Онгоц хөөрч , хамгийн эвгүй үе нь дууссаны дараа бүх хүмүүс бүсээ тайлцгаахад Сынхён нүдэндээ халхлагч хийгээд чихэвч хийгээд унтхад Нами хошуугаа унжуулан чихэвчээ сонсон түшлэгээ налан нүдээ анин сууна.
Энэ маягаар явсаар тэд Францад ирээд зочид буудалдаа ирхэд ресепшин ганцхан түлхүүр өгөөд
: сайхан амарцгаагаарай
Таби: ганцхан өрөө юм уу
: тиймээ 2хүний өрөө байгаа
Нами: нэг ортой юу
: тиймээ
Нами: ашгүй ганцаараа унтахгүй нь
Таби: -_- тэгвэл нэг өрөө нэмээд авчье
: манайд өрөө байхгүй бүгд дүүрсэн байгаа гэж хэлхэд нь Сынхён муухай харчихаад Намиг чирсээр цахилгаан шатны дэргэд очоод Нами руу муухай хараад
Таби: чи ийм том болчихоод ганцаараа унтаж чаддаггүй юм уу?
Нами: аанхаа
Тэд цахилгаан шатанд сууж өрөөндөө орж ирхэд нилээн том өрөө байх ба тэдний орон дээр сарнай дэлбээгээр зүрх хийсэн байх нь тэр ... Сынхён муухай царайлан цэцгийн дэлбээнүүдийг түүж аван хогийн саванд хийчихээд
Миний талаас
Таби: усанд орлоо
Нами: за
Маргааш нь бид орчуулагчтайгаа хамт бидний мэдхээр Парисийн дарь эхийн сүм буюу "Нотр Дам дө Парис" сүм дээр очход үнэхээр гайхалтай Сынхён ах гайхаж байсан ч тэр зүйлээ гадагшлуулсангүй харин би дуу алдан явхад ах намайг байн байн нударч , шүдээ зуун ЧИМЭЭГҮЙ ЯВ гэж хэлж байлаа. Тэгсэн ч би тэрхэн үедээ чимээгүй болчихоод дараа нь дахиад л уулга алдаж байлаа ...
Тэндээс гараад Эйфелийн цамхаг дээр ирж түүнийг гэрэлтүүлгийг хархын тулд орой болхыг хүлээхээр шийдэж , хамгийн амттай паста хийдэг газарт очхоор шийдэж тэр газар нилээн удаан суусны эцэст гадаа харанхуй болж бид өнөөх цамхаг дээрээ ирээд гэрэлтүүлэгийг нь хараад хамтдаа зургаа авхуулаад буудалдаа ирээд унтах гэсэн ч нойр хүрсэнгүй. Сынхён ах бид 2 буудалаасаа гарч ойрхон цэцрлэгт хүрээлэнгээр алхаж , гадаа зарж байх зайрмаг авч идэн алхана ...
Таби: чиний иддэгээс өөр байгаа биз
Нами: аанхаа үнэхээр гоё амттай юм байна.
Салхинд нилээн алхсан болхоор орж ирээд л унтацгаагаад өгөх нь тэр ... Нэмж хэлхэд Сынхён ах хэтэрхий ичимхий болхоор буйдан дээр унтаж би харин тэр том орон дээр ганцаараа унтаж байгаа -_-
—–
Өнөөдөр бол Парист байх хамгийн сүүлийн өдөр. Жиди ах бидэнд машин хүртэл хөлсөлсөн байсан болхоор бид машинаар Парис хотоор машинаар зугаалж , парк дээр ирж хэд хэдэн тоглоомоон дээр тоглоод Фрацын үндэсний зоог болох пастаг дахин авч идцгээлэ. Үнэндээ яг орчинд идсэн нь илүү амттай байдгыг дурьдах нь зөв байх.
Дараа нь бид хайсаар Францын алдартай круассан (croissant )-ыг авч идэж сүүлийн өдрөө гайхалтай өнгөрөөцгөөн буудалдаа ирж авч ирсэн солохгос хөзрөөрөө нойроо хүртэл тоглох гэсэн залхуутай санагдаж өчигдөрийх шигээ зайрмаг аван ойр хавиараа алхцгаалаа.
Маргааш өглөө эрт нислэгтэй тул бид эртлэн босож зочид буудалдаа өглөөний цайгаа уучихаад онгоцны буудал дээр ирж онгоцоо хүлээж байх хоорондоо ах утсаа оролдож байснаа муухай царайлан утсаа над руу харуулаад
Таби: чиний царай ч тодоос тод гарчээ
Би: хөөх ямар хөөрхөн гарчихаа вэ?
Таби: солонгост очоод ингэж хэлхийг чинь харнаа. Онгоцны буудал дээр ч их юм болохнээ
Яг ахын хэлснээр онгоцны буудал дээр ирхэд үнэхээр их хүмүүс цугларсан байх нь тэр ... Сэтгүүлчид болон фэнүүд
Анхнаасаа гэрлэлт нууц явагдаж өнгөрсөн болхоор энэ тухай мэдсэн фэнүүд болон сэтгүүлчид гайхсан байх. Хурим дээр зөвхөн Ян захиралын үөвшөөрлөөр ирсэн сэтгүүлчид ирж зураг дарсан ч зураг гадагшаа тараагүй юм.
