Part 10
Маргааш нь болж би эмнэлгээс гарлаа ЕХО-н дромруу явж байна би үнэхээр их сандарч байна тэд надад дургүй шүү дээ бас намайг яаж хүлээж авах бол..........................
Миний талаас:
Би: би яг чадахгүй юм шиг байна аа танай хамтлагийнхнаас айгаад байна "муухай царайлах"
Бэк: зүгээр дээ тэд буруу ойлголттой байгаа болохоороо л чамд муухай аашлаад байгаа юм сайн танилцаад дотно болох юм бол тэд үнэхээр сайн хүмүүс шүү "миний гараас атгах"
Би: гэхдээ өнөөдөр арай чадахгүй нь ээ хоёулаа дараа танилцъя тэгэх үү "муурын нүд"
Бэк: өнөөдөр хийж болох юмыг маргааш гэж хойшлуулах хамгийн буруу за "духан дээр үнслээ"
Би: за за "санаа алдах"
Бэк: манайхан мангас биш болохоор хэтэрхий их санаа зовох хэрэггүй за "инээх"
Би: за за "инээх"
Бид 2 ЕХО-н дромд ирлээ:
Бэк: манайхан зочин ирсэн шүү "орилох" өнөөдөр манайхан амарч байгаа "надад хандаж хэлэх"
Яг үнэнийг хэлэхэд гэр нь жоохон замбараагүй байлаа.
Ёол Кёнсүү 2 гал тогооноос гарч ирэн
Ёол намайг харангуутаа: хөөх нөгөө утсан дээр нь байсан охин "гэж шивнэх нь надад тодоос тод сонсогдоно "
Кёнсүү: зочин дагуулж ирэх юм бол хэлэхгүй гэрээ ядаж цэвэрлэх байсан юм
Бэк: зүгээрээ тийм ээ хайраа "надруу хараад инээлээ"
Ёол Кёнсүү 2-н нүд нь орой дээрээ гарах шахан бие биелүүгээ харан мөрөө хавчлаа аргагүй биз дээ Нами Бэкхён хоёрыг салсан гэж бараг мэдээч үгүй биз.
Ёол: МАНАЙХАН БУУГААД ИР ЗОЧИН ИРЧИХЛЭЭ
Сэүн: БАС ЯМАР ЗОЧИН БЭ?? ӨНӨӨДӨР ГЭРТ ХҮН ИРЭХГҮЙ ГЭСЭН БИЗ ДЭЭ БИ ЭНД КИНО ҮЗЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ "дээд давхраас орилох"
Ёол: БЭКХЁНЫ НАЙЗ О-ХИН ГЭНЭЭ
Сэүн: НАМИГ ТАНИНА АА ОДОО ТЭНЭГТЭХ ЭЭ БОЛЬ ТОГЛОХ ЮМАА ОЛЖ ЯДАЖ ГЭНЭ
Бэк: НАМИ БИШ БОЛОХООР ЗҮГЭЭР БУУГААД ИР
Нами биш гэсэн чинь гайхсан залуус байгаа байгаа өрөөнөөсөө гарч ирлээ
Бүгд хоолны ширээнд тойрон сууна. Бас бүгд л намайг цоолох гэж байгаа юм шиг аймаар харна
Сухо: за юу ч гэсэн танилцах уу?? намайг Сухо гэдэг
Бэк: танилцах шаардлагагүй ээ та нар угийн танина
Сэүн: аан нөгөө утсан дээр чинь байсан юм байна ш дээ "инээх" нэрийг нь ч мэдэхгүй гээд хүнтэй танилцуулахгүй байсан худлаа л байсан байна ш дээ муу өөдгүй амьтан өөрөө найзлах гэж л Кай бид хоёроос нуугаад байсан байна даг "амандаа бувтнах"
Кай: чиний зургийг л харж байсан бас чи их хөөрхөн юм
Бэк: хэхэ та нар нэг л буруу ойлгоод байх шиг байна энэ бол Ким Сүжин манай нүүр хувиргагч
Тао: АЙН ӨӨРИЙГӨӨ ИЙМ ХӨӨРХӨН БОЛТОЛ НЬ БУДЧИХСАН ЮМ УУ??
