8 страница30 марта 2017, 15:04

Part 12

Кёнсүүгийхтэй ижил бодол яг Сэхүний толгойнд эвдэрсэн пянз шиг дахин дахин эргэлдэж байв: Новш, новш, новш....

Жүри ямар нэгэн юм яарьж байсан ч түүний үгс чихнийх нь хажуугаар өнгөрч яах учраа олохоо байх нь тэр. Би баригдчихлаа.. түүнд юу гэж хэлэх вэ? Худлаа яарьж болох юм. Энэ болзоо биш харин бид зүгээр л найзууд гэж. гэхдээ Кёнсүү итгэнэ гэжүү?

Тааралдаж болох бүх хүмүүсээс яагаад заавал Кёнсүү гэж? нэг их боддоггүй Жунин эсвэл анзааргагүй Сухо байсан бол ч яахав...

Харин нөгөө талд Кёнсүү хурдхан шиг л тэр хоёроос салж бодлоо цэгцлэхийг хүсэж байлаа. 

"Кёнсүү би тайлбарлаж---" Сэхүн хэлж эхэлсэн ч Кёнсүү яариаг нь таслан "Тайлбарлах шардлагагүйдээ. Би мэднэ" гэхэд Сэхүний нүд томрон "Я-яаж?" гэж арайхийн асуув. 

Кёнсүү ардаа барьсан байсан Сэхүний цүнхийг дээш өргөн харуулаад "би албаар тэгээгүй шүү...уначихсан юм." гэхэд Сэхүн түүнийг юуны талаар маш сайн ойлгож байв. 

Жүри тэдний ярианаас юу ч ойлгохгүй байсан ч ойлгоход нэг их удсангүй. Уруулаа хазан урдаа байгаа 2 залууруу санаа зовонгуй харна--тэр Чанёолын талаар ойрд бодоогүй мөн Сэхүнтэй болзоно гэдэг...

Бид тэгэж болохгүй. Буруу зүйл байх болно.

Гэхдээ энэ нь бид чадахгүй гэсэн үг биш..

Доош харан гадны чимээг бодолдоо уусгахад түүнд 2 залуугийн үгс сонсогдсонгүй. тэр Сэхүнд Чанёол хичнээн үнэ цэнэтэй хүн байсныг эсвэл нөгөөтэйгүүр өөрөө Чанёолд хичнээн үнэтэй хүн байсныг мэдэх ч Сэхүнтэй хамт байх боломж хэр их болохыг тооцооллоо. Юу бодож байгаагаа хянах ч хүч түүнд байсангүй. Ганцхан бодсон болгон нь түүний хүсэж байгаа зүйл гэдгийг л мэдэж байв.

"...Чи түүнд сайн байх тиймүү?" Кёнсүүгийн асуултыг сонсон Жүри сэрдхийн дээш харлаа. Өмнө нь юу хэлсэнийг нь мэдэхгүй ч ярианы энэ хэсэг түүний анхаарлыг татав. 

Харин  түүний хажууд Сэхүн хөших шиг болон сандрангуй Жүри рүү харлаа. Тэр түүнийг юу гэж хэлэхийг сонсохоор хүлээж буй гэдэг нь ойлгомжтой..

Найзынхаа сандралыг харсан Кёнсүү санаа алдан "Хариулах хэрэггүй дээ" гэж хэлээд түүнд ойртон мөрөн дээр нь гараа тавиад, Жүрид сонсогдохооргүйгээр "Сайн бод. Хамийн чухал нь ганц удаа өөрийгөө бодоорой." гэж хэлэн холдоход түүний санаа илэрхий байв. Чанёол чамайг үзэн ядахгүй.

"Орой гэрт уулзье" Кёнсүү ингэж хэлэн Жүрирүү харж толгой дохьчихоод яваад өгөх нь тэр.

Сэхүн санаа нь амран амьсгаагаа гаргалаа. Ямар ч гэсэн саяны байдлыг гайгүй даваад гарчихсан ч түүний зүрх хүчтэй цохилсон хэвээр л байв. Жүрирүү харан инээх аядаад "Машинруу явцгаах уу?" гэхэд хоолойн дохь чичиргээ нь илт байлаа. Машинаа хол тавьсандаа өөрийгөө зэмлэсээр Жүриг явж эхлэхийг хүлээсэн ч тэгсэнгүй. Жүри байсан газартаа зогсон түүний царайнаас ямар нэгэн зүйл хайх мэт харсаар байв.

