16 страница25 апреля 2018, 03:38

16-р хэсэг

Би харанхуйд зүгээ олох гэж тэмтчин алхана... Хязгаар нь үл харагдах харанхуйд ганцаараа алхсаар аажмаар алхалт минь цөхрөлт болон солигдоно...Тас харанхуйд, хаашаа алхаж байгаагаа ч мэдэхгүй зөнгөөрөө урагшаагаа л явах ёстой гэж бодон ахлана...Хий хоосон...Тас харанхуй, хоосон хөндийд би хаашаа явна вэ???........

*****

Гэнэт Хаанаас ч юм чихэнд минь урагшаа зөвхөн урагшаа яв!!!!!!гэж хэлэх нь сонсогдов Хэзээ нэгэн цагт, хаа нэгтэй сонссон тэр хоолой урагшаа хэмээн надад зааварчилж, Харанхуй гүнд төөрөн зүгээ олж ядан алхах надад найдвар бэлэглэх шиг...Харах нүд минь, сонсох чих минь, тэмтчих гар минь болсон тэр хоолой................ би тэр хоолой гарч буй зүг итгэл дүүрэн, найдвар тээн, эгцлэн алхана.Явсаар л явсаар л тэр хоолой надад урагшаа яв гэж хэлсээр л....алхах тусам алхах хүч минь суларч нуруун дээр хүнд ачаа байгаа юм шиг бөхийн цөхөрч эхлэх боловч тэр хоолой улам чангаар миний нэрийг дуудан урагш алхахыг сануулсаар.......би энэ харанхуйгаас гарч чадах боловуу????????

********

Хэн нэгний зүрхний цохилт чангаар харанхуйг эзэрхийлж, аажим, аажимаар улам чанга чихэнд минь сонсогдоно Час улаан цус садруулан савлах зүрх...Цохилт бүрдээ газар доргион чичрүүлж,Эргэн тойрон дахь харанхуйг үгүй хийж байгаа юм шиг хурц тод гэрэлтэн нүд гялбуулав.....Бага багаар зовхио нээн эргэн тойрноо харахыг хүсэж байвч эргэн тойрон тэр чигтээ цусан улаан өнгөөр харагдана.Хаана байгаагаа ч үл мэдэж байна.Сүүлийн хүчээ шавхан босох гэж оролдох гэж хичээх боловч ядарч туйлдсан биеэнд минь ямарч тэнхэл үлдээгүй бололтой Биеэр минь цус гүйж цээжин дотор минь цохилох бяцхан зүрхний чимээг сонсож байгаа ч би биеэ удирдаж чадахгүй байна.Ганц хуруугаа ч хөдөлгөж чадахгүй байна.....Чих дүнгэнэж эргэн тойрон цусан улаан, хаана байгаагаа ч мэдэхгүй хүйтэн хатуу шалан дээр хэвтэнэ,Толгойгоо ч хөдөлгөж чадахгүй дээшээ харан хаана байгаагаа мэдэх гэж хичээн хурдан хурдан нүдээ анивчан юм хэлэхийг хүсэвч ам минь удаан хөдөлж авиа гаргахаас өөр юу ч хэлж чадахгүй байна......энэ там уу?????Энэ жинхэнэ үхэл гээч нь үүү?????Энэ төгсгөл юм гэжүү???

Лухан-Жи-ни!!!!Жи-ни!!!!!!/дуудах/

Дахиад л тэр хоолой....миний нэрийг дуудаж байна.Өөрт үлдсэн сүүлийн хүчээ шавхан байж нүдээ нээтэл дахиад л нөгөө улаан надад юу ч харагдахгүй байна.Эргэн тойрон цусан улаан өнгөөр харагдана.Харанхуйгаас гарч чадсан ч би цусан далайд живсэн юм шиг байна.Би юу ч харж чадахгүй байна.....Яг хажууд минь хэн нэгэн миний нэрийг дуудах боловч би тэр хүнийг харж чадахгүй байв.....

Лухан-чи намайг харж байнуу???Жи-ни?????би яах ёстой вэ??Хуучирч эвдэрч нурах дөхсөн нэгэн байшин дотор бид 2 ирсэн байв. Гадаа гарч үзхэд үхэж хатаж хорчийсон хар модод, нам гүм манан татсан харанхуй ой байв.Тэнгэрт Сарнаас өөр юу ч харагдахгүй ба Харанхуй дунд, ой модны гүнд байх энэ байшинг зөвхөн сар л гэрэлтүүлж байв.Жи-ни ухаан орон нүдээ нээх боловч намайг харахгүй байгаа юм шиг ямар нэгэн зүйлийг харахын хичээн ийш тийшээ харан нүдээ цавчина. Тэрний нүд тэр чигтээ хар өнгөтэй болсон байв Магадгүй биенд нь хэтэрхий их хар энерги шингэсэн байх???

