6
Тэхён: Миний бүжин гээд Жонгүг ийг их л өхөөрдөн ширтэж байгаад өөрөө ч нэг мэдэхэд унтаад өгчээ ...
Цаг нэлээн орой болсон бололтой нар жаргах дөхжээ. Тэр 2 одоог хүртэл унтах бол Юнги Жин 2 гал тогоонд хоол хийж харин бусад нь бие даалт цэвэрлэгээ гээд зарим жижиг сажиг зүйлсээ хийх аж. Тэхён Жонгүг хоёрыг сэрээх үү байх уу гэж нэлээн эргэлзсэний эцэст Хусог эхлээд Тэхёныг сэрээв.
Хусог : Тэхён аа... Сэрээрэй хоол болчихсон хоолоо ид.
Тэхён: Ммм... Заа ... Хён... Дахиад жоохон унтчихяаа . гээд Жонгүг ийг тас тэврээд цааш харан хэвтэв. Өнөөх нь ч дуртай нь аргагүй тэврүүлэн энгэрт нь шигдээд унтах аж...
Хусог Тэхён ыг дахин нэг дуудчихаад ах нартайгаа нэгдэхээр гарлаа. Төд удалгүй Тэхён ч босон өрөөнөөс гаран ах нар дээрээ ирэхэд...
Жин: Заа яасан бяцхан бүжин чинь зүгээр үү ... гэж шоолох өхөөрдөх хослуулан асуувал Тэхён : Тиймээ тэр унтаж байгаа удахгүй гарч ирэх байх аа...
Жин: Хамраа сарталзуулаад шүлсээ гоожуулаад л унтаж байгаа биз гээд доогтой нь аргагүй инээж байх хооронд өнөөх Тэхёны бяцханаа чинь нүдээ нухалсаар гал тогоонд орж ирэв.
Жонгүг: Хён надад хоол ... Орж ирэнгүүтээ л Жин д наалдан хошуугаа унжуулан хоол нэхээд унах аж. Жин ч инээд алдан : Манай бяцхан өлссөн юмуу... гээд хоол аягалж өгөөд ширээнд суулгав...
Гэнэт л гаднаас Жимин дуу шуу болж орж ирээд Жонгүг ийг хайх бол өнөөх нь хоолны ширээний ард амаараа дүүрэн хоол чихчихээд : Хён Хён би энд байна... Амныхаа хэрээр хоол чихчихсэн чинь жижиг булцгар хацар нь улам л томбойгоод унтаж байгаад боссон болоод ч тэрүү үс гэзэг нь сэгсийгээд угаас шүлсээ гоожуулж унтдаг болоод ч тэр юмуу хацар аман дээр нь шүлсний цагаан ор үлдчихсэн их л эгдүүтэй амьтан хоол идээд сууж байх юм гэнэ . Түүнийг нь харсан Жимин ч нэг өхөөрдөөд хажууд ирж суун...
Жимин: Гүг аа ах нь чамд ямар их санаа зовсныг мэдэх үү... Айгаад эгээтэй л ухаан алдчихаагүй... Гэж загинах аргадах аль нь мэдэгдэхгүй гоншгоноод хошуугаа унжуулаад суучихав. Жонгүг ч загинуулсандаа гомдон ахынхаа санааг зовоосон доо басхүү гэмшин хоолоо идэхээ болиод Жиминтэй адилхан хошуугаа унжуулаад суучихав. Тэр хоёрыг харсан хэн бүхэн хазаад базаад идчихмээр тийм л эгдүүтэй байх аж. Дотуур байрны гал тогоо бүх нийтийнх учир тэднийг харсан гадны хүмүүс ч хүртэл өхөөрдөөд амжив.
