Төгсгөлийн хэсэг
Эргэн тойрон цусан улаан өнгөөр гэрэлтэж,Амьд үлдхийн төлөөх тулаан үргэлжилнэ.Дэлхий тэр чигтээ улаан өнгөөр бүрхэгдэж тэнгэр газрын хязгаар үл харагдана.Сарнайн толгой тасран газар унан дэлбээ нь хэдэн хэсэг бутран хүмүүсийн хөлд гишгэгдэх нь өрөвдмөөр хэдий ч энэ бол тэрний хувь тавилан. Сарнай тэрний гоо үзэсгэлэнгийн хариу болох үхэл...хурдан бөгөөд хэрцгий....
***
4ийн эсрэг 10хүн хэтэрхий шудрага бус байж болох ч энэ бол амьд үлдхийн төлөөх тулаан Бүгд л ялахын төлөө хамаг хүчээрээ дайрцгаана. Кай хурдтай шилжин Сухо усны хүчээ ашиглана.Харин Крис миний өөдөөс удаанаар тайван зүрхээ даран алхсаар.... надад яагаад ч юм тэрнийг харах хэцүү санагдана.Чи миний төлөө хэтэрхий их зүйлээ золиосолжээ...тэнэг залуу. Dид 2ын зам эцэст нь үхлээр дуусах байтал чи энэ замыг сонгосон..эцэст нь чиний үхэл ирж байна
Крис-Жи-ни???гуйж байна яг одоо энэ бүхнээ зогсоо
Би-..........энэ зогсхоосоо аль хэдийн оройтсон. Энэ үгийг би чамд хэзээ ч хэлэхгүй гэж бодож байсан.....................Крис????? уучлаарай бүх зүйлд............../сулхан хэлэх/
Ах-Крис!!!!!! өнөөдөр чи миний гарт үхэх болно.
Эргэн тойрон тулаан болно. Харин би зүгээр л тэднийг харж зогсоно. Тэднийг үхэх надад бага зэрэг хэцүү санагдаж байсан хэдий ч энэ бол миний хүсэж байгаа зүйл магадгүй би шунал хүслээсээ болж энэ бүгдийг хийж байгаа байх?Дуусаж дундрашгүй хүсэл бардамнал хэрцгий хүйтэн алуурчин зан төрх минь намайг дийлсэн байх, хэдий би энэ бүгдийг зогсоож чадах ч хүсэхгүй байна...Энэ миний зам........
***
Сухо-бид нар дийлэхгүй бололтой Кай чи биднийг эндээс шилжүүлж чадахуу??
Кай-Хамаг хүчээрээ хичээх болноо.Бүгдээрээ надруу ойртоорой
Ах-Эд нар шилжих гэж байна хурдан зогсоогоорой!!!!!!
Бүгд тулалдаж байхад Кай нөгөө хэдрүү нэг нэгээрээ шилжин алга болж байв. Крис хажууханд минь Ахтай тулалдан зогсоно Тэр бас л луу болж хувирахгүй байв. Над шиг өөртөө хэтэрхий бардсан залуу Ах минь надаас хүч муутай ч гэсэн Крисын түвшинд тулж очхоор чадалтай нэгэн Крисыг дахиад удаан харж чадахгүй нь хараад байвал би бодлоосоо ухрах юм шиг санагдана. Тэрний намайг харж байгаа нүднээс уй гашуу цөхрөл харагдаж байв, Нүдний минь өмнүүр тэрэнтэй хамт байсан дурсамжнууд минь харагдана. Надаас болж их шаналж зовдог байсан байхдаа би чамайг тайван үхүүлэх болноо.
***
Би Крис Ах 2ын зүг хурдан хөдөлж хормын дотор хажууд нь очин Крисрүү дайрав.Тэр надруу дайрахгүй цохилтыг минь хамгаалсаар Гэнэт хажуунаас Кай шилжин гарч ирэн Крисын мөрөнд хүрэн шилжих гэж байтал Крис миний гарнаас атгаад хамтдаа шилжчихэв.....
Ах-Жи-ни!!!!!!!!!/дуудах/
/........../Тэрнийг хаашаа аваад явчихваа???
/........../Сая шилждэг залуу байснуу??
Ах-.....................Жи-ни өөрийгөө аргалчиж дөнгөнө Ордонруу явцгаая!!!Өнөөдөр бүгд дуусах ёстой Сайд нарыг бүгдийг нь барисан биздээ????
