Part 2
______: Инжи "инээмсэглэх"
Би: убба
Жунхун: өө Инжи гэсээр өөдөөс инээмсэглэн зогсоно би ч бас түүний өөдөөс харан инээмсэглэн зогссоор хэн хэн нь нэг ч үг дуугарсангүй зүгээр л инээмсэглэн зогсоно.Сону: хоёроо юу хийгээд байгаа юм бэ? юм ярь л даа эсвэл суулдаа ингээд л өөд өөдөөсөө ширтэлцээд байх уу? "жуумалзсаар бид хоёрыг үлдээн гараад явчихлаа"
Жунхун: юу суугаа ч Инжи гэж хэлээд буйдан уруу заахад би чимээгүй суулаа яагаад ингэж их сандраад байгаа юм болдоо.
Жунхун ах хоолойгоо засаад: чи яагаад утсаа авахгүй байсан юм? би хэтэрхий их МСЖ бичээд чамайг залхаагаад*
Гэж хэлэхэд нь би нүдээ бүлтийлгэн гараа савсаар: үгүй үгүй ёстой тийм юм байхгүй гэж түргэн хэллэг хэлж байгаа юм шиг л хэлчихлээ.
Жунхун ах бага зэрэг инээвхийлээд: аан тийм бол ашгүй дээ би чамайг өөрөөсөө түлхсэн байх вий гээд санаа зовж байлаа гэхэд нь би хурдхан толгой сэгсэрлээ. Харин ах нээх хөөрхөн инээмсэглээд: тэгээд чи яагаад хариу бичихгүй байсан юм?
Би хачин царай гарган: харин нөгөө аавдаа баригдчихсан манай аав их хатуу хүн л дээ тэгээд л нөгөө таны тухай мэдээд шууд л утас хураагаад авчихсан гэж гэм хийсэн хүүхэд шиг өрөвдөлтэй харцаар ах уруу харлаа.
Жунхун ах тайвнаар: зүгээр дээ аавын чинь уурлах зөв ийм хөөрхөн охиныг нь над шиг ядаргаатай залуу хоргоогоод байгааг мэдвэл мэдээж уурлана шүү дээ би хэтэрхий их МСЖ бичээд чамайг зав чөлөөгүй байлгаснаас л боллоо
Би: үгүй үгүй ахаа тийм биш шүү зүгээр л манай аав жоохон ядаргаатай хүн байгаа юм -_-
Жунхун: ойлголоо хэхэ ойрын хэд хоног холбоо барьсангүй юу хийв дээ сонин сайхан?
Би: өө аав гэж нэг ядаргаа тантай холбоо бариулахгүй гээд утас хурааж аваад интернет таслаад бас болоогүй ээ намайг шидийн хүчээ ашиглахыг хүртэл хатуу хориглосон "амаа дарах" /яанаа би юу хэлчих вэ?/
Жунхун ах гайхан: ямар шидийн хүч? 0.О
Би ч өрөөгөөр нэг тас тас хийтэл худлаа инээгээд: аан тантай нууцаар холбогдож болох нууц утас энэ тэр гээд л миний бяцхан шидтэнүүдийг бүгдийг нь олоод хураагаад авчихсан байхгүй юу даа хэхэ /ямар тэнэг инээчих вэ, нөгөө сайн хүн нь чамруу инээхэд өөдөөс нь инээх гэж оролддог тэр тэнэг царайг би яг сая гаргачихлаа /
Жунхун: аан шидийн хүч гэхээр чинь гайхлаа шүү "инээмсэглэх" хөөрхөн юм аа утас энэ тэр ээ миний шидийн хүч гэж зүйрлэж байгаа хүнтэй анх удаагаа л таарч байна. Эгдүүтэй юмаа гээд хацраас чимхэх нь тэр зүрх хурдан хурдан цохилж хариугүй үүлэн дээгүүр хөвөх нь байна. Ах сая надад хүрлээ шүү дээ байж боломгүй юм.
"Нүд чинь бүлтэрлээ" гэх ахын дуугаар ухаан орон хэвийн байдалдаа орлоо. Саяхан би хэт догдолж бас гайхсандаа болоод нүдээ бүлтийлгэсэн байгаагаа анзаарсангүй.