Юнги гаднаас орж ирээд л Жимин ий толгой дээр цамцаа тохчих нь тэр. Жимин ч улам гоншгонон Хённнн... Гээд уурлаж л байгаа бололтой хөмсгөө зангидаад хошуугаа унжуулаад унавал Юнги : Хөөе мангараа чи ийм тэнэг царай гаргаад байх юм бол хүмүүс чамайг шоолох гээд хоолоо идэж чадахгүй шдээ...гээд Жиминийг шоолон инээд алдвал хажуугаас нь Жонгүг : Яахаараа түүнийг шоолдог юм эгдүүтэй байхад чинь... ахыгаа өмөөрөх гээд нүд ам нь сэргэж хамар ам нь сарталзаад бүлтэн нүдээ улам л бүлтэлзүүлж томруулаад хошуу ам нь шөвийгөөд л ирэв. Жимин ч толгойгоо хурдан хурдан дохиж Юнги рүү хамгийн муухайгаараа нэг харчихаад хэлээ гаргав.
Жимин гэнэт нэг зүйл санасан бололтой Жонгүг руу харан : Миний уур гараагүй байгаа шүү ... Ийн хэлээд элгээ тэврээд суучихвал Жонгүг : Хён... Би юу хийж өгвөл уур чинь гарах юм... Хойгуур урдуур нь орон гарнаас нь зүүгдэн гуйхад Жимин : Намайг тэвэр тэгээд үнс... Гадны тэднийг сайн мэддэггүй хүмүүс хажуунаас нь харвал тэднийг хосууд гэж буруугаар ойлгож болох ч тэд тийм биш тэд угаасаа л ийм багаасаа тэдний нэгнийгээ аргадах арга нь ийм нялуун хэтэрхий дотно байсан юм. Жонгүг ч дуртай нь аргагүй ахыгаа ноолон тэвэрч сэгсчээд хацар дээр нь үнсээд холдвол Жонгүг Жимин ийг биш тэс өөр хүнийг үнсчихсэн байх юм гэнэ. Ким Тэхён тэдний дундуур орчихсон хэрэг. Жонгүг Тэхёныг үнссэндээ ичин хацар ам нь улайгаад л зүрх нь хэмнэлээ алдаад ирэв...
Жимин уурсан : Хөөе... Чи муу яахаараа дундуур орчихож байгаа юм. Жонгүг аа kiss kiss гээд хацраа Жогүгт ойртуулах үед Юнги Жимин ий хацарнаас нэг сайн чимхээд : Золиг минь та хоёр ямар хосууд уу... Гэж хэлсэн үгэнд нь Тэхён ч санал нэгдэн толгой дохиод : Тийшд... Үнс тэвэр гэж ирээд л юу вэ харин яридаг мантуу чинь... Жонгүг аа одооноос Жимин ийг үнсэж болохгүй шүү за юу... гээд Жонгүг руу харвал өнөөх нь ичиж байснаа умартан нүдээ бүлтийлгэн : Үгүй ээ би Хён ыг үнсэх дуртай үнсүүлэх ч дуртай... Гэмгүй инээмсэглэлээ тодруулан ийн хэлвэл
Жимин: Тиймээ би ч гэсэн дуртай... Чи муу өөрөө юу юм.. Муу хачин баажгай чинь ... Хамраа үрчилзүүлэн хэлээ гаргаж ийн хэлчихээд : Гүг аа kiss kiss ...
Жонгүг ч инээд алдан нэг үнсчихээд холдвол Жимин ч эргүүлэн нэг үнсэв. Харин Мин Юнги Жонгүг ийг цохиод авахад ч бэлэн гараа атган зогсоно Ким Тэхёнд ч мөн адил Жимин ийг өшиглөөд унагаачихмаар санагдсан бололтой хөлөө товшлон зогсоно .
Бүгд ширээнд суун хооллох үед Жонгүг нэг зүйлийг их л нухацтай гэгч нь бодож байв ...
Жимин : Гүг аа чи юу бодоод гөлийгөөд байгаа юм бэ?
Жонгүг : Хён та түрүү Тэхён хёныг баажгай минь гэсэндээ...
Жимин : Тэгээд?
Жонгүг: Баажгай гэж юу юм бэ? ийн асуухад бүгд пир хийтэл хоолондоо хахаж цацан инээлдэх аж ...
Жимин: Хөөе мангараа чи наадхаа л бодоод чухал царай гаргаад байсан юмуу? Инээдээ барьж ядан савж унацгаахыг нь харсан Жонгүг : Баажгай гэж яг юу болоод та нар ингэж инээгээд байгаа юм.
