34 страница7 февраля 2019, 15:43

Chapter THIRTY THREE -Энэ тэр гэж үү?-

Жонгүк "Жимин хаана байгаан?"

"Аан аль түрүүн тэрнийг 3 давхар луу гарч байхыг харсан."

"Новш гэж!"
"Лизаг харж байгаарай."

Жонгүк босон аль болох хурднаараа 3 давхар луу яаравчилна.

Жиминий талаас
Хэсэг хугацааны өмнө

Новш юмаа баахан шинэ ажилчид, шинэ газрууд. Аав эндэхийг өргөжүүлснээ надад хэлэх хэрэгтэй байсан юм. Гайхалтай ганц удаа амраад сайхан байх гэсэн биш шууд ажилд дарагдах юм аа.

"Эрхмээ хуучин бүртгэл, чухал бичиг баримтууд оффист байгаа." гэж аавын туслах хэллээ.

"За хаалга нээгээрэй."

Туслах намайг Пак Захирал хэмээн хаягласан өрөөнд дагуулж ирсэн нь энэ байв. Мэдээж аавын өрөө. Туслах эмэгтэй хаалга нээж өгөн дотогш орлоо.

"Өнгөрсөн 3 жилийн бүх тайлан баримт бичгүүд." гээд тэр нилээн их хавтастай бичиг баримтыг ширээн дээр тавив.

"Ойлголоо одоо явж болноо." гэхэд туслах эмэгтэй 90 градус бөхийгөөд өрөөг орхилоо.
Тэдгээр цааснуудтай танилцахаар аавын суудал дээр суулаа.

"Чөтгөр гэж их мөнгө байна шүү."

Яаж гэдгийг мэдэхгүй ч албмн ёсны тооцоогоор 20,000 доллараас ихийг хувцсанд зарцуулсан байна. Бурхан минь поле бүжигчдийн хувцсанд шүү.

Энийг бол болиулах хэрэгтэй. Зөвхөн хувцсанд ийм их мөнгө зарцуулах гэж. Жагсаалтаас харвал 200 орчим бүжигчдийн хувцсанд зориулсан байх юм. Энийг чинь байнга өмсөж болно. Дахиад авах шаардлагагүй.

------------------------

Усан сан болон спа үйлчилгээ бол зочид буудалд байх нь хамгийн чухал. Мэдээж дээд зэргийн тансаг, гайхалтай байснаар бид үйлчлүүлэгчдийг илүүтэйгээр татаж чадна. Өрөөний үйлчилгээ ч ялгаагүй. Мөн казино, шөнийн клуб буудлын чухал хэсгүүд. Улам л илүү анхаарч өргөжүүлэн дэвшиж ажиллах хэрэгтэй. Бид шилдэг 5-т багтдаг. Тодорхой хэлбэл 2 дугаарт байдаг. Ххмм муугүй шүү ааваа. Гэхдээ би удахгүй 1-т жагсаах болно.

Клубын 3 давхарын бүх зүйл гайхалтай төгс юм. Гэхдээ би тийшээ очих дургүй ч ажил байдлыг шалгах л ёстой. *нханууд дэндүү задгай хувцаслаж өгзөг гуяа гарган эрчүүдийг урхидаж байхыг харахаас дургүй хүрнэ.

"Эрхмээ та бичиг баримтуудтай танилцаад дуусчихсан уу?"

"Аан яг цагаа олж орж ирлээ. Эд нарыг буцаагаад эмхэлчих. Би явж зочид буудлын явцыг шалгалаа."

"Ойлголоо эрхмээ."

Зочид буудлыг бүрэн шалгахгүй ээ. Тэгэх цаг ч алга.

Зохиогчийн талаас

Жимин клуб руу буцаж орж ирээд дээшээ гарлаа. Марк, Лиза хоёр бүжиглэж, Жонгүк тэднийг харан сууж байхыг тэр харав.

Түүний анхны дааж авсан ажил гэдгийг тэр мэднэ тиймээс үүнийгээ дуусгаад хурдан тэдэнтэй хөгжилдөхийг хүснэ. 2 даврахыг шалгаж дууслаа. Бүх зүйл хэвийн. Ингээд удаанаар 3 давхар луу өгслөө.

Жиминий талаас

Шатаар өгсөхөд л таагүй бөгөөд дургүй мэдрэмж төрж эхлэв.