Жунхун: танай аав чинь яг юунд дуртай вэ? Сонирхол ч гэх юм уу?
Би: 0.О яах гэж байгаа юм?
Жунхун: мангар охин шүү "инээмсэглэн" би чамд сайн болоод бас араас чинь гүйдэг болоод бараг жил шахуу болж байна тийм байхад одоо хүртэл миний сэтгэлийг ойлгохгүй байгаа юм уу? чамд сайн чамтай хамт байхыг хүсэж байна тиймээс аавын чинь бодлыг өөрчлөх гэсэн юм
Би: 0.О аан тийм үү?
Жунхун: чи дургүй байгаа юм уу?
Би: үгүй үгүй Жунхун ах надруу илүү ойртож суугаад: Инжи-яа ах нь чамд хайртай гэдгийг мэднэ биз дээ чамтай цаашдаа ч хамт байхыг хүсэж байна миний талаарх чиний бодлыг сайн мэдэхгүй ч гэсэн надад ядаж ганц хувийн боломж байгаа гэж бодож байна. Миний зөв үү? гэсэн энийг юм шиг боловч үнэхээр аймаар асуултыг шууд л хэлчих нь тэр.
Би ч ичих сандрах зэрэгцэн юм дуугарсангүй зүгээр л толгой дохилоо. Уг нь бол ахаа би ч гэсэн танд сайн тантай хамт баймаар байна гэж сэтгэлээ илчилмээр байгаа ч зориг хүрсэнгүй.
Жунхун ах гараас зөөлөн атгаад: ямар ч байсан боломж байгаа бололтой гэвч чи арай л бэлэн биш байх шиг байна тиймээс бүх зүйлийг маш багаас нь эхэлье маргааш хамтдаа кино үзэх бяцхан болзооноос эхлэв л яаж байна?
Би: болж байна /гайхалтай энэ хүн намайг ямархуу байдалтай байгааг яаж ийм сайн мэдээд байна аа үнэндээ сая шууд үерхье гэсэн бол би бас л сандарсандаа үгүй гээд хэлчих магадлалтай байсан. Гэтэл намайг яаруулахгүй бүгдийг ийм жоохон зүйлсээс эхье гэж байгаа нь ямар сайн хэрэг вэ/
Жунхун ах: баярлалаа чамайг зөвшөөрөхгүй бол яана гэж айж байлаа
Би: яалаа гэж дээ гээд байдгаараа инээчихсэн хажуу тийш ээ хартал ЭЭ БУРХАН МИНЬ ГЭЖ ААВ 0.О энд юу хийж байгаа юм болоо????
Би: 0.О ааваа гэтэл Сону гайхан ойр орчноо хараад аавын яг хажуугаар өнгөрөн бидний урд ирж суунгаа: юун аав бэ? би чиний аав шиг чинь харагдаад байна уу?
Би худлаа инээд алдан: үгүй ээ найз нь аавд нэг зүйл хэлэх ёстойгоо санаад тэгээд л хэхэ
Сону: аан тэгээд юун аймаар аав нь яг энэ өрөөнд байгаа юм шиг хана ширтэж байгаад хэлдэг юм билээ дээ гэж шоолсон маягтай хэллээ.
Би ч бантсандаа утсаа аван Сонугын өрөө лүү орохдоо аавыг дагаад яв гэсэн утгаар аймаар чанга: аавд хэлэх чухал зүйл байна аавтайгаа утсаар ярья даа гэж орилох нь холгүй хэлээд Сонугын өрөөнд ороход аав ч араас даган орж ирлээ харин
Сону: сүртэй хүн шүү аавтайгаа ярих хэрэгтэй байна гэдгийг нь ойлгоод байхад юун аймаар орилж хэлдэг юм билээ дээ гэсээр Жунхун ахтай инээлдэх дуу бүдэг сонсогдон ард үлдлээ.
Сонугын өрөөнд:
Үнэхээр уур хүрч байсан болохоор хамаг нүүрээ үрчийлгээд: ааваа та арай ч дээ юу хийж байгаа чинь энэ үү? яагаад энд байгаа юм??
