3 страница29 апреля 2026, 21:32

[EP3]

Би: энд нуугдах шаардлага байхгүй юм биш үү гэж хэлхэд тэр намайг сонссон шинжгүй хариу өгсөнгүй...

Удалгүй нилээн хэдэн залуусийн бидний байгаа газар луу чиглэн ирж байгаа нь сонсогдоход Крис нэг гараараа толгойноос минь барин удалгүй над руу толгойгоо ойртуулахад нь сандарсандаа бараг ухаан алдах шахаж байв...

Яг энэ цаг мөчид хорвоо ертөнц тэр чигтээ чимээ аниргүй зөвхөн миний зүрхний цохиолт л сонсогдож байгаа мэт санагдана...

Энэ залуу яг хэн юм бэ? Гэнэт миний амьдралд гараад ирсэн чи миний мөрөөдлийн залуу мөн болов уу? Миний мөрөөдлийн Үсүи мөн үү?

Крис: тэд явчих шиг боллоо гэж хэлээд тэр мухар нарийхан гудамжнаас гаран хувцасаа гөвөж байснаа

Крис: за хурдалаа би чамд мөхөөлдөс авч өгье

Крис: Хан Сэхи ??????????

Би: аа-ааа-ааа-ннн яасан гэнээ

Крис: *инээх* мөхөөлдөс идэх үү ?

Би: надад  мөнгө байхгүй шдээ за байж мөхөөлдөс авах мөнгө байгаа ч билүү

Крис: би даах болхоор бодоод байх юм байхгүй гэж хэлээд дахиад л гарнаас минь атган хаашаа ч юм явж эхэллээ. Гэхдээ одоо илүү тайван алхаж байгаа болхоор би түүнийг араас нь нэг бүрчлэн харж түүний өмссөн бас яаж алхаж байгааг харсаар дэлгүүрийн гадна ирхэд тэр дэлгүүр лүү орход нь би түүнийг хүлээнгээ дэлгүүрийг гадаах ширээ сандал дээр суугаад хүлээх зуураа гараа үнэрлэж үзээд

Крис: аан энэ тэгхээр Крисийн үнэр байхнээ гэж хэлээдутсаа гаргаж ирэн хархад чөтгөр ав Сухогоос 25дуудлага 10 мессэж ирцэн байв ... мессэжийг унших хэрэг алга угаасаа юу бичсэн нь тодорхой " хаанаа байна цагдаад алга болсон гэж тэмдэглүүлхээс өмнө надтай холбоо барь " гэсэн мессэж байгаа байх гэж бодон сууж байтал Крис хажууд ирж суугаад

Крис: юугаа бодоод гөлийчөөв ?

Би: чамд хамаагүй хооо Бананатай юм уу?

Крис: чи банананд дуртай юм уу?

Би: мхн

Крис: тэгүүл би чамд өдөр болгон бананантай мөхөөлдөс авч өгч байнаа

Би: за за би явлаа

Энэ залуугаас хол байхгүй бол би Сухогийн гарт үхэх байх , эсүүл Крисээс болж сэтгэлийн гүн шарх аваад үхэх байх гэж бодон зайрмагаа долоон босох гэтэл Крис гарнаас минь барин сандал дээр суулгаад

Крис: би хүргэж өгөх болхоор намайг битгий үл тоомсорлоод бай ойлгосон уу? Хан СэХи

Би: би завгүй шдээ

Крис: -_-

Би: за за би завтай юм байнааааааа -.-

Кристэй харц тулгарахгүй гэсэндээ мөхөөлдөсөө долоон ийш тийшээ харж байтал Крисийн том хэрнээ дулаахан гар нүүрэн дээр минь тулж ирж байх нь тэр би гайхан хархад тэр уруулны минь дээр наалдсан мөхөөлдөсний үлдэгдлийг арчиж өгөөд

Крис: жоохон хүүхэд шиг гэдэг нь гэж хэлэн нүдээрээ инээмсэглээд

За явцгаая гэж хэлээд яах аргагүй манайх руу явдаг замаар явж эхлэх нь тэр. Би Крисийн араас гүйж очоод

Би: чи манайхыг мэддэг юм уу?

Крис: мхн

Тэр арай сталкер /буруу биччих шиг боллоо/ юм биш байгаа эсүүл намайг судлаж хулгайлах гэж байгаа юм болов уу? Луйварчид ихэвчлэн аймшигтай царайглаг тэрнийхээ ачаар хүн луйварддаг гэж сонсож байсан

Энэ Крис арай О.О Сухогийн найз юм чинь тэгэхгүй байхаа

Царайлаг залуу яагаад сайн залуу байж болохгүй гэж ... Хан СэХи сайн талаас нь харах хэрэгтэй шдээ тиймээ , тэглээ ч Кристэй ойрхон байвал Крис өдөр болгон бананатай мөхөөлдөс авч өгнө би хичнээн дуртай билээ дээ ...

