Part 11
Би: харь гаригийн хадагтайг ганцааранг нь үлдээж болохгүй юм байна л даа "инээгээд түүнийхээ духан дээр үнслээ"..................
11-р хэсэг
Миний талаас:
Өглөө сэртэл ганцаараа байлаа гайхаад бостол орны хажуу талын шүүгээн дээр өглөөний цай бэлдчихсэн бас нэг бичиг байлаа
Сайхан амарч байгаад гэртэй хариарай өглөө эрт зураг авалттай байсан болохоор түрүүлээд явлаа шүү за...........аан бас хайр нь өөрийн гараар өглөөний цай бэлдсэн хоол хийж чаддаггүй болохоор Кёнсүүгээр жоохон туслуулсан шүү амтархан идээрэй (гэхдээ өндөг өө жоохон түлчихсэн гэхдээ амттай болсон байх оо хэхэ) дараа илүү сайн хоол хийдэг болоод байнга хийж өгч байна аа хайртай шүү чиний дэндүү царайлаг найз залуу Бюн Бэкхён (сайн харж байгаарай өөр охинд алдчих ваа гэхдээ бараг тэгэхгүй байх аа учир нь би чамд ухаангүй дурлачихсан)Гэсэн байлаа үнэхээр хөөрхөн энэ хүн яаж хүний хайрыг татахаа сайн мэддэг хүн шүү хэхэ би босоод хайрынхаа бэлдэж өгсөн хоолыг идлээ Бэкхён хийсэн болохоор ч тэр юм уу? үнэхээр амттай байлаа бас өнөө өглөө бол миний амьдралын хамгийн сайхан өглөө байнаХоолоо идчихээд гэрийн зүг явлаа.............
Гэрт иртэл хаалга онгорхой байх юм гайхаад ортол 0.о бурхан минь энэ хүүхэн энд юу хийж байгаа юм болоо ???
Нами: чи хаана хоносон юм?? "муухай харах"
Би: хаана хоносон энэ тэр ээ хүртэл хэлээд байхаар дотно харилцаатай хүмүүс биш шиг санагдаад байх юм
Нами: чи миний хайртай хамт хоносон биз дээ муу өөдгүй шулам
Би: өөрөө хэн болоод хүн доромжлоод байгаа юм бас эзэнгүй гэрт яаж орж ирсэн юм
Нами: хаалгыг чинь хүчээр онгойлгосон юм чамтай ярих юм байгаа болоод л би энд байна
Би: надад байхгүй одоо яв эзэнгүй гэрт орж ирсэн хүнийг цагдаад өгөх ёстойг мэднэ биз дээ чамайг яах уу олны танил юм гээд энэ удаад чимээгүй өнгөрөөе одоо яв
Нами: чи хэд хоног өвдсөн бараг үхэх гэж байгаа гэсэн чинь яаж ийм хөөрхөн болсон юм айн?? Арай өвдсөн гэж худал хэлээд гоо сайхны мэс засалд орсон юм биш биз дээ "зэвүүн инээх"
Би: чи угийн ийм ухаан муутай юм уу? эсвэл тэнэг болж жүжиглээд байгаа юм уу? гоо сайхны мэс засал гэдэг чинь хэдхэн хоногт эдгэрдэггүй юм өөрөө нэлээд олон юмаа засуулсан байж мэддэггүй юм уу? арай тоо тоолж чаддаггүй юм биш биз дээНами: юу тэнэг ээ??? "бага зэрэг бантсан харагдана"
Би: би эмнэлгээс гараад удаагүй байна одоо бие ээ тэнхрүүлэх хэрэгтэй байна надад одоо амралт хамгийн чухал тиймээс чи одоо яв үгүй бол цагдаа дуудлаа шүү жоохон ч гэсэн нэр хүндээ боддог бол эртхэн явсан нь дээр шүү үгүй бол алдарт "MGT" хамтлагийн ахлагч Нами эзгүй айлд хулгайгаар нэвтэрсэн гэсэн гарчигтай сонинууд маргааш гэхэд энэ хотоор дүүрнэ гэж мэдээрэй би тийм ч сайхан ааштай хүн биш болохоор уурлаагүй байгаа дээр минь одоо яв "шийдэмгий Намируу алхах" аан бас дээр худлаа хэлж намайг өөдгүй амьтан болгосон тухай чинь ярилцаагүй л байгаа шүү "муухай харах"
Нами: за.. я..яах уу энэ удаадаа ингээд явлаа чи муу гэхдээ санаа амрах хэрэггүй шүү би заавал Бэкхёныг буцааж авах болно чиний аз жаргал удаан үргэлжлэхгүй дээ харж л байгаарай удахгүй чи нулимсандаа живж үхэх болно за "гараад явлаа"
Цаашдаа юу л болох болдоо бас фенүүд нь яах бол?? Би бага зэрэг айж байна бас удахгүй улаан сар гарна тэр үед Анимус заавал ч үгүй намайг алах гэж ирнэ түүнээс нь өмнө ямар нэгэн арга бодох хэрэгтэй яах вэ???
