1
Сөүлийн тэнгэрт үүл хуралдан зөөлөн бороо дуслах нь аль хэдийнээ намар хаяанд ирснийг мэдэгдэх аж. Тэр зөөлөн бороон дунд жаргалтай нь аргагүй инээд цацруулан алхах залуу үнэхээр л сайхан байгаа бололтой амандаа дуу аялан яаравчлана.
Залуу зорьсон газартаа ирсэн бололтой догдлон ямар нэг зүйлийг ширтэн зогсох аж.
Мэдээж түүний догдлол бахархал дүүрэн ширтэж буй зүгт нь Сөүлийн их сургууль тодрон харагдана.
Тэр норон хөвсийсөн үс жоохон чийг даасан хувцастайгаа орон энд тэндхийг сонирхон явна.
"Хөөххх гайхалтай...Ийм байдаг байх нь ээ " амандаа ийн шивнэн явахдаа тэр зог туссан юм.
Үнэхээр үзэсгэлэнтэй гэдгээс өөр үг байдаг бол тэр үг ч багадахаар бүсгүй үгүй ээ залуу түүний урд дөрвөлжин амаараа жаргалтай инээн зогсоно. Тэр 1,2,3,4,5 тоолохын дотор л дуралчихлаа шүү дээ. Зүрх нь хүчтэй цохилон салгалж буй мэт мэдрэмж.
Эмэгтэй хүн ч биш байж Мона Лизагийн бүтээлээс ч үзэсгэлэнтэй залууд дуралчихлаа. Өсвөр насны охин шиг л улаа бутран амаа урагдтал инээн тэр залуугийн зүг хэр удаан ширтэснээ ч анзаарсангүй ширтээд л ширтээд л байлаа.
Дөрвөлжин инээмсэглэлтэй залуу улаа бутран амаа урагдтал инээн өөрийг нь ширтэн зогсох туулайн царайтыг анзааран тэр зүгт харцаа шилжүүлэв. Тэр зүрхэн дээрээ гараа тавин амандаа тоолж эхлэв.
"1,2,3,4,5...Би дуралчихлаа..." Гээд аядуухан мишээв. Түүний хажууд байсан залуусын нэг нь "Яасан гэнээ Тэхён аа юм хэлсэн үү?" Тэр дөрвөлжин инээмсэглэлтэй үзэсгэлэнтэй залууг Ким Тэхён гэдэг аж.
Тэхён: "Аан... Нөгөө Жимин аа ... Юу ч бишдээ... " Бантсандаа ч тэрүү худлаа инээн ийн хэллээ.
Жимин : "Одоо ирэх болсон л баймаар юм..." Жимин гэх залуу ийн амандаа бувтнан ийш тийш нүдээ гүйлгэн хараад...
Жимин:" Өө... Жонгүг аа... " Тэхён гэх дөрвөлжин инээмсэглэлт залууг ухаан жолоогүй улаа бутран амаа урагдтал ширтэж байсан залууг Жон Жонгүг гэдэг аж.
Жонгүг гэнэт ухаарсан мэт балмагдан Жимин рүү харцаа шилжүүлэн : "Айн юу... Би юу " гээд өөрлүүгээ хуруугаараа заан бантахдаа хачин сонин үйлдэл гаргах нь нэг бодлын эгдүүтэй.
Жимин гайхсан болтой: "Юу вэ энэ эгдүүтэй золиг чинь ахыгаа танихгүй байгаа юмуу ..." Гэж хэлээд инээдээ бариж ядан Жонгүг дээр ирэн мөрийг нь цохих аж.
Харин Жонгүг гэнэт л ухаан орсон хүн шиг : "Өө...Хён ".... Гээд хашхичин Жимин ийг тэврэн эргүүлж бараг л худлаа хэлэх хүнд барьж аваад үнсэх нь холгүй юм болон зогсоно.
Жиминтэй зогсож байсан Тэхён гэгч Жимин ий хажууд ирэн зогсоод...
Тэхён: "Энэ нөгөө чиний яриад байсан Бусаны хуурай дүү чинь мөн биздээ..." Даруухан инээмсэглэн Жиминээс лавлах бол Жонгүг тэр инээмсэглэлд нь эгдүүрэн зүрхээ даран зогсоно...
Жимин: "Тиймээ... Тэр мөн ..."
Тэхён:" Аан тэгээд надтай танилцуулахгүй юмуу ... " Инээхийлэв
Жимин: "Аа..Аан тэгэлгүй яахав...
Жонгүг аа танилц ахынх нь хамгийн сайн найз... " Тэхён руу гараараа заан ийн хэлэх үед Жонгүг Тэхёныг харж сандарсандаа хөлөрсөн гараа нэг өмдөндөө арчин шувтарчихаад...
Жонгүг: " Намайг Жон Жонгүг гэдэг сонбэ танилцахад таатай байна... " ( Сонбэ дээд ангийн ах эгч нараа хүндэтгэсэн хэлбэр )
Ийн хэлэн туулайн шүдээ ярзайлган инээмсэглэх үед Тэхёны гар бараг л чичирч байсан юм... Хэтэрхий догдолсондоо сандарсандаа бараг л салгалж байсан юм ... Хэдий сандраад үхэх гэж байгаа ч түүнийгээ нуун...
Тэхён:"Ким Тэхён дээд ангийн чинь Жимин ий найз сонбэ чинь байна ... "Инээвхийлэн хэлээд гарыг нь барих үед зөвхөн Тэхёны ч биш Жонгүг ийн биеээр хүртэл тог гүйх мэдрэмж бараг л гал авалцсан юм ...
Жонгүг доошоо жоохон тонгойн мэндлээд дээш өндийхдөө Тэхёнтой харц тулгаран Жонгүг Тэхёны голын урсгал шиг бор нүдэнд живж байсан бол Тэхён Жонгүг ийн гялалзсан хэрнээ үзэсгэлэнтэй янзаган хар нүдэнд уусаж байсан юм... Тэд ямар ч л байсан 2минут хэртээ гар гараасаа барилцан тавилгүйгээр ширтэлцэн зогссон байх... Хэрвээ тэднийг Жимин ухаан оруулж дуудаагүй байсан бол 2залуу өдөржин ширтэлцэж зогсоход ч бэлэн байсан биз...
Тэдний анхны уулзалт ийм л хайр догдлол дүүрэн тэднийг харж байсан хүмүүс хүртэл зог тусмаар дурлам мөчүүдээр дүүрэн өрнөсөн юм...
Zaa mny anhnii BxB buyu Taekook zohiol shv hairlaad ogorei byrlla❤️🔥🙆🏻♀️