Аав: чи өрөө юу хийж байгаа чинь энэ вэ? Шалгалтдаа ингэж бэлддэг юм уу? хүн чамайг хичээл хий гэж явуулж байхад бүр даварчихсан өөрөөсөө хөгшин залуутай яаж маяглаж байгаа юм чи "уурлах"
Би: та өөрөө ямар муухай юм надад хэлэхгүйгээр нууцаар дагана гэнэ ээ та ер нь энд хэр удаан байсан юм?
Аав: хэнээсээ дуустал нь би бүр чамайг ингэх гээд байна гэж мэдсэн юм аа. Гэртэй зөв зүгээр байж байснаа гэнэт л шалгалтдаа бэлдэнэ найзындаа хононо /миний хоолойг дуурайх/ гээд маяглаад явсан ингэх гээд байж л дээ
Би: ёо би таныг үзэн ядаж байна /аавд бүр хэлэх үг ч олдохгүй нь яаж, бүр яаж ийм тэнэг үйлдэл хийж чаддаг байна аа уур хүрээд байсан болохоор Сонугын өрөөнөөс гараад Жунхун ах Сону хоёрт яаралтай ажилтай болчихлоо маргааш уулзъя гэж хэлээд шууд гэрийн зүг явлаа харин аав хажууд минь зөв юм хийлээ тэдэнтэй дахиж уулзах хэрэггүй гэж уур хүрмээр тэнэг зүйлээ ярьсаар харин би аавын өөдөөс чанга чанга хэрэлдэн алхана хүмүүс намайг гайхсан нүдээр ширтэж шивэр арив хийж байв. Аргагүй шүү дээ аав харагдахгүй шид хэрэглэж байгаа болохоор хүмүүс түүнийг харахгүй бас сонсохгүй харин би юун алга болж хүнээс нуугдах бөөн уур явж байгаа юм чинь/Гэртэй ирээд шууд л өрөө рүүгээ алхлаа замд Сэүн ах гарч ирэн: өө манай чарлаа цагаан юу хийж байгаа юм? найзынхаа гэрт хононо гэсэн биз дээ?
Би: ХОНОХГҮЙ БОЛЧИХСОН ААВААС БОЛЖ гэж орилоод өрөөний хаалгаа тас хийтэл саван дотогш орлоо.
Сэүн: 0.О
Зохиолчийн талаас:
Сэүн Инжиг ийм ууртай байхыг анх удаагаа харж байгаа тул /нөгөө Анимустай хийсэн тулааныг эс тооцвол шүү дээ/ ихэд гайхан дэмий л хаалгыг нь ширтэн зогсож байтал төд удалгүй араас нь Бэкхён бас л ууртай том том алхсаар Инжигийн өрөөний үүдэнд очин хаалгыг нь чанга балбаж эхэллээ.
Бэкхён: залуу хадагтай минь яг одоо хаалга нээ саяны харьцсан шигээ аавтайгаа харьцчихаад яаж зүгээр байж чадаж байна аа яг одоо уучлалт гуй гэж тушаасан зандарсан байдалтай орилоход
Инжи ч мөчөөгөө өгсөнгүй: та өөрөө уучлалт гуйх ёстой юм биш үү? надад бас хувийн амьдрал гэж байдаг юм тийм байхад та яаж намайг мөрдөж чадав аа? Би таныг үзэн ядаж байна та хурдхан тэр тэнэг гариг уруугаа хааныхаа ажлыг хийхээр явж яагаад болохгүй гэж энд ингэж надад гай болж байхаар Мазотинруу яваад дахиж хэзээ ч битгий ирээрээ
Бэкхён: тэнэг гариг гэнэ ээ Мазотин бол чиний гэр чиний эх орон чинь явахаа тулах юм бол хамт явна байх шүү
Инжи: үгүй миний эх орон миний гэр энд за юу дэлхий дээр би төрсөн дэлхий л зөвхөн миний гэр
Бэкхён: битгий дэмий юм яриад бай
Инжигийн хоолой зангиран: та энэ ертөнцийн хамгийн тэнэг аав мэдэв үү? тан шиг аавтай байснаас огт байгаагүй нь дээр та намайг хайрлаж байна гэж бодож байна уу? үгүй за юу та харин ч намайг аав гэдэг сайхан нэртэй боловч хөгийн шоронд насаар минь хорихыг хүсэж байна, би таныг дахиж хэзээ ч хармааргүй байна намайг тайван орхи бас миний нүдэнд болж өгвөл битгий үзэгдээрэй гэж орилоод уйлж байгаа чимээ сонсогдоно харин саяны үгсийг сонсон дараа нь Бэкхён яг л сүнсгүй болсон мэт царай нь барайсаар газар ширтэн чимээгүйхэн алхсаар өрөөндөө орчихлоо.
