16-р хэсэг /Tell me.../
/Tell me you love me/
Шатаар уруудан алхахдаа зүрх минь догдлон бас сандарсандаа хурдануу? эсвэл удаан алхаад байгаагаа ч мэдсэнгүй... Зүгээр л сэтгэл минь бие минь тэрнийг хархаар яарна...
Даарна гэдгээ мэдэж байсан ч нимгэн цамцтай гарч иржээ. Хэтэрхий их догдолж яарсандаа тэр байх. Хаалгаар гаран, арагшаа хараад сууж байгаа ТЭНийг хараад сандарч байсан ч баярлан саяхан л мэдэрч байсан тэр бараан мэдрэмж өвдөлтүүд алхах тоолонд минь гадаах сэрүүн салхитай хамт алга болж байв. Эмэгтэй хүн яагаад ийм тэнэг юмбол... Хичнээн гомдоож өвтгөж байсан ч уучилдаг. Ганцхан үг ганцхан тэврэлт ганцхан харцанд нь л бууж өгдөг... Тэрнийг хараад яаж догдлох бол юм яриагүй удчихсан хоолойг нь сонсход ямар байх бол??? Надруу харах харцыг нь үгүйлчихэж Тэр?? Тэр???? хол зай ойртон Тэний хажууд иржээ Тэр нүдээ анин гараа халаасандаа хйин сандал дээр сууж байв...Чимээгүй хором ч болтугай тэрнийг хараад зогсмоор санагдана. Юу ч ярилцахгүй хажууд нь ингээд жаахан байдаг бол???.....
------
Мүни-Энэ орой юу хийж байгаан??
Тэн-өө ирцнүү суулдаа...
Тэний хажууд ойрхон суухыг хүсэж байсан ч мэдрэмжээ нуун сандалны бараг буланд суугаад тэрэнлүү харахгүй гэж хичээсэн ч харц минь өөрийн мэдэлгүй тэрнийг чиглэж байлаа. Тэн чимээгүй яагаад ч юм их л гунигтай харагдав. Уул нь нээх тоохгүй байя гэж бодсон ч тэрний байгаа байдлыг хараад л адилхан гуниглан
Мүни-Ямар нэгэн онцгүй зүйл болоо юу??
Тэн-Гүйээ...зүгээр.
Мүни-Яримааргүй байвал яахавдээ...
Тэн-.................
Мүни-Намайг гэнэт санаа юу?? Орой дуудаж нтр..
Тэн-ммм ойрхон явж байсын.
Мүни-Гэртээ ийм орой очход ээж аав чинь уурлахгүй юу??
Тэн-зүгээрээ би чинь хаан шиг л байдын шд ккк . Уурлахгүйээ
Тэр зүгээр юм шиг жүжиглэж байгаа ч худлаа гэдэг нь нүүрэн дээр нь илт. Тэний талаар мэддэг юм минь цөөхөн. Хэтэрхий бага зүйл мэддэг байж надад их юм шиг санагдана. Юунаас болж ийм гунигтай царай гаргаад байгаа юмбол...Надаас ингэж их тэвчээр гаргалгүй өөрийгөө нээчихэж болдоггүй л юм байхдаа. Яагаад заавал дандааби ......!!!!
Хэцүү юм... Дандаа хүлээх!!!
Тэн-Юу бодоод байгаан???
Мүни-Оройтлоо эртхэн харьдаа...
Тэн-Угаасаа орой болчихсоон...
Мүни-Чамд ярих зүйл байхгүй бол би орлоо шүү.
Тэн-Хань болоод сууж байлдаа..
Мүни-Өөр хань олоод суучихгүйюу найз охидуудынхаа нэгийг ч дууддаг юмуу??? Чамайг дуудвал хүрээд ирийшд..
Тэн-ХАРДААД БАЙГААНМУУ?
Мүни-юю юу юу гэж чамайг харддын.!!!!ЗҮГЭЭР ядаргаатай байна.
