1 страница1 мая 2026, 22:01

Part 1

Бага зэргийн оршил хэсэг
Охин хүүхэд томрох тусмаа санаа зовоох асуудлууд эцэг эхэд нэмэгддэг. Энэ асуудал Бэкхёныг тойрсонгүй. Манай Бэкхён аав болоод удаагүй ч охин /Инжи/ нь аль эрт өсвөр насны том охин болсон гэдгийг та бүхэн мартаагүй байх. Одооноос өгүүлэх түүх маань шинэхэн аавд гарч ирсэн олон арван асуудлын тухай байх болно. Мөн гайхамшиг ид шидийн ертөнцийг ч мартаагүй шүү.
Өсвөр насны охинтой 24 настай залуухан аавд ямар ямар адал явдал тохиох бол?
Хамгийн сонирхолтой нь Бэкхёны хүргэн чухам хэн байх бол?

1-р хэсэг

Бэкхёны талаас:

"Ааваа намайг сэрээхгүй яасан юм бэ?" гэх цочмоор чанга дуугаар ухас хийн дээш бостол Инжи үс гэзэг нь сэгсийчихсэн дүрэмт хувцас аа дутуу хагас өмссөн хөмсгөө зангидан байгаа харагдана. Би ч бас сандран босоод охиных оо хичээл номыг цүнхэнд нь байгаа эсгийг шалган зогсоно.

Инжи үсээ боонгоо гомдлын үгс урсгана: аав та арай ч дээ шалгалттай гэж хэлсэн биз дээ манай шалгалт 20 минутын дараа эхлэх гээд байна тэнэг юм уу та гэж хошуугаа унжуулан доороо дэвхцэхэд яах учраа олсонгүй миний буруу юм шиг санагдаж байв. Охин минь цааш үргэлжлүүлэн: та ёстой нээрээ сэрээж чадахгүй байсан юм бол яах гэж миний утсыг хурааж авсан юм? ээж байсан ч болоосой хэрвээ ээж байсан бол яг цагтаа сэрээх байсан даа гэж ширүүхэн үг шидчихээд "аа" гэхийн завдалгүй гараад явчихлаа.

Аав байна гэдэг тийм ч амар биш юм аа. Сүжин Мазотинд байгаа гариг дээр дахал маягийн халдварт өвчин гарснаас болж Мазотины ард түмэн их суль дорой болсон тул Сүжин ард түмнээ хамгаалахын тулд хэдэн сар тэндээ байхаар болсон харин би тоглолт бэлтгэл зураг авалт гээд л бас л ажил ихтэй гэвч хамгийн чухал бөгөөд хэцүү ажил нь аавын ажил.

Одоо охин минь 2 настай гэвч ахлах сургуулийн төгсөх ангид сурч байна. Өсвөр насны охидын ааш зан төлөвшөөгүй бас их эмзэг байдаг тул санаанд нь таарах зүйл гэж байхгүй эсвэл зүгээр байхгүй хаана л болж бүтэхгүй юм байна тэр бүгдэд хутгалдах гээд миний санааг багагүй зовоож байна.Сая болсон асуудал бол их сургуульд сурдаг залуу миний охиныг эргүүлээд салж өгдөггүй охин минь жоохон гэнэн юм болохоороо арганд нь орчих гээд ямар сайндаа л утсыг нь хурааж авч байх билээ.

Охин хүүхэдтэй байна гэдэг бөөн асуудал....гэвч нөгөө талаасаа дэндүү их жаргал юм даа.
Охиноос болоод эрт сэрчихсэн тул хийх зүйл байсангүй залуус даа өглөөний цай бэлдэхээр боллоо. Намайг өглөөний цай бэлдэж байна гэхээр гайхаж байгаа биз дээ хэхэ үнэндээ аав болоод охиноо өлсгөхгүйн тулд яалт ч байхгүй хоол хийж сурсан. Ээж нь байхгүй энэ хэдэн сард охиных оо төлөө тогооч, үсчин, гоо сайхан ч гээд л хийгээгүй юм гэж үлдээгүй охины минь хүсэл надад тушаал л гэсэн үг.