Энэ бүх явдлыг харан зогсож байсан Сэүн яах учраа үл олно. Энэ нөхцөл байдалд яг хэнийг нь очиж аргадахаа мэдэхгүй байлаа. Инжиг арай л дэндүү хардаж хорьж цагддаг Бэкхёны буруу бас сая ярианаас нь үзвэл нууцаар дагасан болохыг Сэүн сайн ойлголоо. Харин Инжигийн хувь сүүлд хэлсэн өгүүлбэрүүд арай дэндүү жинхэнэ ам уруу нь алгадаад авмаар өгүүлбэр байсан гэдгийг Сэүн бас л сайн мэдэж балаа.
Инжи Бэкхён хоёрын хаалга уруу ээлжлэн харж хэсэг зогсон эцэст нь Инжи дээр очих шийдвэр гаргалаа. Инжиг тайвшруулж учрыг сайн тайлбарлаж чадвал бүх хэрэг шийдэгдэх байх гэж бодон Инжигийн өрөөний хаалгыг зөөлөн тогшиход
Инжи: БАС ЯАВ АА??? ТАНЫГ ХАРМААРГҮЙ БАЙНА ГЭЖ ХЭЛСЭН БАЙХ АА
Сэүн: ах нь байна аа
Инжи: өө ахаа таныг гэж мэдсэнгүй уучлаарай гэхдээ одоо би хэнтэй ч уулзмааргүй байна зүгээр л ганцаараа байх гэсэн юм та явж байгаа ч тэгэх үү?
Гэж хэлэхэд Сэүн нэлээд учирлан: үгүй дээ чамд яг одоо сэтгэлээ онгойтол ярьж бас тэврээд уйлах хүн хэрэгтэй байгаа гэж хэлж дуусаагүй байтал хаалга нээгдлээ Сэүний зөв байсан бололтой Инжид сэтгэлээ онгойтол хамт ярилцах хүн хэрэгтэй байгаа нь үнэн.
Харин нөгөө талд Бэкхён орон дээрээ нүүрээ даран хэсэг хэвтээд бас л түүнд сэтгэлээ уудлах хүн хэрэгтэй байсан бололтой хувцасны том шүүгээг нээхэд Мазотинруу хүргэх шидэт хаалга түүнийг угтлаа.
Бэкхён сонсогдох төдийд: би чамд хайртай Бюн Бэкхён гэж хэлэхэд хаалга нээгдэн хормын дотор Мазотинд ирсэн байв./та бүхэн санаж байгаа бол Мөсөн хатан нэг дээр гардаг даа шидэт хаалганы нууц үг нь "би чамд хайртай Бюн Бэкхён"/
Бэкхён ордондоо ирэн унтлагынхаа өрөөлүү ороход яг унтах гэж байсан бололтой орондоо хэвтэж байсан Сүжин мэл гайхан түүн рүү харна.
Миний талаас /Сүжиний талаас гэсэн үг/
Мазотинд тархаад байгаа шидийн тахал буюу шидтэнүүдийг сул дорой болгодог учир нь үл олдох хачин тахлаас болж би Мазотинд байгаа. Тахал маш хурдтайгаар газар авч байгаа нь миний санааг их зовоож байна даа. Тахал юугаар халдварладаг бас юунаас болж үүссэн гээд л мэдэх юм алга. Уг нь өдөржин Тахлын эх голомт болон халдварладаг аргыг олох гэж хичээлээ. Энэ тахал үнэхээр сонин үндсэн 6 хүчтэй шидтэн буюу хүчирхэг шидтэнүүдэд огт халддаггүй тийм боловч хүч муутай энгийн шидтэнүүд өвдөөд байгаа нь үнэхээр хачирхалтай.