Тэн-За яадын удаан ядаргаа болохгүй зүгээр суужы гэж хэлэн гарыг минь татан хажуудаа ойртуулан суулаа. Тэнтэй ойрхон суугаагүй уджээ. Ойроос хараагүй удчихсан чинь хамрыг нь ямар шонтгор гэдгийг бас ямар дулаахан, гоё үнэртэйг нь ч гэсэн мартчихаж. Хоромхон зуурын догдлол...Надад зөвхөн хоромхон харин өөр хэн нэгэн охинд үүрдийнх байх байхдаа??? Тэр нь яагаад би байж болдоггүй юмбол. Шалтгаан байдаг бол мэдэх юмсан.
Тэн-Чи надад тийм их ДУРГҮЙМУУ???
Тэний хэлсэн болгон ихэнхдээ гайхширлыг минь төрүүлдэг ч энэ удаа сэтгэл минь нэг л эвгүй болов. Тэр намайг өөрт нь дургүй гэж боддог юм байхдаа... Үнэн гэжүү??? Гайхах бас нэг л өвдөлт мэдрэгдэнэ. Ийм үед юу гэж хэлэх ёстой юмбол?? Юу ч мэдэхгүйдээ уур минь хоромын дотор л хүрэн өөрийгөө тэнэг гэж бодлоо.
Тэн-Хөөе??????
Мүни-Хүний дургүйг хүргэхээр үйлдэл хийдэг болхоор чинь чамд дуртай хүн бараг байхгүй за!!!!
Тэн-Юу нь дургүй хүргэмээр байна.
Мүни-_- Хүнд хамаагүй хүрдэг. Охин болгон чинийх бишэшдээ??? Жаахан санаа зовдоггүй юмуу...гэж аяархан хэлтэл
Тэн-Надад таалагддаг болхоор л би нялуурдаг.
Мүни-_- чамд таалагддаг гээд тэр хүнд ч бас таалагддаг гэсэн үг биш.!!!гэж хэдэн удаа хэлэх юмбэ !!!!!!!!
Тэн-ммммм............мм....мм... ингэвэл чамд таалагдахгүй байнуу??? Гэж хэлэн мөрөөр минь гараа явуулан тэврэн, өөрлүүгээ ойртуулхад нь сандарсандаа зүрх минь зогсчихсонгүй хамаагүй толгойгоо хөдөлгөж болохгүй би хөдлөх л юмбол Тэн-тэй харц минь тулгаран бид хоёрын хооронд жоохон л зай үлдэнэ. Сандраад нүүр халуу дүүгээд эхэллээ Тэрнээс салах гэж гараараа цээжрүү нь түлхсэн ч мэдээж нэмэргүй нэг л тэрэнд баригдсан бол ХЭЗЭЭ ч салж чадна гэж үгүй.
Мүни-Тавиачээ хөөе!!! Өөр охин очиж тэвэр!!!
Тэн-Яагаад уурлаад байгаан???
Мүни-Надад таалагдахгүй байна.
Тэн-мм тиймүү тэгвэл гэж хэлэн бүр хүчтэй татхад би ч хөндийрөн !!!!!!
-_- яагаад ??? Тэн намайг өвөр дээрээ суулгачихав Гарыг минь нэг гараараа бариад нөгөө гараараа нуруугаар минь тэвэрлээ. Хүнд байгаа болуу гэж санаа зовохдоо хамаг биеэ чангалаал өлмийгөө өргөв. Зүрх одоо бүр хэмнэлээ ч олхоо болиод хамаа намаагүй хурдтай хүчтэй цохилно. Хацар угаасаа шатаж байна Шөнө байгаа тулдаа л минчийтлээ улаасан харцыг минь Тэн харж чадахгүй байгаа байх
Мүни-Я-я-я-яагаад байгаанбээ??? Тавиачээ.
Тэн-аая ичээд байгаанмуу???