/........../Тиймээ эзэнтээн манай хүмүүс ордныг бүсэлсэн байгаа
Ах-......Жи-ни удахгүй хүрээд ирнэ........Тэр бол бидний Хатан тэрнийг ирхэд бүх зүйлийг зохицуулсан байх хэрэгтэй Сар удаан гарахгүй хурдан хөдөлцгөө!!!!!!
*******
Би тэд нартай хамт нэгэн газарлуу шилжин ирсэн байв. Сар гарч хүчээ сэлбэж авсан ч өмнөх шарх минь эдгээгүй бололтой бие минь сульдсан байв. Ойн дундах цоорхой, ногооны үнэр хамар цоргин үнэртэж салхины аясаар модод хөдлөн өвсний найгах чимээ хүртэл тод сонсогдоно.
Би-..........Ингээд нэмэр байхгүй????угаасаа та нар үхнэ...
Сухо-Жи-ни чи яачихсан юм бэ???Яагаад ингээд байгаа юм бэ??бид нар чинь найзууд биздээ????
Би-/нүүрэндээ дооглон тохуурхсан инээмсэглэл тодруулан Сухогын нүдрүү эгцлэн харна/Найзаа?????та нар л тэгэж боддог байсан байх................
Кай-Жи-ни?????!!!!!!
Би нүдээ анин уртаар гүнзгий амьсгаа аван тэнгэр өөд сарыг ширтэн хоёр гараа дэлгэн хэсэг хугацаанд чимээгүй зогсход бүгд миний үйлдлийг ажиглан дотроо айдаст автан чичэрч байгаа нь надад мэдрэгдэнэ. Би нүдээ бага багаар нээн харцаа доошлуулан тэр нарлуу хархад нүдний минь гүн цэнхэр өнгө бага багаар хувиран улаан болж эхлэв.
Би-Өнөөдөр би үзэсгэлэнтэй харагдаж байнуу??Энэ өдөр надад зориулж хийсэн хувцас бас миний хар чулуун титэм, би багаасаа л титэм зүүхийг хүсдэг байсан. Яагаад гээч хэрвээ би энэ улсын хатан болох юм бол хэн ч намайг үзэн ядаж харааж зүхэж гадуурхахгүй хэн ч намайг цус сорогч араатан гэж харахгүй та нартай адил хүн болно. Би мөрөөдлөө биелүүлэхийн тулд та нарыг алах хэрэгтэй тэгэж байж миний урдах саад алга болно. Надад гомдсны хэрэггүй эцэг эхдээ л гомд...........би та нарыг өвтгөхгүй хурдан алах болноо......
Крис-чи галзуурчихсан байна.!!!!!!!!!!чи ийм хүн биш
Би-Ийм хүн бишээ тэгээд ямар гэж????Крис чи намайг мэдэхгүй............!!!!!!!!!!!
Дахин хар хүчийг дуудан энерги сорж эхлэв. Урьд нь би алдаж байсан бол энэ удаа алдаж болохгүй 4 хүнийг одоо байгаа хүчээрээ ялахгүй учраас надад хар энерги цуглуулхаас өөр арга байсангүй.
Кай-тэр хар хүчээ цуглуулж байна!!!!!!!!
Лэй-Тэрнийг зогсоох хэрэгтэй хэрэгцээтэй хүчээ цуглуулвал бид тэрнийг дийлэхгүй шүү Яг одоо л барьж авах хэрэгтэй
Сухо-бүгд нэгэн зэрэг дайрцгаая
Крис-Тэрнийг гэмтээж болохгүй шүү!!!!