Бэк: үгүй дээ тэр нүүрээ будаагүй угийн ийм хөөрхөн байхгүй юу зүгээр л бие нь өвдөөд тийм муухай болчихсон байсан юм одоо зөв зүгээр болчихсон болохоор ийм хөөрхөн байгаа юм "над уруу хараад инээлээ"
Бүгд: аан тийм үү "бараг л итгээгүй царай"
Лухан: үнэхээр Сүжин юм бол нуугаад байх юу ч байх вэ дээ Нами Бэкхён хоёрыг салсан ч гэж мэдээгүй байсан болохоор бид нар яг үнэндээ жаахан балмагдаад байна л даа
Бүгд: харин тийм ээ хэхэ
Би: аан зүгээр дээ би ч бас та нарын оронд байсан бол тэгэх байсан "инээх"
Лае:бид тийм ч сайхан харьцаатай биш гэдгийг хэн хэн нь мэдэж байгаа бас бид нар Бэкхёныг яагаад Намигаас салсан яагаад чамайг сонгосон гээд л мэдэх юм юу ч алга бас Бэкхён-с асуух асуулт хэдэн мянга байна ойлгоно биз дээ гэхдээ бид нар Бэкхёныхаа сонголтыг хүндэтгэнэ тиймээс цаашдаа илүү бие биенээ ойлгож сайн харилцаатай байхыг хичээцгээе "инээх"
Би: тэгье "инээх"
Сэүн: чи яг Сүжин мөн гэж үү би нэг л итгэхгүй байна хамгийн анх би чамд юу гэж хэлж байлаа санаж байна уу??
Би: тийм ээ санаж байна намайг маск зүүх үү гэхэд чи з...зү..зүцэн нь дээр байхаа маскаа гээд ярвайсан бас Бэкхёнтой миний талаар ярихдаа би лав ийм аймаар царайтай хүнээр будуулмааргүй байна ядаж байхад нүүр будахдаа ойртоод байх юм энэ нэг өвчин нь халддаг байвал яах юм ийм царайтай юм байж өөрөө мэдээд маскаа зүйх л ёстой шүү дээ гэж хэлсэн тэгээд"үг таслах"
Сэүн: тийм байна тийм байна чи Сүжин мөн юм шиг байна одоо итгэлээ цааш нь битгий ярь -_-
Кёнсүү: өө нээрээ хоол болж байгаа Ёол бид 2 гарынхаа хоолыг хийж байгаа одоохон ширээгээ засаалаа
Би: би туслах уу??
Ёол Кёнсүү: яахын2 чи манай хэдтэй юм яриад байж бай
Би: кммм "хоолойгоо засах" би нэг юм хэлж болох уу??
Бүгд: болно оо болно
Би: та нар намайг Намиг үстсэн энэ тэр гээд надад маш их дургүй гэдгийг чинь мэдэж байгаа бас одоо Бэкхёнтой үерхэж байгаа гэхээр тийм ч дуртай биш байгаа байх..Тэр үед хэт их гайхсанаасаа болж юу ч хэлж чадаагүй тийм болохоор жоохон тайлбар хийх гэсэн юм намайг танай нүүр будагчаар ажиллаж байгаад Нами дургүй байсан сэжиг хүрмээр муухай хүүхэн байж миний найз залуугийн нүүрэнд хүрлээ гэж уурладаг байсан бас намайг ажлаасаа гар ч гэж сүрдүүлсэн тэр өдөр бид хоёрын дунд тийм л яриа болсон түүнээс биш би түүнийг үстэж зодсон асуудал бол байхгүй та нарыг итгэхгүйг мэдэж байгаа ч гэсэн тайлбар хийхийг хүссэн юм зөвхөн нэг талын үгийг сонсоод бүрэн итгэж болохгүй шүү дээ "инээх"би Намитай ам мурийсан нь үнэн гэхдээ зодоогүй шүү л гэж хэлэх гэсэн юм . . .
