Part 28
Бэкхён намайг хажуудаа хэвтүүлээд: одоо сэтгэл санаа нь зүгээр болсон уу?
Би: тийм ээ зүв зүгээр "байдгаараа малийсаар түүнийхээ хүзүүгээр тэврэн уруул дээр нь үнслээ"...............
Бэкхён: энэ хэд хоног хаана байсан юм бэ?? чамайгаа ямар их хайсан гээч "тэврэх"
Би: уучлаарай
Бэк: би гариг дээр чинь хүртэл очсон чамайг огт ирээгүй гэсэн
Би: тийм ээ би өөр гариг дээр байсан юм одоо санаа зовох хэрэггүй дээ би чамаасаа алхам ч холдохгүй
Бэк: зөндөө их санасан "чанга тэврэх"
Би: би ч гэсэн "түүнийгээ тэврэн гүн нойрондоо автлаа"
Маргааш өглөө нь:
Бэкхён намайг ирсэн болохоор сэтгэл санаа нь амарсан бололтой тайван гэх чинь унтсаар би ч түүнийгээ сэрээхийг хүссэнгүй зөөлөн босоод өглөөний хоол бэлдэхээр гал тогоонд орлоо........
Хөргөгч шүүгээнүүдийг нь нээж үзэн хоол хийчихмээр юмнуудаа цуглуулаад хоолоо хийж эхэллээ ногоогоо арилгаж байтал Кёнсүү шал нойрмог дээрээс бууж ирлээ
Кёнсүү: Сүжин 0_О
Би: сайн уу? "инээх"
Кёнсүү: чи хэзээ ирсэн юм?
Би: хэхэ харин өчигдөр ирээд та нарт мэдэгдэхгүй гэрт чинь орчихсон юмаа уучлаарай
Кёнсүү: зүгээр дээ чи ирсэн байгаа нь л хангалттай чамайг байхгүйд Бэкхён ямар их шаналсан гээч түүнд маш хэцүү байсан сүүлийн хоёр хоног бол тасралтгүй чамайг хайсан
Би: харин тэгсэн гэсэн "санаа зовсон царай"
Кёнсүү: гэхдээ чи ирчихсэн байна шүү дээ энэ чинь л байхад хангалттай чамайг манайхаас нэлээд гунигтай гарсан болохоор бидэнд гомдоод дахиж хэзээ ч ирэхгүй байвал яанаа гээд айж байлаа шүү "инээх" бид нар та хоёрыг байгаагаар чинь хүлээж авсан болохоор та хоёр санаа зовох хэрэггүй шүү "инээх"
Би: за за "инээх" баярлалаа биднийг ойлгосонд
Кёнсүү: юу яриад байгаа юм бид чинь найзууд шүү дээ
Би: "инээмсэглэх"
Кёнсүү: ямар хоол хийж байгаа юм би тулах уу?
Би: хэрэггүй дээ би өөрөө хийчих болохоор чи унтаж амар та нар өнөөдөр ажилтай юм уу?
Кёнсүү: бид нар 12 цагаас фен уулзалттай
Би: ойлголоо тэгвэл 10 цаг гээд та нарыг сэрээе одоо 8 болж байна дахиад 2 цаг ч гэсэн унтаад ав
Кёнсүү: зүгээрээ би дандаа эрт босож хоол хийсээрэй байгаад сурчихсан юм "инээх"
Би: өнөөдөр миний үгэнд ороод жоохон унтчих бэрдээ итгэхгүй байгаа юм уу? би амттай хоол хийдэг шүү "инээх"
Кёнсүү: гэх "үг таслах"
Би: унт даа
Кёнсүү: за за тэгвэл 10 гээд сэрээгээрэй "гээд баяртай нь аргагүй өрөө лүүгээ явлаа"
Би хийж байсан хоолоо үргэлжлүүлэн хийлээ ер нь бол чадах ядахаараа л сайхан ширээ бэлдэх гэж хичээлээ бэр нь юм чинь хадам ах дүү нартаа таалагдах хэрэгтэй хэхэ
Ширээгээ засаж дуусаад залуусыг сэрээлээ, эхнээсээ эвшээн нүдээ нухалсаар шал нойрмог хэдэн юм бууж ирлээ
Сэүн: өлсөөд байна аа хоол хоол "гэдсээ дарах"
Ёол: Кёнсүү өнөөдөр ямар хоол хийсэн бэ??