Бүтэн өдөржин Мазотиноос авчирсан шидийн ном эртний домог нууцлаг хүчний тухай номоо уншиж өнгөрөөлөө бас Анимус намайг алах гэж оролдох үед яаж бас ямар хүч намайг аварсан талаар мэдмээр байна үнэхээр жинхэнэ хайрын хүч гэдэг нь тэр юм болов уу???
Энэ үед Бэкхёны талаас:
Тао: ахаа юм асуучих уу?? "Бэкхёны хажууд суух"
Би: юу ???
Тао: та өчигдөр шөнө юу хийсэн бэ??
Би: юу байдаг юм мэдээж хайртыгаа тэврээд л нам шөнө дунд надаар юу хийлгэх гээд байгаа юм хэхэ"Бурхан минь Тао өчигдөр шөнийн юмыг зүүд л гэж бодооч дээ"
Тао: шөнө нэг ч удаа босоогүй юу?
Би: босоогүй ээ чи чинь өнөөдөр яачихсан юм бэ??? хайртай бүсгүйгээ тэврээд унтаж байж яах гэж босох юм би урьд өмнө нь хэзээ ч унтаж үзээгүйгээрээ бат бөх унтсан за шөнө нэг ч удаа сэрээгүй хайрынхаа үнэрт согтоод л нам
Тао: ммммммм тэгвэл би зүүдэлсэн юм байхдаа "бага зэрэг гайхах"
Би: юу зүүдэлсэн гэж?? "худлаа мэдэхгүй байгаа царайлах"
Тао: ммм нөгөө шөнө Сүжин үс нь цагаан болчихсон нисээд байна гэж
Би: хэхэ чи ойрд байнга зөгнөлт кино үзээд байсан тэгээд л тэгж байхгүй юу даа одоо жоохон өөр төрлийн кино үзэж бай "инээх"
Тао: нээрээ тийм юм байна ш дээ би өчигдөр унтахаасаа өмнө яг цагаан үст шулам гэдэг кино үзсэн юм байна ш дээ "инээх"
Би: тээр тэгээд л тийм балай зүүд зүүдэлж байхгүй юу"ашгүй одоо л зүүд гэж итгэх шиг боллоо"
Тао: за за одоо миний ээлж явлаа "босон явах" зүүдний сахиус хайртай хүнийх нь дүрд хувирдаг гэсэн билүү тэгээд яагаад Бэкхён ах болсон юм болоо би уг нь Крис ахдаа хамгийн их хайртай ш дээ эсвэл би өөрөө ч мэдэлгүй Бэкхён ахад илүү хайртай болчихсон юм болов уу? сонин юм даа "гэж амандаа үглэсээр явлаа хэхэ"
Миний талаас:
Бүтэн өдөржин ном эргүүлж байж эцэст арай гэж нэг юм хайж байгаа зүйлээ оллоо Анимусын намайг алж чадаагүй шалтгаан бол гэрэлт зүрхний хүч буюу жинхэнэ хайрын хүч юм байна...Эртний нэгэн ном нь дээр бичсэнээр бол Гэрэлт зүрхний хүч нь энэ ертөнцийн хамгийн хүчтэй шид гэвч гэрэлт зүрхний хүч хэр удаан оршин тогтнох бас хэр их хүчирхэг байх нь хосуудаас бүрэн шалтгаалдаг хэрэв бие биедээ итгэх итгэл хайр халамж нь буурах юм бол гэрэлт зүрхний хүч буурдаг бас хосууд 2 биенээ хуурах буюу хүмүүсийн хэлдгээр өөр хүнтэй явалдах юм бол гэрэлт зүрхний хүч буруугаар эргэж нөгөө хүнийг нь маш хүндээр гэмтээх аюултай эсвэл бүр ам насыг нь ч авч болно өөр нэг дэндүү аймшигтай зүйл бол Бэкхёны цус миний судсаар гүйж байгаа нь юм учир нь хайртай хүнийхээ биеийн ямар нэг хэсгийг өөртөө авах юм бол 2 тусдаа байсан бие бүрэн нийлж нэг бүтэн болно үүний юуг муу гээд байгаа вэ? Гэвэл миний бие өвдөх юм бол тэр бүх өвдөлтийг Бэкхён мэдэрнэ гэсэн үг энэ л миний сэтгэлийг зовоож байна хэрэв Бэкхён өвдөх юм бол би түүний өвдөлтийг мэдэрнэ мэдээж энэ бол надад юу ч биш учир нь хүмүүсийн хувьд маш хүнд хэцүү өвдөлт бол бидний хувьд зүгээр л нэг гар шалбарахтай л ижил зүйл харин бидний хувьд тийм хэцүү байдаг улаан сарны нөлөөгөөр үүсэх өвдөлт бол жинхэнэ аймшиг надад хүртэл тэсэхэд хэцүү байхад миний хайр яаж тэсэх болж байна аа энэ асуудал л намайг галзууруулах шахаж байна би одоо яах вэ???