Ингээд сүүлийн шатан дээр гишгэн
'3 давхар' гэх тэр газарт хөл тавив. Бас ч гэж хөөрхөн том юм. Үнэнийг хэлэхэд энэ давхарт өмнө нь хэзээ ч гарч ирж байгаагүй, тэгэх цаг ч байхгүй. Намайг Америкт байхад аав энэ газрыг байгуулчихсан. Тиймээс эндэхийг ямархуу байдгийг мэддэггүй байсан. Саяхныг хүртэл шүү дээ.

Тэхээр ямар харагдаж байна гэж үү? Миний төсөөлснөөр хүүхний хүсэл болсон эрчүүдээр дүүрэн. Энд тэд тамхи татаж, архи ууж, үнсэлцэж байна бас мэдээж поле бүжигчид шонтойгоо бүжиглэнэ.
Энд ойролцоогоор 25 гаруй бүжигчид байна. Тэхээр нэг ээлжийн бүжигчид нь эд нар гэж үү?

Ингээд явж байтал 2 охин хажууханд иүрч ирлээ. Нэг нь өгзгөө хөдөлгөн аальгүйтэх бол нөгөө нэг нь хэдэн алхмын цаана зогсоно. Гэхдээ тэр охин урт улбар шардуу үсээ нэг тал руугаа гаргаж өөр тийш харж зогссон учир царайг нь харж чадахгүй байна.

"Hey baby өнөө орой чиний төлөө би юу хийх үү?" гэж өгзгөө хөдөлгөгч сээтэн хаяж эхэллээ.

*жуумалзах* "Надаас хол байвал яасан юм?"

"Өө хонгор минь эелдэг байл даа."

*нханг тоочихоор юм шиг байна уу?

Харин нөгөө охин цааш яваад өгөв. Новш гэж царайг нь харж чадахгүй байна. Тэр бүжгийн нэг ширээ рүү явж байна. Эргэж харах болов уу?
Яагаад ч юм миний анхаарал түүн дээр төвлөрөөд байх юм.

Тэр хөгжмийн хэмнэлд бэлхүүсээ хөдөлгөн бүжнэ. Чөтгөр гэж тэр өгзөг, хөх бас тэр бие...үнэхээр үзэсгэлэнтэй юм. Хөхний даруулга, бариу богино банзал өмссөн байгаа нь биеийг нь маш тачаангуй бас төгс харагдуулна. Бусад нь бүгд дотоожтой байхад тэр ганцаараа банзал өмссөн байгаа нь сонин. Гэвч түүнийг бүжиглэж бага зэрэг доош тонгойход халуухан алиман өгзөг нь үл ялиг харагдах шиг.

Би зүгээр л хүс.....

Хараал ид! Өөрийн ухаантай бай Жимин.

Хэсэг түүнийг ажигласан ч царайг нь харж чадаагүй хэвээр. Чөтгөр алгад! Гайхалтай урт үсийг л харж чадаж байна.

"Хүүе ээ? Намайг сонсож байна уу?"

Ядаргаатай өнөө b*tch одоог хүртэл хажууд зогсон юм ярьснаар байсныг сая ойлголоо. Түүнийг бага зэрэг түлхэн "Чамайг халахаас өмнө явж үз."

Тэр над руу хэсэг эргэлзсэн байртай харж байсан ч удалгүй царайны хувирал нь өөрчлөгдөв. Гайхсандаа нүдээ томруулав. Ххмм магадгүй хэн болохыг минь мэдсэн бололтой.

"Д-даргаа?? Та Пак захирлын хүү тийм үү?"

"Миний хэлснийг сонсоогүй юү?"

"Аа тиймээ уучлаарай." гээд уучлалт гуйн 90 градус бөхийгөөд хурдхан яваад өглөө.

Доошоо буухаар эргэж харан алхаж байтал

"Баярлалаа залуу минь." гэж хэн нэгний хэлэхийг сонсоод тэр дороо байрандаа зогслоо.

Энэ хоолой, энэ хоолой танил байна.

Тэр хоолойн эзнийг олохоор эргэж харан ойр орчноо нүдээрээ гүйлгэж байтал харц минь нөгөө бүжиглэж байсан охин дээр дахин тусав. Энэ мөчид тэр ширээн дээр янаг гэгч бүжиглэж байлаа. Харин нэг залуу түүний банзал, хөхний даруулгад мөнгө хавчуулж байх нь тэр.

"Маш их баярлалаа эрхмээ."

Энэ түүний.....түүний хоолой байна.

Гэтэл эцэст нь тэр миний зогсох зүг рүү эргэж харлаа.

ХАРААЛ ИД. Энэ тэр байх боломжгүй.














"Рөүз?"

674ad577b0cf2cb68b8d47efb536c990.jpg

34 страница7 февраля 2019, 15:43

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!