35 страница7 февраля 2019, 15:44

Chapter THIRTY FOUR -Шалтгаанууд-

"Баярлалаа залуу минь." гэж хэн нэгний хэлэхийг сонсоод тэр дороо байрандаа зогслоо.

Энэ хоолой, энэ хоолой танил байна.

Тэр хоолойн эзнийг олохоор эргэж харан ойр орчноо нүдээрээ гүйлгэж байтал харц минь нөгөө бүжиглэж байсан охин дээр дахин тусав. Энэ мөчид тэр ширээн дээр янаг гэгч бүжиглэж байлаа. Харин нэг залуу түүний банзал, хөхний даруулгад мөнгө хавчуулж байх нь тэр.

"Маш их баярлалаа эрхмээ."

Энэ түүний.....түүний хоолой байна.

Гэтэл эцэст нь тэр миний зогсох зүг рүү эргэж харлаа.

ХАРААЛ ИД. Энэ тэр байх боломжгүй.

"Рөүз?"

Жиминий талаас

Энэ тэр байна. Үнэхээр тэр мөн байна!

Тэр ч гэсэн миний байх зүг рүү хараад гайхав. Арга ч үгүй биз бидний хэн хэн нь ийм газар нэгнээ харна гэж төсөөлөөгүй.
Харц тулгаран нэгнээ ширтэнэ. Харин энэ үед зүрх галзуу мэт л цохилно.

Яагаад гэдгийг мэдэхгүй түүний нүдэнд баярын оч гялбаж байсан ч аажмаар замхран алга болов.
Түүнтэй харц тулгасан хэвээр хэд алхлаа. Гэтэл тэр намайг өөр лүү нь дөхөх тусам бага багаар хойшоо алхаж байгааг нь анзаарлаа.

Юу вэ? Надаас айгаад байгаа юм уу? Чөтгөр ав! Надад тийм зүйл хийчхээд намайг өөрийг хорлоно гэж бодоод байгаа хэрэг үү?
*жуумалзах* гэхдээ би өөрийгөө баталж харуулдаггүй.

Зохиогчийн талаас

Жиминийг ойртох тусам Рөүз сандран нүдээ цавчилсаар хойшилсон ч Жимин түүнийг бариад авав.

"Дахиад уулзах шив Рөүз." гээд Жимин жуумалзав.

"Жимин ч-чи энд юу хийж байгаа юм?"

Тэр хариу хэлсэнгүй. Рөүзийн зүүн гараас бариад түүнийг цахилгаан шат руу чирж эхлэв.

"Жимин тавь, өвдөөд байна."

"Өнөө орой чамайг өвтгөх зүйл ганцхан энэ биш."

Рөүз шоконд орсон нь тодорхой.

Цахилгаан шат ирж хаалга нээгдэх хүртэл тэр товчлуурыг олон дахин дарна. Ингээд цахилгаан шатны хаалга нээгдэхэд Жимин дотогш түрүүлж Рөүзийг түлхэн орууллаа. Тэгээд өөрөө ороход хаалга хаагдав, тэгээд хамгийн дээд давхарын товчлуур дээр дарлаа.

"Жимин-"

Түүнийг үгээ хэлж дуусаагүй байтал Жимин дахин түүнийг хана руу түлхэхэд Рөүз толгойгоо барив.

"Энд хараал идсэн ямар новшоо хийж байгаа юм?" гэж Жимин хүйтнээр хэлэв.

Рөүз чимээгүй доош харна.

"Чи яагаад энд байгаа юм айн?!"

"Б-би би......энд ажиллаж байгаа." хэмээн доош харсан хэвээр сулхан хариу хэллээ.

Жимин эрүүнээс нь барин ширүүхэн өргөн өөртэйгөө нүүр тулгалаа.

"Өмссөн наад хувцаснаас чинь тодорхой байна. Миний мэдэхгүй зүйлийг хэлээч." гэж шүдээ зуусаар хэлэв.

"На-надад сонголт байгаагүй." гээд тэр уйлсаар доошоо суув.

Түүнийг зогсоо зайгүй уйлж байтал цахилгаан шатны *донг* гэх дуу сонсогдов. Хаалга нээгдэхэд Жимин түүнийг гараас нь татан гаргалаа.

Тэднийг цахилгаан шатнаас буухад нэгэн том хаалга угтав. Жимин халааснаасаа түлхүүр гаргаж ирээд хаалгыг нээлээ.

Гэтэд тэрхүү хаалганы цаана гайхалтай тансаг бөгөөд саруулхан том пентхаус байх нь тэр.

Дахин түүнийг чирсээр дотогш оруулаад түлхэхэд Рөүз шалан дээр унав. Харин өөрөө хажуу талынхаа буйдан дээр суулаа.
"Ярь."

Рөүз зогсоо зайгүй урсах нулимсаа байн байн арчсаар "Жи-мин уучлаарай." гэхэд Жимин хүйтнээр өөдөөс нь ширтэнэ.

