2 страница29 апреля 2026, 21:32

[EP2]

Захиралын уулзалтын өрөө нилэнхүйдээ шилтэй учраас доторхи нь шууд харагдхаар болохоор би Крис гэх өнөөх залууг өрөөний гадаанаас харан хэсэг зогслоо , тэр миний нэрийг мэдэж байсан нь хэтэрхий цочирдмоор юм

Өчигдөр болсон зүйлийг хархад тэр үнэхээр муу залуу ер нь Лухан Крис аль аль нь хэрэггүй , 2 лаа муу залуус Сухо дургүйцэх нь мэдээж шүү дээ гэж бодон бодлогоширон зогсож байтал өнөөх Крис над руу харчих нь тэр... Сандарсандаа доошоо суугаад суусан чигтээ тэр газраас холдох гэж харсан зүг рүүгээ чадхаараа хурдан алхаж байгаад хэн нэгнийг мөргөхөд Сэхүн байв...

Сэхүн: өө Сэхи юу хийж яваан

Би: *гацах* ммм нөгөө

Сэхүн: чи арай надад хэлэлгүй энд тэнд хэрэг тариад яваад байгаам биш биз дээ

Би: юу гэж дээ , чамаас асуух юм байнаа

Сэхүн: юу юм ?

Би: энд хэлж арай болохгүй байхаа нууц газар хэлье

Сэхүн: чи арай надад сэтгэлээ илчлэх гэж байгаам биш биздээ

Би: -_- засс битгий горьд

Би Сэхүнийг чирсээр сургуулийн 5 давхарын баруун талд орших сурагчид очдоггүй сүнстэй цонхны тавцан дээр авч ирээд

Сэхүн: чи мэдрэл юм уу ? энэ газар чинь сүнстэй шдээ

Би: -_- чи ямар жоохон хүүхэд үү ? надад тэр Крис Луханыхаа талаар яриад өг

Сэхүн: чи арай Лухан ахад

Би: -.- хурдал !!!!!!!!!!

Сэхүн: за за тэд хятадаас ирсэн ЧанЁол ах Кристэй их дотно бас Ёолын хэлснээр бол Крис харагддагаасаа шал өөр дурлахаараа яг л галзуурсан нохой шиг болчихдог гэсэн

Лухан ахын хувьд бол гэмгүй цайлган харагддаг ГЭХДЭЭ тийм биш охидоор тоглоод л хаядаг

Чамд гэж зөвлөхөд хол байгаарай

Хмм Чэний хувьд сайхан сэтгэлтэй хөгжилтэй Шиүмин ах яг хүүхэд шиг тусархуу Лухан ахтай дотно Тао бид 2 их дотно цаа чинь их ширүүн харагддаг ч их цайлган Лэе ах хаана ч байхгүй тусархуу бас нойрмог цайлган хүн шүү

Би: бүгд л цайлган сайхан сэтгэлтэй юм биз дээ

Сэхүн: за Сэхи минь Лухан ахтай орооцолдож Сухо ахын уурыг хүргэв дээ

Чамайг яаж халамжилж харамладаг билээ дээ

Би: би мэднээ , гэхдээ чиний царай яагаад өмнөхөөсөө илүү цайраад байнаа

Сэхүн: харин би айгаад байнаа Сэхи явье тэх үү? *алгаа хавсрах*

Сэхүнийг хэлж дуусаагүй байтал түүний ард байсан цонх гэнэт салхинд саван Сэхүнийг цохичихлоо , Сэхүн нэг муухай орилон удалгүй нээх урт том юм газар пад хийтэл уначихлаа...