Мэдээж бүх зүйл дээр давруулах үгүй байх гэж хичээх боловч торомгор алаг нүднээс нь том том нулимс унахад зүрх минь эмтрэх шиг болон яаж ч чадахгүй бууж өгдөг дөө. Ганц би ч биш бүх аавууд ийм л байдаг байх.

Хоол болж байхад манай хэд нүдээ аньсаар гал тогоонд орж ирцгээлээ.

Кай: ахаа өлсөж үхлээ

Би: удахгүй хоол болох гэж байна та нар гар нүүрээ угаагаад гараад ир

Кай эвшээн: ойлголоо

Залуус ч мөн адил гараа угаахаар явцгаалаа. Манай залуус хамт байна гэхээр бас л ойлгомжгүй байна уу?

Инжи болон Сүжиний тухай санамсаргүй байдлаар захирал мэдчихсэн бас намайг дэлхийн хүн биш Мазотин хүн болсон гэдгийг ч бас мэдсэн. Тэгээд л би дром доо эхнэр хүүхэд хоёртойгоо хамт амьдарч байна. Бүл нэмсэн учир манайх дром оо илүү томруулж шинэ харшид нүүж орсон байгаа. Харин фенүүдын хувьд гэвэл Инжи Сужин 2-г манай хөрш гэж боддог. Манай дром гаднаасаа бол залгаатай баригдсан хоёр том харш шиг л харагддаг үнэндээ бол нэг байшин шүү дээ.

Хоолны ширээний ард:

Ёол амаараа дүүрэн хоол чихсэн байж будаагаа үсчүүлэн ам хуурайгүй чалчсаар: ваав манай Бэкхён улам л гоё хоол хийдэг болоод байх чинь удахгүй Кёнсүүг ардаа орхих вий дээ хаха гэсээр аман дахь будаагаа үсчүүлэхэд Чэн уурлан: ёо ямар заваан юм бэ? наад будаа чинь миний хоол уруу орчихлоо гэж орилсоор Чанёолыг цохиход манай хүн тоож байгаа шинжгүй юм ярьсаар...

Кай: ахаа ёстой гоё болсон байна та өдөр болгон ийм гоё хоол хийгээд байж болдоггүй юм уу?

Би: битгий давар Инжи байгаа тулдаа л би хоол хийж байгаа болохоос та нар надад хамаагүй өлсөх юм бол хоол захиалаад иднэ биз

Кай: муухай ш дээ та нээрээ хүн лаг магтаад байхад

Сухо: за за тэгээд л хэрүүл хийгээд байдаг юм ямар ч байсан манайд нэг тогооч нэмэгдсэн нь сайн хэрэг

Тао: тогооч ч гэж дээ түр зуурынх ш дээ Сүжин ирэх л юм бол хайр аа өлсөөд байна тийм юм идмээр байна гээд л хошуу амаа унжуулаад л эхлэх байлгүй гэхэд залуус бүгд санал нэг байгаа бололтой алга ташлаа

Би: битгий тэнэгт -_-

Энэ мэтээр хэрэлдсээр хооллож дуусаад ЭНТ-руу явлаа.

Инжигийн талаас:

Сону: юу вэ? Чи одоо чиний наад гадаад төрхөд чинь юу тохиолдоо вэ?😀

Уур хүрч ядаж байхад энэ л дутаж гэнэ. Сону руу байдаг муухайгаараа харсаар: ааваас л болж байхгүй юу мангар юм шиг хүний утас хурааж авчаад өглөө нам унтчихсан байгаа юм даа тэгээд л би хичээлээсээ хоцорчихлоо

Сону: хэхэ хохь чинь одоо чи дахин шалгалт өгнө бас шалгалт тасалсан болохоор шийтгүүлэх байхдаа мухахах😀

Би: муу өөдгүй амьтан чам шиг ийм зэвүүн найз байдаггүй байх за найз нь шалгалтаасаа хоцроод хөөгдсөн байхад байдгаараа баясаад өөдгүй амьтан чинь

Сону: хэхэ угийн өнгөрсөн юманд одоо уурлаад яах вэ дээ гэнэт миний хацраас татаад өөрлүүгээ харуулан: нөгөө царайлаг ах чинь яасан бэ?