Би: ширээндээ суугаарай "инээх"
Бүгд: 0_О Сүжин
Би: сайн байцгаана уу? би харин өнөөдөр хоол хийсэн юмаа амтархан идээрэй "тэд шал нойрмог байсан болохоор намайг тэднийг сэрээж байгааг ч сайн анзаараагүй бололтой"
Бэк: өглөөний мэнд "уруул дээр үнсэх"
Би: өглөөний мэнд
Тао: хөөх ёстой гоё харагдаж байна ямар ч их юм бэлддэг юм бэ дээ "ярзайх"
Бэк: хайраа чи ганцаараа ийм их юм хийсэн юм уу? ядрахгүй байна уу? ТА НАР ОДОО ТУСЛАХАД ЯАДАГ БАЙНА АА "тэдэн рүү муухай харах"
Бүгд: ЧИ ӨӨРӨӨ ТУСЛАХ ЧИНЬ ЯАСАН ЮМ???
Би: за за болно доо хайр нь өөрөө хийе гэж гуйсан юм одоо суугаад хоолоо идье
Бэк: за
Хоолны ширээний ард бүгд хоолоо идэнгээ ам амандаа орилолдсоор тэд ч үнэхээр чимээтэй юмаа хэхэ бас зүгээр хоолоо идэхгүй надад халбагадаж өгөөд тэгэнгүүт манай эгдүү хардаж уурлаад бөөн юм болж байгаа юм чинь ямар сайндаа намайг хөтлөөд зочдын өрөөнд хоолоо идье гээд явах вэ дээ хэхэ
Бүгд: ёстой амттай байлаа баярлалаа Сүжинаа
Сэүн: та дахиж энэ хоолоо хийж өгнө биз дээ нүүна "ярзайх"
Би: тэнээ хүссэн үедээ хэлээрэй эгч нь хийгээд өгье
Сэүн: ёо ашгүй дээ хайртай шүү нүүна "намайг тэврэх"
Бэк: хол байгаач чи хэн болоод манай эхнэрийг тэврээд байгаа юм тэгээд ч дахиж хэзээ ч та нарт хоол хийж өгөхгүй болохоор мөрөөдөх ч хэрэггүй миний хайр зөвхөн надад тэврүүлж надад л ийм гоё амттай хоол хийж өгнө "намайг тэврэх"
Бүгд: -_-
Бэк: за за хайр нь дээшээ гарч хувцас аа солилоо одоо фен уулзалттай
Би: хайраа чи яваад хэрэггүй
Бэк: яагаад???
Би: өнөөдрөөс улаан сарны нөлөөлөл эхэлж байгаа нийт 3 хоног үргэлжлэх болохоор бас чи анх удаагаа улаан сарны нөлөөнд орох гэж байна тиймээс маш хэцүү байна чиний доторх хүч чинь яаж ч магадгүй тул гэртэй үлдсэн нь дээр
Бэк: ойлголоо тэгвэл хөөрхөн хүүхэд та хоёртойгоо хамт үлдье би нөгөө хэддээ бас менежер ахад эвтэйхэн ойлгуулаад хэлье хайраа чи өрөөнд ороод амарч бай
Би: за "дээш Бэкхёны өрөө лүү явлаа"
Удалгүй Бэкхён орж ирэн хажуугаар орон хэвтлээ
Би: нөгөө хэд явчихсан уу?
Бэк: тийм ээ би 3 хоногийн чөлөө авчихсан одоо хийх юм байхгүй чамайгаа ширтэхээс өөр "гээд хөөрхөн инээмсэглэн өөдөөс харан хэвтсээр"
Би: хайраа улаан сарны нөлөөлөл одоохондоо мэдэгдэхгүй байгаа ч гэсэн цаг өнгөрөх тусам бага багаар нөлөөлөл нэмэгдэж сүүлийн хоног буюу 3 дахь хоног дээр нь маш хүчтэй болно бас их өвдөх байх өөрийн мэдэлгүй шидээ хамаагүй хэрэглэх гэх мэт маш их аюултай миний хайр тэсдэг юм шүү
Бэк: ойлголоо би аав хүн бас нөхөр хүн болохоор та хоёрынхоо төлөө хичээнэ амлаж байна "инээх"
Би: би чамдаа итгэж байна "инээх"
Бэк: хайртай шүү "уруул дээр үнсэх"
Би: би ч гэсэн "инээмсэглэх"
Хэсэг хугацааны дараа........
Бэк: хайраа хоёулаа зайрмаг идэх үү?
Би: тэгье
Бэк: одоохон хайр нь буугаад хөргөгчөөс аваад ирье
Би: ойлголоо
Бэкхён гараад удаагүй байтал тас түс хийгээд аймшигтай чанга чимээ гарлаа би ч сандраад гараад хартал Бэкхён шатруу өнхрөөд уначихсан байлаа. Би ч хурдхан гүйн түүн дээрээ очоод
Би: хайраа зүгээр үү? "цээжийг нь өргөн өвөр дээрээ тавилаа"
Бэк: зүгээрээ "сулхан хэлэх" сая харин гэнэт толгой эргээд уначихлаа санаа зовох хэрэггүй
Би: 0_О хайраа толгой чинь эргэхээс өөр шинж тэмдэг байна уу?