Тэр газраас манай гэр хүртэл Крис бид 2 юу ч дугарсангүй , хааяа Крис намайг ширтэх боловч би түүнийг хараагүй юм шиг царайлан алхана

Крис над руу харах бүрт аймшигтай сандардаг , яагаад ? би энэ хүний тухай юу ч мэдэхгүй хэрнээ надад хуучины танилтайгаа уулзаж байгаа юм шиг санагддаг яагаад ?

Би: акхм , нөгөө юу Крис

Крис: яасан гэж хэлээд над руу хархад нь

Би: магадгүй чи надтай урьд өмнө нь уулзаж байгаагүй юу ?

Крис: тийм мэдрэмж төрж байна уу ?

Би: мхн

Крис инээгээд толгой дээр гараа тавиад

Крис: хүүхэд шиг гэдэг нь , одоо хүртэл үлгэрт итгэдэг хэрэг үү ? гэж хэлэн хөлөө нугалан нүүрээ миний нүүр лүү ойртуулан

Крис: чи өнөөдөр далайн байцайтай ямар нэгэн юм идсэн үү ? гэж хэлхэд нь би толгойгоо сэгсрэхэд

Крис: сонин юмдаа нүүрэн дээр чинь наалдчиж гэж хэлээд өнөөх том хэрнээ дулаахан гараа хацарт минь хүргэхэд хацарнаас эхлэн цахилгаан гүйх шиг болход

Крис: хүүеээ Сэхи чиний хамаг шар үс чинь босчихлоо даараад байгаа юм уу?

Би: үгүй ээ , чи ер нь надаас хол бай -.- гэж хэлхэд тэр өөдөөс тэнэг царай гаргачихаад зогсоод байхаар нь би өөрөө тэрнээс холдоод

Би: гэр ойрхон ирцэн болхоор би өөрөө явчихна , чи ингээд явдаа гэж хэлэн гэрийнхээ зүг алхахдаа хацараа байн байна алгадаж байтал Крис араас ирээд гар барьж аваад

Крис: мангар минь хацраа ингэж алгадах юм бол улайчихна шдээ

Би: чи яваагүй юм уу ?

Крис: би чамайг хүргэж өгнө л гэсэн бол хүргэж өгнө ,

Бид гудамжаар алхсаар манай хашаанд ойртох тусам Крис намайг шахаж элхаж эхлэх нь тэр ... би чимээгүй Крист шахуулсаар хананд тулаад

Би: яагаад байгаан бэ гэж хэлхэд тэр зүгээр л ойртоод байлаа , би сандарч балмагдан зогсож байтал гэнэт толгой БэкХёний зааж өгсөн эгзэгтэй үед эрэгтэйчүүдийн шилбэ рүү өшиглөж бай гэсэн зааврын дагуу Крисийг хөл рүү өшиглөтөл тэр хөлөө барин доороо дэвхцэн

Крис: би зүгээр л...

Би: зүгээр юу гэж муу шалиг амьтан минь надаас хол бай мэд үү? Би чиний арганд ордог хүн биш шүү хнн гэж хэлээд гараад элэгэндээ аваад зогсож байтал манай гэрийн зүгээс хэн нэгэн том том алхсаар биднийг чиглэн ирж байв. Тиймээ холоос харсан ч танихаар миний ах СуХо байна айж байна алуулах байхдаа гэж бодон зогсож байхад Сухо яг таамагласнаар хөмсөгөө зангидчихсан над руу нэг хараад Крис руу нэг харчихаан миний бугуйнаас атган

Сухо: явцгаая гэж зандрангуй хэлчихээд намайг гэр лүү чирч эхэллээ би чирэгдэж байсан Крис рүү эргэж хархад тэр над руу даллаад эргэж харан яваад өгөх нь тэр...

Гэнэт уур хүрч СуХогийн гарнаас өөрийнхөө гарыг татаж аваад

Би: чамд ингэх эрх байхгүй эсвэл надад сайн юм уу? Ер нь аль нь ч байсан надад хамаагүй

Та миний ах би таны дүү

Хэдий ах ч гэсэн миний бүх амьдралд оролцоно гэж байхгүй тийм биз дээ

Сухо: тиймээ чиний зөв гэхдээ Крис л биш шүү

Өөр хэн ч байсан ч болно Крис л биш

Би: таныг ингэх тусам би Крист улам татагдах болно , би түүнээс болж шархласан ч хамаа алга

Би нэг удаа ч болов өөрөө сонголт хийж үзмээр байна , таны оролцоогүйгээр

Харамсах сонголт байсан ч хамаа алга та л оролцоогүй бол болно

---MN4EVER---

3 страница29 апреля 2026, 21:32

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!