Би хошуугаа унжуулаад: яах юу байх вэ дээ аав ахын тухай мэдчихсэн намайг дахиж уулзаж болохгүй гэсэн😥

Сону: өө өө

Би: тэгээд л утас хурааж тэнэгтэж байхгүй юу. Би хааяа аавдаа гомдох юм аа надаас бусад бүх хүмүүстэй эелдэг харьцдаг байж яахлаараа надтай ийм хатуу байдаг байна аа. Тэгж ч болохгүй ингэж ч болохгүй тэр хүнтэй яасан ч битгий уулз энэ хүн чамд тохирохгүй гээд л ёстой ядаргаатай, манай аав лав энэ дэлхийн хамгийн үглээ аав байхаа -_-

Сону: үгүй манай аав ч гэсэн үргэлж л тэг ингэ гэж байдаг ш дээ угийн л бүх аавууд адилхан

Би уртаар санаа алдаад: тийм л гэж найдахаас

Сону: за за битгий сэтгэлээр уна царайлаг уббагаа бодолдоо тийм лаг ах чиний араас гүйж байна гэхээр гоё биш гэж үү?

Ахын тухай бодох төдийд л нүүрэнд инээмсэглэл тодорч зүрх баяр хөөрөөр дүүрэх юм даа. Би байдгаараа ярзайсаар: миний хайр уу?😀

Сону: хаха тийм ээ чиний хайр хэхэ танай хайрын чинь араас аймаар лаг лаг эгч нар гүйдэг юм байна лээ ш дээ тэгж байхад тэр гоё хүүхнүүдийг тоохгүй байж чам шиг ахлах сургуулийн нускагын араас хөл алдан гүйж байдаг хааяа танай ахыг бодохоор юмтай ч юм шиг чиний юунд нь болдог байна аа ядаж охин шиг биш бараг л эрэгтэй хүүхэд шиг байдаг биз дээ "ярвайх"

Би Сонуг сандлаас нь унатал цохиод: ЯА ЧА СОНУ чи ер нь миний найз мөн үү? хааяа чи миний найз биш намайг үзэн яддаг манай сургуулийн хэдэн тэнэг анти шиг санагдах юм

Сону худлаа баашлан гараа барьсаар босож ирэн: тийм ээ би чиний анти учир нь хэтэрхий гоё ах чиний араас гүйгээд байгаа болохоор атаархаад анти чинь болсон хаха

Би Сону руу муухай хараад: өөдгүй амьтан

Сону: тэгээд чи ахтайгаа учраа хэзээ олох гэж байна даа хэр удаан араасаа гүйлгэх гэсэн юм зүгээр л зөвшөөрдөг газар ш дээ тийм байхад худлаа үнэд орж энэ тэр чи нээрээ рекламны пауз шүү "жуумалзах"

Би хошуугаа газар хүртэл унжуулсаар: харин тийм ээ би л тэнэг зөвшөөрөхгүй тэнэгтэж байхаар шууд л нийлчихдэг байж одоо бол бүтэхгүй ээ ахтай холбоо барих бүх юмыг аав хураагаад авчихсан бас аавын туслах нь байнга намайг дагаад байхад би яаж ахтай уулзах болж байна аа "үсээ сэгсийлгээд" ааш дээр гуйж байхад нь шууд л зөвшөөрдөг байж одоо ийм олон хоног холбоо барихгүй болохоор ах намайг өөрт нь хайргүй юм байна гэж бодоод өөр хүнтэй уулздаг болчихвол би яах болж байна аа иии иии "худлаа уйлагнах"

Сону "цуцуцу" гасалсаар: чи нээрээ үнэхээр кино шиг амьдралтай юм аа

Би: би яасан гэж?