"Нам-намайг уучлаарай. Надад сонголт байгаагүй учраас үүнийг хийсэн." Жимин түүний ярихыг чимээгүй сонссоор.

"Чи мэднэ дээ. Аав гэх миний амьдралд бараг байгаагүй. 7 настай байхад аав машины ослоор нас барсан тэр цагаас хойш. Тэр явдал намайг маш ихээр шархлуулсан үе байсан. Тийм хэцүү үе надад дахиад ирээсэй гэж би хүсээгүй *уйлах* одоо э-ээж эмнэлэгт байгаа. Биеийн байдал нь өдрөөс өдөрт муудаж байгаа харин надад мөнгө маш их хэрэгтэй болсон.
Ээжийн хагалгааны төлбөрийг төлөх бас дүүгээ харах хэрэгтэй болсон."

Жимин "Новш гэж, энэ чиний зохисон шалтаг уу? Чи хангалттай баян. Зүгээр л эрчүүдийг урхидахын тулд энэ ажлыг хийх болсон гэдгээ хэлээч. Тэгвэл би чамайг явуулъя."

"Үгүй ээ тийм биш. Гуйя надад итгэ л дээ." гээд бага зэрэг дээш өндийн Жимин рүү мөлхөн очоод итгээч гэсэн харцаар харан зууран гуйх ч Жимин гарыг нь зүгээр л түлхчхэв.

Тэгснээ "Намайг чамд итгээсэй гэж хүсээд байгаа юм бол тэрийгээ батлаадах."

Рөүз дахин ярьж эхлэлээ.

*уйлсан хэвээр*

"Ээжийн бие өвдөж цааш ажиллах чадваргүй болсон учраас ажлаасаа халагдсан. Өвчин нь түүнийг аажмаар үхэл рүү түлхэх болсон. 3 удаагийн хагалгаанд орох бас өдөр хоногийн хоолоо авахын тулд ээж банкнаас их хэмжээний зээл авсан. Удалгүй бид юу ч үгүй болж банканд зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Тэгээд байшинг маань хурааж авсан. Очих газар бидэнд байгаагүй Жиминаа. Ингээд бид орон гэргүй болцгоосон юм." гэж хэлэхэд Жиминий байдал арай зөөлөрсөн ч удалгүй буцан ширүүн боллоо.

"Тэгээд түрээсийн байр олсон гэвч бүх ачаа над дээр ирсэн. Дүүгээ харах, байрныхаа түрээсийг төлөх, идэх хоолоо олох гээд хамгийн том зүйл нь нэг сарын дараа орох ёстой ээжийн хагалгааны төлбөрийг олох. 3 удаагийн хагалгаанд орох ёстойгоос эхний хоёрт нь арай хийн орж чадсан ч одоо сүүлийн хамгийн чухал хагалгаа үлдсэн. Гэтэл би хагалгааны төлбөрийн талыг нь ч олж чадаагүй л байна тийм учраас давхар ажил хийх болсон. Гуйж байна надад итгээч дээ Жиминаа би худлаа яриагүй."

Жимин түүний нулимсыг ширтсээр, тэдний байх өрөө чимээгүйд автлаа.

"Тэгвэл яагаад намайг өөрөөсөө түлхсэн юм мм? Яагаад Жонгүктай явж намайг үх гээд орхисон юм?"

Жиминий талаас

Тэр намайг орхиж үхдэл болгосон тэр өдрийг одоо ч би санаж байна. Түүнийг Жонгүктай явахад зүрх минь хэдэн хэсэг урагдах шиг болсон.

Өнгөрсөнд

Бүгд болчихлоо.
Лаа, сарнайн дэлбээгээр чимэглээд дуусчихлаа. Миний хийсэн оройн хоол гайхалтай сайхан харагдаж байна. Рөүз энэ бүгдийг хараад гайхшрах байх даа. Түүнийг өрөөндөө хувцсаа солин даашинз өмсөж байхад би бэлдээд болчихлоо. Өнөөдөр би түүнийгээ гуйх болно. Бид хамтдаа олон жилийг гайхалтай сайхан өнгөрүүлсэн. Одоо харин албан ёсоор тэр минийх, би түүнийх байгаасай гэж хүсэж байна. Сэтгэл догдолсоор халааснаасаа бөгжөө гаргаж дахин нэг удаа харлаа. Гайхалтай юм. Тэр минь үргэлж үүнийг хүсдэг байсан.

Гүнзгий амьсгаа аван зогсож байтал хаалга тогшлоо. Би хаалга руу очин нээтэл Жонгүк зогсож байх нь тэр.

"Хүүе залуу минь энд юу хийж байгаа юм?"

Тэр "Өөрийнхөө зүйлийг авахаар ирлээ." гэж хариулав.

