2
Догдлом мөчөөр дүүрэн 2минутын дараа тэдний зүрх бараг л зогсох шахсан юм. Хэтэрхий догдолсондоо, хэтэрхий сандарсандаа хамгийн гол нь Анх Удаа тийм сайхан шинэлэг мэдрэмжийг мэдэрч буй тэдний хувьд үнэхээр л содон учрал байсан юм...
Жонгүг Жимин хоёр ойр зуурын юмсыг хольж хутган ярилцан явах бол тэднийг Тэхён чимээгүй ажиглан намуухан мишээсэн шигээ Жонгүг ийн уйтгар гуниг зовлон шаналал шунал хүслээр бус аз жаргал хүсэл мөрөөдлөөр бялхан эрдэнийн чулуу шиг л гялалзсан янзаган хар нүдийг нь ханатлаа ширтэж авч байсан юм...
Жимин: "Жонгүг аа чи ахынхаа хуурай ах нартай танилцмаар байна уу?" гээд инээвхийлэн асуувал...
Жонгүг: "Тэгьеээ хён" гээд ярзайтлаа инээх бол түүнийг Жимин их л өхөөрдсөн бололтой хоёр хацарнаас нь чимхэн татаад...
Жимин: "Эгдүүтэй золиг чинь... Чи манай ах нарт таалагданаа явцгаая..." хэмээн инээн хэлээд Жонгүг Тэхён хоёрыг дагуулан амралтын өрөө рүү явав...
Тэд амралтын өрөөнд орж ирэх үед хэн нэгэн " Пак Жимин эмгэн аятай ийм удаан яваад байхдаа яадаг юм... "
Жимин : "Юнги Хён" гээд эгдүүтэй царай гарган нүдээрээ инээн Жонгүг рүү гараараа заагаад " Ах нараа миний та нарт байнга яридаг байсан хуурай дүү маань ирчихсэн танилцацгаа..." гээд их л сайхан байгаа бололтой инээмсэглэн сууна...
Жонгүг жоохон биеэ барьж ичсэн бололтой толгойгоо маажин доош харан инээн зогсох үед...
Тэхён: "Жонгүг аа биеэ барих хэрэггүйдээ тэд чамайг яахчгүй..." гээд тоглоом хийн эгдүүрэн зогсох үед гаднаас хэн нэгэн
" Ядарч үхэх нь ..." гэж үгэлсээр орж ирэх үедээ Жонгүг ийг харан уулга алдан урд нь ирж зогсоод... " Хөөөхххх новш гэж... Энэ чинь ямар гээчийн эгдүүтэй амьтан бэ?..." гээд Жонгүг ийн хацарт хуруугаа хүргэж үзэх бол Жонгүг хараал урсган байж эгдүүтэй гээд уулга алдсанд нь их л гайхсан бололтой том нүдлэн тэр хүн рүү харах үед... " Намайг Ким Сокжин гэдэг төгсөх ангийн сонбэ чинь байна... Чи хүсвэл намайг Жин Хён гэж дуудаж болно... Үгүй ээ ер нь чи хүссэн хүсээгүй ч тэгж дуудах юм байна одооноос эхлээд би чиний ах... " гээд их л олон юм нуршин яриад гараа сунгавал Жонгүг бүр ихээр гайхан..
Жонгүг: " Нөгөө юу... Жон Жонгүг гэдэг сонбэ... " Гарыг нь атган их л эв хавгүй ийн хэлэх үед Жин бүр эгдүүрэн...
Жин : " Ааххх та нар хар лдаа хүн ийм эгдүүтэй байж болох уу... Бас сонбэ биш Жин Хён гэж дууд ойлгосон уу ..." гээд инээх үед
" Үнэхээр итгэмээргүй том яг янзаганых шиг гялалзсан гоё нүдтэй юмаа Жиминаас өөр эгдүү нь дийлдэхгүй хүн бас энэ хорвоо дээр байдаг байжээ... Жон Хусог намайг ч бас сонбэ энэ тэр гэлгүй Хён гэж дуудвал баярлана шүү. 3-р курсын ах чинь байна... " нар шиг инээмсэглэн гараа сунгах үед..
Жонгүг ч зөрүүлэн гар бариад "Жон Жонгүг " гээд инээвхийлнэ...
"Харин намайг Ким Намжүүн би Хубитай нэг курс намайг ч бас Хён гэж дуудаарай" гээд гараа сунган хацрын хонхорхойгоо хонхолзуулан инээмсэглэх бол...
Жонгүгт тэр нь их л таалагдсан бололтой гарыг нь зөрүүлж барихдаа хонхорхой руу нь ширтсээр " Гайхалтай ... " Гээд уулга алдвал тэнд байсан бүгд пир хийтэл инээлдээд эгдүүтэйг нь гайхан шогшорцгооно...
Жонгүг ичсэндээ ч тэр үү нүүр чих гээд хамаг юм нь улайн доош харан хөлөөрөө тоглохдоо тэнд байсан бүгдийг хайлж урсгаж байсан юм...
" Гар мар бариж нялуураад яах вэ намайг Мин Юнги гэдэг Жин хёнтой нэг курс " буйдан дээр сууж байсан нэгэн ийн хэлээд муур шиг ч гэх юмуу чихэрлэг ч гэх юмуу инээдээр инээх үед...
Жонгүг: "Юу нөгөө би та нарын талаар бага сага мэднээ... Жимин Хён Тэхён сонбэ 2оос бусад нь цэрэгт яваад ирснийг ч мэднэ... Жимин Хён надад та нарыг яриж байсан..." инээвхийлэв...
Жин: "Жонгүг аа ..."
Жонгүг: "Заа сонбэ... "
Жин : "Чи Бангтанд ормоор байна уу ... " инээв
Hairlj ugurei🥺🤍