Эргэн тойрны энергийг сорон хар хүч цуглуулж байтал Нөгөө хэд надруу нэгэн зэрэг бөөндөө дайрав. Би ч мөчөөгөө өгөлгүй тулалдан дайрч эхлэв.Тэд нар бүгд надруу дайрах хэдий ч надруу бүх хүчээрээ дайрахгүй миний хөдөлгөөнийг хорих гэж оролдоно.Харин би тэд нарлуу үхлийн цохилтоор дайрана.Би хамгийн сул хүнээс нь эхэлж дуусгахаар шийдэн Лэй-ийн цээжрүү хүчтэй цохиход тэр газар хол шидэгдэн унав. Лэй-ийг унахыг харсан Сухо-гын анхаарал сарнин эргэж хархад нь тэрний араас довтлон нурууг нь маш гүн зүсэв. Дараагынх нь Кай бас л шилжээд алга болоод өгөв .Надад тэр хэтэрхий амархан яагаад гэвэл тэр хонх зүүсэн хонь шиг, Кай-ын үнэр надад маш хурц үнэртдэг Тэр урд минь шилжсээр намайг гэндүүлхийг оролдох ч ямар ч нэмэр байсангүй Кай-ыг хаанаас гарж ирэхийг мэдэж байсан учраас шууд хоолойноос нь барьж авав. Амьсгал нь боогдож нүүр нь тэр чигтээ улааж, нүднээс нь нулимс гаран хацрыг нь даган гомдолтойгоор урсаж байгаа Кай-ыг харан зогсож байтал Араас минь хүчтэй галан бөмбөлөг ирэн намайг цохиход Кай хол шидэгдэн газар ухаан алдаж унав.
Би эргэж хартал Крис зогсож байв Тэрний хоёр гарнаас гал гаран надруу харан зогсож байв.
Би-........Чиний ээлж ирэх шив.
Крис-чи надад сонголт үлдээсэнгүй
Би баруун гарынхаа судасыг багахан тасдхад цус минь урсаж эхлэв. Өтгөн улаан хүрэн цус алгыг минь даган урсаж байснаа Гэнэт зогсон Шархнаас минь хар утаа гаран цуснууд минь агаарт хөөрөн гарыг минь тойрон өргөс болон хурц иртэй хутга болов .Миний цусан хутга.........Крисрүү хамаг хүчээрээ дайрхаар шийдэн хамаг хурдаараа тэрэнрүү ойртход Крис Гэнэт биеэ суллан 2гараа дэлгэж зогсов. Тэрний сонголт нь үхэл гэжүүү???тэр миний гарт үхэхийг хүслээ гэжүү????
Тэр эцсийн мөчдөө хүртэл тэнэг үйлдл хийж байна.
Гэтэл ГЭНЭТ Крисийн урд тэр гарч ирэн хаан зогсов. Би хэдхэн секүнд л хоцорсон бол Луханыг нэвт сүлбэн алхаар байв.
Би-0.0ч-ччи энд?????????яаж?
Лухан-Жи-ни!!!!!!!!!яг одоо боль чи найзуудыгаа гэмтээж болохгүй.........
Би-..........................Тэрэнд ийм байдлаа харуулахыг хүсээгүй юмсан.............................чи энд ирэх ёсгүй байсан ........../би зогсож чадахгүйээ.........чи намайг уучлахгүй байсан ч болноо.Гэхдээ одоо би зогсож чадахгүй
Лухан-Жи-ни!!!!!!!!!!!!!!/чанга хэлэх/
Би-/..............яагаад ирсэн юм бэ???Зүгээр л хол байж болоогүй юмуу?намайг битгий үзэн ядаасай гэж бодож байсан юмсан биелэхгүй нь бололтой............./Би бүгдийг нь алах болно..........Лухан зүгээр л яваад өг!!!!!!!!эндээс иргэж ирхээгүйгээр хол яваад өг!!!!хэзээ ч битгий эргэж хар!!!!!!
Лухан-.........Одоо чамайг хэн ч зогсоож чадахгүй нь тиймүүү????Чиний харцнаас харагдаж байна........миний хайртай эмэгтэй аль хэдийн үхчихжээ.Тэр харанхуйд уусан алга болсон бололтой!!!
Би-.................би чамайг алж чадахгүй зүгээр л яваад өг!!!!!!!!!
Лухан-чи намайг алж чадахгүйтэй адил би чамайг алж чадахгүй Гэхдээ би найзуудыгаа хамгаалах болно.
Би-........................................................................................Чи бас над шиг зөрүүд юмаа./Баруун гараа өргөхөд шархнаас минь цус гаран хутга минь урт болов/Сарыг хараач ямар үзэсгэлэнтэй харагдана вэ??Тэр ганцаараа..........хэдий ч тэнгэрт байсаар л байна...........
Нүдээ анин удаанаар нээн эргэн тойрноо харан амьсгаа авах гэтэл зүрх минь хатгуулж өвдөж эхлэв .Магадгүй намайг болиулахыг хичээж байгаа байх..Зүүн хацрыг минь даган нойтон зүйл мэдрэгдэв гайхан гараараа хүртэл нэгэн шингэн зүйл байв, гараа хартал хар цус байв...................Энэ чинь???????????????..Тас хар цус зүүн нүдийг минь даган урсана.Цусаа хархад би бүгдийг ойлгон баруун гаран дахь хутгаа хаяв.
