29 страница6 июня 2019, 09:57

Part 29

Яг энэ үед гэдэс минь аймшигтай их базлан өвдөөд огцом томорсоор тэсэхийн аргагүй их өвдөлт.......

Бэкхён намайг багалзуурдан дээш өргөсөөр тэр хяналтаа бүр мөсөн алджээ одоо түүнийг хэн ч зогсоож чадахгүй бололтой магадгүй яг одоо би үхэж байх шиг амьсгаа минь боогдон ухаан санаа минь балартан Бэкхёны хэлж байгаа үгс наана цаана цуурайтан сонсогдож байлаа

Үүнтэй зэрэгцэн гэдэс минь улам их өвдөн бяцхан үр минь гарах гэж тэмүүлж байгаа нь надад мэдрэгдэнэ, хөлийг минь даган бүлээн ус урсах үед хүүхэд минь бараг гарч байна гэдгийг мэдрэх боловч ямар ч хариу үйлдэл үзүүлж чадахгүй амьсгаа боогдон гар хөл хөшиж орхилоо

Бэкхён нэг гараараа намайг багалзуурдсан чигтэй нөгөө гартаа үхлийн шидийг цуглуулан над уруу нөгөө л нэг жихүүдэс төрүүлэм инээмсэглээд зүрхийг минь нэвт сүлбэлээ

Үхэлтэй нүүр тулах мөчид минь зүрхэнд минь гомдол харууслын гашуун нулимс дуслан маш их өвдөх боловч түүнтэй зэрэгцэн бяцхан үрийн минь толгой гарч байгаа нь мэдрэгдэх бөгөөд толгой хүзүү бие гар хөл гээд л бүгд аажуухан дотроос минь гаран хөлийг минь даган дотоожийг минь нэвтлэн Юбкан дотроос доошоо уналаа хүүхэд минь унаж байна гэдгийг мэдсэн болохоор эцсийн хүчээ шавхан гараа доош явуулан бяцхан үрээ тосож авлаа

Гарт минь нэгэн бяцхан амь мэдрэгдэх бөгөөд дулаахан маш жижигхэн тэгсэн хэрнээ зүрхний цохилт нь тодоос тод мэдрэгдэнэ.............

Зохиолчийн талаас:

Бяцхан охин энэ ертөнцөд ирсэн гэдгээ тунхаглах мэт ээжийнхээ гаран дээр унангуутаа час хийтэл уйлан, хүүхэд уйлах үед түүнээс тод ногоон гэрэл цацран 4 зүг найман зовхисд гэрэл хурдтай тарлаа. Гэрэл цацрах үед анимус агаарт замхран алга болон Нами үзэшгүй муухай болон хувирч мөн ЕХО-хнийг хорьж байсан шидэт тор тоос болон замхран арилав

Охиноос цацарсан ногоон гэрэл Бэкхёныг аймшигт байдлаас эргүүлэн авчирсан бололтой Бэкхён том нүдлэн өөрийн юу хийж байгаадаа итгэж ядсан байдалтай Сүжиний хоолойгоос гараа хурдхан татан үүнтэй зэрэгцэн зүрхээ нэвт сүлбүүлсэн Сүжин газарт уналаа.

Бэкхён өөрийн хийсэн зүйлээ харан том том нулимс унагаан юу хийж яахаа мэдэхгүй байгаа мэт салганан зогссоор харин Сүжиний царай хувхай цайж үнсэн саарал болж байгаа нь түүнийг энэ ертөнцөөс бүр мөсөн явж байгаа гэдгийг хэлж байлаа

Бэк: ха...хайраа "гар нь чичрэн хөлөө зоож ядан явсаар Сүжиний өмнө ирэн өвдөг сөхрөн суугаад хий дэмий л хайраа хайраа гэж том том нулимс унагаан сууна"

яг одоо Бэкхён өөрийгөө алахад бэлэн байгаа нь тодорхой тэр өөрийн амьнаасаа ч илүү хайрладаг эхнэрээ өөрийн гараар хөнөөчихлөө. Бэкхён гар луугаа харан яг л галзуу хүн шиг нүдээ эргэлдүүлэн суусаар бас түүний нүднээс нулимс тасралтгүй урссаар....

