7 страница5 февраля 2017, 12:12

Part 11

Гол уруудан дугуй унаж явахдаа Жүри Сэхүний нурууг цохьлоо. тэд Минхэгийн олон асуултаас Сэхүний "Бид 2уулахнаа цагийг өнгөрөөмөөр байна" гэсэн үгнээс болж мултарч чадсан юм. 

"Яагаад тэгэж хэлж байгаа юм?" салхи түүний үгийг дараад байсан болохоор Жүри ийнхүү хашгиран "одоо би яах юм бэ?" гээд толгойгоо Сэхүний нуруун дээр тавиад "Сайн жий. чиний шийтгэл шүү" гэлээ.

харин Сэхүн инээгээд дугуйгаа улам хурдан жийв. Жүригийн амьсгал хүзүүг нь гижигдэн хацрыг нь ягааруулна. Элдэв янзын бодлоо тархиныхаа мухарт хийгээд зөвхөн өнөөдөрт л санаа зовхоор шийдлээ. Зөвхөн өнөөдөр.

Сэхүний хөл ядран тэр гүүрний хавьцаа зогсоод "энд зогсоцгооё" гэхэд амьсгаа нь давхацсан байлаа. эргэн тойрноо харвал тэд түүний гэрийн ойролцоо ирсэн байх нь тэр. Жүри түүнрүү харж инээсээр "хэн нэгэн дасгал хийхгүй бол болохгүйнэ дээ" гээд туранхай гарыг нь хатгахад Сэхүн ууртай царай гаргасан ч нүд нь гялалзаж байв. 

"Би чамд хүчтэй биш байна гэжүү? уул нь өөрийгөө яг байгаагаараа л төгс гэж бодсон юмсан" 

Жүри инээсээр Сэхүнрүү эргэж харахад түүний царайлаг төрхийг дахин олж харлаа: зөөлхөн, өө сэвгүй арьс, хажуу тийшээ болгон янзалсан үс...яг түүнрүү харж буй бараан харц нь ..

Жүригийн алга чийг даан, гэдэс нь мушгирчих л болох нь тэр. энэ бүх мэдрэмжүүд үнэхээр танил---тэр анх Жундэд сайн болж байхдаа энэ бүхнийг мэдэрч байсан юм.

Жүрид айдас болон гайшрал зэрэг мэдрэгдэн түүний инээд уусаж нүд нь томорлоо.

Хэзээдээ Сэхүн Жундэг оролчихвоо?

-

Кёнсүү үдийн цайгаа чимээгүй гэгчин идэх бөгөөд түүнийг харсан 2 найз нь түүнрүү санаа зовонгуй харна.

"Хён зүгээр үү? та өнөөдөр нэг их үг дугарахгүй байх чинь..." Жунины үгийг дэмжин Бэкхён толгой дохьсоор "Харин тийн. Шалгалтаа муу өгчихсөн юмуу?"

 Кёнсүү толгойгоо сэгсрэн "Үгүйээ, юу ч биш. зүгээр жаахан ядраад л..."

Жунин харин түүний үгэнд итгэсэнгүй, нүдээ нарийсган "Хён, та өнөөдөр их хачин байна шүү. Ямар нэгэн хэлж чадахгүй зүйл байгаа юм уу?" гэв. Хэдий Кёнсүү нэг их юм ярьдаггүй ч гэсэн одооных шиг чимээгүй байдал нь өөр байсан юм. 

Тиймээ! Сэхүн Жүрид сайн! Тэр Чанёолын охинд сайн!!

Кёнсүү ингээд хэлчихмээр байсан ч бодит байдал дээр зүгээр л толгойгоо сэгсрэв. Энэ чинь..хувийн асуудал, тийм биздээ? Тэр Сэхүнийг бэлэн болсон цагтаа энэ бүхний тухай найзууддаа хэлнэ гэж бодож байсан юм.

тэр хоолоо идэлгүй үлдээн, өнөөх 2ын царайг харахгүйг хичээн "ядраад байгаа болохоор гэрлүү түрүүлээд явлаа" гээд босоход Жунин юу болсон тухай улам шалгаан асуух гэж байсан ч Бэк түүнийг болиулан Кёнсүүрүү хараад "Гэрт уулзье Хён" гэв. иймэрхүү асуудал дээр Бэк илүү ухаанттай хандаж ялангуяа хэн нэгнийг ганцааранг нь үлдээх үеээ тэр сайн мэддэг.   Харин Жунин хажууд нь сонин царайлан толгой дохьлоо.

Кёнсүү галт тэрэгний буудлаас гарахад нар нүүрэн дээр нь хурц туссан ч удалгүй бороо аажмаар дусан орж эхлэв. ойрхон байх гол борооноос болж ширүүсэх нь сонсогдох ажээ. Дээш гайхан харвал нар туссан хэвээрээ л байв. тэр хэдий бороонд дургүй ч нартай бороо хамаагүй дээр байв. тийм болохоор тэр гэрлүүгээ гүйлгүй тайван алхаж эхэллээ.

замаараа дэлгүүр орон оройны хоолонд орох зүйлс авчихаад яг байрлуугаа орох гэж байтал ойрхон нэгэн танил хоолойг сонсох нь тэр. 

"Энд амьдардаг хэрнээ машинаа дугуйны талбай дээр орхичихсон..." яриаг нь залгуулан эмэгтэй хүний инээх сонсогдов.

тэр хоолой... бие нь хөшин мөн эсэхийг шалгахаар эргэн хартал тэр гэдэсрүүгээ цохиулчих шиг л болов. 

"Сэ...хүн,"

түүний найз болон хажуудаа дагуулан явах охины нүд томрон Кёнсүүрүү эргэж харахад бүх зүйл удааширсан мэт байлаа. 

Новш, новш, новш..

"Кёнсүү...."


7 страница5 февраля 2017, 12:12

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!