Би-Хар цус!!!!!!!!!!!!тэр үеэс хойш энэ хар энерги миний биед байжээ бага багаар биед минь уусаж шингэн, зүрх сэтгэлийг минь өшөө хорсол, шунал,муу муухай бүхнээр дүүргэж байж???эцэст нь энэ хүртэл яваа шив????Би өөртөө хэтэрхий бардаж байж, миний сул талыг ашиглан намайг бага багаар харанхуйд уусгаж байжээ....Жи-ни эцэст нь чи өөрийгөө ийм болгожээ өөрийгөө өрөвдөн үзэн ядан, шоолон инээн газар өвдөглөн суухад толгойд байсан титэм минь газар чулуун дээр унан хэдэн хэсэг болон тарж бутрав.
Лухан-Жи-ни??????!!!!!!
Би-Тэрнийхээ өөдөөс инээмсэглэн харан сууна./Чи надад хэтэрхий үнэ цэнэтэй хүн байжээ???Чиний цус намайг эдгээж надад хүч чадалыг өгөх биш харин намайг алах цус байж
Лухан-юу гэсэн үгүү???0,0
Цээжнээс минь аймшигтай өвдөлт мэдрэгдэн дотроос урагдаж байгаа юм шиг болов. Хоромын дотор хамаг бие минь хүчээ алдаж гараа атгахад ч хэцүү болж эхлэв. Анх Луханы цусыг уухад өөрийгөө эдгэлээ гэж бодсон гэтэл чиний цус намайг дотроос минь алж байсныг мэдээгүй явжээ??Чиний цус хар хүчийг биенээс минь гаргах биш харин Хар хүчтэй холилдон биед минь шингэн миний эд эс бүрийг үхүүлэн өөрөө орлон дотроос минь намайг булааж. Миний үхэл хажууд минь байсныг би мэдээгүй байж Баруун гаран дахь шархнаас минь өтгөн улаан хүрэн цус гархаа болин хар цус урсаж эхлэв. Цээж минь аймшигтай өвдөн ханиалган гараараа дархад гарыг минь даган хар цус урсав. Цусаа харан нүүрэндээ инээмсэглэл тодруулан сууна
Крис-Жи-ни!!!!!!!!!!
Ухаан минь балартан газар унахын даваан дээр Крис хажууд минь ирэн толгойноос минь түшин суув. Цусан улаан сар баруунаасаа эхлэн алга болж цагаан өнгөөр гэрэлтэнэ. Гал шиг улаассан байсан нүд минь гүн цэнхэр өнгөндөө хувиран тэнгэр өөд сарыг ширтэн Крисын гаран дээр инээмсэглэн хэвтэнэ. Лухан бүх зүйлийг ойлгон газар өвдөглөн суун, өөрийгөө буруушаан хараан уйлан суух нь надад хэцүү байв.
Би-Крис!!!!!!!!!!
Крис-би юу хэлэх гэж байгааг чинь мэдэж байна Битгий өөрийгөө хүчил чи зүгээр болноо тайван бай.
Би-.........Би хэлсэн байхаа өнөөдөр Хэн нэгний төгсгөл хэн нэгний эхлэл гэж???намайг үзэн ядаж хараан зүх!!!! энэ дэлхийд ийм хүн байгаагүй гэж бодож амьдар!!!!!!!!!!!
Крис-муу охин чи яагаад ийм юм бэ????яагаад намайг бодож болдоггүйн бэ???Миний хайрын хариу энэ гэжүү???ЧИ амьдрах болно Насан туршдаа хэдэн зуун жил миний хажууд намайг хайрлаж амьдрах ёстой...би чамайг үхүүлж чадахгүй хэн чамд үхэхийг зөвшөөрсийн үгүй гэж байна....чи үхэхгүй!!!!!
Би-............/2нүдийг минь даган бүлээхэн нулимс урсана.Эцэст нь би уйлж байна хүн шиг............/
Лухан хажууд минь суун гарнаас атгав
Лухан-Жжжи-ни????намайг уучлаарай би байгаагүй бол????