"Хариулт нь юу юм?" 

"А-айн??" 

"Хариулт нь юу юмбэ?" гэж Жүри давтаад , "Кёнсүү чамайг хариулахгүй байж болно гэсэн гэхдээ би мэдмээр байна" гэж хэлэн Сэхүнрүү дүрлэгэр хар нүдээ нарийсган ширтэв.

"Би чамд сайн болохоор чи ч бас хариулах ёстой."

Сэхүн сонссондоо итгэж ядан түүнрүүү ширтэхэд цавчилгүй харах нүднээс нь худал сонсоогүй гэдгээ мэдэв. амьсгал нь боогдох шиг болон юм хэлэх гэсэн ч гарч өгсөнгүй. Тэр хэсэгхэн хугацаанд өөрийгөө Жүри шиг байсан болоосой хэмээн атаархлаа--түүний сэтгэлээ илчилж байгаа нь маш амархан бас натурал байсан юм.

Харин Жүри сандаран зогсох Сэхүнрүү нүдээ улам нарийсган хараад "Чи хариулах ёстой" хэмээн шахна. Үнэнээ хэлсэндээ ч тэр санаа нь зовсонгүй, амнаасаа гарч байгаа үгсээ ч 2 бодох сөхөө түүнд байсангүй--ганц санаа зовж буй нь Сэхүний хариулт л байв.

Сэхүний зүрх чээжийг нь нэвтлэх шахам цохилов ч тэр гайхахгүй байлаа. учир нь энэ бол Жүри шүү дээ. Хэзээ ч бодож байгаагаа хэлэхээс айдаггүй. Түүний дурласан Жүри...

"Би..." Сэхүн эхэлсэн ч үргэлжлүүлж чадсангүй. Кёнсүүгийн хэлсэн үгс толгойд нь эргэлдэнэ.
Өөрийгөө бод...Чанёолыг бод...үгүйээ өөрийгөө!...тэр чиний хамгийн сайн найз шүүдээ...

"Би..чадахгүй ээ" 

Жүри гэнэт уур өвдөлт 2ыг зэрэг мэдрэн дуугаа өндөрсгөсөөр "Чадахгүй гэж юу гэсэн үг юм! Яагаад чадахгүй гэж?" 

тэр чадаж байхад Сэхүн яагаад чадахгүй гэж???

Сэхүн түүнийг ингэж асуухыг нь мэдэж байсан учир хариулт амнаас нь шууд л гарав.."Яагаад чадахгүйг чи мэдэж байгаа шүү дээ"

Чанёол.

Мэдээж тэрнээс болсон гэдгийг Жүри мэдэж байсан ч өөрийн эрхгүй гараа атган шүдээ зуулаа. Хэрвээ тэр Чанёолоос болж хариулж чадахгүй байгаа бол...тэр түүнд сайн гэсэн үг. Жүрид сайн биш байсан бол олон юм бодохгүй шууд л үгүй гэж хариулах байсан. Гэхдээл сайн гэдгээ шууд хэлж чадахгүй гэдэгт нь жүригийн дургүй хүрч байлаа. 

Сэхүн түүний хар нүд нулимсаар дүүрэн явахаар эргэн харахыг хараад гарнаас нь барин зогсоох гэсэн боловч Жүри гараа татаж аваад үргэлжлүүлэн цааш явж эхлэх нь тэр. Жүри уурлахаараа яадгийг Сэхүн сайн мэднэ. Түүнийг хэн ч зогсоож чадахгүй. 

"Жүри!" Сэхүн араас нь гүйн "Би төрсөн өдрийнхөө бэлгэнд юу авахаа шийдчихлээ!" гэхэд Жүригийн гэнэт зогсохыг хараад тэр инээмсэглэн "Би чамайг үлдэхийг хүсэж байна. Буцаж ирээд намайг уучлаач, ганцхан энэ удаа."

Жүри газар ширтэн яахаа бодлоо. уул нь тэр "Буцаж ирээд надтай хамт үүрд үлдээч" гэж сонсохыг хүссэн юм. Хямдхан юм...төрсөн өдрийнхөө бэлгийг ашиглачихаад...

Гараа элгэндээ аван эргэж хараад Сэхүнрүү алхаж эхлэхэд Сэхүн хүссэнээ авсандаа баярлан инээгээд гараа дэлгэхэд Жүри түүн дээр очсонгүй зогслоо. 

"Хариулт байхгүй бол тэврэлт байхгүй." 


8 страница30 марта 2017, 15:04

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!