Шидтэний яамдын бүх түшмэл шидтэнүүд байгаа бүх аргаа хэрэглэлээ гэвч дүр дүн гарахгүй байна. Хийж байгаа ажил минь үр дүн муутай байгаа болохоор урамгүйхэн орондоо ороод яг унтах гэж байтал гэнэт хаалга онгойн Бэкхён ороод ирэх нь тэр хайрыгаа хэтэрхий их санасандаа болоод хий хараад байна уу? гэж ч бодлоо гэтэл яалт үгүй бодит оо Бэкхён урвайсан юм хөлөө зөөж ядан алхсаар хажуу ирээд шууд л унаад өглөө.
Би: хайраа яасан бэ? зүгээр үү? юу хийж байгаа юм? гэх мэт гайхаж лавласан олон олон асуултаар булна.
Бэкхён: санасан шүү хайраа гээд миний цээжинд нүүрээ наан хэвтэнэ үгүй зүгээр ч нүүрээ наах биш түүнийг уйлж байгааг анзаарлаа.
Би гайхсан даа нүд орой дээрээ гарах шахан: хайраа уйлаад байгаа юм уу? яасан бэ? юу болсон бэ? гэсээр хүчээр нүүрийг нь дээш өргөхөд тэр үнэхээр уулсан байлаа.
Бэкхён хэсэг чимээгүй байснаа: хайраа би үнэхээр муу аав юм шиг байна. Охиноо хайрлах гэж байгаа нь энэ гээд улам л өөрөөсөө түлхээд байх юм охин надад дургүй гэж байна намайг дахиж хэзээ ч хармааргүй байна гэсэн бас намайг энэ ертөнцийн хамгийн өөдгүй аав гэсэн Инжи намайг үзэн ядаж байгаа гэж арай гэж хэлээд нулимс нь зогсолтгүй урсаж эхлэв.
Би ч яах учраа олохгүй: үгүй дээ чи минь энэ дэлхийн хамгийн сайн аав, охин зүгээр л уурандаа тэгээд хэлчихсэн байх угийн л охид чинь ааш нь олдохгүй хэцүүхэн хүмүүс шүү дээ хайр нь сайн мэдэж байна миний охин энэ ертөнцийн юунаас ч илүү зөвхөн аавдаа л хайртай
Бэкхён: тийм л гэж найдъя гээд толгой гудайлгалаа
Би Инжиг дотроо буруутгаж яаж маяглахаараа аавыгаа ийм байдалтай болгочихдог байна аа очиж байгаад гайгүй дээ үзүүлээд өгнө өө гэж бодон: яг юу болсон юм бэ хайраа?
Бэкхён: тэр /бүх зүйлийг нэгд нэгэнгүй ярилаа/
Би: ойлгомжтой та хоёрт хэн хэнд чинь маш том буруу байна. Чиний охиндоо тэгж ханддаг чинь арай л хэтэрсэн асуудал мэдээж охин уурлах нь ойлгомжтой чимээгүй араас нь мөрдөнө гэж юу гэсэн үг вэ? Тийм юм байж болохгүй ш дээ бид охиндоо итгэх хэрэгтэй харин Инжигийн хувьд хэдийгээр уурлалаа ч гэсэн аавдаа тийм үг хэлж байдаг дэндүү их захгүй буруу зүйл хийсэн байна энэ талаар би гэртэй очиж байгаад тусгайлан ярина.