Мүни-_- Чи яагаад ийм юм бэ???
Тэн-? Ийм гэж...?
Мүни-Чамд би дурлачихвал яахуу??? Эсвэл аймар сайн болоод салахгүй зууралдчихвал...чи яахын айн!!!!
Тэн-...........
Мүни-Охин болгонтой ингэж харьцаад байвал хмм....за мартаж үз тавиа!!!
Тэн-Юу гэж охин болгонтой нялуурдын..!!!!!!!
Мүни-Нялуураал байна шд.
Тэн-Сайн охидууддаа л эрхлэнэ шд!!!!
Мүни-Чи надад сайн юмуу???
Тэн-би бүх хөөрхөн охидуудад сайн!!! =)
Мүни-Чамд сайн хүн харин чамайг ийм байхыг харвал шанална...
Тэний гар суларч эхлэв...
Мэдэж байсан юм......Тэрний сайн хүн нь би биш.......Яагаад ч юм мэдэж бас гадарлаж байсан болхоор их шаналсангүй нүүрэндээ хүчээр багахан инээмсэглэл тодруулан Тэний гарыг холдуулан хажууд нь ойрхон биш зайтай суулаа. Энэ удаа зоригтой гэгч нь асуумаар байсан зүйлээ асуухыг хүсэв. Энэ орой л өөртөө шудрага байя.
Мүни-Чамд сайн хүн байдгуу?? Чин сэтгэлээсээ... Бусдаас харамлаж зөвхөн өөрийн болгохыг л хүсэж харамлаж, өдөр болгон харж хажуудаа байлгаж нүд нь зөвхөн чамайг харж зөвхөн чамд хүрж чамайг л тэвэрхийг хүсдэг тийм хүн???
Тэн-.....................
.............................................Байгаа..
Мүни-Ямар хүн юм?? би танихуу??
Тэн-чи танихгүйээ манай 10 жилийн охин.
Мүни-Тийм сайн юмуу???
Тэн-Анхны хайр гэж боддог шд
Мүни-...............Найз охин чинь юмуу??
Тэн-Одоохондоо муудалцчихсан байгаа...
Дотор минь пал хийгээд л явчихлаа.Тэнийг эхлээд шууд хэлсэнд гайхаж байсан ч Энэ бүх хугацаанд би л төсөөлөлдөө баярлаж явж байж.Бүх горьдлого найдлага минь хором хормоор зүрхрүү минь хатгана. Тийм байжээ тэрэнд сайн хүн байж. Тэр энэ дэлхийн хамгийн муухай хүн юм.....Бусдад горьдлого найдлага төрүүлж өөртөө дурлуулчихаад тэрийгээ юман чинээ бодохгүй байдаг. Тэн чи хамгийн муу хүн юм... Хэлээ залгиад хоолой минь хаашаа ч юм алга болчихсон юм шиг дугай суулаа. Нүд халуу дүүгээд ч байх шиг нулимс гарчихвыдээ гэж дотроо айна.
Ийм л амархан байж БҮХ ЗҮЙЛ. Догдолж байсан минь сандарч байсан минь тэрний төлөө гэсэн бүх сэтгэл, инээмсэглэл харц мэдрэмжүүд гээд бүх л зүйл Эндүүрэл байжээ... Юу юугүй нулимс гарах нь тэнэг байсандаа харамссандаа. Бүлээн нулимс нүднээс минь гарах нь тэрэнд хайртай болсондоо.Юм ярих хэцүү болж байна. Учир нь цаашилбал би илүү ихээр өвдөх гээд байна.
Тэн-Чамд сайн хүн байгаа юу???/үг таслах/
Мүни-Тэр охиндоо хайртай юу???!!!!!!!!!
Тэн-Тийм гэж бодож байна...