энэ үед хүйгээ ч таслуулаагүй үхэл амьдралын зааг дээр төрсөн бяцхан охин нь ээжийнхээ энгэрт чимээгүйхэн хэвтэх бөгөөд тэр ээжийгээ үгүй болсон гэдгийг мэдсэн мэт гунигтай нь аргагүй хэвтэн томоос том яг л хязгааргүй уудам далай мэт цэв цэнхэр нүдэнд нь нулимс дүүрч ирэн охины шанааг даган урссаар Сүжиний зүрхэн тус хэсэгт нь дусах үед Сүжин огцом амьсгаа аван нүдээ нээлээ.

Бэкхён: хайраа " гээд Сүжиний цээжин биеийг нь дээш өргөн энгэртэй наагаад нулимс дуслуулан" уучлаарай "гэдэг үгийг л амандаа хэдэн арван удаа давтан суусаар"

Сүжин: хайраа зүгээр дээ би одоо зүгээр битгий уйл "гэж сулхан хоолойгоор хэлээд энгэрт нь наалдах бяцхан охиноо харан баярын нулимс хацрыг нь даган урссаар"

Бэк:................. "инээмсэглэн чимээгүй сууна"

Сүжин: хайраа чи охиноо хар л даа тэр минь ямар өхөөрдөм юм бэ?? "гэд охиноо тэврэн өхөөрдөөд баруун гарын долоовор хуруугаараа зөөлөн дохих үед охины хүй тасарлаа"

Бэк: сайн уу аавын бяцхан гүнж "охиныхоо дээрээс харан мишээхэд охин ч бас аавыгаа таньсан бололтой нүд рүү нь ширтсээр "

Гэвч охины далай мэт гүн цэнхэр нүд нь энгийн хүний нүд шиг бор өнгөтэй болон хувирчээ, магадгүй охин ээжийнхээ амийг аврах гэж өөрийн хүчээ золиосолсон байх.........

Миний талаас:

охин минь үнэндээ ямар ч хүчгүй энгийн шидийн хүч ч мэдэхгүй 100% энгийн хүн болсон мэдээж намайг аврахын тулд хүчээ өгсөн болохоор надад жоохон шаналгаатай бүх зүйлд миний буруу мэт санагддаг гэхдээ л охин минь бусдаас онцгой энэ ертөнц дээр түүн шиг минь онцгой охин байхгүй

шидтэн ч бай хүн ч бай төрөх хугацаа гэж байдаг охин минь бусад шидтэн шиг төрхөөсөө 3 хоногийн өмнө томроогүй яг төрөх үедээ л томорсон бас энгийн хүн шиг хүчгүй хирнээ жилээр биш сараар өсөж байгаа нь бүр ч гайхалтай охин минь одоо төрөөд нэг сар болж байна гэтэл аль эрт мөлхөөд эхэлчихсэн...

ЕХО дормд:

Ёол: танай охин чинь ёстой хөөрхөн юмаа мөлхөж байгааг нь харалдаа хаха өшиглөөд унагаачих уу?

Кай: тэг тэг дэндүү эгдүүтэй юм байж байгаа нь хар л даа шал бүдүүн хаха юугаар хооллохоороо ийм бүдүүн байдаг байна хаха"эгдүү нь хүрсэн бололтой охины чихмэл тоглоомын чихнээс хазаж татаад байлаа"

Ёол: энэ найз залуутай болохгүй ээ хаха

Бэк: хоёр мангар чинь юу юу гээд байна миний хөөрхөн охиныг мисс юм байгаа юм "охиноо үнсэх"

охин: дада да да "шүлс нь гоожин гараараа аавынхаа нүүр лүү алгадаад байлаа"

Бэк: миний охиныг найз залуутай болохгүй гэж олон юм ярьж л бай удахгүй миний охины араас хөвгүүд гүйлдэх юм чинь тийм ээ "охиноо эрхлүүлэх"

охин: дада "ганц шүдээ гарган хоёр нүд нь алга болоод хөөрхөн гэх чинь инээлээ"

