4
Тэд ийн маргаашийн болох танилцах үдэшлэгийн талаар ямар хөгжилтэй байх талаар ярилцан явсаар...
Тэхён: Би энд нэг багштай уулзах ёстой та нар түрүүлээд явж бай... Гэж хэлчихээд Жимин Жонгүг хоёроос холдон явж байх замд...
@:Тэр Бангтаны шинэ гишүүн гэсэн үү...
&: Тиймэрхүү л гэсэн шдээ яасан...
@: Үгүй ээ зүгээр... Би гайхаад байх юм ... Ким Намжүүн оюутны зөвлөлийн хорооны дарга, Ким Сокжин болохоор сургуулийн нүүр царай, Мин Юнги ая дуу зохиогч төгөлдөр хуурын гоц ухаантан, Жон Хусог чөлөөт бүжгийн дугуйлангийн ахлагч, Пак Жимин балетын тэнхимийн урдаа барьдаг жүжигчин, Тэгээд Ким Тэхён жүжигчний ангийн шилдэг нь дөнгөж 1-р курсын оюутан байхад нь л 1 биш удаа киноны санал ирж байсан гэсэн...
&: Тэгээд юу гэж...
@: Үгүй ээ харин тэгээд яахавдээ ... Зүгээр нэг муу уран зургийн ангийн шинэ оюутанг Бангтанд элссэн гэхээр нь гайхаад...
&: Аан Пак Жиминийг хуурай дүү гэсэн шдээ тэгээд л авсан юм байгаа биз...
Хэн нэгэн үл мэдэх этгээдүүд ийн ярилцаж байхыг хангалттай удаан тэвчиж сонссон Тэхён тэдэнд дээр очоод...
Тэхён: Юулдаа ... Би сая та нарын ярихыг нэлээн удаан сонслоолдоо... ( ёжтой инээх) Та нарт л гэж хэлэхэд Жон Жонгүг бол алт...
Алтны дэргэдэх гууль шарлаад шарлаад алт болдоггүй шүү дээ... Жон Жонгүг бол алт... Дахиад хэлчихэе... Алтыг хэзээ ч гуультай харьцуулж болдоггүй юм ... Хөгийн новшнуудаа... Та нараас дахиад түүнийг өөлсөн үг гардаг л юм бол... Тасар татчихна шүү... Гээд барын нүдээрээ цоолох шахам ширтээд эргэхдээ...
Тэхён: Өө... Жонгүг ... гээд их л гайхсан маягтай нүдээ томруулан харах бол харин Жонгүг өөдөөс нь өхөөрдөм гэгч нь малийтал инээгээд зогсчихсон байх юм гэнэ түрүүний тэдний яриаг бүхэлд нь сонсжээ...
Жонгүг: Хён... гэснээ өөрийнх нь талаар ам хуурайгүй чалчиж байсан 2 дээр очоод...
Жонгүг : Сайн байна уу сонбэним.... Гээд их л ёжилж инээгээд... Би маргааш батлах болноо тэр танилцах үдэшлэг гээд байгаа юман дээр чинь... Өө... дуучны ангийн сонбэ нар байсан юмуу...( Дахиад л нөгөө айхтар ёжлолт... ) Та нарын араас нь хөлөө хугартал дүн гуйгаад байдаг багш нар чинь нөгөөдөр гэхэд миний араас хөлөө хугартал гүйх болно харж байгаарай... Би маргааш баталнаа... Өөрийгөө хэр чанартай алт гэдгийг... Ийн хэлээд ёжилж инээд алдчихаад цааш Тэхён руу явах бол харин Тэхён түүнийг ямар мундаг байсан талаар бодон дахин дахин төсөөлөн зогсох аж...
Маргааш нь танилцах үдэшлэг... Олон олон тэмцээн уралдаан араа араасаа зохиогдон явсаар Бангтан ч түүнд нь оролцсоор... Шинэ элсэгчид болох 1-р курсын оюутнууд өөрсдийгөө нэг нэгээрээ босон танилцуулна... Энэ үед хөтлөгч хийж байсан залуу...