Сону: яах юу байх вэ дээ дээр үеийн кино нь дээр гардаг шиг хааны гүнж нэгэн энгийн залууд дурлаад л тэгээд хаан аав нь тэр залуугаас нь холдуулах гээд л хамгаалагч гаргаад л яг тийм кино шиг байгаа биз дээ жоохон орчин үеийн хувилбар гэх үү дээ

Би: -_- тийм ч юм уу дөө Сонугын гараас татан: Сону-яа би яах вэ? Ахыг санаж үхлээ ш дээ

Сону: уйлаад яах вэ дээ чи л сайн нууцалж чадсан бол аав чинь мэдэхгүй байсан ш дээ

Би: тийм ээ миний буруу -_-

Сону: аан хайр залгаж байна /үнэн дээ дүү нь залгаж байгаа юм дүүгээ залгахаар аавын зургийг гардаг болгочихсон бас болоогүй ээ хайр гээд хадгалчихсан гэж байгаа. Миний хамгийн сайн найз Сону ЕХО-Л тэр тусмаа манай аавд нугасгүй миний хажууд байнга миний нөхөр миний хайр гэж ярьдаг би ч тийм ээ тийн гэж худлаа инээх боловч үнэндээ бол үнэхээр эвгүй шүү хэхэ та нарын сайн найз ч бас танай аавыг чинь хайр миний нөхөр гээд байвал эвгүй биз дээ болдог бол наадах чинь миний аав гээд хэлчихмээр л байдаг даанч болохгүй /

Би: -_- хайр гэнэ шүүСону над руу хялалзаад: юу гээд байгаа юм миний хайр чинь энэ дэлхийн хамгийн төгс залуу шүү юун танай ах "хэлээ гаргах"

Би: -_-

Сону дүүтэйгээ ярьж дуусаад утсан дээрх аавын зургийг ширтэн: яагаад ийм хайр татам юм бэ? Бюн Бэк чинийхээ энэ төгс гараас ганц хөтлөх юмсан /гарынх нь зургийг ширтэнгээ хэлэх/

Би: -_-

Сону: чи ч ёстой азтай юм аа яаж явж байгаад ЕХО-н хөрш болчихдог байна аа ядаж байхад танай хотхон баячуудын хотхон болохоор над шиг энгийн фен байтуугаа хотхонд амьдардаг хүмүүсээс өөр хэнийг ч оруулдаггүй биз дээ "гэгээн атаархлын харцаар намайг ширтэнэ"

Найзыгаа харсан чинь бүр өрөвдчихлөө ухаангүй дурлачихсан од залуу нь хамгийн сайн найзынх нь аав гэдгийг мэдвэл ёстой тамд очмоор санагдах байх даа, Сону руу харан хөнгөн санаа алдаад: за миний найз ч гэсэн азтай байна ш дээ учир нь чи манайд очиж болно ш дээ

Сону: юу??? 0.О нээрээ юу? /итгэж ядсан байдалтай харагдана/

Би инээмсэглээд толгой дохиолоо.

Сону солиотой юм шиг чанга орилсоор: АААА ХАЙРАА БИ ЧАМД ХЯЗГААРГҮЙ ИХ ХАЙРТАЙ /хацар нил шүлс болгочихлоо -_-/

Би Сонуг цааш түлхээд: заваараад байгаа ч дээ

Сону намайг улам чанга тэврэн: хайраа чи бол сахиусан тэнгэр би чамд хайртай *дахин үнсэх*

Би: -_- саяхан л миний анти гээд байсан юм байж

Сону:😀

Би Сонугаас түр холдоод аав руу МСЖ бичлээ. Манай гэрт харшийг голоор нь хуваачихдаг том хаалга байдаг хаалга ч гэж дээ хүн хархад зүгээр л нэг хана түүнийг хаалттай байлгах хэрэгтэй бас Сонуг манайд байх хооронд аав дром доо байх шаардлагатай тул анхааруулга болгож МСЖ бичлээ төд удалгүй ааваас ойлголоо охиндоо хайртай шүү гэсэн МСЖ хүлээн авлаа. Ингээд л хайр хүргээд байдаг юм зүгээр хааяа уур хүргэсэн хэтэрхий үглээ ч гэсэн миний аав энэ ертөнцийн хамгийн гоё аав. Аавдаа нүүрэн дээр нь хэлж чадахгүй худлаа гомдож уурлахаас өөр юм хийдэггүй ч гэсэн сэтгэл дотроо бол үргэлж талархаж бас хайрлаж байдаг.