"Хаалга дуугарах"
Би хаалга онгойлголоо: чи энд юу хийж байгаа юм?
Бэк: юу вэ?? Найз залуу нь хүндхэн ажлын дараа амрах ч үгүй шууд найз охин дээрээ ирж байхад чи одоо юу вэ?? "хошуугаа унжуулах"
Би: уучлаарай даа оролдоо хайр нь харин чамайг амрахгүй энд юу хийж байгаа юм л гэж асууж байгаа байхгүй юу даа
Бэк: чамтайгаа хамт байх юм бол илүү сайн амрах юм шиг санагдаад хихи "чөтгөрийн инээд"
Би: муу зальтай амьтан сууж бай хайр нь хоол хийгээд өгье
Бэк: за за "ярзайх"
Би хоол хийж байхдаа өөрийн шидийн хүчийг ашиглан өөрөө гараа хүргэхгүйгээр алсаас удирдах хүчээрээ бүгдийг зэрэг хийнэ ногоо арилгах, хөшиглөх, будаа агшаах гээд л бүх юм аа зөвхөн нүдээрэй харан хяналт тавина харин Бэкхён аймаар хөөрхөн миний хийж байгаа бүх зүйлийг нүд салгахгүй ажиглана мэдээж түүнд энэ бүхэн маш сонирхолтой байгаа байх хэхэ
Бэк:воооааааа миний хайр ч мундаг юмаа ийм ид шидийн хүчтэй байх гоё уу??
Би: ммммм надад бол нээх онц биш ээ харин дэлхий дээр ирээд бүх зүйлийг өөрийн гараар хийх илүү гоё байсан "түүнрүү хараад инээлээ"
Бэк: ээе чи удаагүй болоод л тэгж байгаа юм дахиад хэдэн жил болох юм бол залхана доо хүмүүс бид юу гэж боддог гэж бодож байна даа бид нар чинь яг л чам шиг болохыг хүсдэг юм шүү дээ яг ингээд л хамаг юм нь өөрөө хийгдээд өөрөө юу ч хийхгүй хаха"ярзайх"
Би: хэхэ залхуу гэдэг нь "хацраас нь чимхэх" би дэлхий дээр ирээд 25 жил болж байна залхаагүй л байна даа хэхэ
Бэк: 0.о юу вэ?? Чи 25 жилийн өмнө ирсэн юм уу??
Би: ммм "толгой дохих"
Бэк: чи одоо 22той биз дээ 0.о чи ер нь хэдэн настайдаа дэлхийд ирсэн юм??? Бас одоо хэдэн настай юм?? 0.о
Би: би юу яг үнэнийг хэлэхэд танай дэлхий үүсэхээс ч өмнө би төрсөн л дөө "хэлээ гаргах"
Бэк: ЮУ?????? Нээрээ юм уу???
Би: нээрээ яасан намайг хөгшин гээд хаях гэж байгаа юм уу??