Энэ удаа бол яаж ч зугтаж чадхааргүй байдал үүссэн байх ба ахын менежир эхлэж бидний ачааг авч гарч ах надад саравчтай малгай маск зүүлгээд
Таби: надаас сайн барина шүү за гэж хэлхэд нь би толгой дохиод түүнээс сайн бариад бид хамтдаа гарах хаалга руу алхахад бидний харсан фэнүүд орилолдож сэтгүүлчиж зураг дарж эхлэх нь тэр.
Маш олон хүмүүс дунд явж байтал менежир ах миний нөгөө талд гарч намайг хамгаалсаар бид машинд орж ирхэд Сынхён ах ваны хөшгийг хаагаад
Таби: шууд энтэртаймэнт руу явцгаая , захиралтай уулзах хэрэгтэй байна.
Энтэртаймэнт дээр ирээд бид шууд Ян захиралын өрөөнд орж ирхэд тэр биднийг хараад
Ян: за сайхан зугаалцгаасан уу?
Нами: үнэхээр гайхалтай
Таби: асуудалыг нэг тийш нь болгохгүй бол илүү хэцүү байдалд орох нь байна
Ян: би батласан мэдэгдэл хийх гээд сууж байлаа
Таби: би ч гэсэн хэвлэлийн бага хуралд оролцож өөрийнхөө амаар хэлэхгүй бол болохгүй байх
Нами: би яах болж байна
Таби: чамаар яахын чи зүгээр л байж бай за
Тэр мэдэгдэл хийснээс хойш 3 сарын турш Сынхёны нууц эхнэр гэсэн мэдээлэл сайтуудаар тарж бүгд миний эрэлд гарсан юм. Гэсэн ч бид баригдалгүй хамт амьдарсаар л байлаа. Сынхён ах энд тэндэхийн сэтгүүлийн ярилцлага дээрээ миний тухай яриаг алгасаж нууц байлгахыг хүсэж байгаа гэдгээ хэлж байв.
Зуны амралт дуусаж их сургуульдаа орох болж ээжтэй хамт гадуур гарч хичээлийн бэлтгэлээ хангачихаад ирхэд ах сэрээгүй байх нь тэр -_-
Би: Яа Чүэ Сынхён одоо 17 цаг болж байхад унтаж л байдаг.
Таби: битгий бүтэн нэрээр дуудаад бай. Би амарч байна
Би: хурдан босоод ирээ өнөөдөр аав ээж дээр чинь очих өдөр гэдгийг мартчихаа юу -_-
Таби: энэ удаа алгаснаа би үнэхээр ядарч байна гэж хэлхэд хөнжлийг нь хуу татах гэснээ болиод
Би: оройн хоол болхоос өмнө босоогүй байх юм бол энэ сандалнуудыг чинь бүгдийн гаргаад хаячихна шүү
Таби: аймшигтай юм
Бид оройн хоолоо идчихээд зураг үзээд сууж байтал миний араар тавьсан садар кино гарч байх нь тэр. Тэр киноны тухай мартчихсан байсан одоо харин сайхан 2лаа байгаа дээрээ сайн гомдлолоод авах хэрэгтэй гэж бодоод
Би: Яаж ийм кинонд тоглож чадаж байнаа. Яахав тэр үед ганц бие байсан байж болох ч гэртээ эхнэрээ авч ирчээд тэр сидигээ хаяахгүй хадгалаад байдагнь үнэхээр сонирхолтой. Аягүй бол хамт кинонд тоглосон аль нэг хүүхэнд нь сэтгэлэ алдчихаад хадгалдаг биз. Тэгснээ нүцгэлэж чаддаггүй эдр гээд ярилцлага өгцөн байгаанмаа тэгсэн энэ кинон дээр бүр нүв нүцгэн байж байгаа байхгүй юу гэж хэлхэд
Таби: Нами гэж дуудхад нь би түүнлүү хархад тэр намайг үнсчих нь тэр ...
Тэрний сахлын ус нь ийм үнэртэйг мэддэг байсан ч түрхсэн байхыг нь ийм ойроос үнэрлэж байгаагүй харин одоо бол ямар үнэртэйг нь мэдэж бас түүний арьс ямар цэвэрхэн болхыг харж ах нүднийхээ эргэн тойронд ямар ч үрчлээсгүйг ийм ойроос анх удаа харлаа ... Зүрх хүчтэй цохилож , гарын алга хөлөрч биеээр цахилгаан гүйх шиг мэдрэмж анх удаа мэдэрсэн болхоор хамаг биеээ чангалана
Үнэндээ 10хан сэкунд болсон ч тэр хугацаа үнэхээр удаан бас гайхалтай байлаа. Ах надаас бага зэрэг холход нь би нүдээ нээхэд түүний нүүр миний нүүрнээс 10хан см-ийн зайтай байх бөгөөд миний нүд рүү харан
Таби: Чи намайг 2 жил хүлээх үү? гэж асуух нь тэр. Би түүний энэ асуултанд гайхан нүдээ анивчиж байхад ах над руу ширтсээр байгаа нь намайг бага зэрэг сандаргаж байв. Түүний гэнэтийн үнсэлтээс болж дэлбэрэх шахсан зүрх тайвшраагүй байтал энэ асуулт хүрт намайг ингэж сандаргах гэж ...
—MN4EVER—
![HE'S FROM THE 80'S BUT I'M 90'S BITCH [Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/e5ad/e5ad28edd7800a5023e5ae95093fbdc4.avif)