13-р хэсэг / Never/
Даарна гаднаасаа биш дотроосоо...
Үдийн цайны цаг болж байхад би их бодолд дарагдан ширээнээсээ ч босох завгүй сууж байлаа. Бодлууд минь намайг завгүй байлгаж байсан юм. Хэдэн өдрийн турш таамаглаж байгаа зүйл минь үнэн биш байгаасай!!! байх ёстой гэж боломжтой бүх таамаглалуудыг үнэн мэтээр өөртөө ойлгуулах гэж хичээж байв. Урд суугаа Инаруу хархад тэр дахиад л толь барин сууна. Уруулаа будан нүдээ янзлан өө сэв байнуу гэж нарийвчлан толинд харсаар л Хэдхэн өдрийн өмнө л тэр надад муу залууст дуртай гэж хэлсэн гэхдээ АНГИАС таалагддаг хүүхэд байхгүй гэж хэлчихээд ЯАГААД???
***
Найз гэж яг юу юм.........Сайн тодорхойлж хэлэх тайлбар надад байсангүй. Урвалт эсвэл өвдөлт холилдон мэдрэгдэнэ яг аль нь илүү гэдгийг мэдэхгүй.
Ард минь сандал хоосон ТЭН хичээлдээ ирээгүй гэхдээ Инагын утсанд мсж ирээстэй...
Тэр өдөр цайны газар яах гэж ИНА-гын утсыг оролдвоо гэж харамсана. Хүсээгүй зүйлээ харчихсан болхоор тэр... Санаандгүй мсжүүдийг нь харахдаа ТАНИЛ дугаар байхыг шууд л олж харсан . Тэн-ий дугаар байсан болхоор болохгүй гэдгийг нь мэдэж байсан ч хуруу минь дарж орхих мөчид дараа нь харамсаж билээ.
Маш олон нялуун үгтэй мсжүүд... Хэзээнээс эхэлж тэр хоёр дотно болсныг мэдэхгүй байна. Сонирхлыг минь татахгүй л бол анхаарал минь төвлөрдөггүй болхоор ИНАГ хэзээнээс эхэлж өөртөө анхаарал тавьж будаг шунх болж суудаг болсныг ч мэдсэнгүй. Би бодлууддаа төөрдөг гэхдээ энэ удаа багахан ч болов итгэл төрүүлэх зүйл байсангүй...
ЮУНД ИТГЭХ ХЭРЭГТЭЙ ЮМБОЛ???
Тэн-ийг хараад би догдолдог зүрх минь хурдтай цохилж сандардаг буруу хараад эсвэл холоос ч хамаагүй юм ярихдаа маш их баярладаг. Анзаарч надруу хархад нь надад хүрхэд нь дургүй мэт царайлах ч дотроо ямар их жаргалтай байдаг гэж бодно. Энэ бүх сайхан мэдрэмжүүдийг ахин дахин хүсэж байгаа ч тархи минь таамаглалуудыг дэвшүүлэн үр дүнг тооцоолон эцэст нь Таагүй ХАРИУ гаргана.
Гаднаа ил гаргахыг хүсэхгүй байгаа ч царайнд минь аль хэдийн гуниг суужээ. Тэн-ийг хичээлдээ ирээгүйд бас багахан баярлана тэрнийг харсан бол бүр их гомдож сэтгэл минь өвдөх байсан байх. Хэзээ ч ойлгож уншиж чадахгүй хүн бол тэр!!!, багахан үйлдэл нь найдлага төрүүлж бас унтрааж чадна. Би алдах дургүй алдаагаа засаж амьдрах бүр дургүй тийм учраас алдахгүй амьдрахыг хичээдэг. ЭНЭ удаа би алдах гэж байнуу эсвэл үгүй юу???? ТЭН чи яагаад ингэж их эргэлзүүлдэг юмбэ!!!!!!!
