15 страница3 февраля 2017, 05:58

14-р хэсэг

Маркын нүдрүү хархад тэрний харц чин сэтгэлийнх байв. Би ч гэсэн ТЭН-д яг ингэж харагддаг боловуу???

Мэдэгдэхгүй гэж хичээдэг ч хэтэрхий ил байдаг байх даан ч тэрнийгээ мэдэдгүй...

***

Маркын инээмсэглэлийг харан түр сатаарсан миний гунигтай төрх буцаад л хэдэн хормын дараа хүрээд ирэв. Энэ удаа ганцаараа алхахыг хүссэнгүй бас Маркыг шууд хаяад явах арай л бүдүүлэг байсан болхоор нь

Мүни-Хамт алхахуу?? Араас минь дагаж байхыг бодвол чи завтай байгаа бололтой. Марк үг дуугүй инээд алдсаар хажууд минь зэрэгцэн ирэн бид хоёр хаашаа гэдгийг нь мэдэхгүй ч нарийн замаар хамт алхалаа. Бид юм ярихгүй алхаж байсан хэдий ч уйтгартай биш байв. Ганцаараа явснаас ханьдаа явсан нь дээр ч юм шиг...Хөвгүүд үргэлж ийм гоё үнэртэй байдаг юмуу? Эсвэл бүгд өөртөө ингэж их анхаардаг юмуу их л гоё үнэртэй байх юм. Би эмэгтэй хүн ч барагтаа л үнэртэй ус болон ямар нэгэн гоё анхилам үнэртэй зүйл хэрэглээд байдаггүй харшлаасаа ч болдог байж мэдэх юм. Тэнийг хичээлдээ суух өдөр нь л сэтгэл бас цаг гарган толины өмнө эргэлдэх үедээ л тэрэнд таалагдах гэж ээжийнхээ тос будагнаас хэрэглэдэг.

Хмм Магадгүй Марк надад таалагдах гэж?

Үгүйээ !!! гэж хэлэн бодолтойгоо зөрөлдөн, Одоог хүртэл тэрнийг надад сайн гэдгийг баттай хүлээн зөвшөөрөөгүй. Би хэтэрхий их зүйл бодоод байгаа байх Хэрвээ тэр надад сайн байсан ч уучлаарай ЭНЭ надад тийм ч хамаатай зүйл биш...

-*Би амиа бодсон биш.. Зүгээр л бусдын төлөө өөрийгөө золиосолдог баатар биш..*-

Охидууд л зөвхөн их зүйлийн талаар боддог юм боловуу? Хэтэрхий их бодсоноос болж миний хамаг үстэй толгой бууралтаж байгаа байхдаа. Ойрын хэдэн өдрүүдэд өөрөө өөртэйгээ ярьсаар байгаад мэдрэлд минь өөрчлөлт орох нь.

Марк-Хөөе???

Дотроо өөртэйгээ мэтгэлзэж байхад минь Бодит байдалд Маркын бүдүүн хоолой намайг авчрав. Тэрэнрүү сандран харахдаа сая юм бодож явахдаа сонин царайны хувирал гаргаад эсвэл юм хэлчихсэн боловуу гэж санаа зовлоо. Хэт их төвлөрчихөөрөө хамаг юмаа мартчих юм.

Марк-Чи ер нь их юм боддоголдоо гэхдээ Одоо арай л орчноос тасраад байна шүү.

Мүни- 0.0 яанаа би сая ямар нэгэн юм хэлснүү??

Марк-Марк бол царайлаг гоё залуу. Ангийн бишээ сургуулын хамгийн царайлаг нь гээл амандаа бувтнаад байсан

Мүни -_-

Марк-хахаха... Наад царайгаа гаргаад явжы илүү гоё байна.Хоёулаа хаашаа явж байгаан???

Мүни-Мэдкүү чи мэдэхгүймуу???

Марк-Гүү би чамайг мэдэж байгаа байх гээл дагаад яваад байгаа шд

Мүни- ММммм... ммммм... мммм... заза харие!!!

Марк-Урамгүйнбээ -_-

Мүни-хахахах...Зүгээр л ахлацгаая... Гадаа гоё байна шд

Марк-заза чинийхээр л болоё гэхдээ хоёулаа жаахан хөгжилтэй алхая. Ямар нэгэн тоглоом тоглоё!!!

Мүни-За ямар???