Бэкхён: мэдээж охиноо дагсан нь миний буруу л даа гэхдээ л охиноо тэр муу их сургуулийн сонин залууд алдчихвал яах болж байна аа охин минь тэр залуугаасаа болоод аавыгаа тоохоо болчихвол би яах юм гэсээр хошуу нь газар хүртэл унжих нь тэр

энэ байдлыг харсан чинь бүр инээд хүрчихлээ сүүлдээ би нөхөр охин хоёртой билүү хүү охин хоёртой билүү ялгахаа болилоо. Нүүрэн дээрээ нээх сүрхий аав үнэн дээ бол охиноосоо ч эрх амьтан байгаа юм ш дээ хэхэ
Би: тэнэгхэн минь дээ охин минь хэзээ нэгэн цагт ямар нэг залууд дурлах нь мэдээжийн асуудал ш дээ тийм байхад чи мянга хориод яах юм бэ? тэгээд ч аавыгаа хайрлах хайр эрэгтэй хүнийг хайрлах хайр гэдэг чинь тэс өөр зүйл охин минь өөр залууд хайртай боллоо ч гэсэн аавыгаа хайрлах хайр нь 1% буурахгүй амлаж байна
Бэкхён: нээрээ юу?

Би: нээрээ тэгээд ч эмэгтэй хүн өөрийн мөрөөдлийн ханхүүгээ олсон ч аав нь түүний хувь үүрд мөнх хаан чигээрээ үлддэг юм тиймээс зүгээр л тэр залуутайгаа хамт байхыг нь зөвшөөр за юу
Бэкхён: ойлголоо зөвшөөрье бас би охиноосоо уучлалт гуйна аа "малийх" гэхдээ тэр залуугаас болж охины намайг хайрлах хайр буурах л юм бол би тэр залууг нь очоод мэлхий бишээ гахай болгоод хувиргана гэж мэдээрэй

Би: хэхэ тэгээ тэг
Бэкхён: аан бас би өдөрт тэр залуугаас нь олон удаа охиноо үнсэж байна
Би хацраас нь чимхээд: тэгээ тэг яахлаараа ийм жоохон хүүхэд шиг байдаг байна аа /дэндүү хайр хүргээд байсан болохоор тэсэлгүй уруул дээр нь үнсчихлээ/
Бид хоёр санасан сэтгэлээ дэвтээсэн ч гэх юм уу зөвхөн өөрсдийнхөө тухай ярин хэсэг хэвтлээ гэтэл охиноос минь захиа ирсэн байв.
Захиа гэдэг нь та бүхэн санаж байгаа бол гариг хооронд ярьдаг цаад хүнийх нь бодит дүрс гарч ирдэг төхөөрөмжөөр дэлхий Мазотин 2 холбогддог үүнийг мартаагүй биз дээ тэр төхөөрөмж нь дан ганц шууд ярих бус захиа буюу ярьсан зүйлээ хураалгаад цаад хүмүүс дээ явуулж болдог гэсэн үг шүү.
Захиан дээр:
Охин минь нулимс дуслуулан ааваасаа уучлалт гуйгаад бас ямар их хайртайгаа хэллээ харин түүнийг нь үзсэн манай хүн бас л хоолой нь зангиран: аав нь ч гэсэн охин доо хязгааргүй их хайртай миний бяцхан гүнж гэж шивнэнэ.
Энэ хоёр нээрээ нүдэн дээр уянгын драм үзүүлэх юм аа. Ямар ч байсан манай хоёр эвлэрсэнд би баяртай байна.
Захиаг үзэж дуусаад, би: за тэгээд саяхан л охин надад хайргүй гээд хошуу амаа унжуулаад байсан одоо яаж байна даа?
Бэкхён: хэхэ хайртай юм байна аа би зүгээр л охин оо надад жинхэнээсээ хайргүй болсон байвал яана гэж айж байсан юм.

Бэкхён үргэлжлүүлэн: хайр нь энд 2 3 хоноод буцна охиндоо хурдхан шиг очиж тэр залуутайгаа уулзаж болно гэж хэлмээр байна /цаг хугацааны гажуудлаас болж Мазотинд 7 хоног өнгөрөхөд дэлхийд 7 цаг өнгөрсөн байдаг гэдгийг санаж байгаа биз дээ/
Би: тэг дээ чамтайгаа дахиад хэд хоног ч гэсэн хамт баймаар байна.
Бэкхён: мэдээж хамт байна аа бас хайр нь ажилд чинь тусална за гээд духан дээр минь үнсэн чанга тэвэрлээ.
![/Дууссан/ Мөсөн хатан-2 [Дэггүй гүнж]](https://watt-pad.ru/media/stories-1/547e/547e6941724cd1e37fd8ab39f1ec6d75.avif)