****
Гадуур хамт алхах хосуудыг хараад надад юу ч бодогддогүй байсан хамт байх жаргалыг мэдэдгүй байсан болоод л тэр байх
Ина Марк хоёр хажууд алхана. Салбар сургуульруу лекцэндээ суухаар явцгаана Тэр хоёр намайг нэг л биш байгааг мэдсэн ч яаж ч хичээгээд уур амьсгалыг өөрчилж чадахгүй байв.
Гадаа тэнгэр цэлмэг нартай хэдий ч нэг л гунигтай...Яг л миний доторх шиг...Сэтгэл санаа тавгүй байхад гадаах цаг агаар хичнээн сайхан байсан ч нэмэр байдгүй бололтой
----------
Марк-хөөе Мүни яачихсан юм?? Ямар нэгэн юм болоо юу??
Ина-яасын зүгээр л байна шд
Марк-Ямар нэгэн юм болсын бишүү дуугаа хураачихаад нэг л гунигтай
Ина-ммм мэдэхгүймаа надад юм хэлээгүйдээ...
Марк-Мүни? Мүни? /Дуудах/
Би-за....
Марк-Бие чинь өвдсөн юмуу??
Би-үгүйээ
Марк-Ямар нэгэн юм болоо юу?? Зүгээр биздээ???
Би-үгүйээ
Марк-Болсон л байнадаа
Би-үгүйээ...
Марк-Заза дургүй бол хэлэхгүй байсан ч болноо
Угаасаа хэлэхгүйгээс хойш тайван орхичихсон нь л дээршүүдээ... Бодохыг хүсэхгүй байхад л бодогдох таагүй бодлууд залхмаар юмшүү. Болдог бол ой санамжаа мартчихдаг бол амраа. Ина надад ямар ч муу зүйл хийгээгүй гэхдээ зүрхний маань гүнд бяцхан уур хилэн цохилоод эхэлчихсэн. Шалтгаан нь тэр.. Миний бүх юмны шалтгаан ТЭР!!!
Маркын талаас
Өглөө тэрнийг харсан мөчөөсөө хойш ажиглалаа. Нэг л юм болохгүй байна. Юуны талаар ингэж их бодоод байгаа юмбол?? Арай???
Охидууд хөвгүүдийг тэднийг хэнд сайн гэдгийг мэдэхгүй гэж боддог байх гэхдээ үгүй харц нь, хэлж байгаа үгс нь үйлдэл нь бүгдийг нь амархаан гэгч нь хэлээд өгчихдөг юм. Намайг бүгд л муу залуу гэж хардаг байх гэхдээ хэн ч дотроо юу мэдэрч байдгыг минь мэдэхгүй шүүдээ... Хэн ч энэ хүнд дурлана хайртай болно гэж анх учирдаггүй байх, Би бас яг л тийм...
Хүнд хайртай болхоороо тэр хүнийхээ юу мэдэрч байгааг бас мэдэрдэг болчихдог юм шиг байна. Баярлахад нь дагаж баярлаад гуниглахад нь дагаж гуниглаад. Харин энэ удаа тэрний бодолд байгаа хүнийг бас би мэдэрч байна...
Тэн..........
***
Дурлал яг л цэцэглэж байгаа цэцэг шиг харин Хайр нандигнаж хатааж хадгалсан цэцэг шиг... Чи сайн хадгалж чадвал тэр үүрд сайхнаараа байх болно.
***
Нэг л мэдхэд Мүнитэй адил бодлогоширон урдах замаа л харан алхана. Хүлээсэн хүн хожсоныг сонсож байгаагүй юм байна Гэхдээ би Мүнид сайн гэдгээ хангалттай хэлж мэдэгдэж байгаа ч тэр мэдэхийг бас ойлгохыг хүсээгүй юм шиг л айшилдаг Зарим үйлдэл нь найдлага төрүүлдэг ч дараа нь тэр дор нь унтраагаад хаячихна. Яг л хаягдсан нохой шиг хичнээн их шархалж өвдсөн ч юу ч болж байсан горьдлого тээсээр л өрөвмдөөр харцаар харж сүүлээ гозогнуулдаг шиг...? Би тэрэнд яг ингэж бодогддог боловуу ???