Марк- Q&A !!! Хариулахгүй бол нэгнийгээ няслая!!!эсвэл гоё юм авч өгөе

Мүни-Асуулт хариулт юм биздээ?? Хмм.. Худлаа хариулж болно биздээ? /саяхан л гуниглаж байсан хүн хоромын дотор л энэ хүнтэй ярилцсан чинь өөрчлөгдөж байхшив. Одоо бүр тоглоом тоглохтойгоо Тэгхээр мэдрэмжүүд хурдан солигддог байх нь/

Марк-_- онцгүйнбээ?? Энэ тоглоом чи бид хоёрын дунд л үлдэх болхоор ҮНЭНгээсээ тоглоё. Салах үедээ бүх асуусан хариулсан зүйлээ марты болж байнуу???/ Ингээд ч боловуу чамаас асуухыг хүссэн зүйл байна/

Мүни-За яахав. Тэгвэл хүслээр нь шийтгий за!!!

Марк-Болж байна. За би эхлэе ммм.м..м.м.м Чамд ямар залуу таалагддаг вэ?

Мүни-..хммм.. Өргөн цээжтэй, Ухаалаг, Манлайлагч, гоё харцтай залуу

Марк-Өндөр шалгууртай байхнээ.. Өргөн цээжээр яадын!!!

Мүни-Тэврүүлэхэд гоё шд ккк. За миний ээлж. Хэрвээ эмэгтэй хүн эхэлж сайн гэдгээ хэлвэл яах вэ??

Марк-... Гоё байх болно.

Мүни -_- тэгээ л болоо юу??

Марк-Надад тийм юм тохиолдож байгаагүй болхоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ гоё байх л байх. За миний асуулт. Эрэгтэй хүн ямар үйлдэл гаргавал дуртай байх вэ??

Мүни-... Зоригтой байвал л болох байх. Таахын аргагүй үйлдлүүд.../Тэнэг юм шууд л бодолд минь ТЭН орж ирдэг/

Марк-За чи асуу...?

Мүни-ммм Өмнө нь найз охинтой байснуу? Байсан бол хуурч байснуу??

Марк-Байсан...

Мүни-Хуурч байсан үгүйгээ хариулаач!!

Марк-Үгүйээ..

Мүни-PAUSE авсан болхоор учиртай л гэсэн үг юм байна. Ойлголоо за чиний ээлж.

Марк-Үгүйэ тийм юм байхгүй шүү хөөе!!!/үг таслах/

Мүни-За асуухгүй бол шийтгийшүү шууд!!!

Марк-Ангиас хэн таалагддаг вэ??

Мүни-Яагаад сонин юм асуугаад байна???

Марк-Хариулахгүй шийтгэлээ авч ч болно. +_+

Мүни-мм байхгүй.

Марк-Хнн худлаа хэллээ. За шийтгүүл!!!!

Мүни-Нээрээ хөөе!!!!

Марк-Үгүй худлаа хэлсэн гээд улаан өнгөөр хацар дээр чинь бичцэн байна. За шийтгэл чинь!!!!! Энэ гэж хэлэн гарнаас минь шууд хөтөлчихлөө... Ийм шийтгэл гэж юу байсан юм. Замаар хүмүүс явахгүй байсан ч ичээд явчихлаа шүү. Доошоо харангаа гараа татан

Мүни-Тэнэг юмуу?? Ийм шийтгэл гэж юу байсан юм!!!Тавь гэж хэлэн уурлаж байгаа дүр эсгэтэл Марк мэдсэн бололтой. Намайг бүр ч өөрлүүгээ татан хуруунуудаа зөрүүлэн бүр ч чанга тавихгүйгээр гарыг минь атгав... Зүрх хүчтэй цохилохгүй байгаа хэдий ч сандран хацар өөдөө халуун цус гүйнэ.Ингэж ичиж сандраад байгаа би хөтлүүлэхдээ дуртай байгаа юм бишүү!!!Уур ч хүрэхгүй байдаг...хммм

Мүни-Бүх хөвгүүд зөрүүд байдаг юмуу???

Марк-За миний асуулт??? Ммм... Найз залуутай болох бодол байгаа юу???

Мүни-Байхгүй!!!!

Марк-хмм.. Одоо духан дээр чинь бас улаанаар худлаа гэсэн бичиг гарч ирэх гээл байнадаа!!!

Мүни-Үгүй хөөе!!!!

Марк-кккк за ойлголоо..за чи асуу??

Мүни-Эхлээд гар тавь!!!

Mарк-Үгүйээ ийм амархан дуусдаг шийтгэл гэж хаана байсын. Хүссэнээрээ шийтгэ гэсэн юм чинь!!!!! Салах хүртлээ гарыг чинь хөтөлж явнаа мухахахха..

Мүни -_- Надад асуух асуулт алга. Дуусчихлаа асуултууд маань!!! Тоглоомоо дуусгая.

Марк-За тэгвэл яахав би л асуугаад байя!!!