@; Манай сургуулийн шилдэг бүлгэм Бангтан шинэ гишүүнтэй болсон гэж дуулсан... Шинэ гишүүнд ямар нэгэн мэндчилгээ авъяас ч гэх юмуу нэг тийм зүйл байна уу... Гээд их л ёжлоод Жонгүг рүү харвал...
Тэхён нэг мушилзачихаад: Өчигдрийн новш байх шив... Гээд амандаа бувтнавал...
Жонгүг хальт инээчихээд босон зогсоод : Аааххх түрүү уул нь тэр жижиг жижиг тэмцээнүүдээр өөрийгөө хангалттай харуулж байгаа гэж бодсон юмсан ...( Гээд эгдүүтэй ч бассан царай гаргаад) Уул нь би дуу энэ тэр төлөвлөөгүй байсан юмсан одоо яая гэхэв... Жимин Хён...
Жимин их л гайхсан царайтай : Айн...
Жонгүг: DG хийгээд өгөөч Жастин Биеберийн 10000 цаг... Гээд нэг хөөрхөн инээчихээд...
Жижиг тайзан дээр гараад дуулж эхлэв
Do you love the rain
Does a make you dance
When you're drunk
With your friends at a party
Мэргэжлийн дуучин шиг л нэг ч нот нэг ч өнгө алдалгүй хэн бүхэнд заяахааргүй уянгалаг нарийн хоолойгоороо энэ дууг өөрийгөө батлах бус хэн нэгэнд зориулж дуулсан юм... Тэр нэгнийхээ нүд рүү нь удаан жаргалтайгаар ширтээд....
Тэхён Жонгүг хоёр дууг эхлээд дуусах хүртэл нь ширтэлцсэн юм... Хайр дүүрэн харцаар нэг нэгэн рүүгээ.... Тэхён Жонгүг ийг ширтэх үедээ Жонгүг ийн нүднээс оч олж харсан юм... Харин Жонгүг Тэхёны нүднээс хүйтэн хэрнээ амар амгалан байлгах тэр л газрыг олж харсан юм... Тэднийг анзаарсан Намжүүн Сокжин Юнги нар хоорондоо ийн ярилцана...
Жин: Гайхалтай... Би уул нь түүний төрсөн ах атал яг энэ хувирлыг нь хэзээ ч бүр хэзээ ч харж байгаагүй... ийн уулга алдан ярин суух үед...
Юнги: Энэ хоёрын харц яг та хоёрын бие биерүүгээ хардаг харц... Жоохон ялгаа нь гэвэл ид дүрэлзэж байна... Гал халуун дурлал гэдэг шиг л... Гээд буйлаа гарган инээх бол...
Намжүүн: Гэхдээ ганцхан өдрийн дотор боломжтой гэж үү... Гайхалтай... Тэд нэг нэгэндээ анхны харцаар дурлачихсан гэсэн үг үү...
Гэнэтхэн хажуугаас Хусог: Юу яриж байгаа юм...
Жин Тэхён Жонгүг 2 луу заагаад : Тэднийг хардаа...
Хусог тэр 2луу харцаа шилжүүлэхдээ ангайж орхисон юм....
Хусог: Эндээс хайр үнэртээд байна уу даа ... Гайхалтай... Нээххх удахгүй Бангтан дахиад нэг хостой болох нь ээ... Жиминд хэлэх хэрэгтэй... Жимин Аа... Гээд жоохон чанга дуугарах гэтэл Юнги: Жиминд хэлэх хэрэггүйдээ ...
Хусог: Яагаад...
Харин энэ үед Жимин уянгалаг авиа гарган зогсох нэгний ардаас цоо гөлөрч байсан юм...
Дуу ч дуусч тэр хавиар байсан бүх л охидууд орилолдон шинэ краш гээд л энд тэндээс ямар царайлаг сайхан болохыг хэлэн амар заяаг нь үзүүлэхгүй байх бол Жонгүг үнэхээр ичсэндээ байж суух газраа олж ядна... Ичсэндээ ч биш зүгээр л Жонгүг эмэгтэй хүнээс жоохон айдаг юм...