Би-Э-ээнэ төгсгөлүү????!!!!!!/сулхан хэлэх

Лухан-Тэрний бие нь хүйтэн байдаг байтал маш хурдан халж эхлэв,Хүний биеийн дулаанаас хэд дахин илүү халж цээжнээс нь хурц гэрэл гэрэлтэж эхлэв,яахаа мэдэхгүй сандран тэрнийг цээжиндээ тэврэн сууна арай гэж аварлаа гэж бодож байтал чамайг ингээд өөрийнхөө гар дээрээс алдах юм гэжүү??чамайг ингээд алдаж чадахгүй ямар нэгэн арга байх л ёстой чи зүгээр болноо жаахан тэсчих Жи-ни???гуйж байна миний төлөө жаахан л тэсчих????Гэнэт толгойд минь нэг санаа орж ирэв урьд нь тэр миний цусыг уун сэргэсэн.Тэр үед бас биенд нь хар энерги шингэн ухаанаа алдаж байсан...Энэ бол миний сүүлчийн найдвар өөртөө итгэлтэйгээр хажуудаа байсан зэвэрж муудсан төмрийг аван гараа зүсэв.Жи-нид цусаа уулгахын тулд гараа ойртуулан уруулан дээр нь аваачин цусаа дуслуулах боловч ямар ч нэмэр байсангүй тэрэнд уух чадал үлдээгүй бололтой хөлс цуван амьсгал нь давчдан нүдээ анин хэвтсээр.........

Нөгөө зэвэрч муудсан мохой иртэй төмрөөрөө гарынхаа судасыг нилээн гүн зүсхэд цус минь олгойдон гарч эхлэв.Бүлээхэн гүн улаан өнгийн цус.... энэ цус тэрнийг аврах ёстой тэрэнд заавал уулгах болно. Шархаар минь саган зогсоо зайгүй урсаж байгаа цуснаасаа нилээн ихийг амандаа сорон тэрэнд бага багаар уулгав.Хэд хэдэн удаа тэрэнд цусаа уулгасны эцэст биенийх нь халуун бууж амьсгал нь намдаж нүднийх нь эргэн тойронд байсан хар судасууд байхгүй болж эхлэв.

Лухан-Жи-ни үхэж болохгүй шүү?????/Тэрнийгээ энгэртээ тэврэн хажууд нь хэвтэв.Бие минь суларч их цус алдаснаасаа болоод сульдаж нүд минь бага багаар анилдана......Тэр л аврагдаж байвал миний яах нь хамаагүй чи заавал амьдрах ёстой............../нүдээ аних/

***

Сухо-Крис тайвшрилдаа!!!!!!!

Крис-яаж яаж би тайвширхын бэ???? энд тэнэг юм шиг суух надад ямар хэцүү байгааг мэдэж байнуу????!!!!!!!!Би тэрнийг олох ёстой!!!!!Тэр хаа нэгтээ өвдөөд хэвтэж байгаа миний тусламж хэрэгтэй байгаа би хурдан очих ёстой надаас удаан хол байх юм бол үхэж мэднэ ойлгож байнуу????

Кай-чи тэрнийг амьд гэж яаж мэдэж байгаан бэ??Лэй тэрний энергийг мэдрэхгүй байгаа шдээ

Крис-Амаа тат!!!!!!Би тэрнийг үхээгүйг мэдэж байна???бид 2 нэг зүрхтэй миний зүрх нөгөө хэсгээ байгааг мэдэрч байна???тэр хаа нэгтээ байгаа энэ дэлхийн хаана ч байсан би тэрнийг олох болно....

***

Би-бага багаар нүдээ нээхэд минь миний өөдөөс нөгөө дулаахан зөөлхөн харц надруу санаа зовсон харцаар харж байв. Миний нүдээ нээхийг Харсан Лухан баярлан нүүрэнд нь инээмсэглэл тодроно. Тэрний инээмсэглэлийг хархад дотор минь уужран тайвшрах шиг

Би-би хаана байнаа??

Лухан-ашгүйдээ зүгээр болсон байна/тэврэх/чамайг алдчлаа л гэж бодлоо

Би-чи намайг дахиад л аварлаа............

Лухан-Дахиж миний хажуунаас холдохгүй гэж амал!!! үүрд миний дэргэд ингээд миний гарыг атгаад хамт байна гэж амлаач....