Мүни-Ийм юм гэж хаана байсын Болы хөөе!!!

Марк-МИНИЙ СҮҮЛЧИЙН АСУУЛТ! Хэрвээ би чамайг үерхэе гэж гуйвал чи яахуу????

***

Гэнэтийн бөгөөд ЗҮРХ догдолсон асуулт...Гайхан МАРКруу хартал тэр юу ч болоогүй юм шиг урагшаа харан алхана. Намайг өөрлүү нь харж байгааг мэдэж байж гүрийж байхшив. Юу гэж хэлхээ би үнэндээ мэдсэнгүй ямар ч бэлтгэлгүй байхад ийм зүйл асууж болно гэжүүдээ?? Хурдан хариулт хэлчмээр байдаг ямар хариулт хэлбэл зөв эсэхээ тархи минь хурдан тооцоолж чадахгүй балмагдана.

Марк-Дахиад худлаа хэлэх гэвэл энэ удаа УРУУЛ дээр чинь худлаа гэсэн улаан бичиг гарах байхшүү!!! Тэгээд би бичгийг чинь дуртайяа арилгаж өгнө =) гэж хэлэхдээ нүдрүү минь өөртөө итгэлтэйгээр харав Тэрэнрүү харж алхаж байсандаа ч ичихшиг. Зүрх бүр ч ихээр хурдан цохилоод ичээд үхэх нь гараа суга татаж аваад эндээс зугтмаар санагдчихлаа... Алхах тусам сандраад аюул ойртож байгааг зөнгөөрөө мэдэрч байлаа. Юм хэлий гэсэн ч тархи бодож чадахаа байчихаж зүгээр л хэсэг ярих чадвараа алдчихлаа, амнаас минь үг гарсангүй

Марк-... Бодоол байнуу??Хариултаа хүлээгээл байна шүү!!!

Мүни-Би.........мммм......................

...мммм...үгүй юм байна.

Марк-ХУДЛАА хэллээ!!!!!!!!Тэр чихэнд цуурайттал хажууд ГЭНЭТ чанга гэгч нь солиотой хүн шиг л орилох шахам хэллээ. Ичээд үхэх гэж байсан би цочсондоо хамаг бие минь эрвэгнэн шүлсээ залгин Юун маркын юм хэлэхийг хүлээх хэлснээрээ ҮНСЧИХВИЙДЭЭ гэж гэнэт л үхтлээ айв.

Марк-Худлаа!!!!

Мүни-Хүүе яагаад уурлаад байгаан??? Үнэнгээсээ л хариулж байна шдээ!!!Гэж хэлтэл Маркын нөгөөх дөлгөөн хөгжилтэй гэрэлтсэн харц нүдний минь өмнө ширүүн болж солигдон

Марк-Чиний хүлээж байгаа зүйл хэзээ ч биелэхгүй байж магадгүй!!! Үгүйээ ер нь яагаад хэзээ ч биелүүлэхгүй болгож болохгүй гэж...!!!

Мүни-Юу яриад байгаа юм??

Марк-Чиний бодож байгаа хүн!!! Чиний хүлээж байгаа хүн аль хэдийн сайн хүнтэй гэдгийг мэдэхүү!!!!!! Тэгээд ч тэр хоёр бие биендээ сайн!!!/ Үг таслах/

Мүни-Тавь!!!!!!!! ГАР тавь!!!!

Марк-БИ чамд сайн тийм болхоор зүгээр!!/үг таслах/
Мүни-ГАР ТАВЬ гэж байна шүү!!!!!!!!

Хамаг бие халуу шатан Сайн хүнтэй!!! гэдэг үгийг сонсоод дотроос уур буцлан шууд л гараа суга татаад хажуу тийшээ гүйчихлээ.Марк араас юм хэлсэнгүй бас гүйгээгүй бололтой би ганцаараа л гүйнэ... Саяхан л гуниглаж байсан Саяхан л хөгжилтэй инээлдэн алхаж байсан Саяхан л ичиж байсан. Харин одоо яг жаахан хүүхэд шиг зугтаж байна. Надад юу л болоод байнаа??? Хаанах гэдгээ ч мэдэхгүй газарлуу гүйчихжээ арагшаагаа ч хараагүй

Хэсэг амьсгаагаа даран зогссоны дараа тархи минь гэнэтийн цочирлоосоо гаран бодож эхэлсэн бололтой!!!