Жимин: Барын зулзагыг Баажгай гэдэг юм за юу... Жимин инээсээр сандалнаасаа унан газар өнхөрнө...
Жонгүг: Би тэгээд 19жил барын зулзагыг бамбар гэж бодоод хууртаж ирсэн хэрэг үү... Нүдээ бүлтийлгэн чухал царай гарган ийн хэлсэн үг нь тэднийг улам л инээлгэх аж...
Хусог : Хөөе... Хөөе... Хахахахаха .... Ёоо ёоо элэг хөшлөө ... Барын зулзагыг бамбар л гэнэ шүү дээ Жонгүг аа... Элэг өвдөж байна... Хахахаха...
Жимин: Зүгээр л би тийм үг зохиосон юм за юу ... Хахахаха... Ёоо чи яагаад ийм хөөрхөн байдаг юм бэ ...
Жонгүг: Баажгай гэж юм байдаггүй юмуу тэгээд?
Жимин : Аан тиймээ тийм байхгүй байхгүй...
Татаж унатлаа инээсэн хөвгүүд сая л нэг тайвширан өрөө өрөөгөө зүглэв...
Маргааш нь тэд өдрийн хоолны цагаар Жонгүг ийг Сэүн гэгч нөхөртэй тааруулахгүйн тулд гадуур хооллъё гэсэн боловч Жонгүг өдрийн хоол мах би мах идмээр байна гэсээр байгаад сургуулийн цайны газар үлдэхээс өөр аргагүй байдалд орсон юм...
Цайны газарт:
Намжүүн: Орой гадуур хоол идвэл яасан юм ойрд гараагүй юм байна...
Жин : 100 грамм татах юмуу ... гэж хэлж дуусаагүй байхад Жиминий нүд ам нь гялалзаад л ирэв.
Жимин: Тэгье тэгье... Гаръя өнөөдөр бут авцгаая...
Тэхён: Жонгүг ийг яах гээд байгаа юм ... гээд чангахан дугараад Жонгүг руу харвал өнөөх нь бүлтэлзэн сууна...
Жонгүг: Би зүгээр-... гараа савчуулан хэлж дуусаагүй байхад нь Тэхён дахин дуугарав.
Тэхён: Чамд очмоор байгаа газар байна уу ... Ах нь өнөөдөр хүссэн болгоныг нь хийж өгье... эелдэгхэн инээгээд ийн хэлэв...
Жимин: Жонгүг аа чи Тэхён аар хүссэн болгоноо авахуул наад Баажгай чинь аймар баян... Жонгүг ийн нүд нь сэргээд л : Болох юмуу... Тэгвэл парк парк би парк ормоор байна бүх тоглоомон дээр нь сууна шүү тэгээд бас зайрмаг хөөсөн чихэр зөндөө юм авна ... Үсэрч дэвхцэн 5н наст шиг аашлах үед нь бүгд дасал болсон мэт эгдүүтэй байдлыг нь бишрэнэ...
Жин: Тэгвэл бүгд хамтдаа явцгааяаа... Тэгээд хамгийн сүүлд нь жоохон ууж сууцгаая... Тэгж тохирох уу... гэвэл бүгд л санаа нэгдэн толгой дохино.
Жонгүг: Одоо явж болох уу... амаараа дүүрэн хоол чихчихээд эгдүүтэй гэгч ийн бувтнахад хэн ч үгүй гэж хэлж чадсангүй сүүлийн лекцэндээ суучихаад парк явахаар болвоо гэж.
Тэхён үнэхээр л Жимин ий хэлдгээр аймар баян Баажгай байсан юм... Тэхён гэлтгүй Юнги Хусог Намжүүн хүртэл том баяны хүүхдүүд Ким Сокжин ий хувьд Ким Тэхён ий ах юм чинь ямар байх нь ойлгомжтой... Харин Жонгүг Жимин хоёрын хувьд гэвэл хахаж цацсан баян биш ч хэрэндээ л гайгүй айлын хүүхдүүд юмсанж...
Тэд явсаар Жонгүг ийн хүслэн болсон парк дээр иржээ.
🏳️🌈💜