Мүни-Тэгвэл тэгвэл!!!!.....хоолой минь зангираад юу юугүй уйлах нь тэрэнд ийм байгаагаа мэдэгдэж болохгүй шүүдээ!!! Надад яагаад энэ бүхнийг хэлээд байгааг нь мэдэхгүй ч уйлж л болохгүй!!!!
Тэгвэл битгий охин болгонруу үсчиж бай!!!
Тэн-....................
Ингээд дууслаа!!!! дахиад нулимсаа тэвчиж чадахгүй нь худлаа ханиалгаж байгаа юм шиг жүжиглэн гараараа нүүрээ даран гэрлүүгээ орхоор босов
Мүни-Ббб-би ингээд орлоо цаг дэндүү орой болл-болчиож..баяртай!!!! гэж хэлтэл Тэн чимээгүй байв. Магадгүй Намайг уйлах гэж байгааг мэдчихсэн байх тэрний хариу хэлэхийг хүлээх зориг надад алга эргэж харан алхах гэтэл Гэнэт утас минь дугарав. Дуудлага иржээ. Ээж юм боловуу гээд айсандаа хурдхан гаргаж ирээд хартал МАРКаас байв. Ийм орой?? унтчихсан гэж бодож байсан юмсан. Дуудлагыг нь авахуу? яахуу гэж гайхан хэсэг бодлогширтол
Тэн-Марк юмуу???
Мүни-Тийм...
Авахгүй байж болох байсан ч Маркын дуудлагыг авлаа. Тэр маргааш хамт явая гадаа чинь очы шүү гэж сануулж хэлэв. Ярьж дуусчихаад эргэж хартал Тэн яг суудал дээрээ чимээгүй л сууж байв. Надруу ч харсангүй. Одоо явах хэрэгтэй биздээ...би ч дахиж юм дугарахгүй байхаар шийдэн алхаж эхэлтэл Гэтэн чангааар !!!!
Тэн-МАРК ТА ХОЁР ҮЕРХЭЖ БАЙГААНМУУ гэж чанга маш чанга гэгч нь орилон асуухад зог тусан гайхах цочих зэрэгцэн эргэж хартал Тэн сандал дээрээсээ ухасхын босон урд минь ирээд надаас хариулт нэхсэн ширүүн харцаар харан зогсов. Яагаад ингэж бодсын бол???
Мүни-............?
Тэн-Нээрээ үерхэж байгаа юмуу???
Тэр цухалтай бас ууртай харагдана. Надаас болоод гэжүү..............Яагаад??? Сайн хүнтэй гэсэн биздээ найз охинтой гэсэн тэрэндээ хайртай гэж боддог гэсэн Гэтэл Яагаад??? би чамд ямар хамаа байна.!!!! Уур минь хүрлээ тэнэг юм.........Хэдий болтол надад горьдлого төрүүлэх гэсэн юм. Амархан болхоор надаар дандаа тоголдог юмуу??!!!!хангалттай.!!! Одоо одоо......дахиж би хүлээхгүй!!!!
Мүни-Тиймээ үерхэж байгаа.
Тэн-.....................
Мүни-Чи мэдээгүй юмуу?? Үерхээд удаж байгаа шд..
Уур минь хүрсэндээ нулимсаа тэвчсэндээ худал үгийг үнэн юм шиг л амархан хэлж орхив. Тэн бодлогоширон толгойгоо эргэлдүүлэн харц нь нүдрүү минь эгцэлж харахгүй байснаа... Нүүрэндээ нэг л хүйтэн инээмсэглэл тодруулан хүнд амьсгаа авангаа
Тэн-Та хоёр ҮНСЭЛЦСЭНҮҮ???
Мүни-...чамд ямар хамаа байнаа???
Тэн-эсвэл УНТЧИХСАН юмуу???
Мүни-..........................
admin Murun
Дараагын хэсгийг авмаар байнуу?
https://youtu.be/qHrpyRRLKpo
![←∴PENN∴→[Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/b234/b23434de3a66bc16c953a1f38b3db0eb.avif)