Би-...............................амлаж байна/сулхан хэлэх/

Лухан Духан дээр минь үнсэн дулаахан энгэртээ ээн хэвтэнэ. Одоо л амар амгалан тайван байдлыг мэдэрч байна.Чамтай байхад яагаад ийм тайван байдаг юм бэ???

*******

Тэр өдрөөс хойш сарын турш бид 2 тэр ойд хамт байв. Бие минь маш удаан эдгэнэ Луханы цусаар л амьдарч чадаж байв эхэндээ хөдөлж чададгүй байсан бол бага багаар сайжран алхаж эхлэв. Хурд хүч минь багассан ч Луханы цус шидийн юм шиг намайг эдгээж байв. Хааяа тэрний цусыг уухаасаа эмээдэг, миний төлөө тэр энэ бүгдийг хийж байгаа, над шиг муу охиноос болж ингэж зовж байх хэрэгтэй гэжүү??би чамд садаа л болох юмдаа чи хэрвээ надтай байвал энэнээс дор амьдарлаар амьдрах байх эртхэн чамаас хөндийрсэн дээр байх тиймүү???

Лухан-Жи-ни????энийг хардаа ой гүнд ургаж байналээ/улаан сарнай өгөх/

Би-Зэрлэг сарнай байна....энэ харанхуй хүйтэн газар хүртэл ийм үзэсгэлэнтэй цэцэг ургаж байдаг....

Лухан-......хичнээн үзэсгэлэнтэй байсан ч чамайг минь гүйцэхгүйээ/инээмсэглэх/

Энэ сарын хугацаа миний амьдарлын хамгийн сайхан үе байсан.Хичнээн бие минь муу Луханаар асруулж,тэрэнд сайн хандаж чадаагүй ч жаргалтай байсан Тэрний инээмсэглэлийг харан шөнө болгон энгэрт чинь тэврүүлж унтахдаа маш их жаргалтай байсан.........Хэрвээ хүн байсан бол би чиний эмэгтэй байх байсан байх

***

Шөнийн тэнгэрт саран авхай гийж хязгааргүй үргэлжлэх харанхуй ойг гэрэлтүүлнэ. Намуухан салхины аясаар намирах үс минь сарны гэрэлт гялтганан харагдана.....Ой дундах нэгэн цоорхойд сарны үзэсгэлэн гоог бишрэн бодлогширон сууна. Моднуудын дундаас чимээ гаран надруу хурдтай ойртон ирж байгаа нь сонсогдох ба юу ч болоогүй юм шиг шөнийн тэнгэрийг тэрнийхээ инээмсэглэлийг бодон сууна.......

Би-чи ирчихвүү гэж хэлэн хажуу тийшээ хархад Мюнсүү надруу харан зогсож байв Тэр намайг олсондоо маш их баярлан нүүрэнд нь инээмсэглэл тодроно.

Мюнсүү-.....Чи амьд байжээ чамайг энэ хугацаанд ямар их хайсныг мэдэж байнуу????бид нар энэ улсыг бараг тэр чигт нь самнасан эцэст нь чамайг оллоо

Би-..............чамайг ирэх болж байгааг мэдсэн юмаа.Удахгүй сар гарна биздээ??

Мюнсүү-Тиймээ бүгд чамайг хүлээж байгаа.......

Би-........................түр хүлээж байхгүй юу?нэг хүнтэй салах ёс хиймээр байна

Мюнсүү-Лухан????тэр чамтай хамт байсан юмуу??

***

Чимээгүйхэн алхан байшингынхаа дэргэд ирлээ Лухан ядарсандаа гүн нойрондоо автан унтаж байв.

Би-Би чиний надад тусалсан тусыг хэзээ ч хариулж чадахгүй байх намайг хайрласанд чинь баярлалаа анх далайн эрэг дээр чиний цусыг уухдаа л надад хайртайг чинь мэдэрсэн чиний цуснаас би бүх зүйлийг уншсан....Чамайг шаналгахын хүсээгүйдээ зайгаа барьдаг байсан. Амьдралыг минь гэрэлтүүлж өгсөнд баярлалаа....гэж хэлэн унтаж байгаа тэрний уруул дээр нь эцсийн  удаа үнсэв. Чамайг энэ бүгдээс хол байгаасай гэж хүсэж байна.....намайг битгий хайгаарай надаас сайн хэн нэгэнтэй учирч аз жаргалтай амьдраарай.................

Хүн бүр өөрийн хувь тавилангаараа амьдардаг....

Явцгаая Мюнсүү!!!!!!!!!!!!