Мүни-БИ САЯ ЯМАР ТЭНЭГ ҮЙЛДЭЛ ХИЙЧИХВЭЭ!!!!!! Яах гэж зугтаж байгаа юмбээ чи!!!! !!Одоо яаж МАРКын царайг харах болж байна. Бурхан минь ийм тэнэг байж болдог юмуу??? Би ямар буруу юм хийсэн биш сүртэй юм болоогүй байхад ХӨЛ ХӨЛ!!!!!!Чи яагаад гүйчихвээ арайчдээ. Мүни чи ийм тэнэг хүн бишшүүдээ. Ингээд өөрийгөө бариад өгчихлөө МАРК мэдэж байсан юм чинь. Тэн ч мэдэж байгаа юм байна. Чи хэтэрхий амархан юм байна хүчтэй царайлдаг сул дорхой байдаг л нэг энгийн тэнэг охин Худлаа биеэ тоосон тэнэг. Тийм болоод л ТЭН чамайг ашиглаж байсан юм...

Хэтэрхий хэтэрхий АМАРХАН охин!!!!!өөртөө гомдсондоо урам минь хугарсандаа цээж хөндүүрлэн энэ бүх хугацаанд бардаж байсан сэтгэл минь толь шиг бутарч байх шиг санагдав. Надад ер нь мэддэг юм гэж байнуу??? Бүх бодож байсан зүйл минь эсрэгээр эргээд байна!!!Хүнд хайртай болох хэтэрхий их эрсэдлийг дагуулдаг юм байна...Зүгээр л зүгээр л найдлага төрүүлэхгүй байж болдоггүй юмуу

******

***

Depress Stress Pain

Бүгд зэрэг дээрээс дарна...

Хичээлээ тасалж болохгүйгээс хойш ирхээс өөр сонголт байсангүй. Өчигдөр гэртээ ирсэн даруйдаа тэр чигээрээ унтчихсан. Утсаа ч асаагаагүй... Ангийн хаалган дээр тулж ирэх хүртлээ Маркыг бодож сандарч бас санаа зовохгүй байсан. Харин яг Хаалганы цаана тэр байгаа байж магадгүй хаалга онгойлгохоор надруу харна гэж бодхоор бүр үхмээр санагдана. Хэтэрхий их нэр хүндээ боддог миний хувьд Маркыг баттай дугай болгох нэн түрүүн хийн үйлдэл болчихоод байна.

Мүни-Ирээгүй л байгаасай Бурхан минь!!! Хүчтэй царайлж байгаа ч бодит байдалтай нүүр тулхаар яалтачгүй сул дорой болчих юм. Итгэл муутай хаалганы бариулнаас барин онгойлгох эсэхтээ эргэлзэн гөлийж байтал ард хүн ирэх шиг болон эргэж харах гэсээр байтал мөрөн дээр минь юм хүрэх мэдрэгдэн толгойгоо эргүүлэн хажуу тийшээ хартал

Мүни-0.0 !!!!!!!!!! Марк жаахан бөхийн ирүүгээ мөрөн дээр минь тавчихсан байв. Хамаагүй толгойгоо эргүүлж чадахгүй нь шууд л буцаад эгцлэн урагш харан хаалганы бариулнаас гараа буулгах гэтэл тэр шууд л гартай минь хамт Хаалганы бариулнаас атган. Юм хэлэх гэж байгаа юм боловуу гэтэл үгүй чимээгүй байсаар байв. Өчигдрийн болсон явдлыг бодхоор уур хүрнэ. Бас тэрнээс сэрэмжлэнэ. Намайг мэдэж байгаа хүн??? Би хамаагүй харьцаж болохгүй тийм биздээ???

Марк-Уучлаарай!!!

Мүни-.... яасан гэж?

Марк-Тэнэг юм ярисанд...

Мүни-Надад битгий хүр!!!

Марк-Хүрээгүй зүгээр толгой хүнд оргиод түр мөрөн дээр чинь тавьж байна!!!

Мүни-Таалагдахгүй байна!!!Холд

Марк-Өөр хүн чамд хүрж болоод би яагаад болохгүй гэж!

Маркыг надаас уучлалт гуйх байх гэж бодож байсан гэхдээ Яагаад надад онцгүй санагдаад байгаа юмбол??? Уучлал гуйх зүйл биш байсан болхоор тэр юм боловуу шууд л мөрөө хөдөлгөн тохойгоороо Маркын гэдэсрүү хөнгөхөн цохин хаалгаа хүчтэй татан ангируу ортол Миний бодож байсан шиг харцаар Марк биш Харин ТЭН надруу харан сууж байлаа...

Энэ анхны удаа байх Тэрнийг хараад УУР хүрсэн минь... Ямар ч догдлолгүй бас жаргалгүйгээр....ЭНЭ ХЭВЭЭРЭЭ юу ч мэдрэхгүй болчихдог бол амраа!!!

admin Murun

15 страница3 февраля 2017, 05:58

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!