17-р хэсэг /You/
Юм хэлмээр байсан ч амнаас минь үг гарсангүй...
Хэтэрхий их өвтгөж байсан болхоор тэр.
Хаврыг яагаад хайртай зүйрлэдгийг мэдэхүү??? Нэг л өдөр дулаарч нар гарснаа хэдхэн хоромын дотор л шороо босож цасаар шуурдаг болхоор тэр. Хэзээ ч сайхан зүйл удаан үргэлжилдэггүй...
***
Тэн-эсвэл УНТЧИХСАН юмуу??
Мүни-....
Уурлахуу эсвэл гомдохуу???.....тэрхэн мөчид Тэрэнд гомдож уурлаж ичиж бас харамсав. Миний царай хувирч харц минь доошоо буусныг Тэн харна. Урам минь хугарсан аятай царай минь бараажээ. Гадаа нам гүм биш байгааг сая л анзаарав. Бид хоёр чимээгүй болход зам дээр явж буй машинуудын дуу, Доод давхрын айлын агааржуулагчны дүнгэнэх чимээ, Хуцаж буй ноход хааяа нэг донгодох нэр нь үл мэдэгдэх шувуу бас Хурдтай цохилж буй миний зүрхний чимээ чанга сонсогдов. Эвгүй байдалтай байгааг мэдэн юм хэлэх гэсэн боловч зүгээр л үг гарахгүй ам минь хөдөлхөд Тэн гэнэт ухаан орсон бололтой. Саяхан л ууртай бас нэг л сонин аашилж байснаа яг жирийн үед байдаг шигээ юу ч болоогүй мэт гэнэт л инээмсэглэн харц нь зөөлрөн
Тэн-аанн хэхэ үерхчээд надад хэлэхгүй Найзууд юм байж муухайнбээ....хэ...хэ ...хэ
Зүгээр л тэрнийг шүтэе. Яаж ингэж юу ч болоогүй юм шиг жүжиглэж чаддаг юмбэ?? Тэр сая надруу уурлаж байсан харин одоо инээж байна!!! Энд одоо ганцаараа би хамгийн эвгүй байдалтай байгаа нь болж байхшив. Тэний нүдрүү эгцэлж харан би ч зүгээр байгаа юм шиг
Мүни-Хүүхдүүд ихэнх нь мэдэж байгаа.
Тэн-ммм... заза найз нь ингээд явлаа..
Мүни-Найз???найз............. хмм ............баяртай. Энэ үгийг аль түрүүн л хэлэх байсан юм....Баяртай!!! Болгоомжтой яваарай..
Тэн-............
Мүни-...Ингээд дуусаг!
Тэн-.....Юу?
Мүни-Горьдлого, Найдлага, Хүлээлт...........бас буруу ойлголт
Тэн-Мүни........?
Мүни-Баяртай гэсэн байхаа явдаа...Чи дахиад надад эргэлзээ төрүүлхээсээ өмнө явсан нь дээр Охидууд чинь амархан шүүдээ! дурлах нь...
Тэн-.............
Гол минь зураад л явчихлаа тэрний нүдрүү эгцлэн нулимс дүүрэн нүдээр харчихаад гэрлүүгээ оров. Ард нам гүм....хүйтэн бас гунигтай. Би чамд хайртай гэдэг гуравхан үг яагаад ч юм тэрний өмнө ирхээрээ нуугддаг чи хэтэрхий итгэл даахааргүй худалч бас хуурмаг хүн болхоор миний сэтгэлийн үг чамаас нуугддаг байсан байх тэр нь ч дээр байж мэдэх юм. Хүний сэтгэл тоглоом бишшүүдээ нүдэнд харагдах шарх сорив бэртэл байхгүй ч хэтэрхий их өвдсөндөө нүд минь халуу дүүгэн бүлээн нулимс урсана.
Хөнжилдөө орчихоод чимээ гаргахгүйг хичээн чимээгүй уйлсаар яг л миний сэтгэл шиг нулимас минь халуун хэрнээ шорвог. Хамар битүүрэн нүд минь халуу оргиж нус гоожино. Хайр гэдэг тоглоомоор тоголж эхэлсэн мөчид хэн нэгэн нь ялагдах л болно. Энэ тоглоомонд ялагдагчгүйгээр хоёулаа хожино гэж байхгүй бас тэнцэнэ ч гэж байхгүй хэн их хайрласан нь л хожигдож ялагдагч болдог.