-------------------

------------

/....../Эзэнтээн Гүнгийн тал хөдөлж эхэллээ

Крис-юу???? Тэд нар Жи-ниг байхгүй байхад хөдөлж чадахгүйдээ арай тэрнийг олсон юм биш биздээ??

Гэнэт өрөөнд Кай Сухо Лэй гурав шилжин ирэв. Бүгд баярласан царайтай харагдана энэ сарын хугацаанд бүгд Жи-ни Лухан 2ыг хайж улс орон гээд байж болох бүх газрыг шалгаж зөнч шулам гээд бүх хүн дээр очсон юм ........

Лэй-Крис!!!!!!!!би Жи-нигын энергийг мэдэрсэн тэр бидэнтэй ойрхон байна

Крис-/зүрхээ барин газар өвдөглөн сууна/эцэст нь чи эргээд ирлээ..........Жи-ни!!!!!!!!!!!!

********

Цуст сар гарах мөчид тэдний эрин эхлэх болно...... хүмүүс болон тэнгэр бурхадаас өшөөгөө аван ангуучилж бүхнийг гартаа авна..Сар хэзээ ч улаан өнгөтэй гардгүй ч 1000жилд нэг л удаа цусан улаан өнгөөр хувирдаг ганцхан шөнө сарны туяагаар дамжуулан дэлхий дээрх хүйтэн цуст араатнууд хязгааргүй хүч чадлыг авдаг энэ бол дайн энэ бол төгсгөл....

c886a237447e6012f22c03f34ea1a1aa.jpg

Сарны туяанд хүчээ нөхөн тайван амсьгал аван зогсоно. Сарнайн талд ганцаараа зогсох Гүнгийн охин удахгүй ирэх хүмүүсийг хүлээнэ. Эцсийн өдөрт зориулж надад уралж өгсөн Хар өнгийн даашинзаар гоёж тэргүүндээ хар чулуугаар шигтгэсэн хурц ирмэгтэй титэм зүүсэн байх ба сарнаас хүч аван нүд минь улаасч арьс минь урьд урьдынхаасаа илүү цагаан, сэтгэл минь урьд урьдынхаасаа хүйтэн болжээ

Би-..............тэд ирж байна.Үнэр нь үнэртэж байна

Ах-.............Луу бас ирж байхшив. Өмнөх удаа чадаагүйч тэр өнөөдөр үхэх болно Ах нь чиний өшөөг авч өгөх болноо..

Крисын талаас

Тэнгэр газар хоорондоо нийлж байгаа юм шиг аймшигтай чанга дуу гаран дэлхий тэр чигтээ цусан өнгөнд бүрхэгдсэн харагдах боловч нүд минь ганцхан тэр хүнийг хайна...Энэ сарын хугацаанд өөрийгөө хараан зүхэж амьдын тамыг эдэлсэн Энэ хугацаанд үхэж байсан миний зүрх тэрнийгээ харна гэж бодхоор л догдолж сандран дотроос минь халуу дүүгэнэ...

Лэй-ойрхон байнадаа надад мэдрэгдэж байна

Сухо-Тэрийг хардаа!!!!!!/гараараа заах/

Кай-тэр чинь Жи-ни байна!!!

Крис-амьд байжээ би мэдээд байсынмаа би та нарт амьд байгаа гэж хэлээ биздээ???зүрх минь тэрнийг байгааг мэдэрч байсан

Би-эргэж хартал тэд нар ирсэн байв. Гүрний угсаа залгамжлагчид Намайг харсандаа бүгд баярлан өөдөөс минь хурдан алхан ирж байснаа намайг харан хурд нь бага багаар багассаар урдхан талд минь ирэн зогсов.

Крис-Жи-ни!!!!!!!!!!!миний нэрийг чангаар дуудан өөдөөс минь харан зогсоно.

Намайг харсандаа баярлан өөдөөс минь ирж байсан хүмүүс миний байгаа байдлыг харан бүгдэнгийнх нь царай хувиран чимээгүй зогсов.

Би-удаан уулзсангүй шүү НАЙЗУУДАА!!!!!!! гэж хэлэн хөндий хүйтэн аймшигтай инээн Крисыг нүдрүү эгцлэн харж зогсов. Намайг гараа дээшээ өргөхөд Энэ тэндээс хар утаа гаран Цус сорогчид гарч ирэв.

Кай-энэ чинь юу болоод байнаа????Жи-ни???чи арай??????

Би-Энэ бол төгсгөл магадгүй хэн нэгний эхлэл байх..............

Тэр нь би бас та нар ч байж болно....энэ бол дайн!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

---mn4ever---

admin Murun

16 страница25 апреля 2018, 03:38

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!