Би-.........чи буруугүйээ энэ бүхэнд...................................................... би л өөрийгөө алсан
Агуу хүчит хэнд ч дийлдэшгүй Гүнгийн охин Хан Жи Ни бардам сэтгэл шуналаасаа болж өөрийгөө алсан....Энд чиний буруу байхгүй.......
Эцсийн хүчээ шавхан гараа дээш өргөн Луханы хацарт хүрэн нулимсыг нь арчиж өглөө.Хэрвээ хүн байсан бол?????Дараа хэрвээ дахин төрвөл чамтай учрах болноо...Бүх сайхан дурсамжаа сэтгэлдээ аваад явая Ийм муу охинг мартаарай......тэрнийхээ дулаахан харцыг сүүлчийн удаа нэг харан жаргалтайгаар өөдөөс нь инээмсэглэн нүдээ анив. Миний урт удаан амьдрал ингээд төгсгөл болж байна. Хэтэрхий удаан амьдарчээ Жи-ни???Эцэст нь чи ухаарлаа...........Харанхуй гэрлийг залгидаг харин үхэл хүнийг залгидаг ингээд төгсөж байна...............................
Крис-Үгүйээ чи үхэж болохгүй Жи-ни????сэргэлдээ гуйж байна чи намайг ингээд ганцааранг нь орхиж болохгүй шдээ Яагаад яагаад ?????????/чанга хэлэх/Бид хоёр нэг зүрхтэй намайг амьд байгаа цагт чи үхэж болохгүй би нөгөө талгүйгээр яаж амьдрах юм бэ???????Сэргэлдээ босоод ирээчдэээ
Лухан-Крис!!!!!!!!!тэрнийг тайван явуул............
Крис-үгүйээ би чадахгүй!!!!!!!!!!!!!.........тэрнийг сэргээх болно...Би өөрт байгаа зүрхнийхээ талыг өгхөд болно.Тэр сэргэх ёстой тэр амьдрах ёстой
Лухан-Крис!!!!!!!!!!чи чинь яаж байнаа???
Крист өөрт үлдсэн бяцхан удаанаар цохилох зүрхээ гарган Хайртаа хүнээ амилуулахыг оролдон, Хуваагдсан тал хэсгийг нийлүүлэх боловч тэр нэгэн бүсгүй нүдээ анин хэвтсээр байв. Магадгүй хэтэрхий оройтсон байх.......
Крис-Яагаад яагаад тэр яагаад сэргэхгүй байнаа????!!!!!
Лухан-Крис чи яаж байнаа???чи өөрөө үхнэ шдээ
Крис-............Хайр..........Тэрнийг байхгүй сарын хугацаанд би тэрэнгүй л бол амьдарч чадахгүй гэдгээ ухаарсан Тэрэнгүй өдөр хоног бүр мөнхийн тарчлаан би дахиж шаналахыг хүсэхгүй байна би дахиж өвдмөөргүй байна. Энэ муу эмэгтэй намайг хэзээ ч хайрлахгүй гэдгийг мэдэж байвч хажууд нь байхыг хүсдэг байсан, Тэр хэзээ ч чамайг хардаг шигээ намайг харахгүйг мэдсээр байж тэрнийг өөрчлөгдөхийг хүлээдэг байсан, Хүчээр ч болтугай тэрнийг өөрийнхөө хажууд байлгахыг хүссэн..Тэрнийг байхгүй бол энэ зүрх надад байгаад ямар хэрэг байгаан бэ???Тэр байхгүй бол хоосон зүрхээр яах юм,Тэр байхгүй байхад би амьдраад яах юм бэ?? Крисын нүднээс гарч буй нулимс болгон хэтэрхий үнэтэй хэтэрхий ариухан . Хэн нэгнийг хайрлахыг хэн нэгнээр хайрлуулахыг хүссэн сэтгэл.....
*********
*****
Модод салхины аясаар найган Сарны гэрэл харанхуйг гэрэлтүүлэн өвсний толгой салхинд сэвэлзэн Одод тэнгэрт түгэн гялтганана. Гүнгийн охин тал дунд амар амгалан нойрсох ба Харин тэрний хажууд зүрхээ өгсөн нэгэн Луу үүрд мөнх тэрний дэргэд сахин сууна...........................................Хэн нэгний төгсгөл нь хэн нэгний эхлэл гэдэг ч хайр хэзээ ч төгсдөггүй.............Хайр бол хамгийн агуу зовлон.
---mn4ever---
admin Murun