Бэк: толгой эргээд ухаан санаа жоохон орж гараад байна сая яах гэж бууж байснаа сайн санахгүй байна бас хамаг бие нэг л сонин болоод байна "түүний нүд нь гэрэлтэн үс нь цагаан цэнхэр өнгөтэй болоод эхэлчихлээ энэ юу вэ гэвэл улаан сарны нөлөөлөл аль эрт эхэлчихсэн байна гэсэн үг"
Би: 0_О "Бэкхёнд аль хэдийн нь нөлөөлөөд эхэлчихсэн байхад надад яагаад юу ч мэдрэгдэхгүй байдаг билээ "
Бэк: одоо хайр нь зүгээрээ санаа зоволтгүй "толгойгоо дарсаар арай гэж бослоо"
Би: хайраа улаан сарны нөлөөлөл эхэлчихсэн байна гэтэл чамд нөлөөлөөд надад огт нөлөөлөхгүй байх юм яагаад тэгээд байгаа юм болоо?
Бэк: учир шалтгаан нь юу болохыг мэдэхгүй ч чи минь өвдөхгүй байгаа нь харин аз юм шиг санагдаж байна "гээд над уруу харан сулхан инээмсэглэлээ түүний царай нь цонхийн хувхай цайгаад улам л аймаар болоод байлаа"
Би: хайраа дээшээ гарч амарсан нь дээр бололтой чиний бие тааруухан харагдаж байна
Бэк: ойлголоо "гээд шат руу алхтал дахиад ухаан алдаад уначихлаа"
Би түүний шидийн хүчээ ашиглан дээш гаргах гэсэн болов ч миний шидийн хүч огт гарахгүй яг энгийн хүн шиг болчихсон байна яаж ч хичээгээд шидээ хэрэглэж чадахгүй байна.
Бэкхёныг дээш гаргаж дийлэхгүй байсан болохоор арай гэж мөрнөөс нь түшиж бараг л чирэх нь холгүй явсаар буйдан дээр хэвтүүллээ тэр минь ухаангүй хэвтсээр.........
Миний дотор зуу зуун асуулт эргэлдсээр надад яагаад улаан сарны нөлөөлөл огт үйлчлэхгүй байгаа юм бол бас миний бүх хүч ор мөргүй алга болчихлоо уг нь улаан сарны нөлөөнд байх үед хүч сул дорой болдог ч гэсэн арай ч ингэж алга болдоггүй юм одоо би яг энгийн хүн шиг болчихсон байна.
Юу л болоод байна даа? Мэдэх юм огт алга гэхдээ ямар нэгэн муу зүйл болох гээд байгаа мэт сэтгэгдэл төрж байна.
Бэкхён огт ухаан орсонгүй бие нь тод гэрэлтэн агаарт хөөрсөн байдалтай байсаар л үсний цэнхэр өнгө нь улам тодорсоор байлаа
Залуус: бид ирлээ "орилолдсоор бөөн дуу шуу болсон хүмүүс орж ирэн Бэкхёныг хараад таг гацчихлаа"
Би: энэ юу болоод байгаа вэ гэхээр "гээд улаан сарны тухай бүгдийг ярьж өглөө"
Кай: хөөх сонин юмаа тэгээд Бэкхён ах 3 хоног ингэж агаарт нисэх юм уу?
Би: үгүй ээ энэ 3 хоногт юу ч болж болно ер нь бол улаан сарны нөлөөлөлд автсан шидтэн өөрийн хүчээ хянаж чадахгүй болчихдог юм бас маш сул дорой болдог
Сухо: чи гэхдээ зүгээр байна
Би: харин тийм ээ би огт ойлгохгүй байна уг нь улаан сар гарсан үед галын хүчтэй хүн шидтэнд нөлөөлөх ёстой гэтэл огт нөлөөлөхгүй бас дээрээс нь миний бүх хүч ор мөргүй алга болчихсон
Бүгд: 0_О
Чэн:Бэкхён одоо зүгээр л унтаж байгаа биз дээ зүгээр үү?