Дотроо хоосон санагдаж энэ дэлхий дээр цорын ганц хэнч хайрладгүй нэгэн гэдгээ мэдрэнэ. Ганцаараа уйлан сууж байгаадаа ч өөрийгөө өрөвдөнө. Миний хайр хэтэрхий гунигтай юм...
*************
*************
*************
Тэний талаас
Утасны сэрүүлэг дугарсан ч босох хүсэл байсангүй. Цонхоор харвал гэгээ оржээ. Хичээлд явах ёстой ч энэ дүрэм надад сонин биш. Аав хичээлүүдийг минь аргалаад өгчихнө. Өчигдөр шөнө хэтэрхий орой унтсан болхоор нойр минь ханаагүй байх хэдий ч дахиж цааш унтаж чадсангүй яагаад ч юм бодолд минь тэрний төрх харагдаад байв. Яагаад юмбол??? Тэр бусадтайгай адилхан байж...
Гүнзгийрүүлж бодохыг хүсэхгүй байсан ч сургууль дээр ангид тэрний сууж байгаа төрх харагдав. Учиргүй хөмсгөө зангидаж ирээл юм бодоод сууж байгаа нь хэт их төвлөрхөөрөө маш ууртай харагдадгаа мэдэхгүй л сууж байгаадаа тэрнээс нь болоод хүүхдүүд айдгыг бүр ч мэдэхгүй, Үсээ задгай тависан боловуу хүрэх юмсан үсээр нь тоглоод илэх юмсан өдөж уурыг нь хүргэх юмсан залхуу хүрээд нойр хүрээд байна очиж эрхэлдэг ч юмбилүү...............
Үгүйээ тэр одоо Марктай үерхэж байгаа шүүдээ Бас өчигдөр би тэрнийг уурлуулчихсан их ноцтойгоор.!!!!
Мүни надад сайн үгүйээ сайн биш. Би ч тэрэнд сайн биш үгүйээ сайн....хммм..........мэдэхгүй юм. Би чинь Аринд хайртай шүүдээ. Тэр бол цорын ганц миний хайртай хүн...........гэхдээ............гэхдээ...
Мэдэхгүй юм би андуурч байгаа байх.
/Мсж ирэх/
Жэй-Андаа хаана байна? Завтай бол хүрээд ирээч Тэюнтай хамт байна.
Тэн-Одоо очлоо.
Аринтай уулзая тэгэхгүй бол сонин бодлууд бодогдоод байна...
*************
*********
Тэюн-Юм уухынмуу??
Тэн-арай эрт байнаа..
Жэй-Ойрд юу хийгээд яваад байгаанбэ? Эхнэр нтрээ хаячаад
Тэн-Яасан Аринтай таарсынмуу??
Жэй-Уржигдар Линукст харсан шд найзуудтайгаа явж байх шиг байсан. Ямар ч хөөрхөн болчихсон юм.
Тэюн-Та хоёр муудалцчихсан юмуу??
Жэй-байнга л муудаж байхын ингэж байхаар салаач! Тэрнээс сайханг амархан олоод л авчихан шд
Тэюн-Нөгөө?? ангийн чинь охидууд байдаг биздээ. Мүни нь гайгүй шд та хоёр яг тохирно. Тэр худлаа охиноосоо одоо салаа хэдэн жил зууралдаж байгаа билээдээ Нэг болхоор учиргүй сайхан хосууд нэг болхоор бие биенийгээ танихгүй хүмүүс ингэж байхаар сал сал
Жэй-Ангиасаа охин дэгээдчихээ юу?
Тэн-Мүни Марктай үерхэж байгаа.
Тэюн-Тиймүү?? 0.0 өөөөөөө.ө.ө.ө чи сайн биш байсынмуу? Чамайг талтай юм шиг болхоор чинь би оролдохгүй байсан шд Мэдсэн бол өөрийн болгочих байсын!!!
Тэн-би сайн юм шиг байсан гэжүү???
Жэй-Юу вэ?? Хахахаха хүнд сайн үгүйгээ мэдэхгүй байгаанмуу??андаа!!!!
Тэюн-Сайнаас илүү юм шиг л байсан шдээ чи чинь!!!
Тэн-Тийм гэжүү???
Тэюн-Гүү юмуу???
Тэн-мэдэхгүй байна...би.......би..................сайн мэдэхгүй байна.
admin Murun
![←∴PENN∴→[Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/b234/b23434de3a66bc16c953a1f38b3db0eb.avif)