Чэн: ойлголоо бид нар ч гэсэн яг хэнийх нь талд орохоо сайн мэдэхгүй байна мэдээж Нами чамаас илүү бид нартай удаан хамт байсан дотно найзууд болохоор бид Намид итгэсэн гэхдээ чиний тайлбарыг сонсоод бас чамд ч гэсэн итгэхийг хүсэж байна үнэхээр л чиний хэлсэн үнэн бол болоо доо бид чамайг сайн хүн байгаасай гэж хүсэж байна "инээх"
Крис: бид энэ асуудал дээр Намигийн ч талд биш бас чиний ч талд биш яг дунд нь үлдээлээ цаг хугацаа бүгдийг харуулдаг нуусан юм удахгүй мэдэгддэг болохоор та хоёрын хэнийх нь ч буруу байсан бай удахгүй бүгдэд ил болох байх аа
Сухо: тийм шүү Крисийн хэлдэг үнэн тиймээс бид ч чи ч тэр асуудлыг түр мартаад бүхнийг шинээр эхлье
Сэүн: харин үнэн илрэх үед чиний буруу байх юм бол бид хэзээ ч уучлахгүй шүү
Би: ойлголоо
Залуус мэдээж Нами Бэкхён хоёрт дуртай байсан дан ганц залуус ч гэлтгүй тэдэнд дуртай хүмүүс хэдэн мянгаараа байгаа шүү дээ тийм байж намайг хүлээн зөвшөөрч байгаа нь ЕХО-хон үнэхээр бие биедээ халамжтай бас нэгнийхээ бодлыг хүндэлдэг гэдэг нь харагдаж байна би ч цаашдаа энэ залуустай улам дотно болох, бас тэдний итгэлийг олж авахын тулд хичээх болно оо
Бид өдөржингөө юм ярилаа залуустай одоо л нэг гайгүй харилцаатай болж эхэлж байх шиг байна тэд надтай найз шигээ харьцаж тоглож байгаа нь ёстой сайхан байна орой болж би явах гэсэн боловч Бэкхён хошуугаа унжуулсаар байгаад намайг хонуулахаар болчихсон энэ эгдүүтэй төрчихсөн залууг би яаж ч чадахгүй юм даа хэхэ
Бэкхёны талаас:
Шөнө болж хайрыгаа гуйсаар байж нэг юм гэртэй хонуулахаар болж хамтдаа унтлаа үнэхээр сайхан байна.Шөнө дунд ам цангаад болдоггүй доошоо бууж ус уугаад өрөөнийхөө үүдэнд иртэл Тао шал нойрмог бас ч үгүй гайхчихсан нүдээ нухлан зогсоно би яасан юм бол гэж бодоод хажууд нь очтол...........
Би: 0.о "OH MY GOSH!!!!!!!!!!!!! Бас юу болсныг нь мэдэхгүй ч миний хайрын үс нь цагаан болчихсон яг л усан дотор хөвж байгаа юм шиг үс нь гэрэлтэн намираад бас орноосоо хөндийрчихсөн агаар дээр хөвж байлаа "
Тао: ахаа та миний харж байгааг харж байна уу??? энд яг юу болоод байгаа юм болоо?? Би зүүдлээд байгаа юм болов уу?? та намайг чимхдээ
Би: а..ан энд юу ч болоогүй ээ чи зүүдэлж байна Тао
Тао: айн хэзээ ийм зүүд байдаг байсан юм зүүдэлж байна уу?? гэнгүүт нь тийм ээ чи зүүдэлж байна гэдэг болж байна уу?? 0.о
Би: тийм ээ тийн чи яг зүүдэлж байна би зүүдний сахиус байна Тао Тао чи зүүдэлж байна "гээд түүнийг өрөөлүү нь түлхэх"
Тао: юуны чинь зүүдний сахиус Бэкхён ах л байна шүү дээ
Би: зүүдний сахиус чинь хайртай дотно байдаг хүнийнх нь дүрд хувирч харагддаг байхгүй юу даа чамайг Бэкхён ахтайгаа дотно байдаг бас Бэкхён ахдаа хайртай болохоор би Бэкхёны дүрд хувирчихлаа "хоолойгоо янз2 болгож аль болох Тао-д зүүдэлж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхийг хичээнэ"
Тао: гэхдээ би Бэкхён ахаас илүү Крис ахад хайртай шүү дээ 0.о
Би: ойлголоо би тэгвэл андуурсан байна дараагийн удаа ирэхдээ Крис ахын чинь дүрд хувирна ааааааааааа "түүнийг өрөөнд нь оруулаад хүчээр шахуу дарж байгаад унтууллаа тэр бараг л унтаагаараа явж байсан болохоор саяны харсан зүйлээ зүүд гэж бодно л гэж найдъя даа"
Би Таогийн өрөөнөөс гаран өрөөндөө ортол Сүжин нөгөө л нэг агаарт хөвсөн чигээрээ би түүн дээр очин тэврээд доош орон дээр хэвтүүллээ түүнийгээ энгэртэй тэврээд хэвтэх үед түүний үсний өнгө хар боллоо.
Би: харь гаригийн хадагтайг ганцааранг нь үлдээж болохгүй юм байна л даа "инээгээд түүнийхээ духан дээр үнслээ"
![/Дууссан/ Мөсөн хатан [үзэшгүй муухай]](https://watt-pad.ru/media/stories-1/6059/6059c24a938a493f4e1e77a01546191f.jpg)