Би хөлөөрөө Сэхүнийг түлхэн дээш нь харуулаад

Би: хөөөе У Сэхүн яг одоо босохгүй бол орхиод явлаа шүү гэж хэлэн хацар луу хэд алгадсан ч сэрсэнгүй

Цохиулаад ухаан алчихна гэж баймааргүй юм айсандаа ухаан алдсан бололтой арай өмдөндөө шээчээгүй байгаа

Заваан юм бээ дээрийх шигээ юм болсон бол дахиад л сургууль дээр онигоо болохнээ гэж бодоод ЧанЁол руу залгахад нээх дуудуулсангүй утсаа аван

Ёол: эээе охин минь хичээл тарах гэж байхад ах руугаа залгаад л болзоонд урих гээ юу

Би: -_- битгий горьд Сухо ахад зодуулмаар байна уу?

Ёол: би зодно уу гэхээс зодуулахгүй

Би: за энэ яахав 5 давхараас ирж найзыгаа аваарай айснаасаа болоод ухаан алдчих шиг боллоо , би ажилтай болхоор орхиод явлаа шүү

Ёол: чи өөрөө л аргала л даа би 5 давхар луу гарч чадахгүй ээ ,

Би: бас айгаа юу

Ёол: асуух юу байна гэж хэлчээд утсаа салгачихлаа , муу хар аймхай надаас аймхай байхдаа яахав дээ

Сэхүнээ би гэж хүн хичээлээ таслачиж байгаамдаа , хичээл тарсан бололтой доор хүүхдүүд шуугилдаад л...

Энэ хугацаанд Сэхүнийг сэрээх гэж өчнөөн арга хэрэглэсэн ч сэрсэнгүй алгадаж , чимхэж , өшиглөж үзсэн ч тэр сэрсэнгүй. Хамгийн сүүлчийн арга хэрэглэхээс өөр арга алга даа

Сэхүний 2 хацарнаас нь шаххад Сэхүний ам бага зэрэг нээгдэж , хамаг шүлсээ бөөгнүүлэн удалгүй Сэхүний бага зэрэг нээгдсэн ам руу чиглүүлэн бага багаар гарган хэдхэн сэкундийн дараа миний шүлс Сэхүний ам руу орчих нь тэр... *evil smile* Сэхүн дараа мэдвэл үхэх байхдаа хаха :3

Удалгүй миний асран хамгаалагч Сухо ах залгаж би учир явдалаа хэлхэд хэдхэн минутийн дотор ангийхаа хүндийн спортоор хичээлэлдэг найзтайгаа ирээд өнөөх найз нь нэг гараараа Сэхүнийг өргөн мөрөө давуулан гурил үүрч байгаам шиг үүрээд амандаа дуу аялан аваад явчихлаа...

Сухо: өнөөдөр гэрт чинь хүргэж өгч чадахгүй нь ээ , шууд харина биз дээ

Би: надад ямар уулзаж учрах хүн байгаа биш шууд харина шдээ

Сухо: за тэгвэл би явлаа шүү

Би: за баяртай маргааш өглөө уулзье

Сургуулиас гаран гэрийн зүг алхахад зөөлөн салхи үлээн үнэхээр таатай санагдана , алхах газар байдаг бол алхаад л баймаар даанч ганцаараа эмо ч юм шиг алхаад байх нь эвгүй санагдаж шууд л гэрийн зүг гэлдэрнэ , өглөө оройгүй Сухогийн дугуйнд сундлагдан явдаг байсан болоод ч тэр үү сургуулиас гэр хүртэл үнэхээр хол санагдлаа , удаан алхсанаас болж өнөөх таатай санагдаж байсан тэр мэдрэмж аль хэдийнээ алга болж хурдхан шиг л гэртээ харьхийг хүсэж хурдан хурдан том том алхаласаар гэртээ ирхэд гэрт хэн ч байсангүй -.-

Гэртээ орж ирэн цүнхээ булан руу шидчихээд хөргөгчөө ухан ундаа , чипс тэргүүтнийг аван буйдан дээрээ залран зурагтаа асаан өдөр тутам үздэг романтик залуутай анимегээ үзнэ. Миний мөрөөдлийн залуу энэ анимегийн гол дүр Үсүи... тэр хэдий анимены баатар хэдий ч харах төдийд догдлон зүрхний хэм алдагддаг нь үнэн яг л би ийм залуутай учрахыг хүмэж байна *finger Cross*