Тэхён: Жимин аа...
Жимин: Заа...
Тэхён: Би ч бас дуулъя... Snow Flower...
Тэхён ч бас дууллаа баргил бүдүүн хоолойгоороо түүнтэйгээ дахин хайр дүүрнээр ширтэлцээд дуулсан юм... Яг үнэндээ Тэхёны дуулахыг харна гэдэг өдрийн од харвахтай л адил байдаг аж...
Ингээд үдэшлэгч дуусч бүгд таран явсаар...
Хусог: Өнөөдөр манай өрөөнд шинэ хүүхэд ирэх юм шиг байна лээ... 1-р курс гэсэн байхаа...
Тэхён: Тиймүү... Аахх...
Тэд нар дотуур байранд хамтдаа амьдардаг юм.... Жин Намжүүн Жимин Юнги 4 нэг өрөөнд хамтдаа Хусог Тэхён 2 нэг өрөөнд хамтдаа байдаг байсан ч нэг шинэ хүн нэмэгдэж ирэхээр болжээ... Тэд 2 2 өрөөгөөрөө хуваагдаж хоолоо хийж иддэг учир Бангтан өөрсдөө нийлж байгаад хоолоо хийж идэхээр болсон юм....
Хэн нэгэн өрөөнд ачаагаа чирсээр түр тар хийн орж ирээд...
©: Сайн байна уу... Би...
Хусог: Өө... Жонгүг... Аахаа... Чи манай өрөөнд орж байгаа юмуу ... Ямар гоё вэ... гээд Жонгүг ийг тэвэрч аваад үсэрч дэвхцэн... Би бусдадаа хэлчихээд ирье... Гээд гарч одов... Жонгүг өрөөг нэг тойруулж харчихаад... Ачаагаа цэгцлэн суух аж...
Гэнэт гаднаас Тэхён орж ирээд их л гайхсаар: Өө... Чи манай өрөөнд орж байгаа юмуу... Вуаххх... Ашгүйдээ.... Гээд их л баярлан ... Би ах нарыг дуудаад ирье... Гээд гарахын даваан дээр бөөн хөл хөөрцөг дуу шуу болсоор ах нар орж ирцгээлээ ...
Жимин: Вуаххх... Энийг чинь л хувь тавилан гээд байгаа юмшдээ... Өнөөдөр би бяцхан туулайгаа өвөртлөөд энэ өрөөнд унтанаа... Алив ахдаа хүрээд ир Гүги...
Жонгүг ч дуртай нь аргагүй очин тэр хоёр тэврэлдэн дэвхцэх аж...
Ингэж хөл хөөрцөг болсоор бүгд тарцгааж Жимин зөрүүдэлсээр байгаад энэ өрөөнд үлдэн Жонгүг тай унтахаар болсон юм... Жимин Жонгүгийг учиргүй тэвэрч авч хацрыг нь чимхсээр хэзээ хамгийн сүүлд ингэж унтаснаа санахгүй байгаагаа гайхах бол... Харин Тэхён хардсандаа эсвэл хармалсандаа Жиминийг алаад булахад ч бэлэн орондоо орон унтахаар зэхнэ ...
Ингээд Жонгүг Бангтанд элсэж дотуур байранд ч орж амьдрал амар тайван үргэлжилсээр 14 хоножээ...
Тэд үдийн хоол идэхээр цайны газарт сууцгаах бөгөөд ... Ширээнээ захад сууж байсан Жонгүг хажууд нь сууж байсан Тэхёны цамцнаас зууран нэг тийш харан их л айсан янзтай нүдэнд нь нулимс цийлэгнэж орхижээ...
Жимин: Хүүеээ... Гүг... Яасан бэ...
Жонгүг: Хён... Тэр... ингэж хэлэн чичигнэж орхисон хуруугаараа нэг тийш арай хийн заах бол хөвгүүд тэр зүг рүү гайхахын хэрээр бас сонжин харж байгаад...
Жимин: Сэүн...
Namjin hos bgshv💜