Орой хэлсэн ёсоороо Сонуг дагуулан гэртэй ирлээ манай хүн гэрийн гадаа ирээд л "энэ манай хайруудын дром уу?" гээд л хайж урсаж байгаа юм чинь байшинг нь хараад ингэж байгаа хүн царайг нь харах юм бол ухаан алдаж унах байлгүй хэхэ

Би Сонуг чирсээр гэртэй авч орлоо. Манай хүн ЕХО-н дромыг долоох нь холгүй л ханыг нь илж үзээд л ёстой нээрээ шүтнэ гэхэд арай л дэндүү шүдэт чадаж байгаа шүүБи: сууж бай найз нь уух юм аваад ирье

Сону байдгаараа ярзайчихсан: за😀

Би: хэхэ цуцуцу

Сону бид хоёр салхилж байгаа болоод манай цонхны урдуур /манай гэрийн баруун жигүүр буюу хүмүүс ЕХО-н дром гэж боддог тал нь гэсэн үг/ баахан л эргэлдлээ. Найзынхаа сэтгэлийг бодон аавыг цонхоороо халь харагдчих гэж МСЖ бичихэд аав ч нэлээд удаан цонхныхоо хажууд утсаа оролдон зогслоо. Харин манай хүн аавыг хараад л ухаан санаа нь сансарт гарчихсан бараг л гудманд савж унах нь холгүй бүр нүдэнд нь нулимс цийлгэнэсэн гээд л бод хэхэ

Хэсэг хугацааны дараа:

Сону жижигхэн нүдээ хэрдээ л бүлтийлгэсээр: Инжи энэ гээд утсаа өглөө би ч юм бодсонгүй утсыг нь аван харвал Ах Сонугаас надтай уулзуулж өгөөч гэж гуйсан байв

Би: 0.О

Сону, би: АААА *доороо үсрэх*

Би: ах намайг мартаагүй юм байна ААААА

Сону: угийн ийм хурдан мартана гэж юу байсан юм тэгээд ч чамд ямар хайртай билээ дээ

Би: тийм шүү хайртай шүү ахаа *Сонугын утсыг дахин дахин үнссээр*

Сону: надад нэг гоё санаа байна чи өнөөдөр хайртайгаа уулзвал яаж байна

Би: 0.О яаж??

Сону чөтгөрийн инээмсэглэл тодруулсаар: чи өнөөдөр миний хайрыг надад харуулж хэмжээлшгүй их буян үйлдсэн тул чамд би хамаг хүчээрээ туслах болно. Тэгэхлээр ийм байна гэсээр миний чихэн төлөвлөгөөгөө хэллээ.

Би: 0.О болох юм уу?

Сону: мэдээж ш дээ одоо аавдаа саяны хэлснийг хэлчих тэгээд явцгаая

Би: за би Сонугын төлөвлөгөөний дагуу аавд /утсаар/ өнөөдөр шалгалтаасаа хоцроод тэгээд маргааш эрт өгөхөөр болсон бас шалгалтаа бэлдэж Сонугынд хононо гээд хэлчихлээ аав ч өглөө намайг шалгалт таслуулсан буруутан болохоор үг дуугүй л тэг тэг гэсэн сайхан хариулт өглөө.

Би бөөн хөөр ахтай уулзана гэхээс байж ядсан юм үсрэн явсаар арай гэж Сонугын гэрт ирлээ.

Гэрийнх нь гадаа:

Би сандраад байсан болохоор бага зэрэг муухай царайлан: Сону-яа ах тэгээд яг танайд байгаа юм уу?

Сону: байгаа би түрүүнд ярьсан манайд агаатай хамт байна гэсэн аав ээж байхгүй болохоор санаа зовох хэрэггүй манай ах ч уурлахгүй за

Би: за гүнзгий амьсгаа аван Сонугын гэрт орлоо.

______: Инжи "инээмсэглэх"

Би: убба

1 страница1 мая 2026, 22:01

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!