Бурхан минь намайг яг ийм залуутай л учруулаарай гуйж байна , хичнээн цаг хугацаа орох байсан ч хамаагүй би хүлээнэ гуйж байна

Яг анимений эгзэгтэй үе эхлэж байтал гэрийн утас дугарч сайхан бодол , догдлолоос минь салгаад хаячих нь тэр... -_-

Газар дэвслэн гэрийн утсаа авхад :

Ээж: өөө Сэхи ашгүй чи юу

Би: тийн би байна , хурдан гэр орондоо ирээч аав байхгүй гээд дэмий тэнээд байна уу ? найз залууд чинь хэлнэ шүү

Ээж: аав гээч юун найз залуу за гол яриандаа орье ээж нь мөнгөө дуусчихлаа өрөөнд ороод мөнгө аваад гараад ир

Би: хөөөе хадагтай Хан та намайг зовоож ханахгүй байна уу?

Ээж: за маяглаад байгаарай , усанд орж байгаа бичлэгийг чинь Сэхүнд өгчий шүү

Би: -_- хаана байгаа юм

ээж: ээжийх нь байнга ордог паб байна шдээ

би: нөгөө өрөөндөө л байгаа юу

ээж: аанхан за хурдлаарай

ашгүй хувцасаа тайлаагүй байсан тулдаа гялс өрөөнөөс нь мөнгөө аваад нөгөө газар луу нь очход ээжийн найз нар гэж ажилгүй драма үздэг хүүхнүд бүгд халчихсан байдагаараа тальмаарчихсан сууцгааж байв... гялс мөнгийг нь өгчихөөд өнөөх согтуу хөлчүү хүмүүстэй газраас явах гэж том том алхлан явж байтал хэн нэгэн намайг мөрлөчхлөө... гартаа барьж байсан хэтэвчээ газар унагаан амандаа үглэсээр тонгойх гэж байтал өнөөх мөрлөсөн хүн аль хэдийнээ миний хэтэвчийг аван надад өгхөд нь л тэр хүний царайг хархад өнөөх муу залуу Крис байх нь тэр...

Би: Крис

Крис: дахиад л чи юу *инээх*

Би яагаад сандраад байгаагаа ойлгосонгүй , баярласандаа л биш байгаасай Хан Сэхи чи ийм тэнэг шдээ

Би: чи энд юу хийж яваа юм гэж хэлхэд булан эргэн хэдэн хар хувцастай залуус гарч ирэн нэг том гэдэстэй нь чангаар ТЭРНИЙГ БАРИАД АВ гэж хэлхэд Крис гарнаас минь салаавчлан атгаад миний мэдэхгүй хөл хөдөлгөөн ихтэй газрыг чиглэн гүйж эхлэв.

Бид гүйсээр хангалттай холдсон ч Крис улам баталгаатай болгох гэж нарийхан гудам руу орж зогсоход бидний дунд хэдхэн см-ийн зай байлаа... би түүнээс нилээн намхан болхоор миний толгой түүний мөрөөр л татхуйц ,

Би: энд нуугдах шаардлага байхгүй юм биш үү гэж хэлхэд тэр намайг сонссон шинжгүй хариу өгсөнгүй...

Удалгүй нилээн хэдэн залуусийн бидний байгаа газар луу чиглэн ирж байгаа нь сонсогдоход Крис нэг гараараа толгойноос минь барин удалгүй над руу толгойгоо ойртуулахад нь сандарсандаа бараг ухаан алдах шахаж байв...

Яг энэ цаг мөчид хорвоо ертөнц тэр чигтээ чимээ аниргүй зөвхөн миний зүрхний цохиолт л сонсогдаж байгаа мэт санагдана...

Энэ залуу яг хэн юм бэ? Гэнэт миний амьдралд гараад ирсэн чи миний мөрөөдлийн залуу мөн болов уу? Миний мөрөөдлийн Үсүи мөн үү?

---MN4EVER---

2 страница29 апреля 2026, 21:32

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!