Бэк: үгүй яалаа гэж ваав миний хайр чинь эмээ байсан байна ш дээ хихихи
Би: юу гэнээ "муухай харах" манай гаригийн хүмүүсийн хувьд бол миний нас залуу юм шүү
Бэк: пахххххх чи залуу юм бол танай гаригийн хүмүүс хэд насалдаг болж байна аа "ярвайх"
Би: яав миний нас таалагдахгүй байгаа бол салахгүй юу "уурлаад буруу харах"
Бэк: хайрд нь таалагдаж байна аа битгий уурла тэгэх үү"араас тэврээд хацар дээр үнсээд л байлаа"
Би: за за уур гарчихлаа "ууртай хэлэх"
Бэк: гараагүй л байна ш дээ "гээд намайг эргүүлээд өөрлүүгээ харуулан инээмсэглээд уруул дээр минь үнслээ"
Би: одоо уур гарчихсан "инээх"
Бэк: уучлаарай хайр нь өмнө нь хамгийн хөгшин дөө өөрөөсөө 5 эгч хүүхэнтэй л болзож үзэж байсан болохоор жоохон гайхаад л хэдэн тэр бум насаар эгч найз бүсгүйтэй болсон чинь сонин юмаа хихи
Би: дургүй байгаа юм уу??
Бэк: үгүй ээ үгүй гоё байна "инээх" хайр дурлалд нас бол ердөө л тоо
Би: за за тийм болтугай -_-
Бэк: тийм дээ хэхэ нээрээ би чамаас танай гаригийн хүмүүс хэд насалдаг юм гэж асуугаа биз дээ
Би: ммм насыг нь хэлэх юм бол танай гаригийн тооллын хэмжээ хүрэхгүй л дээ
Бэк: зөз тэгээд би цаг хугацаа өнгөрөх тусам хөгшин болно харин чи энэ чигээрээ л байна тэгээд одоо яах болж байна аа
Би: хэхэ уг нь бол энгийн иргэд өөр гаригийн хүнтэй гэрлэх юм бол аль гариг дээрээ амьдрах гэж байгаа тэр гаригийн насны тоололд өөрийгөө бүртгүүлдэг юм энэ бүртгэл нь галактикийн бүх гаригт хэрэгждэг харин хатан хаантай суух юм бол ямар ч сонголтгүй хатан хааны гаригийн насны тооллоор амьдардаг
Бэк: тэгээд би чамтай гэрлэх юм бол танай гариг дээр амьдарна гэсэн үг үү??
Би: мхн яасан дургүй байгаа юм уу??
Бэк: үгүй л дээ гэхдээ би гэр бүл найз нөхөд өө яах болж байна тэднийгээ санах байхдаа бас танай гэр бүлийнхэн намайг хүлээж авах болов уу??
Би: чамд ямар байхыг мэднэ ээ тийм болохоор 2лаа дэлхийн хүн Бюн Бэкхёны амьдралыг дуустал энд байж болно харин дараа нь манай гариг луу явцгаая их л сайндаа 100 жил болно энэ хугацаа бол бидний хувьд юу биш яг л амралтын 2 хоног өнгөрөхтэй л ижил "инээх"
Бэк: гэхдээ би хөгшин болохгүй юм чинь хүмүүс гайхах байхдаа
Би: түүнд санаа зоволтгүй дээ шидийн хүч ашиглан чамайг бусдын адил хөгширч байгаа мэт харагдуулж болно
Бэк: ммм танай гэр бүл гэж ер нь ямархуу хүмүүс байдаг вэ? Би тэдэнд таалагдах болох уу?
Би: хэхэ надад гэр бүл байхгүй миний аав ээж аль эрт өнгөрчихсөн бас айлын ганц болохоор хүссэн хүсээгүй хаан ширээгээ залгамжлан үлсэндээ
Бэк: мм уучлаарай тэднийг үхсэн гэж мэдсэнгүй"тэврэх"
Би: зүгээр дээ маш эртний зүйл болохоор одоо тийм ч хэцүү санагдахаа больчихсон өө хоол болчихлоо хоолоо идье
Бэк: за тэгье нуна "инээх"
Би: юун нуна вэ????
Бэк: аймаар олон насаар эгч юм байж өөр яаж дуудуулах гээд байгаа юм нуна нуна хэхэ
Би: за за хүссэнээрээ л бол шал тэнэг санагдчихлаа хүн хөгшин2 гээд л байх юм "ууртай хоолоо идэх"
Бэк: чи дэндүү өхөөрдөм байгаа болохоор жоохон тогломоор байсан юм одоо тэгэхгүй ээ за хайраа"эрүүнээс өргөөд уруул дээр шоб хийтэл үнслээ"
Би: ммм "толгой дохиод амаараа дүүрэн чихсэн байсан хоолоо залгилаа"
![/Дууссан/ Мөсөн хатан [үзэшгүй муухай]](https://watt-pad.ru/media/stories-1/6059/6059c24a938a493f4e1e77a01546191f.jpg)