би: хаха за болио чи ингэж инээхээрээ яадаг байна хаха

охин: дада ду "шалан дээр байсан хогийг үмхэх"

Шүимин: аав шигээ заваан юм уу даа жижигхэн мантуу нь "охиныг үнсэх"

Бэк: "муухай харах" өөрийнхөө хүүхдийг гарахаар л мантуу буузаар нь дууд битгий манай охиныг тэгж дуудаад бай миний охинд таалагдахгүй байгаа тийм ээ Инжи /охиндоо Инжи гэдэг нэр өгсөн/

Инжи: дадада

Бэк: яаж явж байгаад би ийм хөөрхөн охинтой болчихдог байна аа "охиноо тэврэн үнссээр"

Инжи: ааааааа "дургүй нь хүрсэн бололтой"

~~~

Охин минь төрөөд хоёр сар болж байна гэтэл хөлд орчихсон бас маш сайн ярьж байгаа гээч хэхэ сар гаран болоод л хэлд орчихсон

Бэк: Сэүнээ дүүгээ нааш нь аваад ирээч одоо гүйж байгаад шат уруу уналаа

Сэүн: Инжи нааш ир

Инжи: үгүй ээ "зугтааж гүйж байгаад Кёнсүүгийн хөлийг мөргөн зогслоо"

Кёнсүү: Инжи дахиад зугтааж байгаа юм уу хаха чи нээрээ үнэхээр дэггүй охин юмаа "хацраас нь чимхэх"

Сэүн: зугтаана гэнээ чи "охиныг барьж аваад гэдсэн дээр нь үнсээд гижгийг нь хүргээд байгаа бололтой охин орилсоор "

Инжи: Шэүнэээ болиоч ээ хахахаха

Сэүн: Шэүн гэнээ чи дэлхийн хэмжээний од хүнийг Шүэн гэж доромжилдог яасан том толгойтой амьтан бэ үнсээд үнсээд үнсээд "гээд охиныг үнсэн орилуулсаар"

ЕХО-гон охинд үнэхээр хайртай аавтай нь булаацалдаад л хэрэлдээд байна шүү дээ

Инжи: ааваа авраарай "орилох"

Бэк: миний бяцхан охиныг яагаад байна "охиноо авах"

Инжи: Шэүн чинь гижигдээд байна намайг "хүзүүгээр нь тэврэх"

Бэк: яадаг Шэүн бэ?? аав нь зодоод өгье "Сэүнийг өшиглөх"

Сэүн: яая л даа

~~~

Охин минь төрөөд 3 сар болж байна одоо тэр 4 настай хүүхэдтэй адилхан болсон үнэхээр хурдан өсөж том болж байгаа хэхэ бас өнөөдөр бол Бэкхён бид хоёрын хуримаа хийхээр Мазотинруу явах гэж байгаа өдөр

Дэлхий дээрх Бэкхёны хамаатан садан найз нөхөд хуриманд оролцох хүмүүсийг дагуулан өөрийн гэртэй ирлээ мэдээж нууц хаалгаар Мазотинд очихгүй бол болохгүй

Би: за бүгд бэлэн биз дээ "гээд шидэт үгээ хэлэн Мазотинд ирлээ"

Бүгд: 0_О "амаа ангайх"

Залуус болон Бэкхёны гэр бүлийг дагуулан эхний ээлжид Мазотинтай танилцууллаа

Бэк: хайраа хурим дээр манай хамтлагийнхан тайчих үзүүлбэр үзүүлнэ

Би: айн??? 0_О

Бэк: тийм ээ манайхаан "ярзайх"

Бүгд: тийм ээ тийн -_-

Крис: ийм хачин газар нээрээ байдаг гэж хэн мэдэх вэ дээ -_-

Сухо: харин тийм ээ анхнаасаа ийм тэнэг мөрий тавьдаггүй байж -_-

Тао: Шүимин ах л санааг нь гаргасан биз дээ та өөрөө тайчаарай би лав чадахгүй шүү