"Аан сүүлд ирэхдээ энд юмаа мартчихсан хэрэг-" гэж үгээ дуусгаагүй байтал Рөүз хувцсаа багласан цүнхтэй гарч ирэв. Тэр даашинз биш харин жийнс, цамц өмссөн байлаа.

"Энэ бүгд юу вэ?" гэсээр Рөүз маш хөөрхөн чимэглэсэн байх зочны өрөөг тойруулж харна.

"Чамдаа зориулсан юм. Яагаад даашинзаа өмсөөгүй юм бас яагаад хувцсаа багласан байгаа юм бэ?"

Гэхэд минь тэр хариу хэлэлгүй үүд рүү ачаагаа барьсаар Жонгүк дээр очив.

Энэ хоёр ямар чөтгөрөө хийгээд байгаан?

Түүнийг харанхуй болсон гадаа гарахад "Хаачих гэж байгаа юм Рөүз?" гэсээр араас нь очлоо.

"Би юу? Мм чамаас хол хаа нэг тийшээ явах гэж байна."

"За наад наргианаа боль, надад юу болоод байгааг хэлээдэх."

"Юу болоод байгаа юм бэ гэж үү? Юу ч болоогүй Жимин. Би зөвхөн чамаас зугтаж байна." гэж Рөүз хүйтнээр хэллээ.

"Чи яачихсан юм бэ? Яагаад надад уурлаад байгаан?"

"Чамд уурласан гэнээ? Үгүй дээ зүгээр л чамд ойлгуулахыг хичээж байна."

"Юу ойлгуулна гэж?"

"Би чамтай хамт байхгүй гэдгийг. Би чамд хайргүй Жимин." гэхэд би хэлэх үггүй болло. Гэхдээ би түүнийг мэднэ. Тэр намайг дөнгөх гэсэн ээлжит оролдлого нь.

"За намайг дахиад чадах гэж байгаа бол больж үз. Энэ удаа наадах чинь надад үйлчлэхгүй."

"Бурхан минь яг одоо чухам болоод байгааг ойлгохгүй байна гэж үү? Жонгүкаа явцгаая."

"Вууахх хүлээ, Рөүз энэ чинь ямар хараал идмээр зүйл нь вэ? Үнэхээр гэж үү?" гээд би мөрнөөс нь барин зогсоолоо.

"Жиминаа сонс би чамтай үлдсэн гэвч чамайг хайрлах хүн биш гэдгээ ойлгосон. Чи нэгдүгээрт ажлаа тавьдаг харин дараа нь би. Чи надад хэзээ ч цаг гаргадаггүй. Заримдаа чи намайг хуурч байгаа гэсэн бодол надад төрдөг. Бас би........би өөр хүнд хайртай."

Хараал ид? Миний сонссон зүйл? Энэ үнэхээр үнэн гэж үү?

Миний уур хурч мөрөөс нь барих гараа улам чангалсаар "Тэр чинь хэн юм?"

"Жонгүк." гэж хэлэн намайг өөрөөсөө холдуулан Жонгүк дээр очоод хацар дээр нь үнэсчихлээ.

Тийм байж.

Уур минь ихээр хүрч "Жонгүк чи яаж чадав аа!" Дараагаар нь уурлан орилсоор түүнийг цохин газар унагаасан байх ажээ.

"Жонгүк!" Рөүз түүнийг босголоо.

"Хар л даа миний чамайг гэхгүйн бас нэг шалтгаан энэ. Чи үнэхээр догшин нэгэн."

"Рөүз чи яаж?"

"Жимин чиний царайг дахиад хармааргүй байна! Зүгээр л намайг тайван орхиодох! Тэгж чадвал өөрсдийнхөө төлс хийсэн сайн зүйл чинь гэж бодъё." гэж хэлээд тэд машинд суугаад яваад өгөв.

Өнгөрсөн явдал дуусав.

Зохиогчийн талаас

Рөүз ихээр уйлах бол Жимин бодолдоо төөрөлдсөөр байлаа.

"Ж-Жиминаа намайг уучлаарай. Чамайг шархлуулснаа мэднэ гэхдээ чиний төлөө чамайг гэсэндээ би тийм алхам хийх хэрэгтэй байсан юм. Би чамд хайртай байсан. Чиний төлөө өөрийгөө золиослохоор тийм их хайртай байсан. Тэр үед худал хэлсэнд минь уучлаарай." гэж сөөнгөтсөөр хоолойгоор арай ядан хэлэн дээш түүн рүү харлаа.

*Жимин жуумалзах*

"Хэрэв намайг чамайг уучлаасай гэж хүсч байгаа юм бол би чамайг амтлах болж дээ."




Вууааа тэхээр хайртай хүн нь байжээ. Жиминийг хаяад Жонгүктай явсан. Гэтэл яагаад Жонгүктай гэж?! 🤷🏻‍♀️🤔

35 страница7 февраля 2019, 15:44

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!