Мүнигийн талаас
Би өөрийгөө муу хүн гэж бодмооргүй байгаа ч яагаад ч юм хамт байж чадахгүй нь Хичээлдээ сууж чадахгүй нь... Зүгээр л ганцаараа баймаар байна. Онц хичээнгүй сурагчын амнаас анх удаагаа
Мүни-Би хичээлдээ суухаа болилоо. Та хоёр суу!!!! гэж үг гарах нь тэр. Ина эхэндээ гайхаж байсан ч тэгвэл хамт таслая гэж хэлэв. Харин Маркын нүд том болоннэг юм хэлэх гэж байснаа гацан би ч бас хамт таслая гэв.
Мүни-Надад ажил байна. Өөр тийшээ явлаа гэж хэлчихээд хариу хүлээсэнгүй шууд л буруу харан алхаж эхэллээ. Ганцаараа байхыг хүссэндээ хичээлээ таслаж байхад энэ хоёр одоо нээрээ???!!!
Хаашаа явхаа мэдэхгүй ч зүгээр л урагшаа зүглэн алхана. Яагаад ч юм гадаа нэг их хүн явж харагдсангүй. Тэнгэрт байдаг хүн миний сэтгэлийг ойлгосондоо надад ганцаараа байх боломж олгоод ч байгаа юмуу... Өнөөдрийн хичээл ингээд дуусаж байгаа болхоор надад хангалттай цаг байв. Хөгжим сонсоод алхаж болох байсан ч зүгээр л алхлаа. Хааяа ч гэсэн гуниглах зүгээр биздээ???
Мүни-Хүнээс сэтгэл,хайр, халамж гурвыг хэзээ ч битгий гуй !!! Угаасаа гуйж гардаг үйлдэл биш гэдэг байхаа... Энэ хүмүүс тэгээд яаж хайртай учраад байдаг юм болоо??? амандаа шивнэх шахам хэлж орхиход ардаас
Марк-Итгэл мөхдөггүй болхоор л тэр байх гэж хэлэв. тэр одоо ???? ХЭЗЭЭНЭЭС тиймдээ би эргэж ерөөсөө хараагүй болхоор ардаас дагаж байсныг яаж мэдхэвдээ. Марк ард минь таван алхмын зайтай алхаж байв. Тэрнийг хараад байрандаа зогстол
Марк-Яагаад зогсчихов???Чи зогсчих юмбол миний зам хаагдчихна шүүдээ!!!
Мүни-ЧИ зогсоочихлоо шд!!!
Марк-Надаас болжуу???
Мүни-Тэгээд хэн байдын!!!!
Марк-Ямар нэгэн үйлдлийн чинь шалтгаан болсондоо баяртай байна гэж хэлэн гэнэт л Тэр нүүр дүүрэн инээмсэглэв. Тэнэг юм ???? инээх шалтгаан байхгүй байхад яагаад ингэж инээгээд байгаа юмбол??? Инээж байгаа Маркыг хараад өөрийн эрхгүй нүүрэнд минь инээмсэглэл тодров.
Мүни-Тэнэг юмаа...эхэхэ
Марк-Тэнэг ч гэсэн баярлаж байна. Итгэл амархан мөхөдгүйд, Найдлага бас амархан тасардагүйд...
Мүни-...
Admin Murun
https://youtu.be/uK4FilVP0-Y
Бүх хүн хайрлаж хайрлуулж догдолж бас шаналаж хардаж бүх муухай сайхан мэдрэмжүүдийг мэдрээсэй гэж хүсэж байна. Энэ мэдрэмжүүд ямар сайхан гэж санана Өвдөлт хүртэл...
![←∴PENN∴→[Complete]](https://watt-pad.ru/media/stories-1/b234/b23434de3a66bc16c953a1f38b3db0eb.avif)