Шүимин: анхнаасаа бүгд хамт гэж ярьсан л бол ярьсандаа байгаарай манайхаан -_-

Инжи: ааваа тайчих үзүүлбэр гэж юу юм бэ?? би ч бас ах нартайгаа хамт тайчмаар байна

Бэк: жоохон хүүхэд болдоггүй юмаа хонгор минь "хацар дээр нь үнсэх"

Маргааш нь буюу жинхэнэ хуримын өдөр маань боллоо

Хурим Мазотины төв талбайд болж байгаа ертөнцийн өнцөг булан бүрээс бидэнд баяр хүргэх гэж маш олон шидтэн хаан хатад цугларсан байна

Мазотины уламжлал ёсоор Бэкхён бид хоёр бас охинтойгоо агаарт нисдэг ганц эвэртүүд хөлөглөсөн шидэт сүйх тэргээр Астера /Мазотины нийслэл санаж байгаа биз дээ хэхэ/ даяар нисэн ард түмэнтэйгээ мэндчилээд хуримын ёслол болж буй талбайд газардлаа

/Сүжиний хуримын даашинз нь шүү /

Би Бэкхёнаас сугадан явсаар охин минь урд цэцгийн дэлбээ цацан гүйсээр номлогчийн өмнө ирэн тангаргаа өргөн эхнэр нөхөр болцгоолоо.......... дараагаар нь Бэкхёныг хаан ширээнд залах ёслол ч бас амжилттай болсон........... орой үдэшлэг дээр ЕХО-нхон амласан ёсоороо тайчих үзүүлбэрээ үзүүлэн манай шидтэн охидын сэтгэлийг булаагаад амжсан шүү хэхэ

Хуримын дараа Бэкхён бид хоёр бал сараа Игандус хэмээх маш үзэсгэлэнтэй гариг дээр өнгөрөөсөн..

~~~

Дэлхий дээр:

Охин минь сар сараар улам том бас их ухаантай болсоор байлаа гэвч тэр минь маш бие муутай юм л бол ханиад хүрнэ бие нь өвдчихдөг тиймээс би байнга янз бүрийн эм анагаах шингэн зэргийг бие дээ авч явдаг өнөөдөр уг нь охины минь нэг насны төрсөн өдөр гэтэл охин минь маш хурдтай өссөөр одоо 18 хүрсэн том охин шиг л харагддаг, харагддаг ч гэж дээ аль эрт түүний биеийн өсөлт бойжилт мэдлэг оюун ухаан нь ч бас 18тай хүүхдийн түвшинд аль хэдийн хүрсэн миний охин том хадагтай болсон , бас нэг асуудал нь охины минь хараа их муу маш зузаан харааны шил зүүдэг энэ нь цаашдаа ч гэсэн улам муудах вий гэхээс л маш их айж байна даа.........

Өнөөдөр охин бид хоёр аавыгаа ах нарыгаа үзэхээр явж байна ЕХО-н тоглолт болж байгаа 20'000 үзэгч үзэж байгаа хэдий охин маань өсөж том болсон ч гэсэн одоо болтол миний талаар охины талаар фенүүд нь мэдэхгүй тиймээс охин бид 2 зөвхөн үзэгч болж л очно харин тоглолт дууссан хойно охиндоо гэнэтийн бэлэг барихаар бэлдсэн байгаа..............

Тоглолт ч эхэллээ танхим дүүрэн үзэгчид орилолдон хөгжим эхлэн тайзны гэрэл асч манай залуус ч гарч ирлээ үнэхээр сайхан харагдаж байна, хүмүүст ч үзүүлбэрүүд таалагдаж байгаа бололтой орилолдон сэтгэл хөөрөл дээд цэгтэй тулжээ.......

Тоглолт эд дундаа сайхан явж байтал гэнэт гэрэл унтран ая зогслоо хүн болгон амандаа шуугин юу болоод байгааг ойлгохгүй байтал танхимыг нөгөө захад гэрэл тусахад...

Би: 0_О

Бэкхён: 0_О

Бэк би: Анимус?????

Анимус: сайн байцгаан уу? эрхэм хүндэт үзэгчдээ "зэвүүн инээх".........

29 страница6 июня 2019, 09:57