Би: зүгээрээ тэр одоохондоо орон зайн аялал буюу сүнс нь биенээсээ гаран огторгуйн хаа нэгтээ аялж байгаа гэсэн үг тэгээд л биеэ түр орхих үед агаарт хөвдөг юм та нар санаа зоволтгүй дээ
Бүгд: ойлголоо
Бэкхён агаарт хөөрсөн чигтэй 2 хонолоо одоо болтол буцаж сэргэхгүй байгаа нь миний санааг маш их зовоож байна бас түүний үс нь улам тод цэнхэр болон өөрчлөгдөн одоо бүр гэрэлтэж эхэлж байгаа өмнө нь ийм зүйл огт харж байгаагүй болохоор санаа зовж л байна өнөөдөр бол улаан сарны нөлөөллийн сүүлийн өдөр бас надад юу ч нөлөөлөхгүй чигээрээ л байгаа шидийн хүчээ ч ашиглаж чадахгүй сонин байдалдаа байсаар...
Залуус ч ажлаасаа ирж хэвийн хөгжилтэй чигтэй байна тэд одоо Бэкхёны энэ байдалд дассан байх, бид нар хоолоо идчихээд зочдын өрөөнд бөөндөө жимс идэн сууж байтал Бэкхён агаарт хөөрөхөө болин доош буулаа...
Бүгд: 0_О
Би: хайраа яаж байна ухаан орж байна уу? "инээх"
Бэкхён чимээгүй босон нүүрээ огт харуулахгүй доошоо харсан байх бөгөөд түүний үс нь тод цэнхэр өнгөөр гэрэлтэж байлаа хэсэг чимээгүй зогсож байснаа гэнэт хоёр гараасаа харын шид гарган залуусыг бүгдийг нь төмөр торонд хорьчихлоо, залуус ч сандран торноос гарах гэж хичээх боловч тэдний эсэргүүцэх тусам торны хэмжээ улам багассаар байлаа...
Бүгд: юу болоод байна аа?? Бэкхёнаа баыйамхсбхөр "гэх мэтчилэн орилсоор"
Би: бүгд тайван бай бас наад тор чинь шидэт тор болохоор та нар угаасаа гарч чадахгүй тиймээс гарах гэж битгий оролд оролдох тусам чинь тор жижиг болж байна бүгд тайван сууж бай би та нарыг наанаас чинь гаргана "тэдэнд хандан анхааруулж хэлэх"
Бүгд: ойлголоо
Би: бүгд тайван сууцгаа нэг ч хөдөлгөөн хийж болохгүй шүү хийх юм бол тор улам жижиг болсоор та нар үхнэ
Бэкхён: ........................... "доош харан зогссоор"
Би: хайраа зүгээр үү? Яагаад залуусыг торонд хорьж байгаа юм бэ??
Бэкхён толгойгоо дээш өргөн: чамайг алахын тулд "зэвүүн инээх"
Би: 0_О юу "түүнээс айн арагшаагаа алхсаар хананд туллаа"
Бэк: одоо би чамаас үлдсэн хүчээ авах болно харин чи үхнэ "гээд над руу удаанаар алхсаар түүний нүд нь тэр чигтээ час улаан болсон үс нь гэрэлтэн харц нь аймшигтай хүйтэн харагдаж байлаа"
Би: хайраа чи яагаад байгаа юм бэ? би байна шүү дээ чиний эхнэр хүүхдийн чинь ээж "нүднээс нулимс урсан түүнээс мөлхөн зугтаана хэт их айснаас болоод хөл дээрээ ч тогтож чадахгүй зүгээр л мөлхсөөр"
Бэк: санаа зоволтгүй дээ хонгор минь би чамайг өвтгөхгүй маш хурдан зүйл дуусгах болно ХАХАХАХА "яг л галзуурсан мэт бас намайг тамлах гэж байгаа бололтой над руу удаанаар маш удаанаар ойртон намайг улам бүр айлгасаар "
Би: хайраа чи яагаад байгаа юм бэ?? "уйлах"
Анимус: тэр чамайг алахыг их хүсэж байсан бололтой ХАХАХА сонирхолтой юмаа хайртай залуугийнхаа гарт үхэж байгаа мөсөн хатан ХАХА
Би гайхан хажуу тийшээ хартал Анимус Нами хоёр биднийг харан инээд алдан суусаар....
Бэк: үхэл чамд таалагдах болно "жихүүдэс төрүүлэм хүйтэн инээмсэглээд намайг үснээс минь татан дээш өргөн босголоо " амьдралд баяртай гэж хэлээрэй ХАХАХА
Яг энэ үед гэдэс минь аймшигтай их базлан өвдөөд огцом томорсоор..... тэсэхийн аргагүй их өвдөлт.......
![/Дууссан/ Мөсөн хатан [үзэшгүй муухай]](https://watt-pad.ru/media/stories-1/6059/6059c24a938a493f4e1e77a01546191f.jpg)